“EnglishConnect-д тавтай морилно уу,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)
“EnglishConnect-д тавтай морилно уу,” EnglishConnect-ийн багш нарт зориулав
EnglishConnect-д тавтай морилно уу
EnglishConnect-ийн багшаар үйлчлэх хүсэлтэй байгаа танд баярлалаа. Бид таныг үйлчлэх хугацаандаа Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрнэ гэдэгт найдаж байна. Бусдад англи хэл сурахад нь туслах нь тэдний суралцах, ажил эрхлэх, үйлчлэх боломжийг өргөжүүлдэг. Таны хүчин чармайлт одоо болон ирээдүйд суралцагчдын амьдралыг адислах болно.
Таныг Бурханы удирдамж, хүч чадлыг эрэлхийлэх үед Тэр танд бүлгийнхээ суралцагчдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхэд туслах болно. Та хичээл заадаг хүмүүстэйгээ ижил хэлээр ярих шаардлагагүй. EnglishConnect бүлгийг удирдахын тулд та англи хэлний мэргэжилтэн эсвэл багшлах туршлагатай байх шаардлагагүй. EnglishConnect-ийн материалууд нь амжилтад хүрэхэд танд хэрэгтэй зүйлүүдийг багтаасан. Та Сүнсийг эрэлхийлж, суралцагчдыг хичээлээр дамжуулан хайраар удирдан чиглүүлбэл англи хэл сурах замаар тэднийг Бурханд улам ойртоход нь тусалж чадна.