Англи хэл сурах
Би ярианы бүлгийг хэрхэн удирдах вэ?


“Ярианы бүлгийг би хэрхэн удирдах вэ?”, EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)

“Ярианы бүлгийг би хэрхэн удирдах вэ?”, EnglishConnect-ийн багш нарт зориулав

EnglishConnect-ийн суралцагчид бие биетэйгээ мэндчилэх

Би харилцан ярианы бүлгийг хэрхэн удирдах вэ?

Та EnglishConnect 1 Суралцагчдад зориулав эсвэл EnglishConnect 2 Суралцагчдад зориулав-ыг ашиглан, бүлгийг удирдах болно. Хичээл бүр энэ ижил форматтай байна:

Тавтай морилно уу: Суралцагчдыг халуун дотно угтан авч, шинэ оролцогчдыг танилцуулах. Та англиар ярих болно гэсэн хүлээлтийг бий болгож, хүн бүрийг англи хэлийг аль болох ашиглахад урих. Хичээлийн сэдвийг товч танилцуулах.

Залбирал: Суралцагчийг чанга залбирахад урих. Англи хэлээр залбирахдаа ;дуртай суралцагчийг сонгохыг хичээх. Та суралцагчийн гарын авлагын хавсралт дахь “Англи хэлээр залбирах нь” гэснийг судалснаар тухайн хүнийг урьдчилан бэлтгэхэд урьж болно.

Суралцах зарчим: Суралцагчийн гарын авлага дахь “Personal Study” (Хувийн сургалт) хэсэгт байрлах суралцах зарчмыг уншаад ярилцана уу. Суралцах зарчмын зорилго нь “сургалтаар мөн бас итгэлээр” (Сургаал ба Гэрээ 88:118) хамтдаа хуваалцаж, суралцахдаа Сүнсийг урих явдал юм.

Ярилцлагын асуултуудын аль нэгэнд хэрхэн хариулахаа товч хуваалцаж, зарчмын талаар хэрхэн ярилцахаа загварчлах. Энгийн үг, хэллэг ашиглах.

Суралцагчдыг бие биетэйгээ санал бодол, туршлагаа хуваалцахад урих. Суралцагчид эх хэлээрээ ярилцах боломжтой. Хэрэв тав тухтай байвал суралцагчид ярилцахдаа англи хэл дээрх үг, хэллэг ашиглахыг сонгох боломжтой.

Үйл ажиллагаа 1: Суралцагчийн гарын авлагын “Conversation Group” (Ярианы бүлэг) хэсэг дэх үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдыг удирдах. Үйл ажиллагаа бүр нь суралцагчдыг дараагийн үйл ажиллагаанд бэлтгэдэг. Үйл ажиллагаанууд нь суралцагчдад давтан хийх дасгалаас эхлээд өөрсдийн яриагаа үүсгэх хүртэл ахиц дэвшил гаргахад тусална.

Үйл ажиллагаа 1-д суралцагчдын гарын авлагын “Хувийн сургалт” хэсэг дэх үгсийн сан болон загварыг хянаж үзэхэд суралцагчдад туслах. Зорилго нь суралцагчдад цөөхөн түлхүүр үг ойлгуулж, загварыг хэлж өгснөөр үйл ажиллагаа 2, 3-д бэлтгэх явдал юм.

Үйл ажиллагаа 2: Үйл ажиллагаанд 2-т суралцагчид үгсийн сан, загварыг ашиглаж, өгсөн мэдээллийг ашиглан хамтрагчтай хамт асуулт асууж, хариулах дадлага хийнэ. Зорилго нь суралцагчид англи хэл дээр чадах чинээгээрээ олон өгүүлбэр зохиох явдал юм.

Суралцагчдыг харилцагчаа солихыг хөхиүлэн дэмжиж, дадлага хийх боломжийг нэмэгдүүлээрэй. Суралцагчидтай харилцахдаа нэмэлт дэмжлэг хэрэгтэй суралцагчдыг хайж олохыг хичээгээрэй. Урамшуулан дэмжиж, өргөж өгдөг байх.

Үйл ажиллагаанд 3: Үйл ажиллагаанд 3-т үгсийн сан, загвар ашиглан, суралцагчид бодит амьдралын үзэгдэл дээр бүрэн гүйцэд яриа өрнүүлэх боломжтой байна. Зорилго нь суралцагчдын хувьд англи хэл дээр утга учиртай яриа өрнүүлэх явдал юм.

Суралцагчдыг хамтрагчаа байнга солихыг хөхиүлэн дэмжиж, илүү их дадлага хийх боломж олгоорой. Үйл ажиллагаа 3-ын төгсгөлд бүх суралцагч гарын авлагаас лавлахгүйгээр хамгийн сайнаараа англиар ярина. Суралцагчид хамтран ажиллаж, хамтдаа дадлага хийж байх үед бүлэг эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байх ёстой. Та суралцагчидтай харилцаж байх үедээ зарим нь энэ үйл ажиллагааг сайн ойлгож, их сайн байгааг анзаарч магадгүй. Эдгээр суралцагчийг илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулах эсвэл ижил үйл ажиллагааг өөр нөхцөл байдалд хийх замаар гүнзгийрүүлэхэд сорьж үзэх талаар бодолцоорой. Жишээлбэл, суралцагчид хэн нэгэнтэй уулзах дадлага хийх үед тэднээс шинэ найзтай эсвэл шинэ даргатай уулзах гэх мэт өөр хувилбараар дадлага хийхийг хүсээрэй.

Үйл ажиллагаа бүрийн тухайд:

  • Үйл ажиллагааг хэрхэн хийхийг харуулах.

  • Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилж, дадлага хийлгүүлэх.

  • Бүлэг бүрийг ажиглаж, дэмжлэг үзүүлэх.

Үнэлэх: Суралцагчдад ахиц дэвшил, хүчин чармайлтаа үнэлэхэд нь туслах. Сайжруулахын тулд юу хийж чадахыг нь зааж өгснөөр амжилттай байхад тэдэнд туслах. “Personal Study Tracker” (Хувийн сургалтын хянагч) -ийг ашиглан, өдөр бүр дадлага хийх зорилгоо тогтооход суралцагчдад туслах.

Англи хэлийг өдөр бүр дадлагажуулахын тулд итгэлээр үйлдэх: Бүлгээрээ хамтдаа тус эшлэлийг чанга уншаарай. Их эзэн тэдэнд англи хэл сурахад тусалж чадна гэсэн итгэл үнэмшлээ илэрхийлээрэй. Англи хэлийг өдөр бүр дадлагажуулахад тэднийг урьж, “Personal Study” (Хувийн сургалт) -ын үйл ажиллагааг дуусгаснаар дараагийн хичээлд бэлдэх.

Залбирал: Англи хэлээр хаалтын залбирал хийхэд нэг суралцагчийг урих. Өөртөө итгэлтэй суралцагчийг эсвэл урьдчилж урьсан суралцагчаа сонгох.

EnglishConnect-ийн хичээлүүдийг хэл сурахад батлагдсан зарчмуудыг ашиглан боловсруулсан. Хичээлүүдийг дагаж, итгэл, нөхөрлөл, өсөлтийн орчин бий болгосноор та амжилттай байх болно.

Онлайн бүлгүүд

Шаардлагатай бол бүлгүүд алсын уулзалтын платформ ашиглан онлайнаар уулзах боломжтой. Бүх суралцагч харилцан үйлдэл хийж, харилцан яриа өрнүүлж байх үед EnglishConnect хамгийн амжилттай байдаг гэдгийг санаарай. Хичээлийн туршид хоорондоо харилцаж байгаа эсэхийг нягтлаарай. Суралцагчдыг хоёр хоёроор эсвэл жижиг бүлгүүдэд оруулах нь хоорондоо харилцдаг байхад тус нэмэр үзүүлэх хамгийн сайн арга юм. Багаар ярилцах өрөөнүүдийг болон бусад хэрэгслийг ашиглан, суралцагчид бие биетэйгээ аль болох их ярихад нь туслаарай. Жишээ нь, бүхэл бүтэн бүлэг сонсож байхад нэг суралцагчаар яриулахын оронд суралцагчдыг харилцан яриа өрнүүлэх хоёр буюу түүнээс дээш бүлэг болгон хуваарилаарай. Дараа нь дараагийн үйл ажиллагаанд зориулж дахин бүлэг үүсгээрэй. Боломжтой бол хүн бүрийг видео ашиглахад дэмжлэг үзүүлээрэй.

Та онлайн EnglishConnect бүлгийг бэлтгэж, удирдахдаа “Онлайн бүлгүүдийг удирдах зааварчилгаа”-г ашиглана уу.

Цуглааныхаа үеэр чаатад холбоосыг тавьж, “Онлайн бүлгийн оролцогчийн зааварчилгаа”-г суралцагчидтайгаа хуваалцаарай. Шаардлагатай бол үүнээс лавлаарай .

Зөвшөөрсөн EnglishConnect 1 болон 2-ын “Харилцан ярианы бүлгийн танилцуулгыг” englishconnect.org/resources/teaching-materials дээрээс ашиглана уу. Та танилцуулгыг үзүүлээд, хичээл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдыг чиглүүлэхэд туслах боломжтой.