Doctrine and Covenants 2025
5-р сарын 12–18: “Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”: Сургаал ба Гэрээ 46–48


“5-р сарын 12–18: ‘Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл’: Сургаал ба Гэрээ 46–48,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 46–48,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

голын эрэг дээрх цуглаан

Аяллын цуглаан, Вөртингтон Виттрэж

5-р сарын 12–18: “Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”

Сургаал ба Гэрээ 46–48

Парлей П.Пратт, Оливер Каудери, Зиба Петерсон, Бага Петр Витмер нар Көртландаас гарч, үргэлжлүүлэн номлохоор хөдлөхдөө хүсэл тэмүүллээр дүүрэн ч туршлага нимгэн буюу чиг баримжаа муутай зуу гаруй, Сүмийн шинэхэн хөрвөгчийг ардаа орхижээ. Тэдэнд удирдамж заавар өгөх гарын авлага, удирдагчдын сургалтын хурал цуглаан, Ерөнхий чуулганы нэвтрүүлэг байгаагүй юм. Үнэндээ тэдэнд дамжуулаад уншчих хангалттай тооны Мормоны Ном ч байсангүй. Эдгээр шинэ итгэгчийн олон нь, ялангуяа Шинэ Гэрээнд дурдагдсан Сүнсний гайхалтай илэрхийллийн амлалтаар дамжуулан сэргээгдсэн сайн мэдээнд татагдсан байлаа (Жишээлбэл: 1 Коринт 12:1–11-ийг үзнэ үү). Гэвч олон хүний хувьд жинхэнэ Сүнсний илэрхийллийг ялган танихад хэцүү байв. Тэрхүү төөрөгдлийг хараад Иосеф Смит тусламж хүсэн залбирав. Сүнсний зүйлсийг ихэнхдээ үгүйсгэдэг эсвэл үл тоомсорлодог өнөө үед ч гэсэн Их Эзэний өгсөн хариулт үнэ цэнтэй хэвээр. Тэрээр сүнсний илэрхийллүүдийг үнэн бодит гэдгийг дахин баталсан. Түүнчлэн Тэрээр тэдгээр нь биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгээс “[Түүнийг] хайрладаг хийгээд [Түүний] бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг” (Сургаал ба Гэрээ 46:9) бэлэг болохыг ойлгуулсан.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 46:1–7

Аврагч Өөрийнх нь Сүмд шүтэн бишрэхийг хүссэн бүгдийг угтан авдаг.

Тойргийн тань цуглаан таны найз нөхөд, хөршүүдэд нээлттэй байдаг гэж танд санагддаг уу? Та Сүмийн цуглаанаа хүмүүсийн эргэн ирэхийг хүсдэг газар болгохын тулд юу хийж байна вэ? Та Сургаал ба Гэрээ 46 дээрх Их Эзэний зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болохыг тунгаан бод (мөн 2 Нифай 26:24–28; 3 Нифай 18:22–23-ыг үзнэ үү).

Мөн та сүмийн цуглаанд эсвэл өөр нэг бүлгийн цугларалтад анх удаа очиж байсан үеэ бодож болох юм. Хүмүүс таныг угтан авахаар юу хийсэн бэ?

Моронай 6:5–9; “Тэнгүй хайрыг дуулах сайхан,” Дуулал, д.100; “Welcome” (видео), Gospel Library-г мөн үзнэ үү.

1:17

ComeUntoChrist.org-д тавтай морил

Сургаал ба Гэрээ 46:7–33

семинарын дүрс
Тэнгэрлэг Эцэг надад бусдыг адислах сүнслэг бэлгүүдийг өгдөг.

Эхэн үеийн гэгээнтнүүд сүнслэг бэлгүүдэд итгэдэг байсан ч тэдэнд тэдгээрийг ялган таньж, зорилгыг нь ойлгоход тусламж хэрэгтэй байв. Та Сургаал ба Гэрээ 46:7–33-аас Сүнсний бэлгүүдийн талаар судлахдаа “юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг” тунгаан бод (8-р шүлэг). Та эдгээр бэлгийг өгөгч Бурханы талаар юу мэдэж авсан бэ?

Эдгээр болон бусад сүнслэг бэлгийг ашиглахыг та харж байсан уу? Тэдгээр нь “Бурханы хүүхдүүд[эд ямар] ашиг тус[тай]” байсан бэ? (26-р шүлэг) Та мөн дараах судрууд дээрх өөр өөр сүнслэг бэлгийн жишээг таньж чадах эсэхээ харж болно. 1 Хаад 3:5–15; Даниел 2:26–30; Үйлс 3:1–8; Хиламан 5:17–19; Мормон 1:1–5; Ифер 3:1–15; Сургаал ба Гэрээ 6:10–12; Мосе 7:13.

Та сүнслэг бэлгүүдийн тухай судлах явцдаа Бурханы танд өгсөн бэлгүүдийн тухай тунгаан бодож болох юм. Та эдгээр бэлгийг Түүний хүүхдүүдийг адислахын тулд хэрхэн ашиглаж чадах вэ? Хэрэв танд патриархын адислал байгаа бол өгөгдсөн бэлгүүдийг тань тэнд дурдсан байх магадлалтай. Мөн санаанд тань ороогүй бэлгүүдийн тухай ахлагч Бага Жон К.Пингрийгийн Чамд зориулсан ажил надад буй хэлсэн үгээс мэдэж авч болно (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.17–21).

Хэрэв та сүнслэг бэлгүүдийг хэрхэн хөгжүүлэхийг мэдэхийг хүсвэл ахлагч Хуан Пабло Вилларын хэлсэн Сүнслэг булчингаа хөгжүүлэх нь захиасны эхэнд буй зүйрлэлийг уншаарай (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.115). Ямар “дасгалууд” таны сүнслэг бэлгүүдийг хөгжүүлэх вэ?

Сургаал ба Гэрээ 47

Их Эзэн Өөрийн Сүмийг түүхээ хөтлөөсэй хэмээн хүсдэг.

Жон Витмерийн Сүмийн түүхийг хөтлөх дуудлага нь Бурханы хүмүүсийн дунд цэдэг хөтлөгчийн өнө эртний уламжлалыг үргэлжлүүлсэн. Яагаад түүх хөтлөх нь Их Эзэний хувьд тийм чухал гэж та бодож байна вэ? 47-р хэсгийг болон 2 Нифай 29:11–12; Мосе 6:5; Абрахам 1:28, 31 дээрх ижил төстэй удирдамжуудыг уншихдаа энэ тухай тунгаан бод. Их Эзэн таныг амьдралынхаа юуны тухай цэдэг хөтлөхийг хүсэж байна гэж та бодож байна вэ?

FamilySearch дээр та өөрийн болон эцэг өвгөдийнхөө амьдралын дурсамж, мөн туршлагуудыг тэмдэглэн үлдээх боломжтой (FamilySearch.org-ийг үзнэ үү).

Хэнри Б.Айринг, “Ай санагтун, санагтун,” 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү.

Жон Витмер

Жон Витмер

Сургаал ба Гэрээ 47

Ариун Сүнс дуудлагаа биелүүлэхэд минь намайг удирдаж чадна.

Жон Витмерийн өөрийнх нь дуудлага Бурханаас ирсэн гэсэн баталгааг хүсэх үед мэдэрсэн тэр мэдрэмжийг та мэдэрч байсан байх. Сургаал ба Гэрээ 47-д Их Эзэн Жон Витмерт болон бидэнд хандан Өөрийнх нь өгсөн дуудлагыг итгэлтэйгээр биелүүлэхэд урам зориг өгөхөөр юу хэлсэн бэ?

Багшийн үүрэг Хичээл заах нь мэдээлэл өгөхөөс хавьгүй илүү зүйл юм. Үүнд ангийн гишүүд өөрсдөө үнэнийг олж мэдэн, суралцаж, сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцах орчныг бий болгох багтдаг (Аврагчийн арга барилаар заах нь26-г үзнэ үү).

хүүхдийн хэсгийн дүрс 02

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 46:2–6

Би сүм дээр бусдад найрсаг уур амьсгал мэдрэхэд нь тусалж чадна.

  • Сургаал ба Гэрээ 46:5-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, Аврагч хүмүүсийг Өөрийнх нь сүмд ирээд юу мэдрээсэй гэж хүсдэг талаар ярилц. Хэн нэгэн сүмд анх удаа ирж байгааг харж байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээсээ хүс. Тэдэнд уг хүнийг хэрхэн найрсгаар угтан авах талаар дадлага хийхэд тусал.

Сургаал ба Гэрээ 46:7–26

Тэнгэрлэг Эцэг надад бусдыг адислах сүнслэг бэлгүүдийг өгдөг.

  • Хүүхдүүддээ Сургаал ба Гэрээ 46:13–26 дээрх сүнслэг бэлгүүдийн талаар судлахад нь тусалж дараах аргыг туршаарай. Та бэлгүүдийг нэг нэгээр нь цаасан дээр бичээд өрөөний энд тэнд нууж болно. Хүүхдүүдийг цаасыг олох бүрд энэ нь 46-р хэсгийн хаана дурдагдсаныг олоход тэдэнд тусал. Бэлэг тус бүрийг хэрхэн бусдыг адислахын тулд ашиглаж болох талаар тэдэнтэй ярилц (“20-р бүлэг: Сүнсний бэлгүүд, Сургаал ба Гэрээний түүхүүд, 77–80 дээрх тайлбар тус болж болох юм).

    2:19

    Chapter 20: Gifts of the Spirit: 8•March 1831

  • Та хүүхдүүддээ Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгсөн гэж бодож буй бэлгүүдийн тухай хэлж мөн тэднээр бусдаас анзаарсан бэлгүүдийнх нь талаар яриул. Сургаал ба Гэрээ 46:8–9, 26-д хэлсэнчлэн, Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд сүнслэг бэлгүүдийг өгдөг вэ? Бид бусдад туслахын тулд бэлгүүдээ хэрхэн ашиглаж болох вэ?

Сургаал ба Гэрээ 47:1, 3

Би түүхээ хөтөлж чадна.

  • Сургаал ба Гэрээ 47:1, 3-т Их Эзэн Жон Витмерийг юу хийгээсэй гэж хүссэнийг хүүхдүүдээрээ олуулаарай. Мөн та нар бие биетэйгээ дуртай судрын түүхээ хуваалцаж болно. Хэн нэгэн тэмдэглэн үлдээсэн учраас бид эдгээр түүхийг мэдэж байгаа гэдгийг онцол.

  • Өөрсдийн хувийн түүхээ бичихэд нь та хүүхдүүддээ хэрхэн урам зориг өгч болох талаар бодож үз. FamilySearch.orgТа өөрийн хувийн тэмдэглэлд бичсэн зүйлээ эсвэл өвөг дээдсийнхээ нэгэн түүхийг хуваалцаж болох юм (эсвэл Memories аппликэйшныг үзнэ үү). Та тэмдэглэл хөтлөхөд туслах “Энэ долоо хоногт болсон ямар үйл явдлыг ач зээ нар тань мэдээсэй гэж та хүсэж байна вэ?” эсвэл “Та энэ долоо хоногт амьдралд тань байх Их Эзэний мутрыг хэрхэн харсан бэ?” гэх мэт асуултыг өгч болно. Бага насны хүүхдүүд өөрт тохиолдсон зүйлээ зурж эсвэл та тэднээр болсон явдлыг яриулж, бичиж тэмдэглэж болно. “Түүхийг тогтмол” хөтөлснөөр ямар ямар адислал ирдэг вэ? (Сургаал ба Гэрээ 47:1).

тэмдэглэл хөтөлж буй охин

Сургаал ба Гэрээ 48:2–3

Би надад өгсөн зүйлийг бусадтай хуваалцан, тэдэнд тусалж чадна.

  • Та Сургаал ба Гэрээ 48:2–3-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншиж байхдаа хүмүүс дорно зүгээс Огайо руу нүүж байсан бөгөөд тэдэнд амьдрах газар байгаагүйг тайлбарлах хэрэгтэй байх. Их Эзэн гэгээнтнүүдээс тэдэнд туслахын тулд юу хийхийг хүссэн бэ? Бусадтай хуваалцаж болох ямар ямар зүйлийг Их Эзэн тэдэнд өгсөн талаар бодоход нь хүүхдүүддээ тусал. Та мөн “Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, 116) гэх мэт дууг тэдэнтэй хамт дуулж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Бие биетэйгээ мэндчилж буй сүмийн гишүүд

Аврагчийг шүтэн бишрэхийг хүссэн хүн бүхэнд Түүний Гэгээнтнүүдийн цуглаанууд нээлттэй байдаг.

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас