“9-р сарын 29–өөс 10-р сарын 5: ‘Энэ нь Таны өргөө, Таны цэвэр ариун байдлын газар’: Сургаал ба Гэрээ 109–110,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 109–110,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
A Glorious Light—Kirtland Temple [Цог жавхлант гэрэл-Көртландын ариун сүм], Глэн С.Хопкинсон
9-р сарын 29-өөс 10-р сарын 5: “Энэ нь Таны өргөө, Таны цэвэр ариун байдлын газар”
Сургаал ба Гэрээ 109–110
1836 оны 3-р сарын 27-ны өглөө 8:00 цагт Көртландын ариун сүм үүдээ нээх байв. Гэвч онцгойлон адислах үйлчлэлд оролцохыг хүссэн гэгээнтнүүд өглөө эрт 7:00 цагт ирж дараалал үүсгэн зогсож эхэлсэн байлаа. Хэт олон хүн цугларсан байсан учир бүх хүнийг хамруулахын тулд адислалыг хоёр удаа гүйцэтгэх шаардлагатай болов. Мөн уг ёслолд оролцохыг ихэд хүссэн нь зөвхөн амьд хүмүүс байсангүй. Онцгойлон адислалын үеэр болон дараа олон гэрч ариун сүм дотор, дээвэр дээр хүртэл тэнгэр элч нар байхыг харсан гэж гэрчилжээ. Үнэхээр “тэнгэрийн арми” ирээд, хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт “магтан дуулж” байгаа мэт санагдсан (“Бурханы Сүнс,” Дуулал, д. 2).
Яагаад хөшигний хоёр талд агуу баяр хөөр тохиосон бэ? Олон зууны дараа Их Эзэний өргөө газар дэлхийд дахин сүндэрлэв. Их Эзэн гэгээнтнүүддээ “тэнгэрийн хүчээр” хишиг хүртээх болно гэсэн Өөрийн амлалтыг биелүүлж байв (Сургаал ба Гэрээ 38:32). Тэрээр үүнийг зөвхөн “юүлэгдэх адислалын эхлэл” (Сургаал ба Гэрээ 110:10) гэж тунхагласан юм. Сая сая амьд болон нас барсан хүнд зориулсан ариун сүмийн өргөжин тэлж буй ажил, ёслолууд бүхий бидний одоо амьдарч буй эрин үе бол “бүрхүүл нь дэлхийгээс ийнхүү замхарч” (“Бурханы сүнс”) байх үеийн Көртландаас эхтэй.
Түүнчлэн Гэгээнтнүүд номын 1:232–241-ийг; “A House for Our God” in Revelations in Context-ийг х. 169–172-оос үзнэ үү.
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Их Эзэн надад ариун сүмийн гэрээнүүдээр дамжуулан өгөөмөр адислалуудыг санал болгодог.
Көртландын ариун сүм өнөө үед бидний мэддэг ариун сүмүүдээс өөр байсан. Тахилын ширээ, баптисмын усан сан зэрэг нь байсангүй. Гэвч 109-р хэсэгт дүрсэлсэн адислалууд буюу Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбирлыг өнөө үед бид Их Эзэний өргөөнд гүйцэтгэсээр байгаа билээ. Дараах шүлгүүдээс эдгээр адислалын заримыг уншин, тэдгээр нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах таны харилцааг хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалж болох талаар тунгаан бод.
5, 12–13-р шүлэг (мөн Сургаал ба Гэрээ 110:6–8-ыг үзнэ үү): Өргөөндөө Их Эзэн надад Өөрийгөө харуулж чадах бөгөөд би Түүний хүчийг мэдэрч чадна.
Бусад адислал:
Хэрэв та Их Эзэний өргөөнд орж байсан бол эдгээр адислал таны амьдралд хэрхэн биеллээ олсон талаар бодож үзээрэй.
“Бурханы Сүнс” (Дуулал, д. 2) дууллыг Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад зориулан зохиосон ба түүнээс хойш ариун сүм бүрийг онцгойлон адислахад дуулдаг. Энэхүү дууллыг өөрийн судлах, шүтэн бишрэх үйл явцын нэг хэсэг болгон дуулж мөн сонсоорой. Уг дуулалд ариун сүмийн ямар адислалуудыг дурдсан бэ?
Залбирал бол Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааны хэлбэр.
109-р хэсэг бол бошиглогч Иосеф Смитэд илчлэлтээр өгөгдсөн онцгойлон адислах залбирал юм (хэсгийн гарчгийг үзнэ үү). Та энэ хэсгээс залбирлын талаар юу сурч мэдсэн бэ? Жишээ нь: Та бошиглогч юунд талархсан мөн ямар адислалууд хүссэнийг тэмдэглэн авч болох юм. Тэр залбиралдаа өөр юу хэлсэн бэ? Та суралцах үедээ Тэнгэрлэг Эцэгтэй харилцах өөрийн харилцааг дүгнэж болно. Та энэ залбирлаас Бурхан, Түүний Хүү хоёрын талаар юу сурч мэдсэн бэ?
Хэрэв та өөрт хамгийн ойр байрлах ариун сүмийн болон бусад ариун сүмийн онцгойлон адислалын залбирлыг уншихыг хүсвэл temples.ChurchofJesusChrist.org холбоосоор тухайн ариун сүмийн хуудсанд зочлоорой.
Их Эзэн өргөөндөө Өөрийгөө надад илчилж чадна.
Та Сургаал ба Гэрээ 110:1–10-аас мөн хэсгийн гарчиг дээрээс Аврагчийн тухай дүрслэлийг уншихдаа, эдгээр шүлэг Их Эзэний талаар юу өгүүлж байгааг тунгаан бод.
Есүс Христ өргөөндөө танд Өөрийгөө хэрхэн үзүүлж эсвэл мэдүүлдэг вэ? Тэр таны золиослолыг хүлээн авдаг гэдгийг мэдэхэд тань хэрхэн тусалдаг вэ?
Көртландын ариун сүмийн дотор.
Аврагч санваарын түлхүүрүүдээр дамжуулан Өөрийн ажлыг удирддаг.
Мосе, Елиас, Елиа нарыг санваарын түлхүүрүүдийг сэргээхээр ариун сүмд үзэгдэхийн өмнө Есүс Христ: “мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө” (Сургаал ба Гэрээ 110:10) гэж хэлсэн. 11–16-р шүлгийг унших үедээ эдгээр түлхүүрээр удирддаг ажлуудаар дамжуулан Аврагчийн таны дээр юүлж буй адислалуудыг бод. Жишээлбэл:
-
11-р шүлэг: Мосе ба Израилыг цуглуулах (номлогчийн ажлын) түлхүүрүүд. Их Эзэн Өөрийн Сүм дэх номлогчийн ажлаар дамжуулан таныг болон таны гэр бүлийг хэрхэн адисалсан бэ?
-
12-р шүлэг: Елиас ба Абрахамын сайн мэдээний түлхүүрүүд. Үүнд Абрахамын гэрээнүүд багтана. Их Эзэн таныг болон “[таны] дараах үеүдийг” байгуулсан гэрээний тань улмаас хэрхэн адислах вэ? (Рассэлл М.Нэлсоны “Үүрдийн гэрээ” захиасыг 2022 оны 10-р сарын Лиахонагийн х. 4–11-ээс; Guide to the Scriptures дэх “Elias”-ыг Gospel Library-аас үзнэ үү.)
-
13–16-р шүлэг: Елиа ба лацдан холбох хүч нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжин илчлэгдсэн. Яагаад Тэнгэрлэг Эцэг таныг ариун сүмийн ёслолуудаар дамжуулан өвөг дээдэстэйгээ холбогдоосой гэж хүсдэг гэж та бодож байна вэ? (Гэррит В.Гонгийн “Үүрд мөнхөд аз жаргалтай” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагийн х. 83–86-аас үзнэ үү.)
Та эдгээр түлхүүр болон Бурханы аврал, өргөмжлөлийн (сайн мэдээний дагуу амьдрах, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх) ажлын хоорондох ямар холбоог харж байна вэ?
Танд Бурханы аврал, өргөмжлөлийн ажилтай холбоотой ямар туршлага байгаа вэ? Эдгээр туршлага танд Аврагч, Түүний Сүм, Түүний ажлын талаар юу заадаг вэ?
Бусдыг оролцуулах арга замуудыг хайж ол. Хэрэв та Сургаал ба Гэрээ 110:11–16-аас зааж байгаа бол суралцагч бүрд Мосе, Елиас, Елиа нарыг болон түлхүүрүүдийн сэргээлтийн талаар судлах даалгавар өгч болох юм. Дараа нь суралцагчид олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Иймэрхүү арга барил нь хүн бүрийг суралцах, заах үйл явцад оролцуулдаг. (Аврагчийн арга барилаар заах нь номын х. 24–27-г үзнэ үү.)
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Сургаал ба Гэрээ 109:12–13; 110:1–7
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.
-
Та хүүхдүүдтэйгээ гэр орныхоо сайхан зүйлсийн талаар ярилцаж болно. Дараа нь Көртландын ариун сүмийн зургийг харж, Сургаал ба Гэрээ 109:12–13; 110:1–7-г ашиглан ариун сүмийг хэрхэн онцгойлон адисалж Их Эзэний өргөө болгосон талаар ярилцаж болно (Сургаал ба Гэрээний түүхүүд номын “39-р бүлэг: Көртландын ариун сүмийг онцгойлон адислав гэдгийг х. 154-өөс мөн Gospel Library дахь холбогдох видеог үзнэ үү). Их Эзэний өргөөн дэх дуртай зүйлсийнхээ талаар бие биетэйгээ хуваалц.
2:17Chapter 39: The Kirtland Temple Is Dedicated: January–March 1836
-
Магадгүй та хүүхдүүдтэйгээ хамт хэн нэг найзыгаа танай гэрийг олохыг хичээж байгаагаар төсөөлж болох юм. Аль нь манай байшин гэдгийг мэдэхэд бид найздаа хэрхэн туслах вэ? Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг бид хэрхэн мэддэг вэ? (Сургаал ба Гэрээ 109:12–13-ыг үзнэ үү)
Аврагч санваарын түлхүүрүүдээр дамжуулан Өөрийн хүмүүсийг адисалдаг.
-
Та долоо хоногийн үйл ажиллагааны хуудаснуудыг эсвэл 40-р бүлэг: Көртландын ариун сүм дэх үзэгдэл” (Сургаал ба Гэрээний түүхүүдийн 155–157-р хуудас эсвэл Gospel Library дахь холбогдох видео)-ийг ашиглан, ариун сүмд айлчлан ирсэн тэнгэрлэг зочдын талаар хүүхдүүдэд ярьж өгч болно. Мөн та энэ тоймын төгсгөл дэх зургийг ашиглах боломжтой.
1:17The Kirtland Temple
-
Көртландын ариун сүмд болсон зүйлсийн ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд та түлхүүрүүд ямар үүрэгтэй болохыг хүүхдүүдтэйгээ ярилцаж болно. Та хүүхдүүдээр түлхүүр ээлжлэн бариулаад, цоожтой хаалга онгойлгож байгаа мэт жишээг үзүүлж болох юм. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 110:11–16-аас түлхүүр гэдэг үгийг олоход нь туслан, түлхүүрүүдийн нээдэг адислалуудын талаар ярилц. Санваарын түлхүүрүүд бол Бурханы Сүмийг удирдахын тулд өгөгдсөн Түүний зөвшөөрөл гэдгийг та тайлбарлаж болох юм. Их Эзэн бидэнд санваарын түлхүүрүүдийг өгсөнд талархдаг гэдгээ хуваалц.
Аврагч надаас зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ эргүүлэхийг хүсдэг.
-
Сургаал ба Гэрээ 110:15-ыг уншсаны дараа таны зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү тань эргүүлэхэд тусалсан туршлагаа хүүхдүүддээ ярьж өг. Та нар “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг” (Хүүхдийн дууны ном, 100) зэрэг дууг хамтдаа дуулж болох юм.
-
Хүүхдүүдийн тань “зүрх сэтгэлийг” өвөг дээдэс рүү нь эргүүлэхэд юу тусалж болох вэ? Та FamilySearch.org/discovery дээрээс зарим сонирхолтой санааг олж болно. Та нар ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх хэрэгтэй байгаа өвөг дээдсээ хамтдаа олж болно. Яагаад Есүс биднээс энэ ажлыг хийхийг хүсдэг вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.