Семинар
Рут; 1 Самуел 1–7: Тойм


“Рут; 1 Самуел 1–7: Тойм” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Рут; 1 Самуел 1–7: Тойм” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Рут; 1 Самуел 1–7

Рут; 1 Самуел 1–7

Тойм

Рут, Наоми, Боаз нарын түүх бол гэтэлгэлийн шастир юм. Энэ шастир Аврагч биднийг хэрхэн гэтэлгэдгийг харуулдаг. Ханна Бурханаас хүүтэй болгож өгөхийг гуйхдаа даруухан залбирлын жишээг бидэнд харуулсан билээ. Бурхан түүний залбиралд хариулсан. Ханнагийн хүү Самуел өсөж том болоод нэгэн дуу хоолой сонсжээ. Самуел тахилч Елигийн тусламжтайгаар үүнийг Их Эзэний дуу хоолой мөн гэдгийг мэджээ.

семинарын дүрсХайраа илэрхийлэх тохиромжтой аргыг ол. Та суралцагчдад хайраа олон арга замаар зохистойгоор илэрхийлж чадна. Суралцагчид таны хайрыг мэдэрснээр хичээл дээр илүү ая тухтай байж, зүрх сэтгэлээ Ариун Сүнсний өдөөлтөд нээж чадна. Аврагч хайраа харуулахын төгс жишээ байсан юм. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах ньАврагч заадаг хүмүүстээ хайраа илэрхийлдэг байсан” хэсгийг үз. Хайраа тохиромжтой илэрхийлэх нэг аргыг хэрэгжүүлэхийн тулд Багшийн хөгжүүлбэл зохих ур чадварСуралцагчийн эцэг, эхэд хүүхдээс нь анзаарсан эерэг зүйлийн талаар мессеж илгээ” сургалтыг үзнэ үү.

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Рут

Хичээлийн зорилго: Есүс Христэд мөн Түүний гэтэлгэгч хүчинд итгэх хүслийг нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийг яагаад Гэтэлгэгч хэмээн нэрлэдгийг бодож үзэхэд суралцагчдыг урь. Есүс Христ биднийг бие махбодын хийгээд сүнсний үхлээс хэрхэн гэтэлгэснийг тунгаан бодоход тэднийг урамшуулан дэмж. (Тусламж шаардлагатай бол Судруудын удирдамж дахь “Гэтэлгэгч, Гэтэлгэгдсэн, Гэтэлгэл” гэснийг лавлан харах боломжтой.) Бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг уриал.

  • Харуулах контент: Есүс Христийн зураг

  • Тараах материал:Рут, Наоми хоёр гэтэлгэгдсэн нь

  • Видео:Амьдралын зорилгоо олохуй: Итгэл чухал уу?” (5:08); “Өмнөх алдаануудаасаа урагшил” (3:43)

1 Самуел 1

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг тэдний даруухан залбирлыг сонсож, адислах болно гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.

1 Самуел 3

Хичээлийн зорилго: Хувийн илчлэлтийг эрэлхийлж, таньж мэдэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас “Та нар амьдралдаа Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?” гэж асуу. Юу гэж хариулахаа тунгаан бодоход тэднийг урь. Тэд бас найзуудаасаа эсвэл гэр бүлийнхнээсээ энэ асуултыг асууж болно.

  • Бэлтгэх зүйл: Нүдний боолт

  • Тараах материал:Би Их Эзэний дуу хоолойг сонсож буйгаа хэрхэн таньж мэдэх вэ?