Ирээд, Намайг дага
1-р сарын 26–2 сарын 1. “Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа”: Эхлэл 5; Мосе 6


“1-р сарын 26–2 сарын 1. ‘Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа’: Эхлэл 5; Мосе 6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“1-р сарын 26–2 сарын 1. ‘Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа’,” Ирээд, Намайг дага: 2026

Адам, Ева хоёр

Диваажингаас илүү, Кэндал Рэй Жонсон

1-р сарын 26–2 сарын 1: “Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа”

Эхлэл 5; Мосе 6

Эхлэл 5-ын ихэнх нь Адам, Ева, Ноа нарын хоорондын үе удмын жагсаалт юм. Бид олон нэр уншдаг ч тийм ч их зүйл сурч мэддэггүй. Дараа нь бид энэхүү сонирхолтой, гэхдээ тайлбарлагдаагүй мөрийг уншдаг: “Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй” (Эхлэл 5:24). Энэ шүлгийн ард мэдээж ямар нэг түүх бий! Гэхдээ нэмэлт тайлбар өгөхгүй бол үе үеийн жагсаалтууд үргэлжилж байна.

Аз болоход, Moсе 6 нь Енохын түүхийн талаар нарийн ширийн зүйлийг илэрхийлдэг бөгөөд энэ нь гайхалтай түүх юм. Бид Енохын даруу мөн итгэлгүй байдал, Бурханы түүнээс олж харсан чадавхыг болон Бурханы бошиглогчийн хувьд түүний хийсэн агуу ажлыг мэдэж авдаг. Түүнчлэн бид Адам, Ева хоёрын үе удам өсөж хөгжих үед тэдний гэр бүлийн илүү том дүр зургийг олж хардаг. Бид Сатаны “агуу ноёрхлыг” түүнчлэн “Бурханы арга замуудыг” хүүхдүүддээ заасан эцэг эхийн тухай түүнчлэн уншдаг (Moсе 6:15, 21). Ялангуяа эдгээр эцэг эхийн заасан Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах энэ сургаалын талаарх бидний сурч мэдсэн бүхэн маш үнэ цэнтэй юм (Мосе 6:50–52-ыг үзнэ үү). Тэр сургаал нь, түүнийг дагалддаг санваартай адил, “эхлэлд байсан [мөн] эдүгээ дэлхийн төгсгөлд тэрчлэн байх болно” (Moсе 6:7).

судлах дүрс

Гэр орондоо болон сүмд суралцахад зориулсан санаа

Мосе 6:26–36

Нүгэл нь Бурханы юмсыг харах, мэдрэх, сонсох чадварыг маань хязгаарладаг.

Та Мосе 6:26–36-г судлахдаа нүглийн үр дагаврын талаар юу сурч мэдсэн бэ? Та эдгээр үр дагаврыг хэрхэн харж байсан бэ? Енох эдгээр үр дагаврыг даван туулахад өөрт нь тусалсан ямар зан чанартай байсан бэ? Үр дүнд нь Бурхан түүнийг хэрхэн адисалсан бэ?

Мосе 6:26–47

семинарын дүрс зураг
Бурхан бидний сул дорой байдлаас үл хамааран биднийг Өөрийнхөө ажлыг хийлгэхээр дууддаг.

Хэрэв та Их Эзэний танаар хийлгэхээр дуудсан зүйлээс зүрхшээж байвал та ганцаараа биш юм. Их Эзэн Енохыг бошиглогчоор дуудахад түүнд ч бас ийм бодол төрсөн. Та Mосе 6:26–36-г уншиж байхдаа, Енохын яагаад сүрдсэнийг мөн Их Эзэн түүнийг зоригжуулахын тулд юу хэлснийг хайж ол.

Та 37–47-р шүлгээс Их Эзэн Енохыг дэмжиж мөн Өөрийнх нь ажлыг хийх эрх мэдэл өгсөн арга замыг хайж олж болно (мөн Moсе 7:13-ыг үзнэ үү). Та Енохын туршлагыг Мосе (Гэтлэл 4:10–16), Иеремиа (Иеремиа 1:4–10), Нифай (2 Нифай 33:1–4), Moронай (Ифер 12:23–29-ийг үзнэ үү) гэх зэрэг өөрсдийгөө хангалтгүй гэж мэдэрч байсан бусад бошиглогчтой харьцуулж болох юм. Бурханы та нараар хийлгэхээр өгсөн ажлын талаар эдгээр судраас юу олж мэдээсэй хэмээн Тэр хүсэж байна вэ?

Енох залбирч байна

Их Эзэн энэ хүмүүст нэг үзмэрчийг бэлтгэсэн (Мосе 6:36), Ева Тимот

Орчин үеийн төлөөлөгч, бошиглогчид дуудлагаа хүлээж авч байхдаа ямар мэдрэмжтэй байснаа дүрслэхдээ Енохтой адил мэдрэмжтэй байснаа илэрхийлсэн байдаг. Жишээ болгож ахлагч Улиссэс Соарэсын гэрчлэлийг “Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, ) захиаснаас үзнэ үү.

Та эдгээр бошиглогч, төлөөлөгчөөс хангалтгүй гэсэн мэдрэмжийнхээ талаар юу сурч мэдэж болох вэ? Аврагч танаас хэцүү зүйлсийг хийхийг хүсэх үедээ танд тусалж байгааг та хэзээ мэдэрч байсан бэ? Ирээдүйд Аврагчийн тусламжид найдахаас өөр аргагүй болох хэдэн туршлагаа жагсааж бичихийг бод. Та энэ үед хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр хандаж болох вэ?

Мөн Давид А.Бэднарын “Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун” хэмээх захиасыг Лиахона, 2023 оны 5-р сар, 123–125; “Хаа дуудсан ч би явах болно”, Дуулал, 139-р дууг үзнэ үү.

Мосе 6:48–68

Есүс Христийн сайн мэдээ эхлэлээс заагдсан.

Бидэнд Мосегийн ном байдаг учраас Бурхан бүр Адам, Ева хоёроос хойш хүүхдүүддээ хэрхэн гэтэлгэл олох арга замыг заасаар ирснийг бид мэддэг. Та Мосе 6:48–68-ыг уншихдаа бид аврагдахын тулд юуг мэдэж, юу хийх ёстойг хайж ол. 53-р шүлгэн дээрх Адамын асуултыг анхааръя. Танд үүийг гайхах мэдрэмж төрж байсан уу? Та 53–65-р шүлэг дээрх Их Эзэний хариултаас юу сурч мэдсэн бэ? Та эдгээр шүлгийг Адамын баптисмын үйлчлэлд өгсөн Их Эзэний захиас гэж бодож болох юм. Та Түүний захиаснаас баптисмын талаар юу мэдэж авсан бэ? Тэр яагаад баптисмыг “дахин төрөхтэй” (59-р шүлэг) зүйрлэсэн гэж та бодож байна вэ? Та амьдралдаа дахин төрөхийн тулд юуг үргэлжлүүлэн хийж чадах вэ?

Тэмдгүүдийг эрж ол. Судар дээр аливаа зүйл эсвэл үйл явдлууд нь ихэвчлэн сүнслэг үнэнүүдийг, ялангуяа Аврагчийн тухай үнэнүүдийг төлөөлж эсвэл бэлгэддэг (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү). Эдгээр бэлгэдэл нь Түүний тухай мөн Түүний сургаалын талаарх ойлголтыг тань баяжуулж болно. Жишээ нь та Мосе 6:27 дээрх зүрх сэтгэл ба чихний, Мосе 59–60 дээрх нүд ба шавран эсвэл Мосе 6:35 дээрх усны бэлгэдлүүдээс юу сурч болох вэ?

Мосе 6:51–62

“Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа.”

Их Эзэн Адамд Moсе 6:51–63 дээрх Есүс Христийн сайн мэдээний тухай заасныхаа дараа тэдгээрийг ирээдүй хойч үеийнхэндээ заа хэмээв. Эдгээр үнэний жагсаалтыг гаргахыг бод. (Энэ хэсгүүдийг 51–52, 53–57, 58–60, 61–63-р шүлгүүд гэх мэт жижиг шүлгийн бүлгүүд болгож хувааж болно). Энэ үнэнүүд өнөөгийн өсөж буй үеийнхэнд яагаад чухал байна вэ? Та Мозая 4:14–15, Сургаал ба Гэрээнүүд 68:25–28; 93:40–50 дээрээс Их Эзэний эцэг эхчүүдэд өгсөн өөр ямар ямар зааврыг олж мэдсэн бэ?

Адам, Ева хоёрын гэр бүлийн хадгалсан “дурсамжийн номын” тухай унших нь танд эсвэл танай гэр бүлд дурсамжийн номоо хийх урам зориг өгч магадгүй. Их Эзэн таныг юу оруулаасай гэж хүсэж байна гэж та бодож байна вэ? Дурсамжийн ном дээрх мэдээллээ FamilySearch.org дээр хадгалах талаар бодож үзээрэй.

Мөн Дийтр Ф.Угдорфын “Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм” хэмээх захиасыг Лиахона, 2023 оны 5-р сар, 55–59; “Parenting: Touching the Hearts of Our Youth,” “But Why?” видеонуудыг Gospel Library-аас үзнэ үү.

хамтдаа судраас суралцаж буй гэр бүл

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Мосе 6:26–34

Бурхан надад хэцүү зүйлсийг хийхэд тусална.

  • Енох сайн мэдээг номлохоор дуудагдахдаа чадахгүй байх вий хэмээн санаа нь зовниж байсан ч Бурхан түүнд тусалсан. Мосе 6:26–34-өөс энэ түүхийг хамтдаа уншина уу (мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Енох” х.19–21-ийг үзнэ үү). Яагаад Енох сайн мэдээг номлож чадахгүй гэж бодож байсан бэ? (Мосе 6:31-ийг үзнэ үү). Бурхан Енохт хэрхэн тусалсан бэ? (Moсе 6:32–34; 7:13-ыг үзнэ үү).

  • Жишээлбэл: Ноа, Давид, Аммон, Лемен үндэстэн Самуел гэх зэрэг хүмүүст Бурхан хэрхэн тусалсан тухай өөр жишээнүүдийг хүүхдүүд тань хуваалцах юм уу жүжиглэх нь таалагдаж болох юм (Сайн мэдээний зургийн цуглуулга, д.7, 19, 78, 81-ийг үзнэ үү). Та бас өөрийн туршлагаас хуваалцаж, эсвэл Бурхан хэцүү зүйлсийг хийхэд нь хэрхэн тусалдаг тухай хүүхдүүдээр яриулж болно.

Мосе 6:50–62

Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, мөн Ариун Сүнсийг хүлээн авах нь намайг Бурханд эргэн очиход бэлддэг.

  • Есүс Христэд итгэлтэй байж, наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах замаар бид хэрхэн Өөрт нь эргэн ирж болохыг Бурхан Адамд заасан. Эдгээр зарчмыг Мосе 6:52, 57-оос олоход нь хүүхдүүддээ тусал. Дараа нь та тэднийг нэг зарчмын талаар богинохон хэлэх үгээ бичихэд нь тусалж болно. Үг болгондоо Мосе 6-аас ямар нэг судар, туршлага, гэрчлэл багтааж болно. Тэднээс үгээ бие биетэйгээ хуваалцахыг хүс.

  • Та бас сайн мэдээний анхдагч зарчмуудыг төлөөлөх зургуудыг үзүүлж болно Итгэлийн дөрөв дэх тунхгийг үзнэ үү). Есүс Христийн зураг руу чиглэсэн байдлаар тэднийг байрлуул. Moсе 6:52-ыг уншихдаа хүүхдүүд тань зургийг төлөөлж буй үгсийг сонсоод зөв зургийн хажууд зогсож болно.

  • Хүүхдүүдэд “Итгэл,” “Би баптисм хүртэх үедээ,” “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном) гэх зэрэг Moсе 6:52 дээрх зарчмуудыг заасан дуунуудыг дуулах нь таалагдаж болох юм. Эдгээр зарчмыг Мосе 6:52-оос олоход нь тэдэнд тусал.

Мосе 6:57–58

Эцэг эхчүүдийг үр хүүхдүүддээ заагаасай хэмээн Тэнгэрлэг Эцэг хүсдэг.

  • Сайн мэдээний багшийн үүргээ биелүүлэх эцэг эхээ дэмжихэд хүүхдүүдээ урамшуулахын тулд нэг хүүхдээс Мосе 6:58-ыг уншиж, Бурханы эцэг эхчүүдэд өгсөн зарлигийг олж тогтоохыг хүс. Дараа нь та нар Адам, Ева хоёрын хүүхдүүддээ зааж байгаа (энэ тоймын төгсгөлд байгаа шиг) зургийг үзүүлээд, зургаас харж байгаа зүйлийнхээ талаар хүүхдүүддээ ярьж өгч болно. Хүүхдүүд тань хамтдаа судраас судалж, хамтдаа залбирч эсвэл хамтдаа тоглож байгаа гэр бүлийнхээ зургийг зурж болох юм.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Адам Ева хоёр хүүхдүүддээ модны доор сургаал зааж байгаа нь

Адам, Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа нь, Дэл Парсон

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Сайн мэдээ хэрхэн Тэнгэрлэг Эцэг рүү эргэж очихыг надад заадаг