“3-р сарын 30–4-р сарын 5. ‘Тэр, үхлийг мөнхөд залгина: Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“3-р сарын 30–4-р сарын 5. ‘Тэр, үхлийг мөнхөд залгина,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026
Хоосон булшны зураг
3-р сарын 30–4-р сарын 5: “Тэр, үхлийг мөнхөд залгина”
Христийн амилсны баяр
Есүс Христийн амьдрал “бүх хүн төрөлхтний түүхийн төв юм” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Gospel Library). Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Аврагчийн амьдрал өмнө нь амьдарч байсан болон дараа нь амьдрах хүн бүрийн мөнхийн хувь заяанд нөлөөлнө гэсэн үг юм. Есүс Христийн Амилалт нь хамгийн анхны Христийн амилсны баяраар Христийн өмнө төрж, Түүний амилалтыг итгэлтэйгээр харуулдан хүлээсэн (Иаков 4:4) мөн Түүний дараа төрж, үүнийг итгэлтэйгээр харсан түүхэн дэх Бурханы бүх хүнийг холбосон гэж хэлж болно. Бид Хуучин Гэрээний түүх болон бошиглолуудыг уншиж байхдаа Есүс Христ гэдэг нэрийг хардаггүй ч эртний итгэгчдийн итгэлийг болон тэдний Мессиаг буюу Гэтэлгэгчээ хүсэн хүлээж буй нотолгоог олж хардаг. Тиймээс Түүнийг дурсан санахаар уригдсан бид Түүнийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүстэй холбоотой гэдгээ мэдэж чадна. Үнэхээр Есүс Христ “бид бүгдийн хилэнцийг” (Исаиа 53:6; тодотгол нэмэгдсэн) үүрсэн тул “Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22; тодотгол нэмэгдсэн).
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Эртний болон орчин үеийн бошиглогчид Аврагчийн цагаатгагч золиослолын талаар гэрчилдэг.
Хуучин Гэрээнд гардаг олон түүх Аврагчийн тохинууллыг болон цагаатгагч золиосыг харуулдаг. Доорх хүснэгтэд эдгээр хэсгийн заримыг жагсаав. Танд эдгээр шүлгийг уншиж байхад тань Аврагчийн талаар ямар мэдрэмж төрж байна вэ?
|
Хуучин Гэрээ |
Шинэ Гэрээ |
|---|---|
Хуучин Гэрээ Зехариа 9:9 | Шинэ Гэрээ Матай 21:1–11 |
Хуучин Гэрээ Зехариа 11:12–13 | Шинэ Гэрээ Матай 26:14–16; 27:3–8 |
Хуучин Гэрээ Исаиа 53:4 | Шинэ Гэрээ Maтай 8:16–17; 26:36–39 |
Хуучин Гэрээ Исаиа 53:7 | Шинэ Гэрээ Марк 14:60–61 |
Хуучин Гэрээ Дуулал 22:16 | Шинэ Гэрээ Иохан 19:17–18; 20:25–27 |
Хуучин Гэрээ Дуулал 22:18 | Шинэ Гэрээ Матай 27:35 |
Хуучин Гэрээ Дуулал 69:21 | Шинэ Гэрээ Maтай 27:34, 48 |
Хуучин Гэрээ Дуулал 118:22 | Шинэ Гэрээ Матай 21:42 |
Хуучин Гэрээ Исаиа 53:9, 12 | Шинэ Гэрээ Матай 27:57–60; Марк 15:27–28 |
Хуучин Гэрээ Исаиа 25:8 | Шинэ Гэрээ Марк 16:1–6; Лук 24:6 |
Хуучин Гэрээ Даниел 12:2 | Шинэ Гэрээ Матай 27:52–53 |
Аврагчийн тухай бошиглолууд Мормоны Ном дээр бүр ч илүү элбэг, тодорхой гардаг. Дараахтай адил хэсгүүд таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байгааг анхаарч үзээрэй: 1 Нифай 11:31–33; 2 Нифай 25:13; Moзая 3:2–11; Алма 7:10–13.
Хожмын үеийн бошиглогчид Есүс Христийн тухай мөн Түүний цагаатгах үүргийн талаар онцгой гэрчлэлээ хуваалцсаар байдаг. Энэ Христийн амилсны баярын амралтын өдрүүдээр ерөнхий чуулганыг сонсохдоо Христийн тухай олж сонссон гэрчлэлүүдээ тэмдэглэ. Тэдгээр нь Аврагчийн талаар юу зааж байна вэ?
Есүс Христ амар амгалан, баяр баясгаланг өгдөг.
Христийн амилсны баяр бол баяр баясгалантай үе юм. Учир нь энэ бол Аврагчийн Цагаатгалыг болон Амилалтыг тэмдэглэдэг үе билээ. Гэсэн хэдий ч, Христийн амилсны баяраар ч гэсэн янз бүрийн шалтгаанаар баяр баясгаланг мэдэрдэггүй хүмүүс олон байдаг. Энэ Христийн амилсны баяраар та Аврагчийн амар амгалан, баяр баяслыг түгээхийн тулд юу хийж болох вэ?
Нэг санаа бол Есүс Христийн санал болгодог амар амгалан, баяр баясгалангийн тухай судруудаас олох явдал юм: Дуулал 16:8–11; 30:2–5; Исаиа 12; 25:8–9; 40:28–31; Иохан 14:27; 16:33; Алма 26:11–22. Та эдгээр захиасыг бусадтай хэрхэн хуваалцаж болох талаар бодож үз. Жишээлбэл: Та эдгээр захиас дээр үндэслэн бусадтай хуваалцах Христийн амилсны баярын картууд хийж болно. Хэн Христийн амилсны баярын мэндчилгээ авах хэрэгтэй байгаа талаар залбираарай. Та бас олон хүн таны захиасыг харж болох олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэдгээрийг хуваалцахаар шийдэж болно.
Христийн болон Амилалтын тухай “Христ амилсан!” (Дуулал, 105) гэх зэрэг дууллууд нь Христийн амилсны баярын үеэр амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд бидэнд тусалж чадна. Таны бодлоор Христийн амилсны баярын баяр хөөрийг төлөөлж буй үг хэллэгүүдийг дууллаас хайж ол.
Жэффри Р.Холландын “Ертөнцийн өгдгөөс өөрийг” хэмээх захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–35; Марк С.Палмэр, “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно хэмээх захиасыг Лиахона, 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–89-өөс тус тус үзнэ үү.
Чи юунд уйлна вэ?, Саймон Дюви (дэлгэрэнгүй)
Цагаатгалынхаа ачаар Есүс Христ нүгэл, үхэл, сорилт бэрхшээл, сул дорой байдлыг даван гарахад маань туслах хүчтэй.
Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжин ирдэг олон адислалыг олж харахад тань туслах нэг үйл ажиллагааг доор оруулав. Есүс Христ бидэнд юуг ялан дийлэхэд тусалдаг тухай доорх судруудыг уншина уу. Энэ шүлгүүдийг нүгэл, үхэл, сорилт бэрхшээл, сул дорой байдал гэж ангилахыг хичээ (зарим хэсэг нь нэгээс олон хэсэгт орж болно). Унших үед танд Аврагчийн хүчний талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-
Исаиа 61:1–3
-
Езекиел 36:26–28
-
Матай 11:28–30
-
Лук 1:46–55
-
Ром 8:35–39
Та Христэд итгэдэггүй найздаа Есүс Христ таны хувьд яагаад чухал болохыг хэрхэн тайлбарлах вэ? Ахлагч Ахмад С.Корбиттын “Христийн шашинтны хувьд намайг яагаад Христэд итгэдгийг та мэдэх үү?” (Лиахона, 2023 оны 5 сар) хэмээх захиас тус болж болох юм.
Мөн Рэйна И.Абурто эгчийн “Булшинд ялалт гэж үгүй” хэмээх захиасыг 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган; Gospel Library дахь Сэдэв ба асуултын “Есүс Христийн Цагаатгал,” “Амилалт ба амилуулалт” гэсэн хэсгүүдийг үзнэ үү.
Есүс Христ миний авралын төлөө сүүлчийн төлөөсийг төлсөн.
Дараах шүлгүүдээс та Есүс Христийн бидний авралын төлөө төлсөн төлөөсийн талаар юу сурч мэддэг вэ? Үүнд: Исаиа 53:3–5; Мозая 3:7; Сургаал ба Гэрээнүүд 19:16–19 Тэнгэрлэг Эцэг ямар төлөөс төлсөн бэ? (Иохан 3:16-г үзнэ үү).
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Есүс Христ миний төлөө зовж, амиа өгсөн юм.
-
Христийн амилсны баярын долоо хоног бол Аврагч Гетсеманид болон загалмай дээр бидний төлөө юу хийснийг хүүхдүүддээ заахад тохиромжтой үе юм. Та эхлээд тэдэнд доорх зургуудыг үзүүлж, зургууд дээр юу болж байгаа талаар ярилцах боломж олгож болно. Хүүхдүүд тань зургуудыг харж байх хооронд та эдгээр үйл явдлыг дүрсэлсэн шүлгүүдийг уншиж болно (Maтай 26:36–46; 27:35–50; Лук 22:39–46; Иохан 19:16–30-ийг үзнэ үү). Танай хүүхдүүд шүлгүүдээс олж сонссон нарийн ширийн зүйлсээ зурган дээр зааж болно.
Зүүн талд: Христ Гетсемани дахь цэцэрлэгт, Харри Андэрсон Баруун талд: Цовдлуулалт, Харри Андэрсон
-
Есүс бидний төлөө золиослол хийсний ачаар бид хэрхэн адислагддаг вэ? Исаиа 53:4–12; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээнүүд 19:16–19 дээрээс энэ асуултад хариулах үг хэллэгүүдийг олоход хүүхдүүддээ тусал. Эдгээр судрыг уншсаныхаа дараа Аврагчийн талаар юу мэдэрч байгаагаа бие биетэйгээ хуваалц.
Есүс Христ миний өмнөөс амилсан билээ.
-
Та энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг эсвэл энэ тойм дахь бусад зургийг ашиглан хүүхдүүддээ Амилуулалтын түүхийг ярьж өгч болно (Мөн Шинэ Гэрээний түүхүүд дэх “Есүс амилсан” хэсгийг х.139–144-өөс үзнэ үү). Дараа нь хүүхдүүдээрээ энэ түүхийг буцаагаад яриул.
-
Та хүүхдүүддээ энэ Христийн амилсны баяраар Христээс баяр баясгаланг олоход нь хэрхэн тусалж болох талаар бодож үз. Жишээлбэл: Та нар “Христ энэ өдөр амилсан” (Дуулал, 106) эсвэл “Gethsemane” (Gospel Library) зэрэг Христийн амилсны баярын дуртай дууллаа хамтдаа дуулж болно. Амилуулалтын талаар өөр дуунуудыг олохын тулд Дуулал болон Хүүхдийн дууны ном-ын сэдэвчилсэн индексээс хайж үзнэ үү. Та болон танай хүүхдүүд эдгээр дуунд яагаад дуртай байдаг, мөн энэ дуунуудыг дуулахад ямар санагддагийг бие биетэйгээ хуваалцаж болно. Эдгээр дуу нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар бидэнд юу заадаг вэ?
Хүүхдүүд Сүнсийг мэдэрч чаддаг ч түүний нөлөөг танихад нь тусламж хэрэгтэй байж магадгүй. Сүнсний бидэнтэй харилцдаг төрөл бүрийн арга замын талаар хүүхдүүдэд заа. “Түүнийг тэдэнтэй ярих үед, дуу хоолойг нь ялган танихад тусал. Энэ нь тэдэнд насан туршдаа хувийн илчлэлт эрэлхийлж, үйлдэх дадалтай болоход тусална” (Аврагчийн арга барилаар заах нь, 32). Жишээлбэл: Хүүхдүүдтэйгээ Аврагчийн тухай дуу дуулж, Түүний зургийг харахдаа эсвэл Түүний тухай түүхүүдийг уншихдаа өөрт төрсөн сүнслэг мэдрэмжээ бие биетэйгээ хуваалц.
-
Gospel Library-д танай хүүхдүүдэд таалагдаж болох Христийн амилсны баярын видео цуглуулга байдаг. Та тэднээр нэг видео сонгуулаад, үзүүлж болно. Тэднээс уг видеоноос Есүс Христийн тухай юу сурч мэдсэнийг нь асуу. Та бас тэднээс видеоны захиасыг нэг өгүүлбэрээр дүгнэхийг хүсэж болно.
Бошиглогчид Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаар гэрчилдэг.
-
Та хүүхдүүдтэйгээ энэ Христийн амилсны баярын амралтын өдрүүдээр Ерөнхий чуулганыг хамт үзэхдээ Аврагчийн онцгой гэрчүүдийг Амилалтын тухай гэрчилж байгааг олж анзаарахад нь тэдэнд тусал. Магадгүй та тэднийг Христийн амилсны баяр, Цагаатгал, Амилуулалт гэх мэт үгсийг сонсох болгондоо босож зогсоход урин тоглоом зохион тоглож болох юм. Аврагчийн тухай амьд бошиглогчдын гэрчлэлд яагаад талархаж явдгаа бие биетэйгээ хуваалц.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.