Doctrine and Covenants 2025
7-р сарын 21–27: “Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу”: Сургаал ба Гэрээ 81–83


“7-р сарын 21–27: ‘Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 81–83,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

Есүс Христ баян залуу эртэй ярилцаж байгаа нь

Христ ба баян залуу захирагч зургийн хэсгээс, Хайнрих Хофманн

7-р сарын 21–27: “Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу”

Сургаал ба Гэрээ 81–83

1832 оны 3-р сард Их Эзэн Жесси Гаусыг Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд (одоо Тэргүүн Зөвлөл гэдэг) Иосеф Смитийн зөвлөхөөр дуудав. Сургаал ба Гэрээ 81 нь Гаус ахад, түүний шинэ дуудлагын талаар өгөгдсөн илчлэл юм. Гэвч Жесси Гаус итгэлтэйгээр үйлчлээгүй тул Фредерик Г.Виллямс түүний оронд дуудагдав. Уг илчлэлд Гаус ахын нэрийг Виллямс ахын нэрээр сольжээ.

Энэ нь ялихгүй өөрчлөлт мэт боловч мөн Сургаал ба Гэрээнд байгаа ихэнх илчлэлийг тодорхой хүмүүст зориулан өгсөн байдаг ч бид тэдгээрийг өөрсөдтэйгөө холбон хүлээн авах арга замуудыг үргэлж илэрхийлж чадна гэсэн чухал үнэнийг агуулдаг (1 Нифай 19:23-ыг үзнэ үү). Их Эзэний Фредерик Г.Виллямст өгсөн “сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” гэсэн зөвлөгөөг уншаад, бид хүчирхэгжүүлж болох хүмүүсийнхээ талаар бодож болно (Сургаал ба Гэрээ 81:5). Их Эзэний Нэгдсэн пүүсийн гишүүдэд өгсөн “энэхүү гэрээгээр та нар өөрсдийгөө холбогтун” гэсэн зөвлөгөөг уншаад, бид өөрсдийн гэрээнүүдийг бодож болох юм. Мөн бид “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг” (Сургаал ба Гэрээ 82:10, 15) хэмээх амлалтаа Тэрээр бидэнд хандан хэлж буй мэтээр унших боломжтой. “Бибээр нэгд хэлдгээ би бүгдэд хэлдэг” (5-р шүлэг) хэмээн Их Эзэн тунхагласан учир бид ингэж чадна.

Newel K. Whitney and the United Firm,” “Jesse Gause: Counselor to the Prophet,” Revelations in Context, 142–147, 155–157-г үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 81:4–5; 82:18–19

“Чи нөхдөдөө хамгийн агуу сайныг үйлдэх болно.”

Сургаал ба Гэрээ 81–83-р хэсэг-ийн хэд хэдэн шүлэгт, Их Эзэн биднийг ойр тойрныхоо тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүссэн. Тэдгээр шүлгийг олоод тэмдэглэж аваарай. Энэ тухай хамгийн тодорхой жишээ Сургаал ба Гэрээ 81:4–5-д байдаг. Эдгээр шүлгийн талаар тунгаан бодоход дараах асуултууд тусална.

  • Хүн ямар ямар байдлаар “сул дорой” байж болох вэ? Тэдэнд “тусал” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хэзээ сул дорой санагдах үед минь хүмүүсийн Христийнхтэй адил үйлчлэл надад тусалсан бэ?

  • Ямар үйл явдал хүний гарыг “доош унжих[ад]” хүргэдэг вэ? Би тэдгээр гарыг хэрхэн “өргөж” болох вэ?

  • “Сул дорой өвдөгнүүд” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? Тэдгээрийг яаж хүчирхэг болгох вэ?

Аврагч хэрхэн эдгээрийг миний төлөө хийдэг вэ?

Энэ шүлгийг судалснаар “тусалж,” “өргөж,” эсвэл “хүчирхэг болгож” чадах хэн нэгэн таны санаанд орж ирж болох юм. Та тэр хүнд тохинуулахын тулд юу хийх вэ?

Та Сургаал ба Гэрээ 82:18–19-өөс бусдад үйлчлэх талаар өөр юу сурч мэдэж болох вэ? Та мөн “Teachings of Thomas S. Monson: Rescuing Those in Need” (Gospel Library) видеог үзэх боломжтой. Бишоп Монсоны тойргийн гишүүд эдгээр шүлэгт заасан зүйлийг хэрхэн бодитоор харуулсан бэ?

5:1

Teachings of Thomas S. Monson: Rescuing Those in Need

Мөн Иаков 2:17–19; Мозая 18:8–9; “Works of God” видеог ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

4:21

Works of God

Бетзада цөөрмийн дэргэд буй Есүс Христ

Карл Хайнрик Блок (1834–1890), Христ Бетзада дахь өвчтэй хүнийг эдгээсэн нь, 1883 он, зотон тос, 100 ¾ x 125 ½ инч. Бригам Янгийн Их Сургуулийн урлагийн музей 2001 онд Жак Р. болон Мэри Лоис Вийтлийгийн хандивласан мөнгөөр худалдан авсан.

Сургаал ба Гэрээ 82:3

Аврагч надад ихийг өгсөн бөгөөд надаас ихийг шаарддаг.

Та энэ шүлгийг уншаад Бурханы танд өгсөн материаллаг болон сүнслэг адислалуудыг эргэн хармаар санагдаж магадгүй юм. Та 82-р хэсгийг уншиж дуустлаа үүнийг санаарай. Бурхан танаас юу шаарддаг юм шиг танд санагддаг вэ?

Because I Have Been Given Much,” Hymns, no. 219-ийг мөн үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 82:8–10

семинарын дүрс
Зарлигууд бол Бурханы биднийг хайрлах хайрын илрэл юм.

Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн Их Эзэн яагаад ийм их олон зарлиг өгдөг юм бол гэж боддог бол Сургаал ба Гэрээ 82:8–10 туслах болно. Яагаад Их Эзэний зарлигуудыг дагахаар шийдсэнээ хэн нэгэнд тайлбарлахад эдгээр шүлэг дээрх ямар ямар ойлголт танд тусалж болох вэ? Та зарлигуудыг юутай харьцуулбал тусалж болохоор байна вэ? Та Сургаал ба Гэрээ 1:37–38; 130:20–21-ээс болон “Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God” (Gospel Library) видеоноос илүү ихийг ойлгох боломжтой. Танд зарлигуудыг адислал гэж харж сурахад тань ямар ямар туршлага нөлөөлсөн бэ?

5:41

Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God

Бурханы танд өгсөн зарим зарлигийн талаар бод. Та эдгээр зарлигаас Түүний тухай, мөн Түүний тааллын талаар юуг сурч авсан бэ? (8-р шүлэг). Зарлигуудыг дагах нь амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Та 10-р шүлэг-ээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Их Эзэн “үүрэг хүлээдэг” гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ? (15-р шүлэг-ийг мөн үзнэ үү).

Их Эзэн таны амьдралд хэрхэн амлалтаа биелүүлж байсан бэ? Хүссэн адислалаа хүлээн аваагүй учраас зарлигуудыг дагах урам зориггүй байгаа хүнд та юу хэлж болох вэ? Та ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Бидний Бурхантай харилцах харилцаа” үгээс хэрэгтэй зүйлээ ойлгож авсан уу? (Лиахона, 2022 оны 5-р сар, 78–80).

Мөн Topics and Questions, “Commandments,” Gospel Library-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 82:10

Их Эзэн Өөрийн гайхамшигт арга замуудаар биднийг адисалдаг.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Виржиниа Х.Пийрс эгч буруу сонголт хийсэн хүүхдүүдийнхээ талаар санаа зовж, цөхөрсөн нэгэн эмэгтэйн тухай өгүүлсэн. Тэрээр үймж тэвдэн, хүүхдүүдийнхээ өмнөөс Их Эзэний адислалуудыг эрэлхийлэхийн тулд толгойд орсон бүхнээ хийжээ. Тэр чин сэтгэлээсээ залбирахын зэрэгцээ ариун сүмд илүү олон орох хэт өндөр зорилго тавьсан бөгөөд Их Эзэн энэхүү агуу золиосыг нь үнэлж хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг өөрчилнө гэдэгт итгэлтэй байв. Тэр ийн өгүүлжээ.

“Арван жилийн турш ариун сүмд илүү олон орж, байнга залбирсны дараа хүүхдүүдийн маань сонголт өөрчлөгдөөгүй хэвээр гэж хэлэхдээ би харамсаж байна. …

Гэвч би өөрөө өөрчлөгдсөн. Би өөр эмэгтэй болсон. … Би илүү өр зөөлөн болсон. Би энэрлээр дүүрсэн. Би илүү ихийг хийж, айдас, түгшүүр, гэмшил, буруутгал, жийрхэлгүй байж чадна. Би цаг хугацааны хязгаар тавихаа больж, Их Эзэнийг хүлээх чадвартай болсон. Мөн би Их Эзэний хүч чадлын илрэлийг ойр ойрхон хардаг. Тэр намайг болон хүүхдүүдийг минь хайрлах хайраа илэрхийлж элбэрэлт нигүүлслээ, мөн жижиг захиаснуудыг илгээдэг. Миний тавих шаардлага өөрчлөгдсөн. Би хүүхдүүдээ өөрчлөгдөхийг хүлээхийн оронд, үе үе ийм нигүүлслийг хүлээдэг болсон бөгөөд тэдгээрийн төлөөх талархлаар дүүрэн байдаг. …

“Миний залбирал өөрчлөгдсөн. Би хайраа илүүтэй илэрхийлж, талархалтай байдаг болсон. … Их Эзэн гайхамшигтай арга замаар ажилладаг бөгөөд би үнэхээр бүх оюун ухааныг давах амар тайвнаар дүүргэгдсэн” (“Prayer: A Small and Simple Thing,” At the Pulpit [2017], 288–289).

Сургаал ба Гэрээ 83

“Бэлэвсэн хийгээд өнчин хүмүүс хангагдах ёстой.”

1832 оны 4-р сард Их Эзэний зааварласны дагуу Иосеф Смит Миссурид цугларсан гэгээнтнүүд рүү бараг 1300 км замыг туулан очжээ (Сургаал ба Гэрээ 78:9-ийг үзнэ үү). Түүний тэнд байх хугацаандаа очсон нэг сууринд хүүхдүүдээ ганцаараа өсгөж буй бэлэвсэн хүмүүс байсан. Тэдний дунд бошиглогчийн таньдаг Фийби Пэк, Анна Рожэрс нар байжээ. 1830-аад онд Миссури мужийн хуулийн дагуу, бэлэвсэн эмэгтэйчүүдийн нас барсан нөхрийнхөө өмч хөрөнгийг авах эрхийг хязгаарладаг байв. Их Эзэн бэлэвсэн, өнчин хүмүүсийн талаар ямар бодолтой байдаг талаар 83-р хэсэг-ээс та юу олж мэдсэн бэ? Таны хайр, халамж хэрэгтэй байгаа, ийм нөхцөл байдалд орсон хэн нэгнийг та таньдаг уу? Та ямар ямар арга замаар өөрт байгаа зүйлээ бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүд болон тусламж хэрэгтэй хүмүүстэй хуваалцаж болох вэ?

Мөн Исаиа 1:17; Иаков 1:27-г үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 81:3

Би Бурханд хандан “чангаар болон зүрх сэтгэлдээ” залбирч чадна.

  • Сургаал ба Гэрээ 81:3-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, “олны өмнө” болон “ганцаар” залбирч болох янз бүрийн газрыг бодоход нь тусал. Та мөн тэдэнтэй цуг “Залбирахыг би хүсэх юм” (Дуулал, д.76) гэх мэт залбирлын тухай дууллыг сонсож эсвэл дуулж болох юм. Уг дуулалд залбирлын тухай чухал үнэнийг зааж буй зүйлийг нэг нэгэнтэйгээ хуваалц. Та мөн Тэнгэрлэг Эцэгт хандан бишрэл хүндэтгэлтэйгээр ярих талаар ярилцаж болно.

  • Та хүүхдүүдээ зүрх сэтгэлдээ залбирахыг урамшуулахын тулд тэдэнд цаасан зүрх өгч, дээр нь Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахыг хүссэн зүйлийг нь зуруулж эсвэл бичүүлж болно. Тэнгэрлэг Эцэг бидний юу бодож, мэдэрч байгааг мэддэг бөгөөд чангаар залбираагүй үед ч Тэр бидний залбирлыг сонсож чадна гэдгийг гэрчил. Зүрх сэтгэлдээ залбирах үед Тэнгэрлэг Эцэг таныг сонссон туршлагаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 81:5

Есүс Христ намайг тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсдэг.

  • Хүүхдүүдтэйгээ хамт гар, өвдөг зураад эдгээр биеийн хэсгийг Сургаал ба Гэрээ 81:5-аас олохыг хүс. Энэ шүлэгт Их Эзэн биднийг юу хийгээсэй гэсэн байна вэ? “Сул дорой” мэт санагдсан үед хүмүүс хэрхэн та нарыг хүчирхэгжүүлснийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох юм. Хүүхдүүд тань бусдад хэрхэн туслах санааг “Pass it on” (ChurchofJesusChrist.org) видеоноос авах боломжтой. Та нар мөн хамтдаа “Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?” (Дуулал, д.118) зэрэг үйлчлэлтэй холбоотой дууллыг дуулж болно. Энэ долоо хоногт тусламж хэрэгтэй байгаа дор хаяж нэг хүнд туслах төлөвлөгөө гаргахад нь хүүхдүүддээ туслахыг бодоорой.

    2:18

    Pass It On

  • Есүс Христийн бусдад үйлчилсэн энгийн түүхийг ярихдаа зураг, видео ашиглах боломжтой (энэ тоймын зургууд; Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д.41, 42, 46, 4755; эсвэл Gospel Library дээрх Библийн видеонууд-аас нэгийг үзнэ үү). Бид Аврагчийн бусдад үйлчлэх үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

    Christ raising the daughter of Jairus
Есүс Христ эдгээсэн эмэгтэйнхээ хамт

Бид Аврагчийн адилаар тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунгаж чадна.

Өөрсдөө сүнслэг нөлөө хүлээн авахад нь хүүхдүүддээ тусал. Заах гэдэг нь зөвхөн үнэнийг хуваалцахаас гадна бусад хүнд бие даан суралцагч болоход нь туслах гэсэн үг юм. Хүүхдүүддээ бусдад яаж үйлчлэх талаар зүгээр нэг хэлэхийн оронд тухайлбал, хэнд үйлчилж болохоо мэдэхийн тулд Их Эзэнээс удирдамж эрэлхийлэхийг урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 82:10

Би Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхыг хичээх үед Тэрээр адислалуудыг амладаг.

  • “Тэнгэрлэг Эцэг бидэнд яагаад зарлигуудыг өгдөг вэ?” гэх асуултын хариултыг та хүүхдүүдийнхээ хамтаар Сургаал ба Гэрээ 82:8–10-аас хайж болно. Та хүүхдүүддээ Бурханы бидэнд өгсөн зарлигуудын жишээг бодоход тусалж болох юм (жишээлбэл: Гэтлэл 20:4–17; Матай 22:37–39; Сургаал ба Гэрээ 89:5–17-г үзнэ үү). Та хүүхдүүдтэйгээ тэдгээрийн заримыг илэрхийлсэн зургийг хайж олж эсвэл зурвал хэрэгтэй байж магадгүй. Тэнгэрлэг Эцэгийн зарлиг тушаалууд Түүний биднийг гэх хайрыг хэрхэн харуулдаг вэ?

  • Хүүхдүүдэд тань Бурханы зарлигууд ачаа дарамт биш харин адислал гэдгийг ойлгоход дараах хялбар тоглоом тусалж болох юм. Нэг хүн нүдээ боосон өөр нэг хүнд хачиртай талх бэлтгэх, зураг зурах гэх мэт ямар нэг зүйлийг хийхэд нь тусалж зааварчилж болно. Хөгжилтэй, бүтээлч зүйл бодож олоорой! Дараа нь Бурханы зарлигууд юугаараа энэ тоглоомын заавартай ижил төстэй болохыг ярилц.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс Христ эдгээсэн хүнийхээ хамт

Есүс хүнийг эдгээж байгааг харуулсан зураг, Дан Бөрр

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас