“6-р сарын 23–29: ‘Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнтэй’: Сургаал ба Гэрээ 67–70,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 67–70,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
6-р сарын 23–29: “Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнтэй”
Сургаал ба Гэрээ 67–70
1828-аас 1831 онуудад бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс хувь хүнд зориулсан тэнгэрлэг зөвлөгөө, Сүмийг удирдах заавар, хожмын өдрүүдийн талаарх үзэгдлүүдийн болон үүрд мөнхийн олон сүнслэг үнэний олон илчлэл хүлээн авсан. Гэвч олон гэгээнтэн тэдгээрийг уншаагүй байлаа. Илчлэлүүд хараахан хэвлэгдээгүй байсан ба цаасан хуудаснууд дээр гараар бичсэн хэдэн хувийг гишүүд дундаа хуваалцан уншиж, номлогчид авч явдаг байв.
Тэгээд 1831 оны 11-р сард Иосеф илчлэлүүдийг хэвлэх талаар Сүмийн удирдагчдын зөвлөлийг дуудан уулзжээ. Их Эзэний тааллыг эрэлхийлснийхээ дараа, эдгээр удирдагч өнөөгийн Сургаал ба Гэрээний анхны хувилбар болох Зарлигуудын номыг хэвлэх төлөвлөгөө гаргав. Удалгүй хүн бүр амьд бошиглогчоор илчлэгдсэн Бурханы үгийг өөрсдөө унших болсон нь “бидний Аврагчийн хаант улсын нууцуудын түлхүүрүүд хүмүүнд дахин итгэл хүлээлгэн өгөгдсөн” болохын тод томруун нотолгоо байлаа. Энэ болон бусад олон шалтгааны улмаас, гэгээнтнүүдийн хувьд тухайн үед ч мөн өнөө цагт ч эдгээр илчлэлийг “бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнтэй” (Сургаал ба Гэрээ 70) гэж үздэг.
Гэгээнтнүүд, 1:140–143-ыг үзнэ үү.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Сургаал ба Гэрээ 67:1–9; 68:3–6
Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үедээ Түүний тааллыг ярьдаг.
Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлүүдийг хэвлэх шийдвэр амар хялбар байсан мэт сонсогдож болох ч эхэн үеийн зарим удирдагч үүнийг сайхан санаа гэж бодсонгүй. Ийн бодох нэг шалтгаан бол Иосеф Смитийн илчлэлүүдийг бичсэн арга барилын төгс бус байдалтай холбоотой байлаа. Энэ асуудлын хариуд 67-р хэсэг-ийг өгсөн юм. Бид 1–9-р шүлэг-ээс Их Эзэний бошиглогчдын тухай мөн илчлэлийн талаар юу мэдэж авдаг вэ? 68:3–6-р шүлгээс өөр ямар зүйлийг нэмж ойлгодог вэ?
Та Бурханы Өөрийн үйлчлэгчдэд өгч буй илчлэлүүдийг үнэн гэдгийг хэрхэн өөрөө олж мэдэж байсан бэ? Та Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийн нэгээр дамжуулан танд хандан ярьж байсан тохиолдлын талаар тунгаан бодож болох юм (Сургаал ба Гэрээ 68:4-ийг үзнэ үү). Та хэзээ ямар нэгэн зүйлийг хэлэхээр “Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдө[ж]” (3-р шүлэг) байсан бэ? Их Эзэн хэрхэн “[таны] дэргэж зогсож” байсан бэ? (6-р шүлэг).
Зарлигуудын номыг хэвлэж гаргахын өмнө Сүмийн хэдэн удирдагч уг ном дээрх илчлэлүүд үнэн талаар гэрчлэлээ бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан ажээ. Тэдний гэрчлэлийн хувийг “Testimony, circa 2 November 1831josephsmithpapers.org,” Revelation Book 1, 121 рүү орж үзнэ үү.
“Тэвчээрт үргэлжлүүл.”
Атаа жөтөө, айдас, бардамнал зэрэг нь биднийг Их Эзэнд илүү ойртоход хэрхэн саад болдог вэ? Бид хэрхэн “эгэл хүмүүн” эсвээс “зуурдын оюун”-ыг ялан дийлж, тэгснээр “[Түүнийг] харж [Түүний] байдаг гэдгийг … мэдэх” вэ? (12-р шүлэг; мөн Мозая 3:19-ийг үзнэ үү). “Төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл[эхэд]” танд сүнслэгээр нөлөөлдөг юуг та эдгээр шүлгээс олж мэдэж болох вэ? (13-р шүлэг).
Би гэр орноо Есүс Христэд төвлөрүүлж чадна.
Сургаал ба Гэрээ 68:25–31 дээрх Их Эзэний үгс онцгойлон эцэг эхчүүдэд хандсан боловч эцэг эх байхаас үл хамааран та Түүний зөвлөгөөг даган гэр орноо Есүс Христийн сургаалд төвлөрүүлэхэд өөрийн хийж чадах зүйлээ хийх боломжтой. Гэр орондоо заах ёстой хэмээн Их Эзэний хэлсэн зарим зарчмыг доор жагсаав. Та эдгээрийн нэг бүрийг хэрхэн өөрийн одоогийн эсвэл ирээдүйд амьдрах Христэд төвлөрсөн гэр орныхоо суурийн нэг хэсэг болгох талаар бодож үз. Энд дурдсан эх сурвалж болон асуултууд танд тусалж болох юм. Үүнд:
-
Наманчлал: Алма 36:17–20-ийг судлаад Аврагчийн цагаатгах зорилгын талаар эцэг нь заасан учраас хэцүү цаг үед энэ нь Алмаг хэрхэн адисалсныг ажигла. Та гэр бүлийнхнийгээ Есүс Христ рүү эргэж, наманчлахад нь хэрхэн урам зориг өгч чадах вэ? (2 Нифай 25:26-г мөн үзнэ үү).
-
Христэд итгэх итгэл: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” үгээс итгэлээ хөгжүүлэх 5 зөвлөмжийг унш (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.104). Эдгээр зөвлөмж хэрхэн таны гэр бүлд итгэлээ хөгжүүлэх соёлыг бий болгох талаар тунгаан бод.
-
Баптисм: Мозая 18:8–10, 13-т дурдсан баптисмын гэрээг үзнэ үү. Энэхүү гэрээг сахих хичээл зүтгэл гэр бүлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
-
Ариун Сүнсний бэлэг: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын 17–19-р хуудас дээрх урилгыг судал. Та гэр орондоо Ариун Сүнсний нөлөөг урихын тулд юу хийх урам зориг авч байна вэ?
-
Залбирал: Та Бидэнд хайр байдаг юм дуунаас гэр орон дахь залбирлын хүчний тухай юу сурч мэддэг вэ? (Хүүхдийн дууны ном, 102) Аврагч 3 Нифай 18:15–21 дээр ямар ямар адислалыг амласан бэ?
-
Сургаал ба Гэрээ 68:25–31 дээрээс таны олсон бусад зарчим:
Христэд итгэх итгэлийг бий болгох хичээл зүтгэлийг нь дэмждэггүй гэр бүлийн гишүүдтэй хэн нэгэнд та юу гэж зөвлөх вэ?
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library; Topics and Questions, “Parenting,” Gospel Library; Дийтр Ф.Угдорф, “Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм,” Лиахона, 2023 оны 5-р сар, 55–59-ийг мөн үзнэ үү.
“Үнэнч мөн итгэлтэй” найз нөхөд надад Есүс Христийг дагахад тусалдаг.
Уг шүлэгт дурдсан даалгаварт Оливер Каудеритай хамт “үнэнч мөн итгэлтэй” хэн нэгнийг явуулах нь яагаад “[Их Эзэний] хувьд мэргэн ухаан” байсан бэ? Энэ зарчим танд хэрхэн хамаатай байж болох вэ?
Суралцагчдад бие биеэ өргөн дэмжихэд тусал. Танай анги эсвэл гэр бүлийн хүн бүр сайн мэдээний дагуу амьдрах гэрчлэл, бодол санаа, туршлагын эх сурвалж болно. Тэднийг туршлагаа нэг нэгтэйгээ хуваалцаж, бие биеэ өргөн дэмжихийг урь.
Би Их Эзэний өгсөн илчлэлүүдийн төлөө хариуцлага хүлээдэг.
Илчлэлүүдийг хэвлэн гаргах ажлыг удирдан явуулах үүрэг хариуцлагыг Их Эзэн тодорхой ахлагчдад оноосон. Хэдийгээр танд ийм үүрэг хариуцлага байхгүй ч “илчлэл хийгээд зарлигуудын” ямар ажил үүрэг эсвэл хариуцлага танд байдаг вэ? (3-р шүлэг).
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Сургаал ба Гэрээ надад Есүс Христийн тухай заадаг.
-
Иосеф Смитийн илчлэлийг хэрхэн ном болгон хэвлэн гаргасан талаар хүүхдүүддээ ярь (“23-р бүлэг: Сургаал ба Гэрээ” Сургаал ба Гэрээний түүхүүд, 90–92-ыг эсвэл Gospel Library дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Энэ жил Сургаал ба Гэрээнээс Есүс Христийн тухай сурч мэдсэн зүйлээсээ заримыг нь эргэн санахад тэдэнд тусал. Мөн та нар бие биетэйгээ Сургаал ба Гэрээний дуртай шүлгүүдээ хуваалцаж болно.
2:2Chapter 23: The Doctrine and Covenants: August–November 1831
-
Та мөн Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд судруудыг хүүхдүүддээ үзүүлж тэд юугаараа адилхан, юугаараа өөр болохыг ярилцаж болно (Судруудын удирдамж дээрх эдгээр судрын тайлбарыг үзнэ үү). Бид судрууд үнэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 67:4 ба 9-өөс бид Их Эзэний Иосеф Смитэд өгсөн илчлэлүүдийн талаар юу сурч мэдэж болох вэ?
Би найман насандаа баптисм хүртэж болно.
-
Сургаал ба Гэрээ 68:27 дээр Их Эзэн баптисм хүртэхийн тулд хэдэн настай байх ёстойг тодорхойлсон. Түүний юу гэж хэлснийг олж мэдэхэд хүүхдүүддээ тусал. Есүс яагаад биднээс баптисм хүртэхийг хүсдэг вэ? “Баптисм” (Хүүхдийн дууны ном, 54) зэрэг дуу тусалж болно. Зургууд эсвэл 25–31-р шүлэг-ийг (эсвэл хоёулыг нь) ашиглан Их Эзэн хүүхдүүдийг сураасай гэж хүсдэг зүйлсийг олоход нь хүүхдүүддээ тусал.
-
Сургаал ба Гэрээ 69-ийн оршил гарчгаас хүүхдүүдтэйгээ хамт Их Эзэний Оливер Каудерид өгсөн даалгаврын талаар унш. 1-р шүлэг-т Их Эзэн ямар зөвлөмж өгсөн бэ? Яагаад “үнэнч мөн итгэлтэй” хүмүүстэй хамт байх нь чухал вэ? Хүүхдүүд тань “үнэнч мөн итгэлтэй” таньдаг хүнийхээ талаар ярьж болох юм. “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Аврагчийн адил үнэнч мөн итгэлтэй байхыг урамшуулсан дууг хамтдаа дуул. Бид Их Эзэнд үнэнч мөн итгэлтэй байгаагаа хэрхэн мэдэх вэ? Бид үнэнч мөн итгэлтэй байвал Тэр биднийг хэрхэн бусдыг адислахын тулд ашиглаж болох вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.