“5-р сарын 5–11: ‘Тэрхүү амлалтууд биелэгдэх болно’: Сургаал ба Гэрээ 45,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 45,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
5-р сарын 5–11: “Тэрхүү амлалтууд биелэгдэх болно”
Сургаал ба Гэрээ 45
45-р хэсэг дэх илчлэлт нь уг хэсгийн оршил гарчигт өгүүлсэнчлэн “Гэгээнтнүүдийн баяр баясалд” өгөгдсөн. Мөн энэхүү илчлэлтэд баярлах зүйл олон бий. Үүнд Эцэгийн өмнө бидний өмнөөс гуйх өгөөмөр амлалтаа Аврагч өгдөг (3–5-р шүлэг-ийг үзнэ үү). Тэрээр Өөрийнх нь мөнхийн гэрээ “[Түүний] өмнө замыг бэлтгэхэд … элч” (9-р шүлэг) мэт дэлхий даяар түгж буй талаар өгүүлдэг. Мөн Тэр Өөрийн алдар суут Хоёр дахь ирэлтийг бошиглодог. Аврагч энэ бүгдийг өгүүлэхийн сацуу Өөрийнх нь ирэлтийн өмнө тохиох аюулын улмаас энэ нь зарим талаараа хүнд хэцүү цаг үе байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн (4-р шүлгийг үзнэ үү). Гэвч тэрхүү аюул, харанхуйлалд итгэл найдварын гэрлийг бөхөөх хүч үгүй билээ. Их Эзэн “Учир нь би бол … харанхуйд гялалзагч гэрэл гэдгийг би та нарт үнэнээр хэлнэ” (7-р шүлэг) хэмээн тунхагласан. Ганц энэ л бид Түүний өгөхийг хүссэн ямарваа зөвлөмж, мөн анхааруулга, мөн үнэний хамтаар энэхүү илчлэлтийг баяр хөөртэйгөөр хүлээн авах шалтгаан юм.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Есүс Христ бол Эцэгийн өмнө миний Өмгөөлөгч юм.
Бид Бурханы өмнө хангалтгүй эсвэл зохисгүй мэт санагдсан үедээ Сургаал ба Гэрээ 45:1–5 дээрх Их Эзэний үгсээс тайвшралыг олж чадна. Та эдгээр шүлгийг судлах явцдаа дараахтай адил асуултуудыг бодож үзээрэй.
-
Эдгээр шүлэг дэх ямар ямар үг, хэллэг танд илүү утга учиртай санагдсан бэ?
-
Өмгөөлөгч гэдэг нь аливаа хүн эсвэл ажил үйлсийг олон нийтийн өмнө дэмжиж эсвэл санал болгодог хүнийг хэлдэг. Эдгээр шүлэгт өгүүлснээр Есүс Христ үүнийг таны төлөө хэрхэн хийдэг вэ? Үүнийг хийх эрхийг юу түүнд олгодог вэ?
-
Эцэгт хандан хэлсэн Аврагчийн үгсийн тухайд юу таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? (4–5-р шүлэг).
Та түүнчлэн Есүс Христ, бидний Өмгөөлөгч гэдэг талаар ахлагч Дэйл Г.Рэнландын заасныг “Өнөөдөр өөрсдөдөө сонго” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.106–109) үгээс судлах боломжтой. Ахлагч Рэнландын хэлснээр Аврагчийн зорилго Люсиферийнхээс ямар ялгаатай вэ?
Дараах шүлгүүд танд Өмгөөлөгчийн хувиарх Аврагчийн үүргийг ойлгоход нэмэр болж болох юм. Эдгээр шүлгийг судлах явцдаа бусадтай хуваалцаж болох үг хэллэг эсвэл үнэнүүдийг бичиж авахыг бодоорой: 2 Нифай 2:8–9; Мозая 15:7–9; Моронай 7:27–28; Сургаал ба Гэрээ 29:5; 62:1. Эдгээр үг хэллэг танд яагаад чухал вэ?
Мөн “Би гайхширна,” Дуулал, д.98; Topics and Questions, “Atonement of Jesus Christ,” Gospel Library; “The Mediator” (видео), Gospel Library-г үзнэ үү.
The Mediator
Сайн мэдээ нь улс үндэстнүүдийн хувьд жишиг юм.
Эрт цагт жишиг гэдэг нь цэргүүдийг цуглуулж нэгтгэх зорилгоор дайн тулаанд авч ордог туг далбаа байв. Мөн аливаа зүйлийг харьцуулж, хэмжиж болох жишээ, хэм хэмжээг жишиг гэдэг. Та Сургаал ба Гэрээ 45:9–10-ыг уншихдаа, Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүд хэрхэн таны жишиг болж ирснийг тунгаан бод.
Есүс Христ алдар суутайгаар эргэн ирнэ.
Их Эзэний Хоёр дахь ирэлтийг “агуу” мөн түүнчлэн “аймшигт” хэмээн дүрсэлсэн байдаг (Малахи 4:5). Сургаал ба Гэрээ 45-тай энэ хоёр дүрслэлийн аль аль нь тохирч байна. Энэхүү илчлэлт Их Эзэний ирэлтийн талаар чухал анхааруулга, мөн итгэл найдвар өгсөн амлалтуудыг аль алиныг нь багтаадаг билээ. Та 11–75 шүлэг-ийг судалж байхдаа, Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ хэрхэн айдсаас илүүтэй Христэд итгэх итгэлтэй байх талаар тунгаан бод. Та олж мэдсэн зүйлээ доорхтой адил хүснэгтэд бичээрэй.
|
Бошиглол эсвэл амлалт |
Би юу хийж чадах вэ? |
|---|---|
Бошиглол эсвэл амлалт Харанхуйд суугч тэдний дунд гэрэл (сайн мэдээ) гийх болно (28-р шүлэг) | Би юу хийж чадах вэ? Гэрлийг хүлээн авч, хуваалц (29-р шүлэг) |
Бошиглол эсвэл амлалт | Би юу хийж чадах вэ? |
Бошиглол эсвэл амлалт | Би юу хийж чадах вэ? |
Бошиглол эсвэл амлалт | Би юу хийж чадах вэ? |
“Men’s Hearts Shall Fail Them” (Gospel Library) видеонд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд аймшигт нөхцөл байдалд амар тайван хандахад туслах юуг зөвлөсөн бэ?
Men's Hearts Shall Fail Them
Сургаал ба Гэрээ 45:31–32, 56–57
Би “ариун газруудад” зогсож, мөн шилжин нүүлгэгдэхгүй байж чадна.
Их Эзэний ирэлтэд бэлтгэх талаар Сургаал ба Гэрээ 45:31–32, 56–57-оос та юу сурч мэдсэн бэ? Таны “ариун газрууд” юу вэ? “Шилжин нүүлгэгдэх нь үгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Та байгаа газраа хэрхэн илүү ариун болгох вэ?
Их Эзэн арван охины тухай сургаалт зүйрлэлийг дурдан, зүйрлэл дэх тосыг үнэн болон Ариун Сүнстэй зүйрлэснийг анхаараарай. Үүнийг бодоод Maтай 25:1–13 дээрх сургаалт зүйрлэлийг уншаад үзээрэй. Та ямар ямар ойлголтыг авч байна вэ?
Дэвид А.Бэднарын хэлсэн “Хэрэв та нар Намайг мэдсэн бол” үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.97–101-ээс үзнэ үү.
Арван охины сургаалт зүйрлэл, Дан Бөрр
Сургаал ба Гэрээ 45:11–15, 66–71
Сион нь Бурханы гэгээнтнүүдийн аюулгүй газар юм.
Иосеф Смитийн амьдарч байсан үеийн гэгээнтнүүд Шинэ Иерусалим болох Сионыг барьж байгуулахыг хүсэн мөрөөдөж байсан (Ифер 13:2–9; Мосе 7:18, 62–64-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 45:11–15, 66–71 дээрээс хожмын үеийн хот болон Енохын амьдарч байсан үеийн эртний хот болох Сионы талаар та юу сурч мэдсэн бэ? Өнөө үед Сионыг байгуулах зарлиг нь амьдарч буй газартаа Бурханы хаант улсыг байгуулахыг хэлж байгаа юм. Та одоо байгаа газартаа Сионыг барихад туслахын тулд юу хийж болох вэ?
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христ бол Эцэгийн өмнө миний Өмгөөлөгч юм.
-
Өмгөөлөгч бол хэн нэгэн хүнийг дэмждэг хүн гэдгийг хүүхдүүддээ тайлбарлаж болох юм. Дараа нь та өмгөөлөгч байх талаарх тэдний сайн мэддэг жишээг ярьж болно (найзынхаа төлөө зогсох гэх мэт). Та Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг хүүхдүүдийнхээ хамт уншихдаа, тэдэнд бидний Өмгөөлөгч хэн гэдгийг, бидэнд хэрхэн тусалдгийг олж мэдэхэд тусал.
Би “ариун газруудад” зогсож чадна.
-
Гэр орон, сүмийн байр, ариун сүмийн зургуудыг өрөөний энд тэнд тавих нь сонирхолтой байж болох юм. Дараа нь хүүхдүүдэд эдгээр газрын талаар мэдээлэл өгөөд дүрсэлж буй зургийн тань дэргэд очиж зогсохыг хүс. Та тэднээс Сургаал ба Гэрээ 45:32-ын эхний мөрийг унших үед тань хөдлөхгүй зогсохыг хүс. Бурханы бидэнд өгсөн ямар ямар ариун газар байдаг вэ? “Ариун газруудад амьдар[ч] …, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй” гэдэг нь юу ч болж байсан, ямар ч үед зөвийг сонгохыг хэлдэг болохыг ойлгоход нь хүүхдүүддээ тусал. Бид гэр орноо хэрхэн илүү ариун газар болгож болох вэ?
Есүс Христийн сайн мэдээ нь дэлхийн хувьд жишиг юм.
-
Эрт дээр үед тулаанд туг, далбаа барьж ордог байсныг хүүхдүүддээ тайлбарлаж болно. Энэ нь цэргүүдэд хаана цугларах, юу хийхээ мэдэхэд тусалдаг байжээ. Сургаал ба Гэрээ 45:9-ийг хамтдаа уншаад, сайн мэдээ хэрхэн жишиг болж болох талаар ярилц. Хүүхдүүдэд тань Аврагчийн талаар мэдэрч буй зүйлээ зурж эсвэл бичин өөрсдийн жишиг буюу тугийг хийх нь хөгжилтэй байж болох юм.
Сайн мэдээ нь жишиг буюу туг далбаатай ижил.
Есүс Христ дахин ирэх болно.
-
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох устгалаас хүүхдүүд айж магадгүй юм. Тэдний анхаарлыг Есүс Христэд чиглүүлэх нь үүнийг итгэлтэйгээр хүлээхэд нь тэдэнд тусалж чадна. Эмээ, өвөө эсвэл найз гэх мэт онцгой хүн зочлон ирэхэд ямар санагддаг талаар бодохыг тэднээс асууж үзээрэй. Тэд зочин ирэхэд хэрхэн бэлддэг вэ? Дараа нь Аврагчийн зургийг үзүүлээд, Сургаал ба Гэрээ 45:44–45-ыг унш. Аврагчийн ирэлтийн талаар юу мэдэрч байгаагаа бие биедээ хуваалц.
-
Хүүхдүүддээ Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар эерэг сэтгэгдэлтэй байхад туслахын тулд 45-р хэсэг дэх зарим итгэл найдвар өгсөн амлалтыг жижиг цааснууд дээр бичиж болно (Жишээлбэл: 44–45, 51–52, 55, 58–59, 66–71-р шүлэг-ийг үзнэ үү). Хүүхдүүддээ цааснуудыг өгөөд таны унших шүлгүүдэд тэдгээр амлалт дурдагдах үед гараа өргөхийг хүс. Эдгээр амлалт нь ямар утгатай болохыг ярилц. Та мөн “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) гэх мэт Хоёр дахь ирэлтийн тухай дууг хүүхдүүдтэйгээ хамт дуулж болох юм.
Сүнсийг танихад хүүхдүүдэд тусал. Та заах явцдаа, Ариун Сүнсийг мэдрэх үедээ хүүхдүүддээ хэлээрэй. Түүний нөлөөг хэрхэн танин мэддэгээ тэдэнд ярьж өг. Жишээлбэл: Аврагчийн тухай дуу дуулахдаа та амар амгалан, баяр хөөрийг мэдэрч болно.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.