Ирээд, Намайг дага
4-р сарын 13–19. “Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа”: Гэтлэл 14–18


“4-р сарын 13–19. ‘Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа: Гэтлэл 14–18,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“4-р сарын 13–19. ‘Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Улаан тэнгис

4-р сарын 13–19: “Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа”

Гэтлэл 14–18

Израилчууд гацсан. Улаан тэнгис нэг талд нь байсан бөгөөд нөгөө талаас Фараоны арми ирж байв. Тэдний Египетээс зугтсан нь богино хугацааных байх юм шиг харагдаж байсан. Гэхдээ Бурхан израилчуудад үе удмынхаа турш санах захиасыг өгсөн: “Бүү ай. … ЭЗЭН та нарын төлөө байлдана” (Гэтлэл 14:13–14).

Бурханы ард түмэнд итгэл, мөн зориг хэрэгтэй болсон тэр үеэс энэ түүхийг ярьж байна. Нифай өөрийн ах нарыг урамшуулахыг хүссэн үедээ “Мосегийн адил хүчтэй байцгаая; учир нь тэрбээр үнэнээр Улаан тэнгисийн усанд хандан ярьсан бөгөөд тэр нь нааш цааш хуваагдан, ингээд бидний эцэг өвгөд дарангуйллаас ангижирч, хуурай газар дээгүүр хөндлөн гарсан буюу” (1 Нифай 4:2) хэмээн хэлдэг. Хаан Лимхай дарангуйлалд байгаа өөрийн хүмүүс “[тэднийг] тэргүүнээ өргөцгөө, мөн баяс” (Moзая 7:19) гээд адилхан түүхийг тэдэнд сануулав. Алма ч мөн адил Бурханы хүч чадлын талаар хүүдээ гэрчлэхийг хүссэн үедээ тийн сануулсан (Алма 36:28-ыг үзнэ үү). Бид урхинд орсон буюу бидэнд Их Эзэний авралыг харах илүү их итгэл хэрэгтэй болсон үед бид “Эзэн тэр өдөр Израилыг хэрхэн аварсныг” (Гэтлэл 14:13, 30) санаж чадна.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Гэтлэл 14; Гэтлэл 15:1–21

Их Эзэн миний амьдралд “агуу ажлыг” гүйцэлдүүлж чадна.

Та Гэтлэл 14:1–10-ыг уншихдаа израилчууд Фараоны арми бүслэн ирж байгааг хараад юу мэдэрч байсныг төсөөлөөд үз дээ. Магадгүй танд тулгараад байгаа хүнд сорилтыг даван туулахын тулд танд гайхамшиг хэрэгтэй юм шиг танд санагдаж байж болох юм. Гэтлэл 14:13–31-ээс та амьдралдаа Бурханы хүчийг эрэлхийлэхэд сүнслэгээр өдөөх юуг мэдэж авсан бэ? Та өмнө нь Түүний хүч чадлыг хэрхэн харж байснаа тунгаан бод. Та эдгээр туршлагаас Түүний талаар юу олж мэдсэн бэ?

Гэтлэл 15:1–19 нь Их Эзэн Улаан тэнгисийг хуваасны дараа израилчуудын дуулсан магтаалын дуу юм. Энэ дууны ямар үг хэллэг танд онцгой ач холбогдолтой санагдсан бэ? Магадгүй танд “Израилын Гэтэлгэгч” (Дуулал, 5) гэх мэт Их Эзэн таны төлөө ямар нэгэн гайхалтай зүйлийг хийсэн үед дуулмаар санагддаг дуулал байж болно. Өнөөдөр энэ дуугаа шүтлэг бишрэлийнхээ нэг хэсэг болгож дуулж эсвэл сонсоорой.

Мөн Сургаал ба Гэрээнүүд 8:2–3-ыг үзнэ үү.

Гэтлэл 15:22–27; 16:1–15; 17:1–7

Их Эзэн гашуун зүйлийг амтлаг болгож чадна.

Израилын аяллын тухай унших нь танд өөрийн амьдрал дахь Марагийн ус мэт “гашуун” санагдсан зүйлсийн талаар бодоход хүргэж болно (Гэтлэл 15:23–27-г үзнэ үү). Их Эзэн таны амьдралын гашуун зүйлсийг хэрхэн амттай болгосон бэ? Эдгээр туршлага таны амьдралд ямар ач холбогдолтой байсан бэ?

Гэтлэл 16, 17-оос израилчуудын олон гашуун туршлагын жишээнүүдийг олж анзаарах болно. Тэднийг бувтналдаж, гомдоллоход шүүмжилмээр санагдаж болох ч та уншиж байхдаа танд ч бас ийм зүйл тохиолдож байсан эсэхийг бодож үзээрэй. Та израилчуудын туршлагаас бага бувтналдаж, Бурханд илүү их найдахад туслах юуг сурч мэдсэн бэ? Эдгээр шүлэг Бурханы талаар танд юу заадаг вэ?

Мөн 1 Нифай 2:11–12-ыг үзнэ үү.

манна цуглуулж буй израилчууд

Манна цуглуулж буй израилчууд Нео-готик зураг, Трнава хот (дэлгэрэнгүй)

Гэтлэл 16

семинарын дүрс зураг
Их Эзэн надад өдөр бүр сүнслэг тэжээлийг санал болгодог.

Бид бүгд идэх хэрэгтэй учраас Их Эзэн сүнслэг зүйлсийг хоолтой зүйрлэдэг. Гэтлэл 16 дахь израилчуудын маннатай холбоотой туршлагааас Түүний сүнслэг сургамжийг олж мэд. Жишээлбэл: Та Их Эзэний Гэтлэл 16:16, 19, 22–26-д өгсөн заавраас таны сүнслэг тэжээлд хамаатай юуг олж мэдсэн бэ?

Их Эзэн та нарыг энэ гайхамшгаас суралцахыг хүсэж болох бусад сургамжийг олж мэдэхийн тулд дараахтай адил асуултуудыг тунгаан бод:

  • Их Эзэн израилчуудад өдөр бүр манна өгсний адил надад юу өгдөг вэ?

  • Манна хураахтай адил юуг би хийж чадах вэ?

Та дараах видеонуудаас нэг юм уу хэд хэдийг үзсэнээр нэмэлт ойлголттой болж болно: “Daily Bread: Pattern,” “Daily Bread: Experience,” болон “Daily Bread: Change” (Gospel Library).

2:52

Daily Bread: Pattern

3:12

Daily Bread: Experience

3:0

Daily Bread: Change

Өдөр бүр хоол идэхээс гадна хийдэг зүйлсийнхээ тухай бод. Үр дүнтэй байхын тулд яагаад зарим зүйлийг өдөр бүр хийх хэрэгтэй вэ? Та нар өдөр бүр сүнслэг туршлага эрэлхийлэхийн тулд юу хийхээр сүнсээр өдөөгдөж байна вэ?

Мөн Дийтр Ф.Угдорфын “Өдөр бүр сэргэдэг” захиасыг Лиахона, 2021 оны 11 сар, 77–79-аас; “Daily Restoration” видеог Gospel Library-аас үзнэ үү.

5:27

Daily Restoration

Гэтлэл 17:1–7

Есүс Христ бол миний сүнслэг хад, миний амьд ус юм.

Гэтлэл 17:1–7-г уншихдаа Аврагчийн талаар бод. Есүс Христ таны хувьд яагаад хадтай адил вэ? (Дуулал 62:6–7; Хиламан 5:12-ыг үзнэ үү). Тэрээр устай юугаараа адил вэ? (Иохан 4:10–14; 1 Коринт 10:1–4; 1 Нифай 11:25-ыг үзнэ үү).

Христийг гэрчлэх материаллаг зүйлс хайж ол. Судрууд нь Гэтлэл 17:1–7-той адил Есүс Христийн бэлгэдэл байж болохоор зүйлсийг дүрсэлж байгаа бол энэ нь үзүүлэнт хичээл заах боломж байж болох юм. Хад, усыг харах эсвэл цохих нь эдгээр зүйл Есүс Христтэй юугаараа адил болохыг амархан ойлгуулдаг. Та суралцахдаа олон төрлийн мэдрэхүй оролцуулах тусам илүү мартагдашгүй, үр нөлөөтэй байх болно.

Гэтлэл 17:8–16; 18:13–26

Шавь нар Их Эзэний ажлыг хийх “ачаанаас үүрэлцэн” бие биедээ тусалж чадна.

Бусад хүн танаас хамааралтай байгаа ч “гар [тань] цуцсан” (Гэтлэл 17:12) үед та Мосетой адилхан байж болох юм. Заримдаа та нар Мосег дэмждэг байсан Аарон, Хур, Иетро нартай илүү адилхан байж болох юм. Гэтлэл 17:8–16; 18:13–26-г уншихдаа өөрийгөө эдгээр хүн нэг бүрийн оронд тавьж, Их Эзэн Өөрийн ажлын талаар та нарт юу зааж байгааг хараарай.

Мөн Мозая 4:27; 18:8–9-ийг үзнэ үү.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Гэтлэл 14:5–22

Их Эзэн миний амьдралд “агуу ажлыг” гүйцэлдүүлж чадна.

  • Их Эзэнийг Улаан тэнгисийг хуваахад Мосе болон израилчууд Түүний хэр хүчтэй болохыг харсан. Гэтлэл 14:5–22 түүхийг хөгжилтэй байдлаар жүжигчлэн үзүүлэх арга замыг бодохдоо хүүхдүүдээр туслуул (мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Алгасал баяр”-ыг 70–74-өөс үзнэ үү). Магадгүй та нар сандал эсвэл хөнжлүүд байрлуулаад, Улаан тэнгис шиг “хувааж” болох юм. Дараа нь та нар амьдралдаа Бурханы хүчийг хэрхэн харсан тухайгаа бие биетэйгээ хуваалцаж болно.

    2:54

    The Passover

  • Сургаал ба Гэрээнүүд 8:2–3 нь Гэтлэл 14 дээрх түүхийн талаарх бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Ариун Сүнс таны оюун ухаан, зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл шивнэж байсан туршлагаасаа хүүхдүүддээ ярьж өгөөд, тэднийг туршлагаа хуваалцахыг урихыг бод. Та нар бас Ариун Сүнсний тухай “Ариун Сүнс биднийг хөтлөг” (Дуулал, 75) гэх зэрэг дууг дуулж болно.

Гэтлэл 15:22–25

Их Эзэн гашуун зүйлийг амтлаг болгож чадна.

  • Магадгүй та хүүхдүүдтэйгээ хамт Гэтлэл 15:22–25-ыг судалж байхдаа ямар нэгэн амттай болон гашуун зүйл ууж болох юм. Аврагч бидний амьдралын “гашуун” туршлагуудыг хэрхэн “амттай” болгодог вэ?

Гэтлэл 5:23–25; 16:14–15; 17:1–6

Есүс бол миний амьд ус, амьдралын талх, хад юм.

  • Та хүүхдүүдтэйгээ Гэтлэл 15:23–25; 16:14–15; 17:1–6-г уншиж байхдаа түүх бүрийг ярихад туслах мөчир (Марагийн усыг эдгээх), шилэн сав эсвэл тогоо (маннагаар дүүргэх), чулуу (Хоребын хаднаас ус гаргах) гэх мэт зүйлсийг олохдоо тэднээр туслуул. Эдгээр түүх нь Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийн талаар бидэнд юуг сануулж байна вэ? Та нар ярилцаж байхдаа Матай 7:24–27; Иохан 4:10–14; 6:29–35, 48–51; Хиламан 5:12; Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79-ийг уншиж болно.

Мосе, Аарон, Хур гурвын зураг

Бурханы өмнө нэг, Жозэф Брикки (дэлгэрэнгүй)

Гэтлэл 17:8–16; 18:13–26

Би Их Эзэний ажлыг хийх “ачаанаас үүрэлцэ[н]” тусалж чадна.

  • Гэтлэл 17:8–16-г уншихдаа та, гараа дээш өргөхөд нэг хүүхдийг урьж болно. Түүнийг ядрахад бусад хүүхэд Аарон, Хур хоёр Мосед тусалсан шиг түүнд тусалж чадна. Бурханы хаант улсыг амжилтад хүргэхэд бид хэрхэн тусалж чадах талаар энэ түүх бидэнд юу зааж байна вэ? Та мөн Гэтлэл 18:13–26-г уншиж, тойрогтоо үйлчилж байгаа хүмүүсийн хүнд үүрэг хариуцлагын талаар ярилцаж болно. Яг Аарон, Хур хоёр бошиглогч Мосед тусалсны адил бид өнөөдөр Сүмийн удирдагчдадаа туслахын тулд юу хийж болох вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Мосе Улаан тэнгисийг хуваав

Улаан тэнгисийг гаталсан нь, Отто Сэмлэр

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Их Эзэн миний амьдралд “агуу ажлыг” гүйцэлдүүлж чадна