Doctrine and Covenants 2025
10-р сарын 20–26: “Бурхан минь, Та хаана байна вэ?”: Сургаал ба Гэрээ 121–123


“10-р сарын 20-26: ‘Бурхан минь, Та хаана байна вэ?’: Сургаал ба Гэрээ 121–123,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 121–123,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Иосеф Смит Либерти шоронд

Либерти шорон, Вэлдэн Андэрсэн

10-р сарын 20–26: “Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”

Сургаал ба Гэрээ 121–123

Миссурийн Либерти шоронгийн доод давхрыг “гяндан” гэдэг байсан. Зузаан ханатай, хүйтэн, бохир чулуун шалтай, өгсөн багахан хоол нь муудсан байдаг байснаас гадна цорын ганц гэрэл нь таазанд ойрхон байрлах төмөр сараалжтай нарийхан хоёр цонхоор тусдаг байв. Энэ бол Иосеф Смит бусдынхаа хамт 1838–1839 оны хахир өвлийн дөрвөн сарыг өнгөрөөсөн газар юм. Энэ хугацаанд Иосеф гэгээнтнүүд зовж байгаа тухай мэдээг тогтмол хүлээн авч байв. Фар Вест дэх амар амгалан, өөдрөг үзэл хэдхэн сар л үргэлжилсэн бөгөөд одоо гэгээнтнүүд дахин гэр оронгүй болцгоож, шинээр эхлэх бас нэгэн өөр газар хайхаар эзгүй хээр газар руу хөөгджээ. Энэ удаад бошиглогч нь шоронд байв.

Гэсэн хэдий ч тэрхүү зовлонт шоронд “тэнгэрээс мэдлэг” “доош юүлэгдэн” иржээ (Сургаал ба Гэрээ 121:33). Иосефын “Бурхан минь, Та хаана байна вэ?” хэмээх асуултын хариулт тодорхой бөгөөд хүчирхэг байдлаар ирсэн нь “… бүү эмээ, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно” (Сургаал ба Гэрээ 121:1; 122:9) гэсэн хариулт байсан.

Гэгээнтнүүд номын 1:323–396-г болон “Within the Walls of Liberty Jail” in Revelations in Context-ийн х. 256–263-ыг үзнэ үү.

судлах дүрс

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 121:1–10, 22–33, 122

Бурхантай хамт байхад сорилт бэрхшээлүүд “[миний] сайн сайхны төлөө байх” боломжтой.

Бид эсвэл хайртай хүмүүс маань зовж шаналах үед Бурхан биднийг ойлгож байгаа эсэхэд эргэлзэх нь байдаг л зүйл. Та Сургаал ба Гэрээ 121:1–6-г уншихдаа Иосеф Смитийнхтэй төстэй мэдрэмж эсвэл асуулттай тулгарч байсан үеэ бод. Та Их Эзэний хариултаас эдгээр асуулт эсвэл мэдрэмж төрж байх үед танд тус болж болох юуг мэдэж авсан бэ? Жишээ нь: 7–10, 26–33-р шүлгээс Түүний амласан адислалуудыг анзаарч харна уу. Та “… дажгүй давах” гэдгийг ямар утгатай үг гэж бодож байна вэ? Ийн үйлдэхэд Аврагч танд хэрхэн тусалдаг вэ?

Та 122-р хэсгийг уншихдаа, Аврагч танаас зовлон зүдгүүрийг хэрхэн харахыг хүсэж байгааг эргэцүүлэн бод. Та зовлон бэрхшээлийнхээ үед мэдэрсэн зүйлсийг мөн тэдгээр нь хэрхэн “[таны] сайн сайхны төлөө” байсныг тунгаан бодож болох юм (7-р шүлэг).

Мөн Квинтин Л.Күкийн “Хүнд хэцүү цаг үе дэх хувийн амар амгалан” захиасыг 2021 оны 11-р сарын Лиахонагийн х. 89–92-оос; “Хаана амар тайван байна?” дууллыг Дуулал номын д. 62-оос үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 121:34–46

семинарын дүрс
“Шударга ёсны зарчмууд” дээр суурилсан жинхэнэ хүч ба нөлөө.

Дэлхийн хүч тухайн үеийн гэгээнтнүүдийг Миссуриг орхин явахад мөн Иосеф Смитийг шоронд ороход хүргэсэн юм. Иосефыг шоронд байх үед Их Эзэн түүнд өөр нэг хүчний талаар заасан. Энэ бол “Тэнгэрийн хүч” болох Түүний хүч. Сургаал ба Гэрээ 121:34–46 дээрээс энэ хүчний талаар унших нь танд уг хүчийг хэрхэн хүлээн авах мөн бусдыг адислахад хэрхэн ашиглах талаар сурч мэдэхэд туслах болно. Та Тэнгэрийн хүч ба Дэлхийн хүч гэсэн гарчигтай хүснэгт үүсгэн сурсан зүйлсээ тэмдэглэн авч болох юм. Энэ хоёр төрлийн хүч юугаараа хоорондоо ялгаатай вэ? Бурханы хүчний талаарх эдгээр тодорхойлолт Түүний талаар танд юу зааж байна вэ?

Та 41-р шүлэг дээрх нөлөө гэдэг үгийг тунгаан бодож болох юм. Ямар нөхцөл байдалд та сайн нөлөө үзүүлэхийг хүсдэг вэ? Эдгээрт гэр бүлийн харилцаанд, сургууль, ажил дээр мөн Сүмийн үүрэг даалгаврын тухайд зэрэг нь байж болно. Та 41–46-р шүлгээс Бурхан хүүхдүүддээ хэрхэн нөлөөлдөг талаар юу мэдэж авч болох вэ? Та дараахтай төстэй өгүүлбэрийг гүйцээн сурсан зүйлсээ хураангуйлж болох юм. “-д сайн нөлөө үзүүлэхийн тулд би.”

Мөн ахлагч Жэффри Р.Холландын “Ертөнцийн өгдгөөс өөрийг” захиасыг 2021 оны 5-р сарын Лиахонагийн х. 35–38-аас; Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн хүч” захиасыг 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; “The Powers of Heaven” (video)-ийг Gospel Library-аас үзнэ үү.

9:14

"The Powers of Heaven"

Аль нэг үг хэллэгийг цээжилж, гүнзгийрүүлэн судал. 45–46-р шүлэгт гарсан гайхалтай адислалуудын талаар дэлгэрэнгүй мэдэж авахыг хүсвэл танд сэтгэгдэл төрүүлсэн нэг хэллэгийг сонгон авч, гүнзгийрүүлэн судал. Жишээлбэл: “чимэн гоёх” гэдэг үг юу гэсэн утгатай вэ мөн ариун журам бодол санааг хэрхэн чимэн гоёдог вэ? Магадгүй та шүүдрийн зураг олоод, ургамал дээр шүүдэр хэрхэн үүсдэг талаар суралцаж болох юм. Энэ нь Их Эзэний Өөрийн сургаалыг заадаг арга барилтай юугаараа төстэй байна вэ? Олж мэдсэн зүйлсээ гэр бүл, анд нөхөд мөн сүмийн найзуудтайгаа хуваалц.

Сургаал ба Гэрээ 122:8

Есүс Христ бүх зүйлээс доош бууж ирсэн учир намайг өргөн дэмжиж чадна.

Есүс Христ “бүх [зүйлээс] … доош бууж ирсэн” гэж хэлэх нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Танд энэ хэллэгийг ойлгоход тус болох нэмэлт шүлгүүдийг харна уу. Үүнд: Исаиа 53:3–4; Еврей 2:17–18; 1 Нифай 11:16–33; Алма 7:11–13. Сурсан зүйлс дээрээ үндэслэн Сургаал ба Гэрээ 122:8-ыг өөрийн үгээр давтан хэл. Та бүх зүйлээс доош бууж ирсэнд нь Есүс Христэд талархлаа хэрхэн илэрхийлж болох вэ?

Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн зүйл таны ойлголтод хэрхэн нөлөөлж байна вэ? “[Есүс Христ] бүхнээс доогуур буусан учраас зовлон шаналлаа даван туулахад хэрэгтэй хүч чадлыг бидэнд өгөхийн төлөө мөн биднийг өргөхийн тулд төгс байдлаар байр сууриа эзэлсэн гэж бид хэлж болох юм” (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53).

Гетсеманид шаналан буй Есүс Христ

Миний хүслээр бус, харин Таныхаар зургийн хэсгээс, Волтэр Рэйн

Сургаал ба Гэрээ 123

“Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг зоригтойгоор хийцгээе.”

Сургаал ба Гэрээ 123:7–8 дээр Иосеф Смит зовлон шаналал болон гэгээнтнүүдийг хавчлагад хүргэдэг хуурамч итгэлийн талаар өгүүлжээ. 1839 оны 3-р сард гэгээнтнүүдэд энэ тухайд хийж чадах зүйл үгүй мэт санагдаж байсан байх. Гэвч Иосеф Либерти шоронгоос бичсэн захидалдаа, тэдний хийж чадах зүйлсийн талаар “бүх баримтын мэдлэгийг [цуглуулж],” “бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг хар” гэж хэлсэн (Сургаал ба Гэрээ 123:1, 17). Та өнөөгийн дэлхийн асуудлуудыг эргэцүүлэхдээ “[өөрийн] хүчинд байгаа” зүйлсийг шийдвэрлэх арга замуудыг бод (12, 17-р шүлэг). Мөн “жижиг зүйлүүдийг” (15-р шүлэг) ч бүү орхигдуул. Яагаад эдгээр зүйлийг “хөгжил хөөртэйгөөр” хийх нь чухал вэ? (17-р шүлэг).

Энэ захидалд Иосефын хүссэн шастируудын олон нь засгийн газарт хүргэгдэж, Times and Seasons (Цаг үе ба улирал) хэмээх Наувугийн сонинд 11 хэсэгтэй цуврал болон нийтлэгджээ (A History, of the Persecution, of the Church of Jesus Christ, of Latter Day Saints in Missouri, December 1839–October 1840,” [josephsmithpapers.orgj]-ийг үзнэ үү).

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 03

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 121:1–9; 122:7–9

Бурхан байгаа учир сорилт бэрхшээлүүд маань миний сайн сайхны тулд байх бөлгөө.

  • Иосеф Смит болон түүний нөхдөд Либерти шоронд ямар байсныг төсөөлөхөд нь хүүхдүүддээ туслахын тулд хамтдаа “46-р бүлэг: Иосеф Смит Либерти шоронд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 172–174)-ыг унших эсвэл “Сэргээлтийн дуу хоолой: Либерти шорон” мөн “Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч” видеоны хэсгийг үзэж болно (Gospel Library, 41:30 минутаас эхлэн үзэх). Дараа нь Сургаал ба Гэрээ 121:1–9-ийг хамтдаа уншаад, Аврагч Иосефт амар амгаланг мэдрэхэд нь хэрхэн тусалсан талаар ярьж өгч болно. Бид хүнд хэцүү цаг үед Аврагчаас амар амгаланг хэрхэн мэдрэх вэ?

    1:51

    Chapter 46: Joseph Smith in Liberty Jail: November 1838–April 1839

    62:4

    Joseph Smith: The Prophet of the Restoration

  • Бидний зовлон бэрхшээл “[бидний] сайн сайхны төлөө байх” (Сургаал ба Гэрээ 122:7) боломжтой гэдгийг таньж мэдэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд хүнд зүйл өргөхөд булчингууд маань хэрхэн хөгждөг тухай тэдэнтэй ярилц. Та тэднээс хүнд зүйл өргөхийг хүсэж болох юм. Дараа нь биднийг Их Эзэнд хандан тусламж хүсэхэд та хүнд хэцүү үеийг даван туулах нь бидний сүнсийг өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг талаар ярьж өг. Амьдралынхаа зарим жишээнээс хуваалц.

Сургаал ба Гэрээ 121:34–46

Зөв шударга байдал нь “тэнгэрийн хүч”-ийг авчирдаг.

  • Хүүхдүүдэд “тэнгэрийн хүч”-ийн талаар ойлгоход харьцуулалт тусалж болох юм. Жишээ нь: Та Бурханы хүчийг цахилгаан хүчдэлтэй харьцуулж болно. Цахилгаан тоног төхөөрөмжид эрчим хүч хүлээн авахад юу саад учруулж болох вэ? Бидний сүнслэг хүчийг юу бууруулдаг вэ? Харин энэ хүчийг юу нэмэгдүүлдэг вэ? (Сургаал ба Гэрээ 121:34–46 дахь үг, хэллэгүүдийг хайж ол; мөн Gospel Library-аас Ерөнхий гарын авлагын 3.5, 3.6-г үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 122:7–9

Есүс Христ надад юу тохиолдож байгааг мэддэг.

  • Хүүхдүүдтэй хамт Сургаал ба Гэрээ 122:7–9-ийг уншсаны дараа та хүнд хэцүү сорилт бэрхшээлийн үед Аврагчийг өөртэйгөө хамт байсныг мэдэрч байсан туршлагаасаа тэдэнтэй хуваалцаж болох юм. “Есүс над шиг хүүхэд байв” (Хүүхдийн дууны ном, 34) зэрэг дууг хамтдаа дуулаад, Есүс Христ бидэнд ямар байгааг мэддэг тул бидэнд тусалж чадна гэдгийг гэрчил.

Сургаал ба Гэрээ 123:15–17

Бурханы үйлчлэлд жижиг зүйлс ч том өөрчлөлт авчирч чадна.

  • Хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 123:15–17-г ойлгоход нь туслахын тулд та том хөлөг онгоц болон жижиг залуурын зургийг үзүүлэх эсвэл ахлагч Дэвид А.Бэднарын “Миний сайн мэдээний зарчмууд” (Лиахона, 2021 оны 4-р сар) гэсэн захиасандаа өгсөн тайлбарыг хуваалц. Дараа нь та гэр бүл, найз нөхдөдөө баяр хөөртэй үйлчилж болох жижиг арга замуудын талаар ярьж өгч болно.

15:0

“The Principles of My Gospel”

Далайд хөвөх усан онгоцны дүрслэл

Том усан онгоцыг жижиг залуураар залуурддагтай адилаар бидний жижигхэн хичээл зүтгэл том өөрчлөлт гаргаж чадна.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Либерти шоронд Иосеф Смит хүлээн авсан илчлэлтээ тэмдэглэн авч байгаа нь

Иoсеф Смит Либерти шоронд, Грэг Олсэн

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас