Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Сүнслэг илчлэлт ба Көртландын ариун сүм


“Сэргээлтийн дуу хоолой: Сүнслэг илчлэлт ба Көртландын ариун сүм,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сүнслэг илчлэлт ба Көртландын ариун сүм,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Сүнслэг илчлэлт ба Көртландын ариун сүм

Көртландын ариун сүмийн уран зураг

Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үед байсан болон түүний дараа бусад хуралд суусан хожмын үеийн гэгээнтнүүдийн хэлсэн үгсийг доор оруулав. Олон хүн өөрсдийн туршлагыг эртний гэгээнтнүүдийн Пентекостын өдөр “дээрээс ирэх хүчийг өмсөхдөө” олж авсан туршлагатай харьцуулжээ (Лук 24:49-ийг; мөн Үйлс 2:1–4; Сургаал ба Гэрээ 109:36–37-г үзнэ үү).

Элиза Р.Снөү

Portrait photograph of Eliza R. Snow seated in a chair.

“Онцгойлон адислах ёслолуудыг дурсан ярьж болох ч тэрхүү дурсгалт өдрийн тэнгэрлэг үйл явдлуудыг мөнх бус хүмүүний хэл дүрсэлж чадахгүй юм. Тэнгэр элч нар зарим хүнд харагдсан бол, харин тэнд байсан бүх хүн бурханлаг оршихуйг мэдэрсэн бөгөөд хүн бүрийн зүрх сэтгэл ‘үгээр хэлэхийн аргагүй алдар суу, баяр хөөрөөр’ дүүрсэн байлаа.”

Силвиа Катлэр Вэбб

“Миний хамгийн анхны дурсамжуудын нэг бол ариун сүмийн онцгойлон адислал юм. Аав маань биднийг өвөр дээрээ суулгаад, яагаад бид явж байгаа талаар мөн өргөөг Бурханд зориулан онцгойлон адисалж байгаа нь юу гэсэн утгатайг хэлсэн. Тэр үед би балчир байсан ч тухайн үйл явдлыг тодорхой санадаг. Олон жилийн өмнөх уг үйл явдлыг эргэн санахад, миний нүдэнд тэрхүү дурсгалт өдөр тухайн үеийн бошиглогч Иосеф үг хэлэхдээ тэнгэр өөд гараа сунган зогсоод, царай нь цайж, нулимс хацрыг нь даган урсаж байсан нь харагддаг. Бараг хүн бүр нүдэндээ нулимстай байсан санагдаж байна. Уг өргөөнд маш олон хүн байсан учир ихэнх хүүхэд том хүмүүсийн өвөр дээр суусан байв. Миний эгч аавын өвөр дээр, би ээжийн өвөр дээр сууж байсан. Бид ямар даашинз өмссөн байсныг хүртэл би санадаг. Би тэр үед дэндүү бага балчир байсан болохоор энэ бүх зүйлийн ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүй ч цаг хугацаа өнгөрөх тусам утга учрыг нь улам бүр ойлгож, тэнд байх боломжтой байсандаа маш их талархдаг.”

Оливер Каудери

Head and shoulder portrait of Oliver Cowdery in suit and tie.

“Орой нь би сүмийн албаныхантай Их Эзэний өргөөнд уулзсан. Сүнс юүлэгдэж, би Бурханы алдар суу агуу их үүл мэт буун ирж, ариун сүмийн дээр тогтон, хуйлрах хүчит салхи лугаа адил ариун сүмийг дүүргэхийг харсан. Түүнчлэн олон хүн дээр буусан бүр галынх мэт салаалсан хэл өөр бусад хэлтэй ярьж, бошиглохыг би харсан.”

Бэнжамин Браун

“Олон үзэгдэл үзэгдсэн. Нэг хүн алт мэт үүлэн дээр нар тусаж байгаа мэт хурцаар гэрэлтэн бууж ирсэн дэр эсвэл үүлийг ариун сүмийн дээр тогтохыг харсан. Гартаа гялалзсан түлхүүрүүд бас гинж барьсан гурван биет хүн өрөөн дотор агаарт зогсож байхыг өөр хоёр хүн харсан.”

Орсон Пратт

Portrait engraving of Orson Pratt

“Бурхан, түүний тэнгэр элч нар тэнд байсан. Ариун Сүнс хүмүүсийн дунд байсан … ба тэд толгойнхоо оройгоос хөлийнхөө ул хүртэл Ариун Сүнсний хүчээр болон нөлөөгөөр дүүрсэн байсан.”

Нэнси Наоми Александр Трэйси

“Ариун сүмийг барьж дууссан болон онцгойлон адисалсан … хоёр өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай хоёр өдөр байсан. Уг арга хэмжээнд зориулан бичигдсэн ганц тохирох дуулал бол ‘Бурханы Сүнс нь дүрэлзэн шатах гал мэт’ дуулал юм. Тэнгэрлэг нөлөө ариун сүмийн дээр тогтсон байсан гэдэг нь үнэхээр үнэн. … Яг л дэлхий дээрх тэнгэр мэт мэдрэгдсэн.”

Эх сурвалж

  1. Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), 95.

  2. Karl Ricks Anderson, Joseph Smith’s Kirtland: Eyewitness Accounts (1996), 182–183.

  3. Oliver Cowdery diary, Mar. 27, 1836, Church History Library, Salt Lake City.

  4. Benjamin Brown letter to his wife, Sarah, 1836 оны 4-р сар, Бэнжамин Брауны гэр бүлийн цуглуулга, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк Сити; цэг, таслал болон том, жижиг үсгийг орчин үеийн дүрмээр засав.

  5. Orson Pratt, “Remarks,” Deseret News, Jan. 12, 1876, 788.

  6. In Richard E. Turley Jr. and Brittany A. Chapman, eds., Women of Faith in the Latter Days (2011), 1:442.