Сүмийн Боловсролын Системийн захирал Ахлагч Кларк Г. Гилберт болон институт, семинарын удирдах ажилтан Чад Х.Вэбб ах нар Амьдралд бэлтгэх хичээлийг танилцуулж, 2024 оны туршилтын хөтөлбөрт оролцсон багш, суралцагчдад хэрхэн сүнслэгээр нөлөөлж байгаа талаар ярилцана.
Багшид зориулсан видеог үзэх бол энд дар. Татаж авах: 360p, 720p
Энэ видео дээр Амьдралд бэлтгэх хичээлүүд семинарын суралцагчдыг амьдралын сорилт бэрхшээлүүдийг итгэлтэй даван туулахад нь хэрхэн сүнслэгээр нөлөөлж, хүч чадал өгдөг талаар үнэ цэнтэй ойлголтыг өгдөг. Та үзэхдээ, эдгээр хичээл суралцагчдад сайн мэдээний зарчмуудыг амьдралын бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд хэрхэн туслах талаар тунгаан бод.
Суралцагчид зориулсан видеог үзэх бол энд дар. Татаж авах: 360p, 720p
2025 оны эхний хичээлийн өдөр та нар энэ видеог суралцагчидтай хуваалцан, тэднийг Амьдралд бэлтгэх шинэ хичээлтэй танилцуулж, семинарт суралцах эерэг өнгө аясыг бий болгоход 10 минут зарцуулна уу.
Эдгээр шинэ хичээлээр дамжуулан суралцагчдадаа итгэлээ хөгжүүлж, хамгийн хэцүү асуултуудад хариулт олоход нь тусалсанд баярлалаа.
Энэ нийтлэл дараах хэлээр байгаа. Үүнд:
Bahasa Indonesia, Cebuano, Česky, Dansk, Deutsch,
Eesti, English, Español, Faka-tonga, Français, Gagana Samoa,
Hrvatski, Italiano, Latviešu, Lietuvių, Magyar, Malagasy,
Nederlands, Norsk, Polski, Português, Română, Shqip, Suomi,
Svenska, Tagalog, Tiếng Việt, Български, Монгол, Русский,
Українська, Հայերեն, ภาษาไทย, ភាសាខ្មែរ, 한국어, 中文, 日本語
Энэ хоёр видеог Gospel Library-д Семинарын сургалтын хөтөлбөр 2025 гарын авлагынАмьдралд бэлтгэх хичээл сургалт бүлгийн холбогдох агуулгаас үзэж болно.


