“10-р сарын 6–12: ‘Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно’: Сургаал ба Гэрээ 111–114,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 111–114,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
10-р сарын 6–12: “Бибээр бүх зүйлийг та нарын сайн сайхны төлөө тушаах болно”
Сургаал ба Гэрээ 111–114
Есүс Христэд итгэх итгэлийг тань бэхжүүлж, бат итгэлийг мэдрүүлсэн үе танд тохиолдож байсан ч амьдралын зовлон бэрхшээл итгэлийг тань сорьсноор өмнө нь мэдэрч байсан амар амгалангийн мэдрэмжийг эргүүлж олоход хэцүү байсан үе танд байсан уу? Көртландын гэгээнтнүүдэд үүнтэй төстэй зүйл тохиолдсон. Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсны улмаас юүлэгдэн ирсэн сүнслэг уур амьсгалаас хойш жил ч хүрэхгүй хугацааны дараа саад бэрхшээл гарч эхэлжээ. Өмнөх сүнслэг туршлагаас үл хамааран санхүүгийн хямрал, Арван хоёрын чуулга дахь зөрчилдөөн болон өөр бусад сорилт зарим гэгээнтний итгэлийг гуйвуулахад хүргэв.
Бид сорилт бэрхшээлээс зайлсхийж чадахгүй тул тэдгээрийг итгэл, гэрчлэлд маань нөлөөлөхөөс хэрхэн хамгаалж чадах вэ? Көртландад гай зовлон өсөн нэмэгдэж байх үед өгөгдсөн Сургаал ба Гэрээ 112 дээрх Их Эзэний зөвлөгөөнөөс зарим хариултыг нь олж болох юм. Их Эзэн: “Миний өмнө зүрх сэтгэлээ ариусгагтун” (28-р шүлэг), “Эсрэг бүү зогс” (15-р шүлэг), “Уг ажлын тул бүсээ бүслэгтүн” (7-р шүлэг), “Чи даруу бай” (10-р шүлэг) гэж хэлсэн. Энэхүү зөвлөгөөг дагах үед Их Эзэн биднийг гай зовлонгийн дундуур, эдгэрэл болон амар амгалан руу “гараас [минь] хөтлөх” болно (10, 13-р шүлгийг үзнэ үү).
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Их Эзэн “бүх зүйлийг [миний] сайн сайхны төлөө тушааж” чадна.
1836 он гэхэд, Сүм Их Эзэний ажлыг хийхдээ маш их өрөнд орсон байсан. Иосеф Смит болон бусад хүн энэхүү өрийн талаар санаа зовж, төлж барагдуулах арга замуудыг эргэцүүлэн байв (Сургаал ба Гэрээ 111-ийн хэсгийн гарчгийг харна уу).
Та 111-р хэсгийг уншихдаа Иосеф Смитэд хандсан Их Эзэний үгс танд болон таны санааг зовоож буй зүйлсэд хэрхэн хамаатай тухай бодож үз. Жишээ нь: “Та мунхаглал үйлдсэн ч гэсэн” (1-р шүлэг) хэзээ Бурханы хайрыг амьдралдаа мэдэрч байсан бэ? Их Эзэн таны санаанд ороогүй “сан хөмрөг” (10-р шүлэг)-ийг олоход тань хэрхэн тусалж байсан бэ? Тэр “Таны сайн сайхны төлөө бүх зүйлийг тушаахын” (11-р шүлэг) тулд юу хийсэн бэ? “Аль болох түргэнээр та нар тэдгээрийг хүлээн авч чадахаар” гэсэн хэллэг Тэнгэрлэг Эцэгийн талаар танд юу зааж байна вэ?
Мөн Матай 6:19–21, 33-ыг болон “More Treasures Than One, in ”Revelations in Context-ийг х. 229–234-өөс үзнэ үү.
Их Эзэний хүслийг даруухнаар эрэлхийлэх үед маань Тэр намайг удирдан чиглүүлэх болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Томас Б.Марш чуулгынх нь хоёр гишүүнийг Английн номлолд өөртэй нь зөвлөлдөлгүй дуудсанд Иосеф Смитэд сэтгэл дундуур байв. Тэрээр гомдсон сэтгэлээ хойш тавихад нь туслах илчлэлтийг хүлээн авсан бошиглогчтой уулзжээ. Энэ илчлэлт Сургаал ба Гэрээ 112-т цэдэглэгдсэн байдаг.
Та Сургаал ба Гэрээ 112-р хэсгийг судалж байхдаа үүнийг санаарай. Томаст гомдсон сэтгэлээ хойш тавихад нь тусалсан байж болох юуг та анзаарч харсан бэ? Та 3–15, 22-р шүлгээс дараахтай адил асуултуудын хариултыг олж мэдэх боломжтой. Үүнд: Даруу байдал гэж юу вэ? Их Эзэн чамайг “гараас чинь” хөтөлнө гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Их Эзэний удирдамжийг хүлээн авахад яагаад даруу байх нь танд тусалдаг гэж та бодож байна вэ? Та ахлагч Жосеф В.Ситатигийн “Шавь байх загвар” гэсэн захиасны “Даруу байдлын загвар” хэсгээс нэмэлт хариулт авах боломжтой (Лиахона, 2022 оны 11-р сар, 87–88).
Та таньдаг хүмүүсээсээ даруу хэн нэгний тухай бод. Тэр хүн хэрхэн даруу байдлыг харуулдаг вэ? Та Аврагчаас даруу байх талаар юу суралцдаг вэ? Магадгүй та Түүний амьдрах хугацаандаа даруу байдлыг харуулсан үеийн зургуудыг олж үзэж болох юм.
Хэзээ та өөрийгөө даруусгах үедээ Их Эзэнээр удирдуулж байгаагаа мэдэрч байсан бэ?
Мөн Үлиссэс Соарэсын “Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун” захиасыг 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс; “The Faith and Fall of Thomas Marsh”-ийг in Revelations in Context-ийн х. 54–60-аас; Topics and Questions дэх “Humility”-ийг Gospel Library-аас; “Та даруу бай” дууллыг Дуулал номын д. 64-өөс тус тус үзнэ үү.
Суралцагчдыг оролцуул. Та зааж байгаа хүмүүстээ судрууд дахь үнэнүүдийн талаар идэвхийлэн суралцахад нь хэрхэн тусалж болох тухайгаа бод. Жишээ нь: Та Их Эзэний Сургаал ба Гэрээ 112:10-т хэлсэн зүйлийн талаар ойлгоход нь тэдэнд туслахын тулд хэн нэгний нүдийг боон, гараас нь хөтлөн, сандлууд эсвэл өөр саадыг тойруулан явуулж болох юм. Бид энэхүү биеэр үзүүлэх хэсгээс даруу байдлын талаар юу мэдэж авч болох вэ?
Сургаал ба Гэрээ 112:12–26, 28, 33–34
Жинхэнэ хөрвөгдсөн хүмүүс Есүс Христийг таньж мэддэг.
1837 онд зарим төлөөлөгч бошиглогчийг эсэргүүцдэг болсон нь Сүм дэх дуудлага эсвэл сайн мэдээний талаар хэчнээн ихийг мэддэг байхаас маань үл хамааран бид Есүс Христэд хөрвөх өөрсдийн хөрвөлтийг хувь хувьдаа тордох ёстой гэдгийг сануулдаг. Та Сургаал ба Гэрээ 112:12–26, 28, 33–34-ийг уншаад, итгэлийн сорилтыг даван туулж, Их Эзэнд илүү бүрэн дүүрэн хөрвөгдөхөд туслах үнэнүүдийг хайж ол. Хэн нэгэнд Христэд илүү гүнзгий хөрвөгдөхөд нь туслахын тулд олж мэдсэн зүйлсээ хуваалцах мэдрэмж танд төрж болох юм.
Иосеф Смит “Христийн мутар дахь … үйлчлэгч” байсан.
Бошиглогч Исаиа Иессийн үр удмын нэгийг “нахиа” мөн “үндэс” хэмээн дурджээ (Исаиа 11:1, 10). 113-р хэсэгт Их Эзэн энэхүү үр удмын нэг болсон Христийн үйлчлэгч нь эцсийн өдрүүдэд Их Эзэний хүмүүсийг цуглуулахад зэмсэг байх болно гэж тайлбарласан (Сургаал ба Гэрээ 113:4, 6-г үзнэ үү). Бошиглогч Иосеф Смитийг энэ бошиглол нэн сайн тодорхойлсон байдаг. 113-р хэсэг дэх энэ хэсэг болон бусад үнэн Көртландын гэгээнтнүүдэд хүнд бэрхшээлтэй тулгарах үед нь хэрхэн урам зориг өгсөн бэ? Өнөөдөр таныг Их Эзэний ажилд үргэлжлүүлэн оролцож, хүчирхэг хэвээр үлдэхэд сүнсээр нөлөөлсөн ямар зүйлийг та энэ илчлэлтээс олж мэдсэн бэ?
Түүнчлэн Guide to the Scriptures дахь “Jesse”-г Gospel Library-аас мөн 2 Нифай 21:10–12; Иосеф Смит—Түүх 1:40-ийг үзнэ үү.
Исаиа “Иессийн гол ишнээс” ургасан “нахиа” мөн “үндэс”-ийн талаар бичсэн (Исаиа 11:1).
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Бурханы зүйлс миний сан хөмрөг болж болно.
-
Та сан хөмрөг гэсэн үгийг сонсоход бодогдож байгаа зүйлсийг хүүхдүүдтэйгээ хамт зурж болох юм. Дараа нь Сургаал ба Гэрээ 111:2, 10–11-ийг хамтдаа уншаад, дэлхийн сан хөмрөг, Их Эзэний сан хөмрөг хоёрын хоорондын ялгааг харьцуул. (Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү.) Бид Бурханы юмсыг хэрхэн илүү их нандигнаж болох вэ?
Их Эзэн намайг гараас минь хөтөлж, залбирлуудад минь хариулах болно.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Сургаал ба Гэрээ 112:10-ыг уншсаныхаа дараа “Та даруу бай” (Дуулал, д. 64) дууллыг дуулж болно. Мөн та нар нэг нэгнээ “гараас нь” хөтлөн авч явдаг (саад тойрох гэх мэт) ямар нэг тоглоом тоглож болох юм. Их Эзэн бидэнтэй биеэрээ хамт байхгүй ч биднийг хэрхэн “гараас” хөтлөн, удирдан чиглүүлдэг вэ? Яагаад бид Их Эзэнээр удирдуулах хэрэгтэй вэ? Бид Их Эзэнээр удирдуулж буйгаа ямар үед мэдэрч байсан бэ?
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Сургаал ба Гэрээ 112:10-ын үгсийг бичин, биднийг Их Эзэнд даруухнаар хандах үед Түүний бидэнд өгдөг адислалуудын доогуур зур. Хүүхдүүдийг Бурханаас тусламж хүсэн даруухнаар залбирах үед тэдэнд ирж байсан адислалууд мөн сайныг үйлдэх удирдамж хүлээн авч байсан мөчүүдийнхээ талаар хуваалцахад урамшуул (Моронай 7:13, 16-г үзнэ үү).
Бос мөн алх зургийн хэсэг, Саймон Дюүи
Есүс надаас хүн бүрийг хайрлахыг хүсдэг.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт “41-р бүлэг: Көртланд дахь асуудал бэрхшээл” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 158–160)-ээс ээлжлэн уншиж болох юм. Энд өгүүлснээр хэн Көртланд дахь асуудлыг улам хүндрүүлсэн бэ? Хэн тэдгээрийг шийдвэрлэхийг хичээж байсан бэ? Дараа нь Сургаал ба Гэрээ 112:11-ийг уншаад, яагаад Аврагч биднээс хүн бүрийг хайрлахыг хүсдэг талаар ярилц. Есүс Өөрт нь муухай хандаж байсан хүмүүст ямар үед хайраа харуулсан бэ? (Жишээ нь: Лук 23:34-ийг үзнэ үү). Та нар “Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78–79) зэрэг бусдыг хайрлах тухай дууг хамтдаа дуулж болох юм.
Chapter 41: Trouble in Kirtland: 1837–1838
Сургаал ба Гэрээ 112:11–14, 24–26
Жинхэнэ хөрвөгдсөн хүмүүс Есүс Христийг таньж мэддэг.
-
Сургаал ба Гэрээ 112:24–26-г уншсаны дараа та хэн нэгнийг зөвхөн нэр төдий мэддэг болон тэднийг сайн мэддэг хоёрын хоорондын ялгааг хүүхдүүдтэйгээ ярилцаж болно. 11–14-р шүлэг дээрх сургаалууд нь Их Эзэнийг таньж мэдэх нь ямар утгатайг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.