“1-р сарын 19–25. Адам, Ева хоёрын уналт: Эхлэл 3–4; Мосе 4–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“1-р сарын 19–25. Адам Ева хоёрын уналт,” Ирээд, Намайг дага: 2026
Адам, Ева хоёр, Даглас М.Фрайэр
1-р сарын 19–25: Адам, Ева хоёрын уналт
Эхлэл 3–4; Мосе 4–5
Эхлээд Адам, Ева хоёрын Уналт эмгэнэлт үйл явдал мэт санагдаж магад. Адам Ева хоёр үзэсгэлэнт Еден цэцэрлэгээс хөөгдсөн. Тэд өвчин, шаналал, үхэл орших дэлхий рүү илгээгдсэн (Эхлэл 3:16–19-ийг үзнэ үү). Тэгээд тэд Тэнгэрлэг Эцэгээсээ тусгаарлагдсан билээ. Гэвч Мосегийн номон дахь бошиглогч Иосеф Смитээр сэргээсэн үнэнүүд бидэнд Уналтын тухай содон ойлголтыг өгдөг.
Тийм ээ, Едений цэцэрлэг нь үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг байсан. Гэхдээ Адам, Ева хоёрт үзэсгэлэнтэй сайхан хүрээллээс илүү зүйл хэрэгтэй байсан. Бидэнд өсөж хөгжих боломж хэрэгтэй шиг тэдэнд ч гэсэн өсөж хөгжих боломж хэрэгтэй байсан. Едений цэцэрлэгийг орхин явах нь Бурханд эргэн очих, эцэст нь Түүнтэй адилхан болоход шаардлагатай эхний алхам байв. Энэ нь эсэргүүцэлтэй тулгарах, сонголт хийх, алдаа гаргах, наманчлах мөн Аврагчид итгэж сурах гэсэн үг байсан бөгөөд Түүний Цагаатгал бидэнд өсөлт хөгжил, “бидний гэтэлгэлийн баяр баясгаланг” (Мосе 5:11) боломжтой болгодог. Тиймээс Адам, Ева хоёрын Уналтын тухай уншихдаа эмгэнэлт байдал дээр нь биш харин боломжтой болгосон зүйлс дээр нь мөн Адам, Ева хоёрын алдсан диваажин дээр бус харин тэдний сонголтоор боломжтой болсон бидний хүлээн авах алдар суун дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.
Гэр орондоо болон сүмд суралцахад зориулсан санаа
Эхлэл 3; Мосе 4
Уналт нь Бурханы төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг байсан.
Адам, Ева хоёрын сонголт мөнх бус амьдралд бидэнд тохиолддог олон бэрхшээл рүү хөтөлсөн нь үнэн хэдий ч бид тэдний сонголтод харамсдаг гэсэн үг биш. Та Эхлэл 3, Мосе 4-ийг уншихдаа Уналт нь яагаад Бурханы төлөвлөгөөнд чухал байсныг өөрөөсөө асууж болох юм.
Moсе 5:9–12-т цэдэглэснээр, Адам, Ева хоёр Уналтын талаар юу гэж бодсон бэ? Тэдний үг энэ унасан дэлхий дээр таны туршлагатай хэр нийцэж байна вэ? Та 2 Нифай 2:19–25-аас өөр юу сурч мэдэж болох вэ?
Мөн Мозая 3:19; Алма 12:21–37; Сургаал ба Гэрээнүүд 29:39–43-ыг үзнэ үү.
Еденээс явсан нь, Анни Хэнри Надэр
Эхлэл 3:1–7; Мосе 4:22–31; 5:4–15
Есүс Христ найдвар, мөн гэтэлгэлийг өгдөг.
Адам, Ева хоёрын түүх бол Есүс Христээр дамжин ирэх найдвар, мөн гэтэлгэлийн нэг юм. Яагаад гэдгийг мэдэхийн тулд та Эхлэл 3:1–7; Moсе 4:22–31 дээрх Уналтын үр дагаврыг олж мэдээд, олж мэдсэн зүйлээ тэмдэглэж эсвэл жагсаан бичиж болно. Эдгээр үр дагавар танд яаж нөлөөлдөг вэ? Дараа нь та Мосе 5:4–15-ыг судлаад, биднийг эдгээр үр дагавраас гэтэлгэдэг Бурханы төлөвлөгөөг хайж олж болно. Тэнгэр элчийг Адам, Ева хоёр дээр айлчлахад тэд яагаад “баяртай” байсан бэ? Та тэднээс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар юу сурч мэдсэн бэ?
Мөн Gospel Library дахь “Because of Him” видеог үзнэ үү.
Because of Him
Эхлэл 3:16; Мосе 4:22
Адам Еваг “захирах болно” гэж юу гэсэн үг вэ?
Судрын энэ эшлэл нь заримдаа нөхөр нь эхнэртээ эелдэг бус харьцдаг хэмээн буруугаар ойлгогддог байсан. Өнөө үед Их Эзэний бошиглогчид эхнэр, нөхөр хоёр гэр бүл дэх тэнгэрлэг үүргээ биелүүлэхдээ бие биеэ адил тэгш хамтрагчид гэж үзэх ёстой хэмээн заасан байдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг [Gospel Library]-ийг үзнэ үү). Ахлагч Дэйл Г.Рэнланд, Рүүт Либбэрт Рэнланд эгч хоёр зөв шударга нөхөр нь “тохинуулахыг эрэлхийлэх болно; тэр алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал эрэх болно; тэр магтахдаа хурдан байж, гэр бүлийн гишүүдийнхээ эрхэмлэдэг зүйлсэд анхаарал тавих болно; мөн тэрээр гэр бүлээ ‘амьдралын хэрэгцээ болон хамгаалалтаар хангах тал дээр үүргээ ухамсарлана; тэр эхнэртээ маш их хүндэтгэлтэй хандаж, анхаарал тавина. … Тэр өөрийн гэр бүлийг адислах болно” хэмээн тайлбарлажээ (The Melchizedek Priesthood: Understanding the Doctrine, Living the Principles [2018], 23).
Өсөж хөгжихийн тул надад сонгох эрх чөлөө, сөрөг тал байх шаардлагатай.
Ахлагч Дэйл Г.Рэнланд “Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм” гэж заасан (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106–109) Бид зөв зүйлийг хийхээр сонгох нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад тийм чухал вэ?
Moсе 4:1–4-ийг уншихдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны сонгох эрхийг хамгаалахын тулд юу хийснийг олж мэдээрэй. Та тэдний хамгаалах хүчийг хэрхэн авч чадах вэ? Нэмэлт санаа авахын тулд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дээрээс “Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий” (4–5) хэсгийг судлах талаар бодож үз.
Түүнчлэн 2 Нифай 2:11–20, 25–30 дээр Лихайн сонгох эрхийн талаар юу гэж заасныг уншихыг бод. Сонгох эрхэд сөрөг тал яагаад зайлшгүй шаардлагатай вэ? “Сонгох эрх чөлөө” өгсөн Есүс Христэд талархдагаа та хэрхэн харуулж болох вэ? (2 Нифай 2:27).
2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 103–106-р хуудаснаас Даллин Х.Өүксийн “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй,” захиасыг, Gospel Library дахь Сэдэв ба асуулт хэсгийн “Сонгох эрх,” “Зөвийг сонго,” Дуулал, х. 122-ыг үзнэ үү.
Оролцоогоо нэмэгдүүл. Суралцах олон үйл ажиллагааг хувиараа, гэр бүлээрээ эсвэл ангиараа болон жижиг бүлгээр мөн хоёр хоёроор нь явуулж болно. Оролцох боломжгүй хүмүүсийг оролцуулахын тулд янз бүрийн арга барил ашигла. Та энэ үйл ажиллагаагаар өөр нэг бүлгийг 2 Нифай 2-р бүлгийн шүлгүүдийг судалж байх хооронд нэг хүнийг эсвэл нэг бүлгийг Мосе 4, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжаас уншихад урьж болно. Дараа нь тэд өөрсдийн хэсгээс сурч мэдсэн зүйлээ бие биедээ зааж өгч болно.
Сатан намайг “хууран мэхэлж, харалган болгохыг” эрэлхийлдэг.
Та нар Moсе 4:4–12; 5:13–33-ыг уншаад, Сатаны Адам, Ева хоёрыг болон тэдний хүүхдүүдийг уруу татах гэж хичээсэн арга замуудыг жагсааж бичихийг бод. Тэр өнөө үед ч гэсэн эдгээр зүйлээ хэрхэн туршсаар байна вэ? Тэнгэрлэг Эцэг Сатаны хууран мэхлэлтийг эсэргүүцэхэд танд хэрхэн тусалдаг вэ?
“Би, Их Эзэн Бурхан … тэднийг хувцаслав.”
Адам Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнийхээ дараа нүцгэн биеэ халхлахыг хичээв. Эцэст нь Их Эзэн тэднийг хувцаслав. Moсе 4:13–16, 27-г уншаад, дараах зүйлсийг авч үз:
-
Судруудад нүцгэн байдал болон хувцаслалт нь юуг төлөөлж байгааг тунгаан бод (жишээ болгож, Илчлэл 7:9, 13–15; 2 Нифай 9:14; Сургаал ба Гэрээнүүд 109:22–26, 76-г үзнэ үү). Та нар Адам Ева хоёрын нүцгэн болон хувцастай байсан туршлагаас юу мэдэж авсан бэ?
-
Хэрэв та ариун сүмд хишиг хүртсэн бол ариун сүмийн өмсгөлийн ач холбогдлыг болон энэ нь юуг төлөөлдөг талаар Адам Ева хоёр танд юу гэж хэлэх байсныг бодож үз.
Мөн Gospel Library дахь “Sacred Temple Clothing” видеог үзнэ үү.
Ариун сүмийн хувцас
Хэрэв би хүсэлтэй, дуулгавартай зүрх сэтгэлээр өгөх юм бол Бурхан миний золиослолыг хүлээн авах болно.
Moсе 5:4–9, 16–26-г судлахдаа Адам, Ева хоёр, мөн тэдний Каин, Абел гэх хоёр хүү эдгээр өргөлд хэрхэн хандаж байгааг бодож үз. Их Эзэн яагаад Абелын өргөлийг хүлээж аваад, Каиныхыг харин хүлээн аваагүй вэ?
Их Эзэн юу золиослохыг танаас хүсдэг вэ? Эдгээр шүлгээс эдгээр золиосны талаарх таны бодлыг өөрчлөх ямар нэгэн зүйл байна уу?
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христ биднийг Уналтаас авардаг.
-
Хүүхдүүддээ Адам, Ева хоёрын уналтыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд та “Адам, Ева хоёр” (Хуучин Гэрээний түүхүүд, 13–16) зургуудыг хэвлээд, хайчилж болно. Дараа нь Адам, Ева хоёрын туршлагыг ярилцаж байхдаа зургийг хамтдаа дэс дарааллаар байрлуулж болно. Үүнийг хийж байхдаа Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхин явах нь тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад чухал байсан талаар ярилц.
-
Танай хүүхдүүд Есүс Христ Уналтын үр дагаврыг хэрхэн даван туулсныг ойлгосноор Түүний Цагаатгалд талархах болно. Мосе 4:25; 6:48; Ром 5:12; 2 Нифай 2:22–23-ыг хамтад нь уншихдаа “Уналтын улмаас, би …” гэсэн өгүүлбэрийг гүйцээх арга замыг олоход нь хүүхдүүддээ тусал. Дараа нь та нар Мосе 5:8–11, 14–15; 6:59; Алма 11:42-ыг хамтдаа уншаад, “Есүс Христийн ачаар, би …” гэсэн өгүүлбэрийг гүйцээж бичиж болно. Есүс Христэд талархах талархлаа нэг нэгэнтэйгээ хуваалц.
Би зөвийг сонгож чадна.
-
Сонгох эрхийн зарчмыг танилцуулахын тулд энгийн үзүүлэнт хичээлийг бодож үз. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг дан нэг өнгөөр будахад хүүхдүүдийг урь. Сонголттой байх нь яагаад илүү дээр вэ? Дараа нь та нар Мосе 4:1–4-ийг хамтдаа уншаад, Бурхан яагаад биднийг зөв бурууг сонгох чадвартай байгаасай хэмээн хүсдэг талаар ярилцаж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн сайн сонголт хийхэд маань тусалдаг вэ?
-
Есүс Христийг дагахын тулд хийж болох сайн сонголтуудын талаар бодож мөн зураг зурахад нь хүүхдүүддээ тусал. Эсвэл та нар “Зөвийг сонго (Хүүхдийн дууны ном, 82–83) гэх зэрэг сайн сонголт хийх тухай дууг хамтдаа дуулж болно. Та сайн сонголт хийж байсан үеийнхээ талаар бие биедээ ярьж, дараа нь танд ямар санагдсаныг ярьж өгч болно.
Уналт, Робэрт Т.Баррэтт
Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна.
-
Адам Ева хоёр Едений цэцэрлэгийг орхин явах үед Тэнгэрлэг Эцэгтэй цаашид хамт байж чадахгүй болов. Мосе 5:4, 8-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, Адам, Ева хоёр Тэнгэрлэг Эцэгтэй ойр байгаагаа мэдэрч, Түүнийг сонсохын тулд юу хийснийг олоход нь тэдэнд тусал. Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбиралдаа юу хэлж болох вэ?
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Эцэгийн Төрсөн Ганцын золиосын адилаар, Майк Малм (Мосе 5:5–9-ийг үзнэ үү)