Ирээд, Намайг дага
61-р сарын 12–18. “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн”: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5


“1-р сарын 12–18. ‘Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн’: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“1-р сарын 12–18. ‘Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн’,” Ирээд, Намайг дага: 2026

Дэлхий ба сар

1-р сарын 12–18: “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн”

Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5

Бидний эргэн тойрон дахь хорвоо ертөнц маш үзэсгэлэнтэй бөгөөд сүр жавхлантай тул дэлхийг “хэлбэржээгүй, хоосон,” “хоосон мөн эзгүй” (Эхлэл 1:2; Абрахам 4:2) байсныг төсөөлөхөд хэцүү юм. Бүтээлтийн түүхийн бидэнд заадаг нэг зүйл бол Бурхан цаг хугацааны явцад аливаа эмх замбараагүй зүйлээс ямар нэгэн гайхамшигтай зүйлийг бүтээж чаддаг явдал юм. Амьдрал эмх замбараагүй мэт санагдах үед энэ нь тустай байдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол Бүтээгчид бөгөөд бидэнд зориулсан Тэдний бүтээлч ажил дуусаагүй байгаа. Тэд бидний амьдрал дахь харанхуй мөчид гэрэл гэрэлтүүлж чаддаг. Тэд бидний хоосролыг амьдралаар дүүргэж чадна. Тэд биднийг байхаар бүтээгдсэн тэрхүү тэнгэрлэг хүмүүс болгон хувиргаж чадна. Энэ нь Бурханы дүр төрхийн дагуу Түүнтэй адилхан бүтээгдсэн гэсэн үг юм (Эхлэл 1:26-г үзнэ үү). Тиймээс бидэнд Түүнтэй адилхан өргөмжлөгдсөн, алдаршсан мөн тэнгэрлэг болох чадавх бий.

Эхлэл номын талаарх тоймыг Судруудын удирдамж дахь “Эхлэл”-ээс уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон сүмд суралцахад зориулсан санаа

Эхлэл 1:1–25; Мосе 2:1–25; Абрахам 4:1–25

“Өөрийн Төрсөн Ганцаар би эдгээр зүйлийг бүтээлгэсэн.”

Хэдийгээр бид дэлхий хэрхэн бүтээгдсэн тухай бүх зүйлийг мэдэхгүй ч Бурхан Бүтээлтийн тухай юу илчлэхээр сонгосныг анзаарах нь сонирхолтой юм. Эхлэл 1:1–25, Мосе 2:1–25; Абрахам 4:1–25 дээр энэ тухай Бурхан танд юу гэж зааж байна вэ? Тэр яагаад таныг эдгээр зүйлийг мэдээсэй хэмээн хүсдэг вэ? Та эдгээр түүхийг тунгаан бодохдоо эдгээр нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, дэлхий болон өөрийн тань талаар юу зааж байгааг бодож үзэж болно.

Та бас Бүтээгчийг бишрэн шүтэхэд тань туслах Түүний бүтээлүүдийн зурагнуудыг олж болно. Эдгээр зургийг бусдад үзүүлж, гэрчлэлээ хуваалцах талаар бод.

Мөн Сургаал ба Гэрээнүүд 101:32–34-ийг үзнэ үү.

Едений цэцэрлэгийн зураг

Едений цэцэрлэг, Грант Ромни Кловсон

Эхлэл 1:26–27; Мосе 2:26–27; Абрахам 4:26–27

семинарын дүрс зураг
Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Эхлэл 1:26–27; Мосе 2:26–27; Абрахам 4:26–27-г уншихдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы “дүр төрхөөр” эсвэл “адилаар” бүтээгдэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бод. Таны хувьд эдгээр шүлэг дээрх үнэнүүдийг мэдэж авах нь яагаад чухал вэ? Жишээлбэл: Эдгээр үнэн таны өөрийгөө болон бусдыг мөн Бурханыг харах байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? Эдгээр нь таныг өөрийнхөө талаар таагүй бодолтой байгаа үед хэрхэн тусалж чадах вэ?

Эдгээр асуултын талаар бодоход тань туслахын тулд үүнтэй адил өгүүлбэрийг гүйцээхийг хичээ: “Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ мэддэг учраас …-ыг/ийг сонгодог” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөчТаны бие махбод бол ариун нандин юм” (22–29-р хуудас) хэсгийг харах нь тустай. Бурханд бие махбодоо ариун нандин гэдгийг мэддэгээ харуулахын тулд хийж болох нэг зүйл сонгохыг бод.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “God’s Greatest Creation” (Gospel Library) видеон дээр хүний гайхамшигтай бие махбодын тухай гэрчилсэн байдаг. Энэ видеог үзэж байхдаа “Тэнгэрлэг Эцэг намайг бие махбодынхоо талаар юу гэж бодоосой хэмээн хүсдэг вэ?” гэж өөрөөсөө асуу. Энэ нь таны бусдаас сонсож болох захиаснуудаас юугаараа ялгаатай байна вэ?

2:48

God's Greatest Creation

Зарим хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдэнэ гэдэг нь бидний бүх бодол, мэдрэмж, хүсэл Түүний хүссэний дагуу байх бөгөөд бид сайжрах шаардлагагүй (эсвэл чадахгүй) гэж хэлж магадгүй юм. Та үүнд юу гэж хэлэх вэ? Мозая 3:19, Ифер 12:27-оос та юу ойлгосон бэ?

Эхлэл 1:27–28; 2:18–25; Moсе 3:18, 21–24; Aбрахам 5:14–18

Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлтийг Бурхан томилсон.

“Адам Ева хоёр мөнхийн санваарын хүчээр энэ амьдрал хийгээд үүрд мөнхөд гэрлэлтэд нэгдсэн (Russell M. Nelson, “Lessons from Eve,” Ensign, Nov. 1987, 87). Эхлэл 1:27–28; 2:18–25; Moсе 3:18, 21–25; мөн Абрахам 5:14–19-ийг уншиж байхдаа энэ талаар бодоорой. Та гэрлэлтэд Бурханы өгсөн ариун нандин байдлаар хэрхэн хандаж болох вэ?

1 Коринт 11:11; Gospel Library дахь “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү.

Эхлэл 1:28; Moсе 2:28; Aбрахам 4:28.

Би Бурханы бүтээлүүдэд анхаарал тавих үүрэгтэй.

Эхлэл 1:28; Мосе 2:28; Абрахам 4:28 дээр биднийг Бурханы бүтээлүүдэд ямар үүрэг хүлээхийг зөвлөсөн байдаг вэ? Сургаал ба Гэрээнүүд 59:16–21 ба 104:13–18 нь танд ямар ойлголт нэмсэн бэ?

Мөн Жэралд Коссэй, “Дэлхий дээрх бидний ажил үүрэг,” Лиахона, 2022 оны 10-р сар.

Эхлэл 2:2–3; Мосе 3:2–3; Абрахам 5:2–3

Бурхан Хүндэтгэлийн өдрийг адислан ариулсан.

Бурхан Хүндэтгэлийн өдрийг ариун өдөр болгож, үүнийг ариунаар сахихыг биднээс хүссэн. Эхлэл 2:2–3; Мосе 3:2–3; Абрахам 5:2–3-ыг уншихдаа таны хувьд юу Хүндэтгэлийн өдрийг “адисалсан” болгодог тухай бодож үз.

Мөн Сургаал ба Гэрээнүүд 59:9–13-ыг үзнэ үү; Gospel Library дахь “The Sabbath Is a Delight” видеог үзнэ үү.

0:50

Highlight: The Sabbath Is a Delight

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Эхлэл 1:1–25; Мосе 2:1–25; Абрахам 4:1–25

Есүс дэлхийг бүтээсэн.

  • Та Бүтээлтийн тухай суралцахыг хүүхдүүддээ хэрхэн хөгжилтэй зүйл болгож болох вэ? Та тэднийг Бүтээлтийн түүхийн туршид бүтээгдсэн зүйлсийг хайж олохоор авч гарч болно. Танай хүүхдүүд Есүсийн бүтээсэн зүйлсийн зурагнуудыг харж болно (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Дэлхийн бүтээлт”, 8–12-ыг үзнэ үү). Дараа нь та хүүхдүүдтэйгээ хамт Бүтээлтийн тухай уншаад, Есүс Христийн талаар юу гэж бодож байгаа талаараа ярилцаж болно.

  • Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16) гэх зэрэг үзэсгэлэнт эх дэлхийнхээ талаарх дууг хамтдаа дуулахыг бод. Магадгүй танай хүүхдүүд Бурханы хайрыг мэдрэхэд нь тусалсан Түүний бүтээсэн бусад зүйлийг дуун дээр нэмж болох юм.

Бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэхэд нь хүүхдүүдэд тусал. “Та хүүхдүүдийг сайн мэдээний зарчимтай холбоотой ямар нэгэн зүйлийг зурж, барьж, будаж, бичихэд урихдаа, тэдэнд уг зарчмыг илүү сайн ойлгоход нь тусалж, сурч мэдсэн зүйлийнх нь талаар сануулах гарт баригдах биет зүйлийг өгч байгаа хэрэг юм” (Аврагчийн арга барилаар заах нь32)

Эхлэл 1:26–27; Мосе 2:26–27; Абрахам 4:26–27

Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

  • Хүүхдүүд тань бид бүгдээрээ Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг ойлгосноор өөрсдийн болон бусдын бие махбодод хүндэтгэлтэй хандах мэдрэмжийг хөгжүүлж чадна. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд та тэдэнд Мосе 2:26–27-г уншиж өгч байхдаа тэднийг өөрсдийн дүр төрхөө толинд эсвэл зурагнаас харах боломж олгож болно. Та түүнчлэн тэдэнд амьтдын зулзага ихэвчлэн эцэг эхтэйгээ “адил” байдгийг үзүүлж болно (жишээ болгож, энэ тойм дахь зургийг үзнэ үү). Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ мэдэх нь таны хувьд яагаад чухал болох талаар ярилцлага руу удирдаж болно.

    баавгай ба бамбаруушууд
  • Танд болон хүүхдүүдэд тань хүний биеийн зураг зурж, зургаа эвлүүлдэг зураг болгон хайчлах нь сонирхолтой байж болох юм. Хүүхдүүд тань зургаа эвлүүлэхдээ бие махбоддоо талархаж байгаагаа Тэнгэрлэг Эцэгт хэрхэн харуулж болох арга замуудын тухай ярилцаж болно.

Эхлэл 2:2–3; Мосе 3:2–3; Абрахам 5:2–3

Хүндэтгэлийн өдөр бол ариун бөлгөө.

  • Мосе 3:2–3-ыг уншаад, Бурхан долоо дахь өдөр юу хийснийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдэд ням гаргийг бусад өдрөөс өөр, ариун өдөр болгохын тулд хийж болох зүйлсийн зургийг зурах юм уу олоход нь тусал. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь та нарын хувьд яагаад чухал болохыг бие биетэйгээ хуваалц.

  • Яагаад тэд Тэнгэрлэг Эцэгийг болон Есүсийг хүндлэх зүйлсийг ням гарагт хийдгээ найздаа тайлбарлаж жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Тайлбарлахдаа Эхлэл 2:2–3-ыг ашиглахыг тэдэнд санал болго. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрладгийг маань харуулдаг вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Иехова Өөрийн бүтээсэн дэлхий дээр мутраа сунган үүлэн дунд зогсож байна

Бүтээлт, Анни Хэнри Нэйдэр

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Есүс дэлхийг бүтээсэн