“4-р сарын 6–12. Гэтлэл 7–13: ‘Египетээс гарсан энэ өдрийг дурсан сана!,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“4-р сарын 6–12. ‘Египетээс гарсан энэ өдрийг дурсан сана!,’” Ирээд, Намайг дага—Хуучин Гэрээ 2026
Мосе, Аарон хоёр Фараоны ордонд зураг, Робэрт Т.Баррэтт
4-р сарын 6–12: “Египетээс гарсан энэ өдрийг дурсан сана!”
Гэтлэл 7–13
Дахин дахин тахал болсноос болж Египет зовж шаналж байсан хэдий ч Фараон израилчуудыг чөлөөлөн явуулахаас татгалзсаар байв. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн хүч чадлыг үргэлжлүүлэн харуулж, “Би бол Эзэн” мөн “бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүй” (Гэтлэл 7:5; 9:14) гэдгийг хүлээж авах боломжийг Фараонд олгож байсан. Энэ хооронд Мосе болон израилчууд Бурханы тэдний өмнөөс гаргаж буй хүч чадлын энэ бүх илэрхийллийг гайхан биширч байсан байх. Эдгээр үргэлжилсэн тэмдэг нь тэдний Бурханд итгэх итгэлийг баталж, Бурханы бошиглогчийг дагах хүслийг нь бэхжүүлсэн нь лавтай. Тэгээд есөн аймшигт тахал израилчуудыг чөлөөлж чадалгүй бүтэлгүйтсэний дараа арав дахь тахал болох ууган хүүгийн, үүний дотор Фараоны ууган хүүгийн үхэл эцэс сүүлд нь боолчлолыг дуусгавар болгосон юм. Энэ нь таарч байгаа мэт санагдаж магадгүй, учир нь сүнслэг боолчлолын бүхий л тохиолдолд үүнээс зугтан гарах ганц л арга зам байдаг. Ууган Хүү болох Есүс Христийн буюу гэм зэмгүй Хурганы цусны золиосоор л бид аврагдах болно.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Гэтлэл 7–11
Би зөөлөн зүрх сэтгэлтэй байх сонголтыг хийж чадна.
Таны хүсэл Фараоныхтай адил хэзээ ч Бурханы тааллын эсрэг байхгүй гэдэгт найдаж байна. Гэсэн хэдий ч бидний зүрх сэтгэл байх ёстой шигээ зөөлөн биш байх үе бид бүхэнд тохиолддог. Гэтлэл 7:14–25; 8:5–32; 9:1–26; 10:12–29; 12:29–33 дээрх тахлууд дахь Фараоны хариу үйлдлүүдийн юу нь танд онцгой санагдсан бэ? Гэтлэл 7:3, 13; 9:12-ын Иосеф Смитийн орчуулга дахь тодруулгыг анхаар.
Яагаад “хатуу” гэдэг үг Фараоны зүрх сэтгэлийг сайн дүрсэлж чадаж байна вэ? Эдгээр шүлгээс зөөлөн зүрх сэтгэлтэй байх талаар юу сурч мэдсэнээ тунгаан бод: 1 Нифай 2:16; Мозая 3:19; Алма 24:7–8; 62:41; Ифер 12:27. Фараоны хатуу зүрх сэтгэлийн үр дагаврын тухай уншихдаа өөрийн зүрх сэтгэлийн байдлыг тунгаан бод. Танд юугаа өөрчилмөөр санагдаж байна вэ?
Гэтлэл 12:1–42
Есүс Христ Өөрийн Цагаатгалын ачаар намайг аварч чадна.
Гэтлэл 11:4–5-д дүрсэлснээр израилчуудын хувьд арав дахь тахлаас аврагдах цорын ганц арга зам бол Гэтлэл 12 дээр Их Эзэний Мосед өгсөн заавар болох Алгасал баяр хэмээх зан үйлийг ягштал дагаж мөрдөх явдал байв. Алгасал баяр нь бэлгэдлээр дамжуулан Их Эзэн израилчуудыг Египет дэх боолчлолоос чөлөөлсөнтэй адил биднийг нүглийн боолчлолоос чөлөөлж чадна гэдгийг бидэнд заадаг. Гэтлэл 12:1–42 дээрх энэ бэлгэдлийг судлахын тулд та дараах хүснэгтийг ашиглаж болно:
|
Бэлгэдэл |
Байж болох утгууд |
Надад өгсөн Бурханы захиас |
|---|---|---|
Бэлгэдэл Саруудын эхлэлд (2-р шүлэг; Их Эзэн израилчуудад энэ үйл явдлыг өөрсдийн хуанлийн эхлэлийг тэмдэглэхэд ашиглахыг зарлигласан). | Байж болох утгууд Энэ нь Израилын хувьд шинэ эхлэл байх ёстой байв. Тэд “дахин төрөх” ёстой байлаа. | |
Бэлгэдэл Хурга (3–5-р шүлэг). | Байж болох утгууд Иохан 1:29; 6:54; 1 Петр 1:19. | |
Бэлгэдэл Тотгон дээрх Хурганы цус (7, 13, 23-р шүлгүүд). | Байж болох утгууд Мозая 4:2; Илчлэл 12:11-ийг үзнэ үү. | |
Бэлгэдэл Исгээгүй талх (8, 15, 19–20-р шүлгүүд). | Байж болох утгууд Хөрөнгө буюу исгэгч нь амархан ялзардаг тул хээл хахуулийн бэлгэдэл болдог. Матай 16:6–12; Иохан 6:35-ыг үзнэ үү. | |
Бэлгэдэл Гашуун ногоо (8-р шүлэг). | Байж болох утгууд Нүглийн болон боолчлолын гашууныг сануулдаг. Гэтлэл 1:14; Мосе 6:55-ыг үзнэ үү. | |
Бэлгэдэл Явахаар хувцаслаж, яаравчлан ид (11-р шүлэг). | Байж болох утгууд Нүглийн боолчлолыг үтэр түргэн орхихын бэлгэдэл. (Эхлэл 39:12; 2 Тимот 2:22-ыг үзнэ үү). | |
Бэлгэдэл Устгагч (13, 23-р шүлгүүд). | Байж болох утгууд Сургаал ба Гэрээнүүд 89:18–21-ийг үзнэ үү. | |
Бэлгэдэл Израилын хөвгүүд чөлөөлөгдсөн (29–32-р шүлэг). | Байж болох утгууд 2 Нифай 2:26; Сургаал ба Гэрээнүүд 138:15–19, 31-ийг үзнэ үү. | |
Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг танд сануулах өөр ямар заавар болон жишээнүүдийг та Алгасал баяраас олж болох вэ? Эдгээр бэлгэдэл нь Түүний Цагаатгалын адислалыг хэрхэн хүлээж авах талаар танд юу санал болгож байна вэ?
Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг олж тогтоон Түүнд ирэгтүн. “Бүх зүйл миний тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн хийгдсэн” хэмээн Их Эзэн тунхагласан (Мосе 6:63-ыг мөн 2 Нифай 11:4-ийг үзнэ үү). Гэтлэл 12 дээрх хурга, цус, исгээгүй талх, гайхамшиг, чөлөөлөлт гэх мэт бэлгэдлүүд нь бүгд Христийг заадаг. “Эдгээр зүйл Аврагчтай хэрхэн холбогдож байгааг ойлгох ойлголт нь Түүний хүч, зан чанарын талаар бидэнд зааж чадна” (Аврагчийн арга барилаар заах нь, 7).
Намайг дурс, Волтэр Рэйн
Гэтлэл 12:14–17, 24–27; 13:1–16
Ариун ёслол надад Есүс Христээр дамжуулан ирсэн чөлөөлөлтөө санахад тусалдаг.
Израилчууд боолчлолоо санахаа больсон ч Аврагч өөрсдийг нь чөлөөлснийг санахад туслахын тулд Тэр тэдэнд Алгасал баярыг жил бүр тэмдэглэхийг зарлигласан. Гэтлэл 12:14–17, 24–27; 13:1–16 дээрх Түүний заавруудыг уншиж байхдаа танд өгсөн Бурханы адислалуудыг санахын тулд юу хийж байгаагаа эргэцүүлэн бод. Та хэрхэн “үе удмынхаа турш” (Гэтлэл 12:14, 26–27-г үзнэ үү) ингэж дурсан санасаар байх вэ?
Алгасал баяр, ариун ёслол хоёрын хооронд ямар ямар адил шинж байгааг та харж байна вэ? Есүс Христийг “үргэлж санахын” тулд та нар юу хийж чадах вэ? (Моронай 4:3; 5:2).
Их Эзэн таныг санаасай хэмээн хүсдэг бусад зүйлийг та бас бодож болох юм. Жишээлбэл: Хиламан 5:6–12; Moронай 10:3; Сургаал ба Гэрээнүүд 3:3–5, 10; 18:10; 52:40-ийг үзнэ үү.
Мөн Кэвин В.Пийрсоны “Та бэлэн хэвээрээ байна уу?” хэмээх захиасыг Лиахона, 2022 оны 11 сар, 67–69; “Always Remember Him” видеог Gospel Library-аас; “Цовдлогдсон Нэгэнийг саная,” дууллыг Дуулал 102-оос тус тус үзнэ үү.
Always Remember Him
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Гэтлэл 7–11
Их Эзэнд бүх зүйлийг захирах хүч бий.
-
Гэтлэл 7–11-т дүрслэгдсэн тахлууд Их Эзэн агуу хүчтэйг египетчүүдэд болон израилчуудад харуулсан юм. Хүүхдүүд тань Их Эзэний хүчинд итгэсэн үед Их Эзэн тэдэнд амьдралынх нь турш туслах болно. Тэдэнд энэ түүхээс суралцахад нь туслахын тулд та хүүхэд бүрд 10 хэсэгт хуваасан цаас өгч, эдгээр шүлэгт дүрслэгдсэн тахлын зургуудыг зурахад урьж болно: Гэтлэл 7:17–18; 8:1–4; 8:16–17; 8:20–22; 9:1–6; 9:8–9; 9:22–23; 10:4–5; 10:21–22; 11:4–7 (мөн Хуучин Гэрээний Түүхүүд-ийн 67–69-р хуудсан дахь “Египетийн тахлууд”-ыг үзнэ үү). Гэтлэл 7:5 болон 9:14-ийг хамтдаа уншаад, Их Эзэн яагаад тахлуудыг илгээснийг тайлбарла.
2:3The Plagues of Egypt
-
Их Эзэн “бүх дэлхийд [Түүнтэй] адил хэн ч байхгүйг” (Гэтлэл 9:14) танд хэрхэн харуулсныг хүүхдүүдтэй хуваалц. Их Эзэн хүчирхэг гэдгийг хэрхэн мэддэгээ хуваалцах боломжийг тэдэнд олго.
Гэтлэл 8:28–32; 9:7
Их Эзэн зүрх сэтгэлээ зөөллөхөд надад тусалдаг.
-
Хүүхдүүддээ зөөлөн зүрхтэй байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд чулуу шиг хатуу зүйлийг, мөн порлон шиг зөөлөн, шингээгч өөр зүйлийг үзүүлэх нь зугаатай байж болох юм. Мөн та зөөлөн зүрх сэтгэл Их Эзэний үгийг хэчнээн амархан хүлээн авдгийг харуулахын тулд эдгээр зүйлс дээр ус асгаж болно. Дараа нь та нар Их Эзэний илгээсэн тахлуудад Фараон хэрхэн хандсаныг харуулсан цөөн хэдэн шүлгийг хамтдаа уншиж болно (Гэтлэл 8:28–32; 9:7-г үзнэ үү). Эдгээрээс аль нь Фараоны зүрх сэтгэл буюу хандлагыг хамгийн сайнаар харуулж байна вэ? Зүрх сэтгэл зөөлөн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Мозая 3:19-ийг үзнэ үү).
-
Та хүүхдүүдтэйгээ хамт, бид хатуу зүрх сэтгэлтэй байгааг харуулж болох (жишээлбэл, эелдэг бус үг хэрэглэх эсвэл хуваалцах хүсэлгүй байх гэх зэрэг) үйлдлүүдийн жагсаалтыг гаргаж болно. Бид Их Эзэнд зөөлөн зүрх сэтгэлтэй гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?
Гэтлэл 12:1–13
Ариун ёслол Есүсийг санахад надад тусалдаг.
-
Алгасал баяр Аврагчийг болон бидний төлөө хийсэн Түүний золиосыг тэсэн ядан хүлээхийг израилчуудад заасан. Гэтлэл 12:1–13-ыг хамтдаа судлахдаа Алгасал баяр, Есүс Христийн Цагаатгалын нарийн ширийн зүйлүүд хоорондоо холбоотой болохыг ойлгоход хүүхдүүддээ тусал (мөн Хуучин Гэрээний түүхүүдийн “Алгасал баяр” хэсгийг 70–74-р хуудаснаас үзнэ үү). Жишээлбэл: Есүс 5-р шүлэг дээрх хургатай юугаараа адил байна вэ?
2:54The Passover
-
Өнөөдөр бид Есүсийн золиослолыг санахын тулд ариун ёслолоос хүртдэг. Та хүүхдүүддээ ариун ёслолын зургийг үзүүлээд, энэ ёслол бидэнд Есүс Христийг санахад хэрхэн тусалдаг тухай ярилцаж болно. Та хүүхдүүддээ ариун ёслолын залбирлуудаас “санах” гэдэг үгийг олоход нь тусалж болно (Moронай 4–5-ыг үзнэ үү). Эсвэл ариун ёслолын дуртай нэг дууллыг нь хамтдаа дуулж, Аврагчийн тухай бодох үедээ мэдэрдэг амар амгалан мэдрэмжээ анзаарахад нь хүүхдүүддээ тусал. Бид ариун ёслолоос хүртэхдээ ийм мэдрэмжийг хэрхэн эрэлхийлж болох вэ?
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.