“Багшийн үүрэг юу вэ?,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)
“Багшийн үүрэг юу вэ?,” EnglishConnect-ийн багш нарт зориулав
Багшийн үүрэг юу вэ?
EnglishConnect-ийн багшийн хувьд таны үүрэг бол суралцагчдад итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчинд англи хэлний ярианы чадварыг хөгжүүлэхэд нь туслах явдал юм. Сүнс бол жинхэнэ багш юм. Та суралцагчдад Сүнсийг мэдэрч, харьяалагддаг гэдгээ мэдрэхэд нь болон Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар англи хэл сурч чадна гэдэгт итгэлтэй байхад нь тусалж чадна. Та дараах зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр суралцагчдад туслах болно.
Итгэл үнэмшлийг бий болгох
Суралцагчдыг англи хэл сурахад Их Эзэний тусламжийг эрэлхийлж, хүлээн зөвшөөрөхөд урамшуул. Тэднийг “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” ( Сургаал ба Гэрээ 88:118) суралцах зарчмуудыг хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж. Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал. Итгэл өсгөх туршлагуудаа хуваалцахад тэднийг урь. Их Эзэний тусламжийг хүлээн авсан туршлагаасаа хуваалц. (Аврагчийн арга барилаар заах нь [2022] номын “Есүс Христ рүү ирэхэд суралцагчдад тусал” хэсгийг үзнэ үү.)
Нөхөрлөлийг дэмж
Суралцагчдад бие биеэ хайрлаж, дэмжихэд нь тусалснаар Сүнсийг урь. Бурханы хайрыг мэдрэхэд нь тусал. Бүх суралцагч өөрсдийгөө харьяалагддаг гэдгээ мэдрэх таатай орчныг бүрдүүл. Суралцагчдыг таньж мөн бие биеэ таньж мэдэхэд нь тэдэнд туслаарай. Дасгал хийж, алдаа гаргаж, хамтдаа сайжирч байхдаа өөртөө итгэлтэй болоход нь тусал. (Аврагчийн арга барилаар заах нь [2022] номын “Хичээл заалгаж буй хүмүүсээ хайрла” хэсгийг үзнэ үү.)
Өсөж хөгжихийг дэмж
Суралцагчдад англи хэлээр дадлага хийж, өөрийгөө сайжруулахын тулд итгэлээр үйлдэхэд нь тусал. Зарим суралцагч англи хэл сурах чадвартаа итгэлгүй байж болно. Та тусалж чадна. Та тэдэнтэй англиар ярихдаа Бурхан тэдэнд суралцахад тусалж чадна гэдэгт итгэдгээ харуулдаг. Суралцагчдыг англиар ярихыг урамшуул. Тэдний хичээл зүтгэлийг магт. Суралцагчдад яагаад англи хэл сурч байгаагаа санахад тусал. Тэднийг зорилго тавьж, өдөр бүр англи хэлээр хичээллэхэд нь урамшуул. (Аврагчийн арга барилаар заах нь [2022] хэсгээс “Хичээнгүй суралцахыг урих нь” хэсгийг үзнэ үү.)
Миний үүрэг
-
Би суралцагчдад англи хэл сурахад Их Эзэний тусламжийг эрэлхийлж, танихад нь тусалснаар итгэлийг бэхжүүлдэг.
-
Би суралцагчдад бие биеэ хайрлаж, дэмжихэд нь тусалснаар нөхөрлөлийг дэмжиж, Сүнсийг урина.
-
Би суралцагчдад англи хэлээр дадлага хийж, өөрийгөө сайжруулахад итгэлээр үйлдэхэд нь тусалснаар өсөлт хөгжлийг дэмждэг.