“Египетийн гамшиг,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Египетийн гамшиг,” Хуучин Гэрээний түүхүүд
Гэтлэл 4–5; 7–12
Египетийн гамшиг
Их Эзэний эсрэг Фараоны сонголт
Мосе Их Эзэнд итгэж, Египет рүү буцав. Мосе, түүний ах Аарон хоёр Фараон дээр очиж израилчуудыг чөлөөлж, Египетээс гарахыг хүсэв. Фараон уурлаж, татгалзав. Тэр израилчуудыг улам их хөдөлмөрлүүлэхээр албадав.
Гэтлэл 4:10–16; 5:1–18
Фараон Их Эзэнийг сонсоогүй тул, египетчүүд аймшигт гамшгаар хараагдсан. Эхлээд египетийн бүх ус цус болон хувирав. Мосе Фараоноос израилчуудыг явуулахыг дахин гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй.
Гэтлэл 7:14–25
Дараа нь Их Эзэн мэлхийнүүдийг Египет рүү илгээсэн. Мэлхийнүүд хаа сайгүй байлаа. Фараон түүнд хэрэв мэлхийнүүдийг зайлуулбал израилчуудыг явуулна гэж хэлэв. Их Эзэн мэлхийнүүдийг зайлуулсан боловч Фараон израилчуудыг явуулсангүй. Дараа нь Их Эзэн дэлэнч, бөөн ялаа илгээв.
Гэтлэл 8:1–32
Дараа нь Египетийн бүх мал үхэж харин Израилын малаас нэг нь ч үхээгүй байв. Дараа нь египетчүүдэд буглаат хатги халдав.
Гэтлэл 9:3–12
Египетэд аянга мөндөртэй их шуурга болов. Энэ нь аймшигт сүйрлийг авчирлаа.
Гэтлэл 9:22–35
Фараон израилчуудыг явуулаагүй л байв. Их Эзэн царцаануудыг илгээж, царцаанууд бүх хоол хүнс, ургамлыг идэв.
Гэтлэл 10:12–20
Дараа нь гурван өдрийн турш харанхуй болов. Маш олон гамшиг болох бүрд Фараон гамшгуудыг зогсоох юм бол израилчуудыг явуулна гэж амласан боловч худал хэлдэг байлаа.
Гэтлэл 10:21–23, 27
Есөн өөр гамшиг болсны дараа ч Фараон израилчуудыг явуулсангүй. Их Эзэн Мосед дахин нэг аймшигт гамшиг тохионо гэж хэлэв. Израилчууд эрх чөлөөг хүлээж байхад Их Эзэн тэднийг удирдаж, хамгаалсаар байв.
Гэтлэл 11:4–7; 12:1–13