Doctrine and Covenants 2025
10-р сарын 13–19: “Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”: Сургаал ба Гэрээ 115–120


“10-р сарын 13–19: ‘Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно’: Сургаал ба Гэрээ 115–120,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 115–120,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Миссури, Фар Вестийн уран зураг

Миссури, Фар Вест, Ал Раундс

10-р сарын 13–19: “Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”

Сургаал ба Гэрээ 115–120

Миссурийн Фар Вест хэмээх нэн шинэ цугларах газраа өөдрөгөөр харах шалтгаан гэгээнтнүүдэд байв. Уг хот хурдацтай хөгжин тэлж байсны зэрэгцээ үржил шимтэй энэ газар нь өнгөрсөнд болон ирээдүйд агуу сүнслэг ач холбогдол дагуулсан Адам-ондай-Аман нутгийн ойролцоо байлаа (Сургаал ба Гэрээ 107:53–56116-г үзнэ үү). Гэсэн ч гэгээнтнүүдийн хувьд алдсан зүйлсийнхээ талаар бодохгүй байхад хэцүү байсан нь лавтай. Гэгээнтнүүд тусгаар тогтнолоо алдсанаас гадна хоёрхон жилийн дараа хайртай ариун сүмээ орхин Сионы төв болсон Огайогийн Көртландаас зугтах хэрэгтэй болжээ. Энэ удаад хүндрэл учруулж байсан нь зөвхөн Сүмийн гаднах хүмүүс биш, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын дөрвөн гишүүн зэрэг олон чухал хүн Иосеф Смитээс урвасан байлаа.

Итгэлтэй гишүүд алдсан зүйлсдээ анхаарахын оронд тухайн цаг үед Фар Вестэд Сионыг байгуулахад төвлөрч байсан юм. Тэд шинэ ариун сүмийн төлөвлөгөө гаргав. Шинэ дөрвөн төлөөлөгч дуудав. Тэд Бурханы ажлыг хийнэ гэдэг нь хэзээ ч унахгүй гэсэн үг биш, харин “дахин босож ирэх” гэсэн үг болохыг ойлгожээ. Хэдийгээр зарим зүйлийг золиослох хэрэгтэй байсан ч тухайн золиослол нь Бурханы хувьд ариун нандин, бүр “[таны] өсөлтөөс илүүгээр … илүү ариун нандин байдаг” (Сургаал ба Гэрээ 117:13).

Гэгээнтнүүд номын 1:296–299-ийг үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 115:3–6

Их Эзэнд Сүмийн нэр чухал байдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн нэр бол “тун чухал асуудал” гэж хэлсэн (“Сүмийн зөв нэр,2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87). Сургаал ба Гэрээ 115:4–6-г уншихдаа, энэ нь яагаад үнэн талаар бод. Сүмийн ажил, номлол Сүмийн нэртэй ямар холбоотой вэ?

Мөн 3 Нифай 27:1–11-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 115:5–6

Сион ба үүний гадаснууд бол “шуурганаас хоргодох газар” юм.

Сургаал ба Гэрээ 115:5–6 дээрх хүчирхэг дүрслэлийг судлахдаа та Их Эзэний танаас Өөрийнх нь Сүмийн гишүүний хувьд гүйцэлдүүлэхийг хүсдэг үүргийг бодож үз. Жишээ нь: Та нар “босож мөн урагш гэрэлтүүлэх” эсвэл “үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын” тулд юу хийж болох вэ? (5-р шүлэг). Та эргэн тойрондоо ямар сүнслэг шуургыг олж хардаг вэ? Та цугларалтаар дамжуулан “хоргодох газрыг” хэрхэн олдог вэ? (6-р шүлэг)

Мөн “Эцэгийн ивээл үүрд тод гийнэ” дууллыг Дуулал номын д. 166-аас үзнэ үү.

гэрэлт цамхаг

Аврагчийн Сүм шуурган дунд гэрэл гэгээ, хоргодох газар байж чадна.

Сургаал ба Гэрээ 117

Миний гаргасан золиослол Их Эзэний хувьд ариун нандин.

Та өөрийгөө Көртландад чинээлэг амьдарч байгаад тэндээс явах шаардлага хүлээн авсан Ньюел К.Витней, түүний эхнэр Элизабэт гэж төсөөлөөрэй. Энэ золиослолыг гаргахад тус болж болох ямар зүйлийг та Сургаал ба Гэрээ 117:1–11-ээс мэдэж авсан бэ? Та Бурханы төлөө юугаа золиосолдог вэ? Энэ шүлгүүд танд Бурхан гэж хэн болох талаар мөн Түүний хийдэг зүйлсийн талаар юу зааж байна вэ?

Оливер Гранжераас хүссэн золиослол Витнейн гаргасан золиослолоос өөр байсан. Их Эзэн түүнд Көртландад үлдэж Сүмийн санхүүг тогтворжуулах үүрэг өгчээ. Тэр Сүмийг шударгаар төлөөлж байсан ч эцэст нь тийм ч амжилттай байсангүй. Сургаал ба Гэрээ 117:12–15-р шүлэг дэх Их Эзэний үгс Түүний танаас хүссэн зүйлстэй хэрхэн холбогдохыг тунгаан бод.

Мөн “Far West and Adam-ondi-Ahman” in Revelations in Context-ийг х. 239–240-өөс үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 119–120

семинарын шигтгээ зураг
Миний аравны нэг Бурханы хаант улсыг байгуулахад тусалдаг.

119, 120-р хэсэг дэх зааварчилгаануудад бид жил тутмын ашгийнхаа (буюу орлогын) “аравны нэг” хэсгийг хандивладаг гэж аравны нэгийг тодорхой тайлбарлажээ (Сургаал ба Гэрээ 119:4-ийг үзнэ үү). Гэвч эдгээр илчлэлт нь зүгээр нэг тайлбар өгөхөөс илүү зүйлс юм. Их Эзэн гэгээнтнүүдэд аравны нэг “Сионыг ариусгах” болно гэж хэлсэн. Энэ хууль үгүй бол “та нарт Сион … байх нь үгүй бөлгөө” хэмээн Их Эзэн хэлжээ (6-р шүлэг). Та аравны нэгийг энэ талаас нь бодож байсан уу? Та аравны нэгийг төлснөөр өөрийгөө хэрхэн илүү ариусгаж, Сионд илүү сайн бэлдэх вэ?

Та Их Эзэний үйлчлэгчид аравны нэгийн санг хэрхэн зарцуулдаг талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? Сургаал ба Гэрээ 120 дахь “тэдэнд хандах миний өөрийн дуу хоолойгоор” хэмээх хэллэг таны хувьд ямар утгатай вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар аравны нэгийг хэрхэн зарцуулдаг мөн энэхүү хуулийг дагаснаар ирэх адислалуудын талаар ойлгоход тус болох тайлбарыг “Тэнгэрийн цонхнууд” захиасандаа өгсөн (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22). Дараах асуултууд энэ захиасыг судлах үед танд тусална.

16:55

The Windows of Heaven

  • Аравны нэгийг Сүмд төлсний дараа юунд хэрхэн зарцуулахыг хэн шийддэг вэ?

  • Аравны нэгийг юунд зарцуулдаг вэ?

  • Аравны нэгийг төлсний хариуд ямар адислалууд ирдэг вэ? Жишээ нь: Аравны нэг төлөх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах таны харилцааг ямар арга замаар хүчирхэгжүүлдэг вэ?

  • Та ахлагч Бэднарын урилгаас юу сурч болох вэ?

  • Та бусдад Их Эзэний аравны нэгийн хуульд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд хэрхэн тусалж чадах вэ?

Мөн Малахи 3:8–12-ыг болон “The Tithing of My People” in Revelations in Context-ийг х. 250–255-аас үзнэ үү.

Сурч байгаа зүйлсээ хэрэгжүүлэхэд нь бусдад тусал. Хүн аравны нэгээ төлөхийг хүссэн ч заримдаа хэрхэн төлөхөө мэддэггүй. Хэрэв та энэ талаар гэр бүлдээ эсвэл анги бүлгэмд зааж байгаа бол аравны нэгийг онлайнаар мөн Аравны нэг болон бусад өргөлийн маягт ашиглан хэрхэн төлөх талаар цаг гарган тайлбарла. (Аврагчийн арга барилаар заах нь номын х. 27-г үзнэ үү.)

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 02

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Сургаал ба Гэрээ 115:4–5

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг.

  • Хүүхдүүддээ Сүмийн нэрийн талаар суралцаж, яагаад чухал болох талаар ойлгоход нь туслахын тулд тэднээс Сүмийн бүтэн нэрийг хэлж чадах эсэхийг асуу. Дараа нь та тэдэнд Сүмийн бүтэн нэрийг Сургаал ба Гэрээ 115:4-өөс уншиж өгөн, тэдэнтэй хамт давтан хэл. Ингэхдээ чухал ач холбогдолтой үгсийн талаар мөн тэд яагаад чухал болох тухай онцол. Мөн та “43-р бүлэг: Есүс Христ Өөрийн Сүмийг нэрлэв” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 164 мөн Gospel Library дээрх холбогдох видео)-ийг үзэж эсвэл “Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) дууг дуулж болно.

0:37

Chapter 43: Jesus Christ Names His Church: April 1838

Сургаал ба Гэрээ 115:4–6

Би үлгэр жишээгээрээ бусдад Христэд ирж аюулгүй газрыг олоход нь тусалж чадна.

  • Таны хүүхдүүд “амьдралын шуурганаас” хамгаалах “хоргодох байр” хэрэгтэй хүмүүсийг мэддэг байж магадгүй (6-р шүлэг). Тэд хэрхэн тэдгээр хүнд тусалж болох вэ? Сургаал ба Гэрээ 115:5-аас “бос” гэсэн үгийг унших бүрдээ босож зогсоход хүүхдүүдийг урь. Таныг урагш гэрэлтүүл гэсэн үгийг уншихад хүүхдүүд хуруунуудаа нарны цацраг мэт дэлгэн сунгаж болох юм. Хүүхдүүддээ бидний гэрэл Есүс Христээс ирдэг гэдгийг сануулан, Түүний адил “урагш гэрэлтүүлэх” арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.

  • Хүүхдүүдээр Сургаал ба Гэрээ 115:6-г дүрсэлсэн зураг зуруулаарай. Жишээлбэл: Тэд Сүмийн барилга дотор шуурганаас хоргодож байгаа хүмүүсийг зурж болно. Шуурга юуг төлөөлж болох вэ? Аврагчийн Сүм хэрхэн тусламж үзүүлдэг вэ? Тусламж хэрэгтэй аль нэг найз, гэр бүлийн гишүүн, хөршийнхөө талаар бодоход нь хүүхдүүддээ тусал. Бид тэднийг Есүс Христийн Сүмээс тусламж авахад ямар арга замаар урьж болох вэ?

Сургаал ба Гэрээ 117

Миний гаргасан золиослол Их Эзэний хувьд ариун нандин.

  • Хүүхдүүдийг өөрсдийгөө Ньюел К.Витней гэж төсөөлөн бодоход урь. Их Эзэн тэднийг амжилттай ажлаа орхиод өөр газар луу яв гэвэл тэдэнд ямар санагдах бол? (Сургаал ба Гэрээний түүхүүд дэх “41-р бүлэг: Көртландад тулгарсан бэрхшээл”-ийг х. 158–160-аас унш эсвэл Gospel Library дахь холбогдох видеонуудыг үзэж болно.) Хамтдаа Сургаал ба Гэрээ 117:1–11-ийг унших үедээ та Их Эзэнийг дуулгавартай дагахад итгэлтэй байхад туслах ямар нэг зүйлийг сонсвол өөрийг тань зогсоохыг тэднээс хүс. Бид Их Эзэнд дуулгавартай байхын тулд ямар золиослол гаргадаг вэ? Тэр биднийг хэрхэн адисалдаг вэ?

2:20

Chapter 41: Trouble in Kirtland: 1837–1838

Сургаал ба Гэрээ 119–120

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ аравны нэгээр дамжуулан адисалдаг.

  • Таны заадаг ихэнх хүүхэд мөнгө олох, аравны нэг төлөх тухайд хэтэрхий балчир байж болох ч аравны нэг нь дэлхий даяар Сүмийн хийдэг агуу ажилд ямар хувь нэмэр оруулдгийг ойлгуулах нь зүйтэй юм. Тэдэнд аравны нэгийг ойлгоход нь туслах энэ тоймын төгсгөлд байгаа зургуудыг болон үйл ажиллагааны хуудсыг ашигла. (Түүнчлэн Сургаал ба Гэрээний түүхүүд дэх “44-р бүлэг: Аравны нэг”-ийг х. 165–166-аас унш эсвэл Gospel Library дахь холбогдох видеог үзнэ үү.) Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ адислахын тулд аравны нэгийг хэрхэн ашигладаг вэ? Аравны нэгийн хуулийн тухай мөн энэ нь таныг хэрхэн адисалсан талаарх санаа бодлоо хүүхдүүдтэй хуваалц.

1:33

Chapter 44: Tithing: July 1838

Аравны нэгээ төлж буй хүүхэд

Бид аравны нэгээ төлснөөр Есүс Христэд итгэх итгэлээ харуулдаг.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.