Doctrine and Covenants 2025
5-р сарын 19–25: “Бурханаас буй тэр нь гэрэл болой”: Сургаал ба Гэрээ 49–50


“5-р сарын 19–25: ‘Бурханаас буй тэр нь гэрэл болой’: Сургаал ба Гэрээ 49–50,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 49–50,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

нар мандаж байгаа нь

5-р сарын 19–25: “Бурханаас буй тэр нь гэрэл болой”

Сургаал ба Гэрээ 49–50

Аврагч бол бидний “сайн хоньчин” (Сургаал ба Гэрээ 50:44). Тэрээр, заримдаа хоньд хэсүүчлэн төөрдгийг мөн хээр олон аюул байдгийг мэддэг. Тиймээс Тэр биднийг сургаалынхаа аюулгүй байдал руу хайраар хөтөлдөг билээ. “Хуурамч сүнснүүд нь дэлхийд тархан, дэлхийг мэх[лэх]” (Сургаал ба Гэрээ 50:2) мэтийн аюулаас Тэр биднийг холдуулдаг. Түүнийг дагана гэдэгт ихэнхдээ буруу үзэл бодол буюу ёс уламжлалыг орхих ордог. Энэ нь Леман Коплейд болон Огайо дахь зарим хүнд тохиосон юм. Тэд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн ч зарим буруу итгэл үнэмшлээсээ салаагүй байв. Сургаал ба Гэрээ 49-д Их Эзэн гэрлэлт, Аврагчийн Хоёр дахь ирэлт гэх зэрэг сэдвийн талаарх Леманы урьдын итгэл үнэмшлийг засаж залруулсан үнэнийг тунхагласан. Түүнчлэн Огайо дахь хөрвөгчдийг “өөрсдөө ойлгож чадаагүй … сүнснүүдийг хүлээн [авахад]” (Сургаал ба Гэрээ 50:15) Их Эзэн Сүнсний жинхэнэ илэрхийллийг хэрхэн ялган танихыг тэдэнд заажээ. Сайн Хоньчин “ач ивээл хийгээд мэдлэгт өсөх ёстой” “бяцхан хүүхдүүд[эд]” буюу бидэнд тэвчээртэй ханддаг (Сургаал ба Гэрээ 50:40).

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 49; 50:24

Есүс Христ надаас сайн мэдээнийх нь үнэнүүдийг хүлээн авахыг хүсдэг.

Сүмд нэгдэхээсээ өмнө Леман Коплей Христийн Хоёр дахь ирэлтэд Итгэгчдийн Нэгдсэн Нийгэмлэг буюу Шейкерүүд гэгддэг шашны бүлэгт харьяалагддаг байжээ. Иосеф Смит Лемантай ярилцсаныхаа дараа шейкерийн сургаалын талаар Их Эзэнээс тодруулга авахыг эрэлхийлсэн юм. Их Эзэн хариуд нь 49-р хэсэг дэх илчлэлтийг өгчээ. Уг хэсгийн оршилд шейкерүүдийн зарим итгэл үнэмшлийг дурдсан байдаг.

49-р хэсэг-т Их Эзэн шейкерүүдийн итгэл үнэмшлийг засаж залруулахын тулд юу гэж заасан бэ? Өөрийнх нь үнэний бүрэн байдал байхгүй хүмүүсийг гэх Түүний хайр, халамж энэхүү илчлэлтэд хэрхэн илэрч байна вэ? Та тэдэнтэй хайр халамжаар хэрхэн харилцаа тогтоож чадах вэ?

2-р шүлэг дээрх Их Эзэний ажигласан зүйлийн юу нь танд сэтгэгдэл төрүүлж байна вэ? Та үүнийг киноны зөвхөн нэг хэсгийг үзсэн, эвлүүлдэг зургийн зөвхөн нэг хэсгийг харсан, эсвэл маргааны зөвхөн нэг талыг сонссон үед ямар байх бол гэдэгтэй харьцуулж болно. Их Эзэний энэхүү анхааруулга Сургаал ба Гэрээ 50:24-тэй хэрхэн холбогдож байна вэ? Та Их Эзэнээс илүү их гэрэл хүлээн авахын тулд юу хийж буйгаа бодож үз.

Сургаал ба Гэрээ 49:15–17

семинарын дүрс
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Бурханы төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг сүйтгэхийн тулд Сатан гэрлэлтийн талаар эргэлзээ төрүүлэхийг оролддог. Харин Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан гэрлэлтийн талаарх үнэнийг үргэлжлүүлэн илэрхийлсээр байдаг. Та энэхүү үнэний заримыг Сургаал ба Гэрээ 49:15–17; Эхлэл 2:20–24; 1 Коринт 11:11; мөн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас олох боломжтой. Олж мэдсэн үнэнүүдээ жагсаан бич. Яагаад Бурханы төлөвлөгөөнд гэрлэлт тийм чухал байдаг вэ?

Ахлагч Үлиссэс Соарэс “Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ мөнх бус амьдрал, мөнх амьдралын аль алинд нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын бүрэн хамтран ажиллах зарчмыг тунхагладаг” хэмээн заасан (“Их Эзэнтэй хамтрах,” Лиахона, 2022 оны 11-р сар, 42). Та түүний захиасыг уншин “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлдэг” зарчмуудыг судалж болох юм. Та эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Хэрэв танаас өөр сүсэг бишрэлтэй хүн гэрлэлт яагаад чухал болох талаар асуувал та юу гэж хариулах вэ? Та энэ ойлголтод яагаад талархдаг вэ?

2:36

Renaissance of Marriage

Хувь хүний нөхцөл байдалд мэдрэмжтэй хандаарай. Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлийн амьдрал нь Есүс Христийн сайн мэдээнд өв тэгш байдаг боловч тэр болгон хүн бүр эдгээр адислалыг мөнх бус амьдралд хүлээн авдаггүй. Энэ сэдвээр ярилцах үедээ янз бүрийн хүмүүс, гэр бүлийн нөхцөл байдалтай, мөн ялангуяа мөнхийн адислалууд биелэгдэх мөчийг “Их Эзэнээс тэвчээртэй хүлээ[х]” тэдгээр хүнд мэдрэмжтэй хандаарай (Сургаал ба Гэрээ 98:1–3-ыг үзнэ үү).

ариун сүмийн гадна буй гэр бүл

Сургаал ба Гэрээ 50

Их Эзэний сургаал намайг Сатаны хууран мэхлэлтээс хамгаалж чадна.

Огайо дахь сүмийн шинэ гишүүд судруудад амлагдсан сүнслэг илэрхийллийг хүлээн авахыг хүсэн хүлээж байлаа. Гэвч Сатан тэднийг хууран мэхлэхэд бэлэн байв. Хэрэв танаас эдгээр гишүүнд Ариун Сүнсний жинхэнэ илэрхийллийг ялган танихад нь туслаач гэж хүсвэл та Сургаал ба Гэрээ 50 дээрх ямар ямар зарчмыг хуваалцах вэ? (22–25, 29–34, 40–46-р шүлгүүдийг онцлон үзнэ үү). Аврагч танд үнэн ба ташаарлын ялгааг мэдэхэд хэрхэн тусалсан бэ?

1 Коринт 14:1–28; 2 Tимот 3:13–17-г мөн үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 50:13–24

Багш, суралцагчид Сүнсээр хамтдаа сэнхэрдэг.

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар гэр орондоо болон Сүм дээр багш ба суралцагч байх олон боломж ирдэг. Сургаал ба Гэрээ 50:13–24-ийг судлах нэг арга нь багш, суралцагч хоёрыг зурах байж болно. Зураг тус бүрийн хажууд сайн мэдээнээс суралцах, заах талаар ямар нэгэн зүйлийг танд сургамжилж байгаа үг хэллэгийг энэ шүлгүүдээс олж, жагсаан бич. Заах болон суралцахад Сүнсний ач холбогдлыг ойлгуулсан үйл явдал хэзээ танд тохиолдож байсан бэ? Та сайн мэдээний суралцагч болон багшийн хувьд гаргаж буй хичээл зүтгэлээ сайжруулахын тулд юу хийж болохоо бод.

Сургаал ба Гэрээ 50:23–25

“Бурханаас буй тэр нь гэрэл болой.”

Та Сургаал ба Гэрээ 50:23–25 дээрх Аврагчийн үгсийг тунгаах үедээ хэрхэн Бурханы гэрлийг амьдралдаа хүлээн авч, “харанхуйг үлдэн хөө[дөг]” талаараа бод. Тухайлбал, эдгээр шүлгүүд цагаа яаж өнгөрөөх, ямар үзвэр үйлчилгээ, мэдээллийн хэрэгсэл хэрэглэх, мөн ямар төрлийн харилцан ярианд оролцох зэрэг сонголтыг тань хааш хөтөлж байна вэ? Өөр ямар ямар шийдвэрт тань энэ шүлгүүд тусалж чадах вэ? “Эзэн бол гэрэл” (Дуулал, д.42) гэх мэт дуулал танд илүүг бодуулж магадгүй.

Бурханы гэрэлд алх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (16–21)-ийг мөн үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 03

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 49:12–14

Би Есүс Христийг дагаж чадна.

  • Хүүхдүүддээ эдгээр шүлэг дээрх зарчмуудыг заахын тулд та 4 ширхэг хөлийн мөрийн хэлбэртэй цаас болон Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсийг хүлээн авах зэргийг илэрхийлсэн 4 зураг бэлтгэж болно (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас-ыг үзнэ үү). Хүүхдүүд тань хөлийн мөрүүдийг зургуудын хамтаар газарт тавина. Дараа нь тэд таныг Сургаал ба Гэрээ 45:12–14-ийг уншиж байх хооронд нэг нэгээрээ ээлжлэн хөлийн мөрүүд дээр алхана. Тэдэнд эдгээр зурган дээрх зүйлсийг хийснээр бид Есүс Христийг дагадаг гэдгийг ойлгоход тусал.

  • Та мөн хүүхдүүдээ Сургаал ба Гэрээ 49:12–14-ийг Үйлс 2:38 болон итгэлийн дөрөв дэх тунхагтай харьцуулахыг хүсэж болно. Тэд ямар адил төстэй талуудыг олж харсан бэ? Эдгээр үнэн яагаад чухал вэ?

Сургаал ба Гэрээ 49:15–17

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханы төлөвлөгөөнд нэн чухал.

  • Эдгээр шүлгийг судлахын өмнө шейкер гэх хүмүүс гэрлэх ёсгүй гэдэгт итгэдэг нэгэн шашны бүлэг байсныг тайлбарла (Сургаал ба Гэрээ 49-ийн оршлыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 49:15–17-д гэрлэлтийн талаар Их Эзэний заасан зүйлсийг хүүхдүүдээрээ олуулаарай. “Гэрлэлт нь Бурханаас томилогдсон” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та нар хамтдаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн эхний гурван догол мөрийг уншиж болох юм. Дараа нь гэрлэлт ба гэр бүл Тэнгэрлэг Эцэгт яагаад чухал болох талаар ярилц.

Сургаал ба Гэрээ 50:23–25

“Бурханаас буй тэр нь гэрэл болой.”

  • Сургаал ба Гэрээ 50:23–25 руу орохын өмнө хүүхдүүдтэйгээ гэрэл болон харанхуйн ялгааны талаар ярилц. Бидэнд яагаад гэрэл хэрэгтэй вэ? Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийн “Бурханы гэрэлд алх, (17-р хуудас) хэсгийн эхний догол мөр болон Сургаал ба Гэрээ 50:23–25-ыг хамтдаа уншиж болно. Бурханы гэрлийг хүлээн авах мөн харанхуйг үлдэн хөөж болох арга замуудын талаар ярилцаарай. Дараа нь хүүхдүүдтэйгээ “Үргэлж гэрэлт” (Хүүхдийн дууны ном, 96) гэх мэт тэдний сүнслэг гэрлийн тухай дуу дуулж болно.

Сургаал ба Гэрээ 50:40–46

Есүс Христ бол миний Сайн Хоньчин.

  • Сургаал ба Гэрээ 50:40–46-г уншсаныхаа дараа энэ тоймын төгсгөлд буй Аврагчийн зургийг үзүүлээд, дараахтай адил асуултуудыг тавьж болно. Үүнд: Хоньчин Өөрийн хоньдын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Бидний хувьд Аврагч хоньчинтой юугаараа төстэй вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

сайн Хоньчин

Өрөвч зөөлөн хоньчин, Ким Ён Сун

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас