Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: “Үзэгдэл”-ийн гэрчлэл


“Сэргээлтийн дуу хоолой: ‘Үзэгдэл’-ийн гэрчлэл,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“‘Үзэгдэл’-ийн гэрчлэл”, Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: 2025

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой: “Үзэгдэл”-ийн гэрчлэл

Вилфорд Вүдрафф

Portrait of Wilford Woodruff.

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийг хүлээн авснаас хойш бараг хоёр жилийн дараа буюу 1833 оны 12-р сард Вилфорд Вүдрафф Сүмд нэгджээ. Тэрээр тухайн үед Нью-Йоркт амьдарч байсан бөгөөд уг бүс нутагт үйлчилж байгаа номлогчдоос “Үзэгдэл”-ийн талаар олж мэдсэн байна. Энэхүү илчлэлийн талаарх өөрийн сэтгэгдлийг тэр олон жилийн дараа ийн илэрхийлжээ.

“Намайг хүүхэд байхаас л нэг диваажин, нэг там байдаг гэж заадаг байсан ба хилэнцэт хүмүүст бүгд нэг маягийн шийтгэл өгч, бүх шударга хүнд нэг янзын алдар суу өгнө гэж хэлдэг байв. …

… Энэхүү үзэгдлийн талаар уншсан явдал … оюун санааг минь гэгээрүүлж, агуу их баяр баясгаланг надад өгсөн. Тус зарчмыг хүмүүнд илчилсэн Бурхан нь мэргэн ухаантай, зөв шударга, үнэн бөгөөд хамгийн сайн шинж чанарыг агуулсан, мэдрэмж, мэдлэгтэй нэгэн болохыг би ойлгосон. Тэрээр хайр, нигүүлсэл, зөв шударга байдал, шүүлтэд тогтмол нэг янзаараа байдаг болохыг би мэдэрсэн. Би мөн амьдралдаа хэзээ ч хайрлаж байгаагүйгээрээ Их Эзэнийг хайрлаж байлаа.”

‘Үзэгдэл’ нь бидний уншиж байсан ямар ч номон дээрх, ямар ч илчлэлээс илүү гэрэл, үнэн мөн зарчмыг өгдөг илчлэл [юм]. Энэ нь бидний одоогийн нөхцөл байдлыг тодорхой болгож, бидний хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон хаашаа явж байгааг харуулдаг. Уг илчлэлээр дамжуулан ямар ч хүн өөрийн үүрэг, нөхцөл байдал ямар байхыг олж мэдэж болно.”

“Би Иосефыг харахаасаа өмнө тэр хөгшин байна уу залуу байна уу, тэр ямархуу царай төрхтэй, үс нь богино эсвэл урт байх нь надад огт хамаагүй. Энэ илчлэлийг [76-р хэсэг-т цэдэглэсэн үзэгдэл] авсан хүн бол Бурханы бошиглогч мөн гэж хэлсэн. Би үүнийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байсан.”

Фийби Кросби Пэк

Иосеф, Сидней хоёрыг “Үзэгдлийн” талаар заах үед ганц бие эх Фийби Пэк нь Миссурид таван хүүхдийнхээ хамт амьдарч байжээ. Үзэгдэл түүнд гүн сэтгэгдэл үлдээж, сүнсээр нөлөөлсөн ба тэрээр сурч мэдсэн зүйлээ төрөл садантайгаа хуваалцан, ийн бичсэн байдаг.

“Их Эзэн тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүүхдүүддээ илчилж байна. … Өнгөрсөн хавар Иосеф Смит, Сидней Ригдон хоёр бидэн дээр ирж, олон сайхан баяр хөөрөөр дүүрэн цуглаан хийсэн ба бидний өмнө олон нууц дэлгэгдсэн төдийгүй энэ нь намайг асар их тайтгаруулсан. Бурхан хүүхдүүддээ зориулан амар амгалангийн харшуудыг бэлтгэсэн явдлаас Түүний ач ивээл бидэнд харагдаж байсан. Харин сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч, Христийн үйл хэргийн төлөө зогсох зоригт цэрэг болж чадахгүй байгаа хүн Бурханы болон Хүүгийн оршихуйд амьдарч чадахгүй. Гэхдээ энэ бүхнийг хүлээн аваагүй бүх хүнд зориулсан нэгэн газар байдаг бөгөөд энэ нь селестиел хаант улсад харьцангуй доод зэрэглэлийн алдар суу бүхий газар юм. Эдгээрийн талаар хэвлэн гаргаж, дэлхий даяар түгээх гэж байгаа тул энэ талаар өөр зүйл хэлэхгүй. Танд мөн өөрөө унших боломж олдож магадгүй бөгөөд хэрэв боломж олдох юм бол анхааралтай бөгөөд залбирч байгаад уншина байх гэж би найдаж байна. Учир нь эдгээр нь анхаарлаа хандуулбал зохих зүйлс юм. Мөн эдгээр нь энэ болон ирэх дэлхий дэх бидний аз жаргалд хамаатай тул та эдгээрийг уншиж судлаасай гэж би хүсэж байна.”

Эх сурвалж

  1. “Remarks,” Deseret News, May 27, 1857, 91.

  2. Deseret News, Aug. 3, 1881, 481; мөн Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 120–121-ийг мөн үзнэ үү.

  3. “Remarks,” Deseret Weekly, Sept. 5, 1891, 322.

  4. “Phebe Crosby Peck letter to Anna Jones Pratt,” Aug. 10, 1832, Church History Library, Salt Lake City; үг үсэг, цэг тэмдгийг шинэчилсэн.