Христийн гэрч
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1984): Энэхүү хагас жил тутмын чуулган бол Арван хоёрын зөвлөлд үйлчлэх дуудлагаа хүлээн авснаа илэрхийлж, Сүмийн нийт гишүүдэд хандан үг хэлж буй анхны боломж минь юм. … Би надад итгэж өгсөн энэ их итгэл найдварт, ялангуяа дэлхий дахинд Есүс Христийн нэрийн онцгой гэрч байх үүрэгт бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаа зориулж үнэнчээр зүтгэх болно.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1987): Бид Их Эзэн Есүс Христэд хайртай. Тэр бол Мессиа, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Түүний нэр бол бидний аврагдаж чадах цорын ганц нэр юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1994): Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл та нарыг амьдралд тохиолдох аливаа зүйлсэд бэлтгэдэг. Ийм төрлийн итгэл таныг хүлээн авсан боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж, алдсан боломжуудынхаа араас урам хугарсан ч тууштай байхад туслах зэргээр амьдралын боломжуудтай харьцахад бэлтгэдэг.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2000, “Амьд Христ”): Бид Түүний албан ёсоор томилсон төлөөлөгчдийнх нь хувьд—Есүс Христ бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү хэмээн гэрчилж байна. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануэл Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2006): Би Есүс Христ, бидний Аврагч бид бүгдийг Түүнд ирж, Түүгээр төгөлдөржигтүн хэмээн урьдаг гэдгийг гэрчилж байна. Тэр бидний шархыг боож, хүнд ачаа дарамт үүрсэн хүмүүсийг эдгээх болно.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2013): Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш юм. Энэ бол хэдийд ч, хаана ч хэрэгждэг амьдралын замнал бөгөөд байнгын үүрэг юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2025): Бидний Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү болох Их Эзэн Есүс Христийг би гэрчилж байна. Тэрээр тэнгэрлэг гэр бүлийн цугларалт руу хөтөлдөг гэрээний замыг дагахад биднийг урьдаг. Көртландын ариун сүмд сэргээгдсэн түлхүүрүүдээр удирдуулсан санваарын лацдан холбох хүч нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг. Үүнийг одоо дэлхий даяарх өсөн нэмэгдэж буй Их Эзэний ариун сүмүүдэд хэрэгжүүлдэг. Энэ бол бодит юм. Бүгдээрээ үүний нэг хэсэг байцгаая.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2025): Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдгийг би амьдралдаа юу юунаас илүү тодорхой мэднэ. Би энэ Сүмийн тэргүүн Их Эзэн, Есүс Христийг гэрчлэхийн сацуу Түүнд үйлчлэхээр эрэлхийлэх үед бид бүгдийн дээр Түүний адислалууд байх болтугай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.