Семинар
Эхлэл 1:26–27: “Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээжээ”


“Эхлэл 1:26–27: ‘Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээжээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 1:26–27: ‘Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээжээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

8-р хичээл: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5

Эхлэл 1:26–27

“Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээжээ”

Есүс балчир хүүхдүүдийг тэвэрсэн байгаа нь

Бүтээлтийн зургаа дахь үед Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Дэлхий дээрх хүн бүр тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг охин буюу хүүгийн хувьд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай. Энэ хичээл суралцагчдад тэнгэрлэг эцэг, эхийн охид хөвгүүдийн хувьд өөрсдийн мөн чанар, чадавхын ач холбогдлыг мэдрэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Залуу эмэгтэйчүүд, Аароны санваартнуудын урианы эхний мөрийг цээжлээд эсвэл уншаад, дараах мэдэгдэл бүрийн ач холбогдлыг эргэцүүлэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ижилсэл ба сэтэр

Самбарт цаг хугацааны шугам зураад, суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ өөрсдийн цаг хугацааны шугамыг гаргахыг хүсэж болно. Цаг хугацааны шугамын жишээг доор өгөв.

Өөрийн амьдралыг төлөөлүүлэн хөндлөн зураас зураад, өөрийгөө өмнө нь хэн байсан, ямар цол гуншинтай байсан, одоо хэн байгаа эсвэл ирээдүйд хэн болсон байна хэмээн хүсэн хүлээж байгаагаа тодорхойлж, дээр нь тэмдэглэ. Үүнд “найз,” “сурагч” эсвэл хийж байсан ажил, дуудлага орж болно. Дараах жишээг үзнэ үү.

  • Та цаг хугацааны шугам дээрээ өөрийгөө хэн гэж тодорхойлж, ямар цол тавихаар сонгосон бэ? Яагаад?

  • Эдгээр тодорхойлолт эсвэл цол таны сонголтод ямар байдлаар нөлөөлдөг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид өөрийгөө юу гэж нэрлэх нь бидэнд хэрхэн нөлөөлдгийг тайлбарласан.

31:24
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Таних тэмдэг нь сонирхолтой байж болох төдийгүй чамайг ямар ямар эерэг зүйлийг дэмжиж байгааг илтгэх боломжтой юм. Цаг хугацаа өнгөрөх тусам таних тэмдгүүд өөрчлөгддөг. Таних тэмдэг бүрийн үнэ цэн адилгүй. Ямар нэг таних тэмдэг та нарын хамгийн чухал ялгарах шинж тэмдгийн байрыг эзлэх юм бол үр дүнд нь та нарын сүнслэг байдал алдагдаж болно. (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  • Зарим тодорхойлолт биднийг сүнслэг байдлын хувьд хэрхэн боомилдог гэж та бодож байна вэ?

Тэнгэрлэг эцэг, эхийн хүүхдүүд

Эхлэл 1:26–27-г болон “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн дараах мэдэгдлийг уншаад, мөнхийн тодорхойлолтынхоо талаар юу сурч мэдэж болохоо олж мэдээрэй.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Эхлэл 1:26–27 бол төгс эзэмших сургаалын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхийг урьж болно.

Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг хүү охин нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай. Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт, зорилгын салшгүй шинж чанар юм. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org)

  • Та мөнхийн тодорхойлолтынхоо талаар юу сурч мэдсэн бэ?

    Бид бол тэнгэрлэг эцэг, эхийнхээ дүр төрхөөр бүтээгдсэн хөвгүүд, охид нь билээ гэсэн үнэнийг суралцагчид тодорхойлсон байж болох юм. Хэрэв тэд хараахан оруулаагүй байвал цаг хугацааны шугам дээрээ “Бурханы хүүхэд” гэж нэмэхийг хүс.

  • Бурханы дүрээр бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн талаар ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) дараах тайлбарыг хуваалцсан.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Бидний Эцэг Бурханд залбирлыг маань сонсох чих бий. Түүнд бидний үйлдлийг харах нүд бий. Түүнд бидэнтэй ярих ам бий. Түүнд өрөвдөн хайрлахыг мэдэрдэг зүрх сэтгэл бий. Тэр бол бодит. Тэр бол амьд. Бид Түүний хүүхдүүд бөгөөд Түүний дүр төрхөөр бүтээгдсэн. Бид Түүнтэй адил харагддаг бөгөөд Тэр бидэнтэй адил харагддаг. (“I Know That My Redeemer Lives,” Ensign, Apr. 1990, 6)

  • Бурханы хүүхэд хэмээх тодорхойлолтоо бусад бүх тодорхойлолтоос дээгүүр тавих нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

    Суралцагчдад Бурханы хүүхэд хэмээх тодорхойлолт нь өөрсдөд нь хэр чухал болохыг эргэцүүлэн бодох хугацаа өг. Үүнийг хийх нь үнэнийг гэрчлэх Ариун Сүнсийг урьж, суралцагчдын оюун бодол, зүрх сэтгэлийг хичээлд бэлдэхэд тусална.

  • Бурханы дүрээр бүтээгдсэн Түүний хүүхэд хэмээх тодорхойлолтдоо итгэхэд эсвэл үүнийг санахад танд юу саад болж болох вэ?

Суралцагчдын өмнөх асуултад хариулсан хариултыг самбар дээр жагсаан бичиж болно. Бурханы хүүхэд байх нь яагаад ач холбогдолтойг зарим хүн ойлгодоггүй, Бурханы хайрыг мэдрэхэд хэцүү, эсвэл чухал бус бусад тодорхойлолтод сатаарах гэх зэрэг хариултууд байж болно. Хэрэв суралцагчдад хүйстэй холбоотой асуулт байвал ойлголт, найдвар, эдгээлтийг авчрах арга замаар заахдаа Аврагчийн үлгэр жишээг дагаарай. Бурхан Өөрийн бүх хүүхдийг хайрладаг бөгөөд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлбэл асуултынхаа хариултыг олоход суралцагчдад тусална гэдгийг гэрчил.

Хүйстэй холбоотой асуулттай суралцагчдад туслах талаар нэмэлт санаа авахыг хүсвэл Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг үзнэ үү.

Судар ба бошиглогчдын үгс

Суралцагчдад “Би Бурханы хүүхэд” нэртэй тараах материалыг өг. Өөрсдийнхөө тэнгэрлэг уг гарлын чухлыг таньж мэдэхийн тулд судлах явцдаа Бурханаас сүнслэг удирдамж эрэлхийлэхийг суралцагчдад уриал. Тарааж өгөх материалаас гадна та суралцагчдаас Залуу эмэгтэйчүүдийн уриа, Аароны санваарын урианууд дээрх сургаалыг үзэхийг хүсэж болно. Суралцагчид үүнийг бие даан эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

тараах материал

Суралцагчдыг судалж дууссаны дараа ангийнхантайгаа эсвэл жижиг бүлгүүддээ сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг урьж болно. Та түүнчлэн дараахын адил асуултуудыг тавьж болно. Тухайлбал:

  • Таны судалсан эдгээр эх сурвалжаас юу нь танд утга учиртай санагдсан бэ?

  • Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь өөрийгөө болон бусдыг харах өнцөгт тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Өөрийн тань тэнгэрлэг уг гарал, чадавхын тухай мэдлэг таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчид тэнгэрлэг уг гарлынхаа тухай мэдэх нь хэрхэн өөрсдөд нь нөлөөлж болох тухай жишээг үзүүлэх нь ач тустай гэж үзвэл ChurchofJesusChrist.org дээрээс “Running Toward the Light” (17:34) видеог цагийн код 11:00-ээс 15:19 хүртэл үзүүлж болно. Энэ видеон дээр Далын ахлагч Пэтр М.Жонсон өөрийгөө Бурханы хүүхэд гэдгээ олж мэдсэнээ, мөн энэхүү мэдлэг амьдралд нь хэрхэн нөлөөлснийг хуваалцана. Видео бичлэгийг үзсэний дараа ахлагч Жонсоны захиаснаас юу нь сэтгэлд нь хүрснийг хуваалцахыг хэдэн суралцагчаас хүсэж болно.

17:34

Өөрийгөө хэн бэ гэдгийг эргэцүүлэн бод

Суралцагчдад өөрсдийгөө хэн гэдгээ, мөн тэнгэрлэг эцэг, эхийн охид, хөвгүүдийн хувьд ямар боломж бололцоотой байдаг талаар сурч мэдсэн зүйлсээ эргэцүүлэн бодох цаг гаргаж өг. Санахыг хүссэн аливаа сүнслэг өдөөлтөө эсвэл ойлголтоо судлах тэмдэглэл дээрээ бичихийг тэдэнд уриал. “Би Бурханы хүүхэд” дууг ангиараа дуулаад, Бурханы хүүхэд байх тухай гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ өндөрлөж болно.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Эхлэл 1:26–27 дээрх судрын түлхүүр хэллэг нь “Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж[ээ]” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.