“EnglishConnect гэж юу вэ?”, EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)
“EnglishConnect гэж юу вэ?”, EnglishConnect-ийн багш нарт зориулав
EnglishConnect гэж юу вэ?
EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс гаргасан англи хэлний сургалтын хөтөлбөр юм. EnglishConnect хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад итгэл, нөхөрлөх, өсөж хөгжих орчинд хувь хүн англи хэлний чадвараа хөгжүүлэхэд туслах явдал юм.
EnglishConnect нь олон түвшнийг багтаадаг. EnglishConnect 1 ба 2 нь суралцагчдад англи хэлний анхан шатны чадвараа хөгжүүлэхэд тусална. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол EnglishConnect-ийн суралцагчийн гарын авлагаас “танилцуулга”-ыг үзнэ үү. EnglishConnect 3 нь суралцагчдыг академик боломжууд-ялангуяа BYU–Pathway Worldwide-д бэлтгэдэг юм. Та BYU–Pathway Worldwide-ийн талаарх нэмэлт мэдээллийг byupathway.org/englishconnect хаягаар авах боломжтой.
EnglishConnect нь суралцагчдыг ажил хөдөлмөр, боловсрол, үйлчлэлд бэлтгэх явцад ахиц дэвшил гаргахад нь туслах замыг өгдөг. englishconnect.org хаягаар нэмэлт мэдээлэл авна уу.