Ирээд, Намайг дага
12-р сарын 29–1 сарын 4. Есүс Христийн анхны гэрээ: Хуучин Гэрээний оршил


“12-р сарын 29–1 сарын 4. Есүс Христийн анхны гэрээ: Хуучин Гэрээний оршил,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Хуучин Гэрээний оршил,” Ирээд, Намайг дага: 2026

Есүс толгод дээр зогсож байгаа нь

12-р сарын 29–1 сарын 4: Есүс Христийн анхны гэрээ

Хуучин Гэрээний оршил

Энэ жил Хуучин Гэрээг судлах талаар бодож үзэхэд танд ямар санагдаж байна вэ? Хүсэн тэмүүлж байна уу? Эргэлзэж байна уу? Эмээж байна уу? Эдгээр бүх сэтгэл хөдлөл ойлгомжтой юм. Хуучин Гэрээ бол дэлхийн хамгийн эртний бичвэрүүдийн цуглуулгуудын нэг бөгөөд энэ нь Хуучин Гэрээг сэтгэл хөдөлгөм бас халширмаар болгодог. Эдгээр бичвэр нь харь орны, заримдаа огт танихгүй, заримдаа бүр эвгүй санагдах эртний соёлоос үүдэлтэй юм. Гэсэн хэдий ч бид эдгээр бичвэрээс биднийхтэй төстэй туршлагатай хүмүүсийг олж хардаг. Бид Есүс Христийн болон Түүний сайн мэдээний бурханлаг мөн чанарыг гэрчилдэг сайн мэдээний сэдвүүдийг таньж мэддэг. Тийм ээ, Абрахам, Сара, Ханна, Даниел нар зарим талаараа биднийхээс эрс ялгаатай амьдралаар амьдарч байсан. Гэхдээ тэд бид бүгдийн адил гэр бүлийн баяр баясгалан, гэр бүлийн зөрчил, итгэл үнэмшил, тодорхой бус мөчүүд, амжилт, бүтэлгүйтэл зэргийг мэдэрч байсан. Хамгийн чухал нь, тэд итгэлээ үзүүлж, наманчлан, гэрээнүүдийг байгуулж, сүнслэг туршлагуудыг хуримтлуулан, мөн Аврагчийн талаарх амлалтаасаа хэзээ ч урваагүй. Бид Бурхан тэдний амьдралд хэрхэн нөлөөлснийг олж мэдээд, өөрсдийнхөө амьдралд Түүнийг мөн олж хардаг. Тэгээд бид дууллын зохиогчийн адил “Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл. … Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм” (Дуулал 119:105, 140) хэмээдэг.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

семинарын дүрс зураг
Хуучин Гэрээ Есүс Христийг гэрчилдэг.

Хуучин Гэрээнээс баялаг сүнслэг тэжээл олж авах нэг арга зам бол Амийн талх болох Есүс Христийг хайж олох явдал юм (Иохан 6:48-ыг үзнэ үү). Жишээлбэл: Та нар Аврагчийг дараах хэсгээс хэрхэн олж хардаг вэ?

  • Манна (Гэтлэл 16:4, 11–15; Иохан 6:35)

  • Тахилын хурга (Гэтлэл 12:3–5; Иохан 1:29)

  • Хүрэл могой (Тооллого 21:4–10; Иохан 3:14)

  • Иона (Иона 1:4–17; Матай 12:38–41)

Эдгээр жишээ Түүний талаар юу зааж байна вэ? Та нар Хуучин Гэрээнээс Есүс Христийн тухай өөр ямар ямар эшлэл мэдэх вэ?

Ахлагч Дэйл Г.Рэнланд “Есүс Христ бол үнэт эрдэнэ” хэмээх захиасандаа биднийг “Есүс Христэд төвлөрч, Түүнийг санахыг” урамшуулсан (Лиахона, 2023 оны 11-р сар, 96). Түүний захиасыг уншихдаа Есүс Христийг зөвхөн Хуучин Гэрээнээс төдийгүй амьдралаасаа хайж олохын тулд хийж чадах зүйлсээ эрэлхийл.

Түүнчлэн Gospel Library дахь Судруудын удирдамжаас “Есүс Христ” гэсэн сэдвийн “Христийн бэлгэдлийн хэлбэрүүд” хэсгийг болон Хүүхдийн дууны ном, 67, “Их Эзэнийг эрэлхийл” дууг үзнэ үү.

Есүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай. Их Эзэн Адамд “Бүх зүйлд өөрсдийнх нь адил төстнүүд байдаг, мөн бүх зүйл, … миний тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн бүтээгдсэн бөлгөө” (Moсе 6:63) хэмээн заасан. Та нар судалж эсвэл зааж байгаа эсэхээс үл хамааран Есүс Христэд төвлөрөх нь судар дахь утга учрыг олж, Түүнийг хайрлах хайраа болон итгэлээ өсгөхөд тань тусалж чадна. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)

Есүс Христ бол Хуучин Гэрээний Иехова мөн.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан: “Эцэг Өөрийн Төрсөн Ганц Хүү, Есүс Христийг бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч байхаар илгээж, “Түүнийг сонс” хэмээн бидэнд тушаасан. Энэхүү тушаалаас үзэхэд сударт цэдэглэгдсэн “Бурхан” болоод “Их Эзэний” хэлсэн үгс нь ихэвчлэн бидний амилсан Их Эзэн Есүс Христ, Иеховагийн үгс байдаг хэмээн дүгнэж болно (“Есүс Христийн сургаал,” Лиахона, 2023 оны 5-р сар, 102).

14:7

Есүс Христийн сургаал

Иудейчүүдийн удирдагчид Есүсээс Түүний хэн болохыг асуухад Тэрээр “Абрахамаас ч өмнөх нь Би байгаа юм” гэж айлдав. Эдгээр үг Есүсийг сонссон хүмүүсийг цочирдуулсан бөгөөд тэд Түүн рүү чулуу шидэхэд бэлэн байв (Иохан 8:58–59-ийг үзнэ үү). Гэтлэл 3:13–15, 6:3–5-ыг уншаад, зарим иудейчүүд Есүсийн хэлсэн зүйлд яагаад ийм их бухимдсаныг олж харахыг бод.

Есүс Христийг Иехова гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал бэ?

Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан олон “тодорхой болоод эрхэм үнэт зүйлсийг” сэргээсэн.

Их Эзэн үзэгдлээр Нифайд Библиэс “олон тодорхой болоод эрхэм үнэт зүйл” авагдах болно гэдгийг тайлбарлаад үүний ирэлтийг үзүүлэв. 1 Нифай 13:21–29, 38–42-ыг уншаад, Их Эзэн хэрхэн “тодорхой болоод эрхэм үнэт зүйлүүдийг мэдүүлэхээр” төлөвлөснийг олж мэдэх талаар бодож үз. 2 Нифай 3:12-т цэдэглэснээр, Библи, Мормоны Ном хоёр хэрхэн хамтдаа ажилладаг вэ?

Та энэ жил Хуучин Гэрээг судлахдаа Нифайн урьдчилан харсан “зарим номыг” судлах болно. Үүнд:

  • Мосегийн ном нь Иосеф Смитийн Библийн орчуулгын хэсэг юм. Энэ нь Эхлэл 1–6-ийн одоогийн бичвэрт байхгүй үнэнүүдийг болон түүхүүдийг сэргээдэг.

  • Иосеф Смитийг эртний Египетийн үйсэн бичээсийг судалж байх үед түүнд илчлэгдсэн Абрахамын ном (Gospel Library дахь Сэдэв ба асуулт, “Абрахамын Ном”).

  • Иосеф Смитийн Орчуулгын олон хэсэг, эдгээрийн зарим нь зүүлт тайлбар, Библийн хавсралт, Судруудын удирдамж зэрэгт байдаг.

Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн Хуучин Гэрээний түүхүүдийн хэдэн жишээнд Енохын Сион хот (Мосе 7:18–19), Абрахамын тэнгэр дэх зөвлөлийн тухай үзэгдэл (Абрахам 3:22–28), Мелкизедек (Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:25–40) гэх зэрэг орно. Эдгээр түүх яагаад таны хувьд “тодорхой бөгөөд эрхэм үнэт” байдаг вэ?

тэнгэр элч Адам, Ева хоёрт үзэгдсэн нь

Адам, Ева хоёр өргөл өргөсөн нь, Кийт Ларсон (дэлгэрэнгүй)

Хуучин Гэрээ надад Бурхантай тогтоосон гэрээний харилцаагаа ойлгоход маань тусалдаг.

Хуучин Гэрээ бол Бурханы түүх бөгөөд биднийг гэрээгээр дамжуулан Түүний “үнэт өмч” (Гэтлэл 19:5) болгохыг эрэлхийлдэг. Иймээс Хуучин Гэрээг уншихад бэлтгэх сайн арга бол гэрээнүүдийн тухай, ялангуяа Бурханы Абрахам, Исаак, Иаков нарт болон тэдний үр удам зэрэг эртний бошиглогчдод санал болгосон үүрдийн гэрээг судлах юм. Мөн гэрээнүүдийн талаар суралцах нэг гайхалтай арга бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Үүрдийн гэрээ” (Лиахона, 2022 оны 10-р сар, 4–11) захиасыг судлах явдал юм.

Уншихдаа гэрээнүүд яагаад надад чухал вэ? гэж өөрөөсөө асуу. Тухайлбал: Би Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахиснаар Бурханаас ямар “онцгой хайр ба нигүүлслийг” хүлээн авдаг вэ? Энэ жил Хуучин Гэрээг уншихдаа, Бурхан Өөртэй нь тогтоосон гэрээт харилцааны талаар юу заахыг хүсэж байгаа дээр анхаарлаа хандуул.

Мөн Иеремиа 31:31–34-ийг үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Би Хуучин Гэрээнээс Есүс Христийн тухай суралцаж чадна.

  • Хуучин Гэрээний үг болон соёлыг ойлгоход хүүхдүүдэд хэцүү байж болох ч та тэдэнд Есүс Христийг бэлгэ тэмдэг, түүхүүдээс олж харахад нь тусалж чадна. Та болон танай хүүхдүүд Бошиглогч Исаиа Христийн төрөлтийг зөгнөсөн нь гэдэг доор байгаа зураг руу харж болох юм. Хүүхдүүдээр харсан зүйлсийг нь нэгд нэгэнгүй яриул. Тэдний анхаарлыг ялангуяа нялх Есүс дээр хандуул. Дараа нь та Исаиа Аврагчийн төрөлтийн талаар Исаиа 7:14, 9:6 дээр юу гэж бичсэнийг тэдэнтэй хамт уншиж болно. Энэ жил Аврагчийг Хуучин Гэрээнээс хайж олох талаар юу гэж бодож байгаагаа хүүхдүүдтэйгээ хуваалц.

    Исаиа Христийн төрөлтийн тухай хуйлмал ном дээр бичиж байгаа нь

    Исаиа Христийн төрөлтийн тухай бичсэн нь (Бошиглогч Исаиа Христийн төрөлтийг зөгнөсөн нь), Харри Андэрсон

  • Та болон танай хүүхдүүд Дуулал 23 эсвэл Исаиа 53:3–9-ийг уншаад, Есүс Христийн тухай танд сануулж буй үгсийг олж болно. Эдгээр нь Түүний амьдрал, Цагаатгалын талаар бидэнд юу зааж байна вэ?

Тэнгэрлэг Эцэг надтай гэрээ байгуулахыг хүсдэг.

  • Гэрээнүүд бол Хуучин Гэрээний гол сэдэв юм. Энэ сэдвийг хүүхдүүддээ танилцуулахын тулд тэдний гэр бүлийнхэн, найз нөхдөдөө өгсөн мөн сахин биелүүлдэг амлалтуудын тухай мөн эдгээр амлалтдаа хүрэх нь яагаад чухал болох талаар тэдэнтэй ярилцаж болно. Дараа нь та нар баптисмын зураг руу хараад, баптисм хүртэх үед Бурхантай хийдэг амлалт эсвэл гэрээний тухай ярилцаж болно (Мозая 18:10, 13-ыг үзнэ үү). Та нар бас ариун сүмийн зураг үзүүлээд, тэнд хийдэг гэрээнүүдийн талаарх сэтгэгдлээ хуваалцаж болно.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас танай хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ хийж, сахихдаа баяртай байхад нь тусалж болно. Та нар мөн “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх зэрэг гэрээ байгуулахтай холбоотой дуу дуулж болно.

Есүс Христ бол Хуучин Гэрээний Иехова мөн.

  • Өөр өөр нөхцөлд өөр өөр нэрээр явдаг хэн нэгнийг хүүхдүүд тань таньдаг уу? Магадгүй эцэг эх, багш нь ажил, гэр, сүм дээр өөр өөрөөр дуудагддаг байж болох юм. Эдгээр нэрийн талаар ярилцаад, дараа нь Гэтлэл 6:3-ыг хамтдаа уншаад, хүүхдүүдээсээ Есүс Христ төрөхөөсөө өмнө ямар нэрээрээ танил байсныг олж мэдэхэд урь (мөн Joseph Smith Translation in footnote c-г үзнэ үү).

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Христийн хөлд өвдөг сөгдөж буй хүмүүс

Есүс уруу ирэгтүн, Майкл Мом

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Тэнгэрлэг Эцэг надтай гэрээ хийхийг хүсдэг