Doctrine and Covenants 2025
5-р сарын 26-аас 6-р сарын 1: “Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”: Сургаал ба Гэрээ 51–57


“5-р сарын 26-аас 6-р сарын 1: ‘Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал’: Сургаал ба Гэрээ 51–57,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 51–57,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

газар хагалж буй эр

Анхны шан, Жэймс Тэйлор Харвүүд

5-р сарын 26-аас 6-р сарын 1: “Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”

Сургаал ба Гэрээ 51–57

1830-аад онд Сүмийн гишүүдийн хувьд гэгээнтнүүдийг цуглуулж, Сион хотыг барьж байгуулах нь сүнслэг бас биеийн хөдөлмөр байсан ба гэгээнтнүүдийн суурьших газрыг хэн нэгэн худалдан авах гэх мэт олон бодит асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байлаа. Хэн нэгэн нь ном болон бусад материалыг хэвлэх хэрэгтэй байсан. Мөн хэн нэгэн нь Сионы хүмүүсийг бараа бүтээгдэхүүнээр хангах дэлгүүр ажиллуулах хэрэгтэй байв. Сургаал ба Гэрээ 51–57-д цэдэглэсэн илчлэлд Их Эзэн эдгээр ажлыг хийхэд хүмүүсийг томилж, зааварчилсан.

Хэдийгээр эдгээрийг хийх ур чадвар Сионд хэрэгтэй байсан ч энэ илчлэлүүд Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдээс сүнслэг байдлын хувьд Сионы хүмүүс буюу Түүний хүмүүс гэж нэрлэгдэхүйц зохистой болоосой гэж хүсдэгийг мөн заадаг. Тэрээр бидний хүн нэг бүрийг гэмшдэг сүнстэй, өөрсдийн томилогдсон үүрэг хариуцлагад “чанд шаргуу зогс[ож байдаг]” “итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал” байхад дууддаг (Сургаал ба Гэрээ 51:19; 52:15; 54:2-ыг үзнэ үү). Хэрэв бид ийн хийж чадвал, бидний мөнх бус байдлын ур чадвар ямар байхаас үл хамааран Их Эзэн Сионыг байгуулахад биднийг ашиглаж чадна.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 51

Их Эзэн намайг итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байгаасай гэж хүсдэг.

Хэрэв та 1831 онд сүмийн гишүүн байсан бол таныг өмч хөрөнгөө бишопоор дамжуулан Сүмд өгөх замаар өргөлийн хуулийн дагуу амьдрахыг урих байсан. Харин тэр ихэнх тохиолдолд хариуд нь өргөл болгон өгсөн зүйлийг тань эргүүлэн, заримдаа бүр илүү ихийг нэмж өгөх байсан. Гэхдээ өргөл болгон өгсөн өмч хөрөнгө тань зөвхөн таных биш, харин таны ажил үүрэг болох байв.

Өнөөдөр үйл явц нь өөрчлөгдсөн ч уг зарчмууд Их Эзэний ажилд амин чухал хэвээрээ. Та 51-р хэсэг-ийг уншихдаа, Бурханы танд итгэл хүлээлгэн өгсөн зүйлийн тухай бод. “Даамал” (19-р шүлэг) болон “ариулан адисалсан” (5-р шүлэг) гэдэг үгс Бурханы танаас хүсэн хүлээдэг зүйлийн талаар юуг илэрхийлдэг вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Сүм дэх ажил үүрэг нь ариун нандин сүнслэг эсвэл материаллаг зүйлсийг хариуцлагатайгаар дааж авах явдал юм. Бүх зүйл Их Эзэнд харьяалагддаг учраас бид өөрсдийн махбод, оюун ухаан, гэр бүл, өмч хөрөнгийн даамал юм. (Сургаал ба Гэрээ 104:11–15-ыг үзнэ үү.) Үнэнч даамал нь зөв шударгаар хянаж, өөрийнхнийгөө халамжлан, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж ханддаг хүн юм” (“Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78).

Gospel Library дахь “The Law of Consecration” (видео)-ийг мөн үзнэ үү.

5:1

The Law of Consecration

Сургаал ба Гэрээ 52:9–11, 22–27

Би хаана ч явсан бусдыг Христэд ирэхийг урьж чадна.

Их Эзэн Сүмийн хэдэн удирдагчийг Миссури рүү илгээхдээ тэдэнд аялах цагаа ашиглан “замдаа номло” (25–27-р шүлэг) хэмээн хэлжээ. Та сайн мэдээг “замдаа” эсвэл амьдралынхаа энгийн үеүдэд хэрхэн бусадтай хуваалцаж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 52:14–19

семинарын дүрс
Их Эзэн надад мэхлэгдэхгүй байхад тусалдаг.

Олон хүн сүнслэг илэрхийлэл авсан гэх болсон тул эхэн үеийн гэгээнтнүүд хууртагдах вий хэмээн санаа зовниж байлаа. Сургаал ба Гэрээ 52:14-т Их Эзэн тэдэнд ямар анхааруулга өгсөн бэ? Түүний шийдэл юу байсан бэ? (14–19-р шүлэг-ийг үзнэ үү).

Загвар гэдэг нь тогтмол, урьдчилан таамаглахуйц байдлаар давтагддаг зүйлийг хэлдэг. Жишээлбэл: Тэгш тоогоор тоолох эсвэл өдөр бүр нар мандаж, жаргах гэх мэт. Та өөр ямар жишээг бодож чадах вэ? Та Сургаал ба Гэрээ 52:14–19-ийг судлахдаа, мэхлэгдэхгүй байх Их Эзэний загварыг олоорой. “Гэмших” гэдэг нь даруу байдал, наманчлалыг, “даруу төлөв” гэдэг нь эелдэг байдал, өөрийгөө хянах чадварыг илэрхийлдэг ба “сэнхрүүлэх” гэдэг нь зааварлах, сайжруулах, бэхжүүлэх гэсэн утгатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Та Их Эзэний загвар яагаад эдгээр шинж чанарыг мөн дуулгавартай байдлыг агуулсан гэж бодож байна вэ? Та мэхлэгдэхгүйн тулд энэ загварыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Ойлгоход хэцүү үгсийн утгыг тодорхойл. Та Gospel Library апп дээр ямар нэг үгэн дээр товшиж, мөн удаан бариад, “Define” гэдгийг сонго. Тэгснээр та тухайн (англи) үгийн тайлбарыг харах болно. Та сайн мэдэхгүй эсвэл мэддэг ч илүү сайн ойлгохыг хүссэн үгтэй таарвал үүнийг туршаад үзээрэй.

Өнөөдөр бидэнд хууран мэхлэлтийн ямар жишээнүүд байна вэ? Бид мэхлэгдэж буйгаа хэрхэн мэдэх вэ?

Жишээ нь, та кино, дуу хөгжим, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой өөрийн сонголтуудыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийн “Бурханы гэрэлд алх” (16–21-р хуудас) хэсэг дээрх жишгийн дагуу үнэлж үзэж болно.

Түүнчлэн Гари Э.Стивэнсоны “Намайг бүү мэхэл” үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.103–107-оос мөн “Guide Me to Thee,” Hymns, no. 101; Topics and Questions, “Seeking Truth and Avoiding Deception,” Gospel Library-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 54

Би бусдын сонголтын улмаас зовж шаналсан үедээ Их Эзэнд хандаж болно.

Найдаж байсан хүн тань амласандаа хүрээгүйн улмаас та сэтгэл санаагаар унаж байсан уу? Огайогийн Леман Коплигийн эдлэнд суурьшихаар төлөвлөж байсан Нью-Йоркийн Колесвиллын гэгээнтнүүдэд ийм явдал тохиолдсон юм. Энэ явдлаас суралцъя гэвэл 54-р хэсэг-ийн оршлыг харна уу (Saints, 1:125–128; “A Bishop unto the Church,” in Revelations in Context, 78–79-ийг мөн үзнэ үү). Хэрэв Колесвиллын гэгээнтнүүдийн нэг нь таны найз байсан бол та 54-р хэсэг дээрх ямар зөвлөгөөг найзтайгаа хуваалцаж болох вэ?

Леман Коплигийн ферм

Леман Коплигийн ферм

Сургаал ба Гэрээ 56:14–20

Зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүс адислагдсан болой.

Эдгээр шүлэгт Их Эзэн баян, ядуу хүмүүсийн аль алинд нь хандан ярьсан бөгөөд энэ хоёр бүлэг хүнд өгсөн Түүний зөвлөгөөг харьцуулах нь сонирхолтой байж магадгүй. Эдгээр шүлэг дэх юу нь танд хамааралтай санагдсан бэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 51:9

Би шударга байж чадна.

  • Хүүхдүүддээ үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгуулахын тулд Сургаал ба Гэрээ 51:9-ийг хамтдаа уншаад үнэнч байх шийдвэртэй тулгарсан хүүхдүүдийн тухай түүх ярьж болно. Та түүхээ илүү сонирхолтой болгохын тулд зураг, бээлийн хүүхэлдэй эсвэл цаасан хүүхэлдэй ашиглаж болох юм. Бид үнэнч шударга байхыг хичээх үед Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг вэ?

  • Хүүхдүүдтэйгээ нэг тоглоом тоглоод үз. Дараа нь хэрэв хэн нэгэн булхайцсан бол тоглоом хэрхэн өөрөөр эргэж болох байсныг ярилцаарай. Нэг нэгэндээ “шударга хандах” нь яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1

Би гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг.

  • Сургаал ба Гэрээ 51–57-д Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар авах талаар хэд хэдэн удаа дурдсан байдаг. Энэ нь уг ёслолын тухай хүүхдүүддээ заах сайхан боломж байж болох юм. Жишээлбэл: Гишүүнээр батлуулж буй хүүхдийн зургийг үзүүлээд, зураг дээр юу болж буйг тайлбарлуулж болно. Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1-ийг уншиж байхад “гар тавин” эсвэл “гар тавилт” гэж уншихыг сонсох бүрдээ алга ташихыг тэднээс хүс.

  • Мөн “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, д.56) эсвэл өөр төстэй дуу дуулж болно. Уг дуунаас Ариун Сүнсний бэлгийн талаар заасан үг, хэллэгийг олоход нь хүүхдүүддээ тусал.

    гишүүнээр батлуулж буй залуу эрэгтэй

Сургаал ба Гэрээ 52:14–19

Хууран мэхлэлтээс зайлсхийхэд надад туслах загвар Бурханд бий.

  • Хууран мэхлэлтээс зайлсхийхэд зориулсан Их Эзэний загварын талаар заахын тулд эхлээд хүүхдүүддээ байгаль, өнгөлөг хөнжил эсвэл хувцасны хээ, мөн өдөр тутмын амьдрал дахь загварын жишээг олоход тусалж болно. Тэдэнд Сургаал ба Гэрээ 52:14–15 дээрээс Их Эзэний загварыг олоход тусал. Эдгээр шүлэгт тэдний мэдэхгүй үгс байвал тайлбарлаж өгөөрэй. Бид хэрхэн энэ загварыг ашиглан үнэнийг таньж мэдэх вэ?

Сургаал ба Гэрээ 54:4–6

Би гэрээгээ үргэлж сахих ёстой.

  • Леман Коплигийн газар дээр амьдрахаар ирсэн гэгээнтнүүдэд юу тохиолдсоныг хүүхдүүддээ өөрийн үгээр тайлбарла (54-р хэсэг-ийн тоймыг үзнэ үү). Хүүхдүүд тань Огайод ирсэн сүмийн гишүүний дүрд тоглож болох юм. Леман гэрээгээ зөрчих үед тэдэнд ямар санагдах байсан бэ? Энэ нь гэрээгээ сахих эсвэл амлалтдаа хүрэх талаар бидэнд юу зааж байна вэ? Сургаал ба Гэрээ 54:6-г хамт уншаад, гэрээнүүдээ сахидаг хүмүүст зориулсан адислалуудыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 55:1–4

Би Бурханы надад өгсөн адислалуудыг бусдыг адислахад ашиглаж чадна.

  • Та 55-р хэсэг-ийг заахынхаа өмнө Виллям В.Фелпс хэвлэгч байсан бөгөөд сайн мэдээг сонсоод Сүмд нэгдсэн гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Сургаал ба Гэрээ 55:1–4-ийг хүүхдүүдтэйгээ уншаад, Их Эзэн Виллямаар юу хийлгэхийг хүссэнийг олоход нь тусал. Тэр Виллямын авьяас чадварыг хэрхэн ашиглахаар төлөвлөсөн бэ? Энэ нь Бурхан биднийг авьяас чадвараа ашиглан хүүхдүүдийг нь адислахыг урьдаг тухай ярилцахад хөтөлж болох юм.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

эд зүйлээ өргөл болгон өгч буй гэгээнтнүүд

Бишоп Партриж өргөл хүлээн авсан нь, Албин Вэсэлка

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас