“6-р сарын 30-аас 7-р сарын 6: ‘Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй’: Сургаал ба Гэрээ 71–75,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 71–75,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
Би гэрээгээ санах болно, Энрикэ Мануэл Гарсиа
6-р сарын 30-аас 7-р сарын 6: “Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй”
Сургаал ба Гэрээ 71–75
Бурханы ажлыг хийхийг хичээснээр Иосеф бага залуу байхаасаа шүүмжлэлд өртөж, бүр дайснуудтай болсон. Гэхдээ 1831 оны сүүлээр Эзра Бүүт Сүмийг олон нийтэд шүүмжилж эхэлсэн нь нэлээд хэцүү байсан нь лавтай. Яагаад гэвэл, уг шүүмжлэгч урьд нь итгэгч байжээ. Эзра Иосефыг Бурханы хүчийг ашиглан нэгэн эмэгтэйг эдгээж байхыг харсан. Түүнийг Миссури дэх Сионы газрыг анх судлахад Иосефтой хамт явахад урьж байжээ. Гэвч тэр итгэлээ алдсанаасаа хойш бошиглогчийн нэр төрийг гутаахыг оролдож, Огайогийн сонинд цуврал захидал нийтэлсэн байна. Түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй бөгөөд уг бүс нутагт “Сүмийн эсрэг … найрсаг бус санаа бодлууд” дэгджээ (Сургаал ба Гэрээ 71, толгой гарчиг). Итгэгчид ийм тохиолдолд юу хийх ёстой вэ? Нөхцөл байдал бүрд тохирох нэг зөв хариулт гэж байхгүй ч ихэнх тохиолдолд, тэр дундаа 1831 оны энэ үйл явдлын үеэр үнэнийг зарлаж, худал хуурмагийг засаж залруулахын тулд “сайн мэдээг тунхагла” гэсэн хариултыг Их Эзэн өгч байлаа (1-р шүлэг). Тийм ээ, Их Эзэний ажлыг үргэлж шүүмжлэх болно, гэвч эцэст нь “[үүний] эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй” (9-р шүлэг).
“Ezra Booth and Isaac Morley,” Revelations in Context, 134-ийг үзнэ үү.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Аврагчийн сайн мэдээг тунхаглах үед Сүнс намайг хөтлөх болно.
Аврагчид, мөн Түүний сайн мэдээнд болон Сүмд итгэх итгэлийг тань хүмүүс шүүмжилж эсвэл элэглэх үед танд хүнд хэцүү санагдаж болох юм. Ийм үед та яадаг вэ? 1831 онд Огайод үүнтэй төстэй зүйл болсон юм (Сургаал ба Гэрээ 71-ийн толгой гарчгийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 71 дээр Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт энэ талаар юу хий гэж хэлсэн бэ? Та Их Эзэний тэдэнд өгсөн заавар, мөн амласан адислалуудыг жагсаан бичиж болох юм.
Та 71-р хэсэг-ийг судлахын зэрэгцээ Аврагч мөнх бус амьдралдаа Өөрийг нь шүүмжлэгчдэд хэрхэн хандаж байсан талаар олж мэдэж болно. Зарим жишээг дурдвал: Матай 22:15–22; 26:59–64; Иохан 10:37–38. Та Түүнээс юу сурч мэдсэн бэ? Та Матай 18:15; Ефес 4:31–32; 2 Тимот 3:12; Иаков 1:19-өөс нэмж юу ойлгосон бэ?
Түүний зөвлөмж таны өнөөдрийн туулж буй нөхцөл байдалд хэрхэн хамаатай байж болох вэ? Та буруу ташаа байдлыг өөрийн үгээр эвтэй, тайван байдлаар засаж залруулах талаар бодоод үзээрэй. Жишээлбэл: Та эхлээд тухайн хүний үзэл бодлыг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, дараа нь Есүс Христ, Түүний сургаалын талаар итгэдэг зүйлээ даруу, эелдэг байдлаар хуваалцаж болно. Иймэрхүү нөхцөл байдалд бэлтгэхийн тулд та найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ энэ маягаар дадлага хийж болох юм.
Мөн Topics and Questions, “Helping Others with Questions,” Gospel Library; Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27–30; Ёорг Клэбингат, “Хожмын үеийн эрэлхэг шавь байх,” Лиахона, 2022 оны 5-р сар, 107–110.
Их Эзэн бишоп гэх зэрэг удирдагчдын тохинууллаар дамжуулан намайг адисалдаг.
Ньюел К.Витнейг бишопоор үйлчлэхээр дуудагдахад үүрэг даалгавар нь өнөөгийн бишопуудынхаас арай өөр байв. Тухайлбал: Бишоп Витней өмч хөрөнгийн өргөлийг болон Миссурид, Сионы газар нутагт суурьших зөвшөөрлийг хариуцдаг байжээ. Гэхдээ та түүний дуудлага болон үүргийн талаар Сургаал ба Гэрээ 72 дээрээс уншихдаа, өнөөгийн бишопын тодорхой үүрэг хариуцлагаар биш юм гэхэд ядаж сүнслэг байдлын хувьд зарим талаараа холбоотой байгааг анзаарч болох юм.
Жишээлбэл: Та бишоптоо ямар арга замаар “тайланг үзүүлдэг” вэ? (5-р шүлэг). Өнөө үед “Их Эзэний агуулах” гэдэгт тойргийн гишүүдийн өргөл, үйлчлэл, авьяас чадвар багтаж болно (10, 12-р шүлгүүд-ийг үзнэ үү). Та тэрхүү агуулахад хэрхэн хувь нэмрээ оруулж чадах вэ?
Их Эзэн бишопын үйлчлэлээр дамжуулан хэрхэн таныг болон таны гэр бүлийг адисалсан бэ?
Квинтин Л.Күк, “Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.57–61-ийг мөн үзнэ үү.
Надад Аврагчийн сайн мэдээг хуваалцах олон боломж бий.
Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг номлолын үүрэгт ажлаасаа эргэж ирсний дараа (Сургаал ба Гэрээ 71-ийг үзнэ үү) Их Эзэн тэдэнд Библийг орчуулах ажлаа үргэлжлүүл хэмээн хэлжээ (Судруудын удирдамж, “Иосеф Смитийн орчуулга (ИСО),” Gospel Library-г үзнэ үү). Гэвч энэ нь тэднийг сайн мэдээг хуваалцахаа боль гэсэн үг биш байлаа. Үнэн хэрэгтээ энэ нь шавь хүний амьдралын нэг хэсэг юм.
Та Сургаал ба Гэрээ 73-ыг уншихдаа, сайн мэдээг хуваалцахыг амьдралынхаа бусад ажил үүргийн адил байнгын, “боломжийнхоо хэрээр” (4-р шүлэг) буюу бодит хэсэг хэрхэн болгох талаар бодож үзээрэй.
Есүс Христийн сайн мэдээг хуваалцах нь энгийн бөгөөд хэвийн зүйл байх боломжтой.
“Хүч чадлаараа хөдөлмөрлө[н] … үнэнийг тунхагла.”
75-р хэсэг дэх илчлэл нь “[Аврагчийн] сайн мэдээг тунхаглахаар … урагш одохоор нэр нь өгөгдсөн” хүмүүст хандсан илчлэл юм (2-р шүлэг). Энэхүү илчлэлийг (1) сайн мэдээг хэрхэн үр дүнтэй хуваалцах вэ (2) ингэх үед Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг вэ гэсэн хоёр жагсаалт гарган судалж болно.
Сайн мэдээг хуваалцахдаа “үлдэх,” “залхуурах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? “Хүч чадлаараа хөдөлмөрлөх” гэдэг нь яахыг хэлж байна вэ? (3-р шүлэг).
“Хаа дуудсан ч би явах болно,” Дуулал, д.139-ийг мөн үзнэ үү.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Би гэрчлэлээ хуваалцах замаар үнэнийг хамгаалж чадна.
-
Та 71-р хэсэг дэх илчлэлийг өгөх болсон нөхцөл байдлыг хүүхдүүддээ заахдаа Сургаал ба Гэрээ 71-ийн толгой гарчиг эсвэл “25-р бүлэг: Иосеф Смит, Сидней Ригдон хоёр номлолд явсан нь” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 96 эсвэл Gospel Library дээрх холбогдох видео) хэсгийг ашиглаж болно. Дараа нь Сүмийн талаарх “найрсаг бус санаа бодлууд”-ын тухайд Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг юу хийгээсэй гэж хүссэнийг 1-р шүлэг-ээс олоход тусал. Тэрээр хэрхэн тэдэнд тусална гэсэн бэ? Бид хэрхэн Иосеф, Сидней хоёртой адилхан байж чадах вэ?
0:45Chapter 25: Joseph Smith and Sidney Rigdon Go on a Mission: December 1831–January 1832
-
Магадгүй та “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81) гэх мэт хүүхдүүдэд Аврагчид үнэнч байх урам өгөх дуу дуулж болно. Есүс Христийн талаар мэддэг зүйлсээ хуваалцах дадлага хийхэд хүүхдүүддээ тусал.
Их Эзэн надад туслуулахаар бишопыг дуудсан.
-
Сургаал ба Гэрээ 72:2-ыг хамтдаа уншсанаар Их Эзэн яагаад бидэнд бишопыг өгсөн талаар ярилцах боломж гарч ирнэ (“17-р бүлэг: Сүмийн анхны бишопууд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 64–66-г эсвэл Gospel Library дээрх холбогдох видеог үзнэ үү). Та хүүхдүүдтэйгээ бишопын үүрэг хариуцлагыг илтгэсэн зураг эсвэл эд зүйлсийг олж болох юм. Энэ тоймын төгсгөлд байгаа зураг болон үйл ажиллагааны хуудас-аас санаа аваарай. Дараа нь та нар таньдаг бишопуудынхаа тухай мөн тэдний үйлчлэлээр дамжуулан Их Эзэн танай гэр бүлийг хэрхэн адисалсныг ярилцаж болно.
1:45Chapter 17: The First Bishops of the Church: February and December 1831
Үргэлж Есүс Христийн тухай заа. Та ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн тухай мөн Түүнтэй хэрхэн адил болох талаар зааж байна уу гэдгээ санаарай (Аврагчийн арга барилаар заах нь, 6). Жишээлбэл: Та хүүхдүүддээ бишопын талаар заахдаа тэд Есүс Христийн төлөөлөгчид гэдгийг мөн Түүний ажлыг хийхээр Түүгээр дуудагдсан гэдгийг онцол (1 Петр 2:25).
Их Эзэн бишопуудаас тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлаасай хэмээн хүсдэг.
Би Их Эзэний төлөө бүхий л чадлаараа зүтгэж чадна.
-
“Залхуурах”, “хүч чадлаараа хөдөлмөрлөх” хоёрын ялгааны талаар ярихын тулд ямар нэг үйлчлэл эсвэл гэрийн ажлыг сонгоод, хүүхдүүдээрээ үүнийг залхуурч, дараа нь бүх чадлаараа хийхийг урьж болно. Та Сургаал ба Гэрээ 75:3 дээрх “мөн залхуурахгүй байж” гэснийг унших үед хүүхдүүд тань ажлыг хэрхэн залхуутайгаар хийж болохыг харуулж болно. Харин “хүч, чадлаараа хөдөлмөрлөх” гэснийг уншихад тэд хэрхэн шаргуу ажиллаж буйгаа харуулж болох юм. Их Эзэнд бид чадлаараа үйлчлэх нь яагаад чухал вэ?
-
Ямар ч эдийн засгийн үед хамаарах хоёр зарчим (2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.65–68) хэмээх үгэндээ ахлагч Дийтр Ф.Угдорф ажил хөдөлмөрийн талаар хоёр түүх ярьсан. Магадгүй та тэдгээрийг хүүхдүүдтэйгээ хуваалцаж, бид шаргуу хөдөлмөрлөж, чадах бүхнээ хийсэн гэдгээ мэдэхэд ямар мэдрэмж төрдөг талаар ярилцаж болох юм.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.