Doctrine and Covenants 2025
9-р сарын 1–7: “Сионы авралын төлөө”: Сургаал ба Гэрээ 94–97


“9-р сарын 1–7: ‘Сионы авралын төлөө’: Сургаал ба Гэрээ 94–97,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 94–97,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

Көртландын ариун сүм

Көртландын ариун сүм, Ал Раундс

9-р сарын 1–7: “Сионы авралын төлөө”

Сургаал ба Гэрээ 94–97

Эрт цагт Их Эзэн Мосед “[түүнд] уулан дээр үзүүлсэн загварын дагуу” асар барихыг зарлигласан (Еврей 8:5; мөн Гэтлэл 25:8–9-ийг үзнэ үү). Уг асрыг цөл дэх Израилын хуарангийн төвд байрлуулах ёстой байсан (Тооллого 2:1–2-ыг үзнэ үү).

1833 онд Их Эзэн Иосеф Смитэд ариун сүм “дэлхийн маягаар биш” харин “миний өгсөн загварын дагуу” баригдаг хэмээн зарлигласан (Сургаал ба Гэрээ 95:13–14; мөн 97:10-ыг үзнэ үү). Цөл дэх асартай адилаар ариун сүм нь Көртландын гол дурсгалт газар байх учиртай байсан (Сургаал ба Гэрээ 94:1-ийг үзнэ үү).

Өнөөдөр ариун сүмүүд дэлхийн эргэн тойронд байрлаж байна. Тэдгээр нь хотуудын маань төвд биш байсан ч бидний амьдралын төв байх ёстой Христэд биднийг чиглүүлдэг. Ариун сүм бүр өөр өөр харагддаг ч тэдгээрийн дотор бид Бурханы оршихуйд биднийг буцаан аваачих, нэгэн адил тэнгэрлэг төлөвлөгөө, бурханлаг загварыг сурч мэддэг. Ариун нандин ёслолууд болон гэрээнүүд “дэлхийн маягаар биш,” харин Бурханы бидэнд үзүүлсэн загварын дагуу биднийг Христтэй холбож, гэр бүлүүдийг маань хүчирхэгжүүлдэг билээ.

Гэгээнтнүүд, 1:169–170; “A House for Our God,” Revelations in Context, 165–173-ыг үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 94; 97:10–17

Би “бүхэлдээ Их Эзэнд онцгойлон адислагдаж” чадна.

Их Эзэн Сургаал ба Гэрээ 94 дээр ажлын байр, хэвлэлийн газар зэрэг Көртланд дахь удирдлагын байрыг барих заавар өгсөн. Сургаал ба Гэрээ 94:2–12 дээр эдгээр барилгын талаар Их Эзэний хэлсэн юу таныг гайхшируулсан бэ? Үүнийг 97:10–17 дээрх ариун сүмийн талаарх Түүний хэлсэнтэй хэрхэн харьцуулж болох вэ?

“бүхэлдээ Их Эзэнд онцгойлон адислагдах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 95

Их Эзэн хайрладаг хүмүүсээ сахилгажуулдаг.

Их Эзэн гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зарлигласнаас хойш тав орчим сарын дараа (Сургаал ба Гэрээ 88:117–119-ийг үзнэ үү) 95-р хэсэг дэх илчлэл өгөгдсөн ба тэд энэ ажлыг эхлээгүй л байв. Энэ илчлэлд Их Эзэн тэднийг хэрхэн зэмлэн, залруулсныг анзаар. Та сүнслэг нөлөө бүхий залруулга өгөх зарчмуудын жагсаалтыг гаргаж болох юм. Та Их Эзэний Өөрийн гэгээнтнүүдийг хэрхэн засаж залруулж байгаагаас Түүний тухай юу мэдэж авсан бэ?

Сургаал ба Гэрээ 121:43–44; Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107-г мөн үзнэ үү.

8:40

Бурхан хүүхдүүдээ хайрладаг

Сургаал ба Гэрээ 95:8, 11–17; 97:10–17

семинарын дүрс
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

Их Эзэний өргөөг Көртландад бариагүйн улмаас зэмлүүлсэн Сүмийн удирдагчид тариан талбайг ариун сүм барих газар болгон сонгожээ. Бошиглогчийн ах Хайрум Смит тэр даруйд барилгын газрыг цэвэрлэх гар хадуур авчрахаар гүйж гарахдаа, “бид Их Эзэний өргөө барихаар бэлтгэж байна. Би уг ажлыг эхлэх хамгийн түрүүчийн хүн болохоор шийдлээ” гэв (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 309). Яагаад Хайрум ариун сүм барих гүн хүсэл эрмэлзэлтэй байсан гэж та бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 95:8, 11–17, 97:10–17-г уншихдаа энэ тухай тунгаан бод.

Өнөө үед Их Эзэн “бидний ариун сүм барих явцыг улам хурдасгаж байна” (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл,” Лиахона, 2022 оны 11-р сар, 121). Хэрэв хэн нэгэн танаас Есүс Христийн Сүм яагаад ийм олон ариун сүм барьдаг юм бэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Боломжит хариултыг дараахаас олно уу.

5:41

What Is a Temple?

Та гэгээнтнүүдийн Көртландын ариун сүмийг барих хичээл зүтгэлийг ариун сүмд Их Эзэнтэй утга учиртай туршлага хуримтлуулахад бэлтгэх өөрийн хичээл зүтгэлтэй харьцуулж болно. Та хэрхэн Хайрум Смит шиг Их Эзэний ариун өргөөнд хойшлуулшгүй байдлаар хандаж болох вэ? Жишээлбэл: Хайрум талбайг цэвэрлэсэнтэй адил та юу хийж болох вэ? Их Эзэн таныг ямар золиослол гаргаасай гэж хүсэж байна вэ? (Сургаал ба Гэрээ 97:12-ыг үзнэ үү).

Мөн “Сион уулан дээрх ариун сүмүүд,” Дуулал, д.148; Topics and Questions, “Temples,” Gospel Library-г үзнэ үү.

өвс хадаж буй тариаланч

Хайрум Смит Көртландын ариун сүмийн талбайг цэвэрлэсэн нь.

Сургаал ба Гэрээ 97:8–9

“Тэд надаас хүлээн зөвшөөрөгддөг билээ.”

Та ямарваа нэг бүлэг эсвэл багт хүлээн зөвшөөрөгдсөн эсвэл хүлээн зөвшөөрөгдөөгүй үеэ сана. Энэ нь Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх талаар Сургаал ба Гэрээ 97:8–9 дээр зааж буй зүйлтэй юугаараа адил эсвэл юугаараа өөр байна вэ? 9-р шүлэг дэх зүйрлэлээр дамжуулан Их Эзэн танд юу заахыг хичээж байна гэж та бодож байна вэ?

Эрик В.Копишкэ, “Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх нь,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 2013 оны 4-р сар, 122–124-ийг үзнэ үү.

Заах мөн суралцах сүнслэг орчин бүрдүүл. “Ариун Сүнс та нарт бүгдийг заах болно” (Иохан 14:26) хэмээн Есүс амласан. Ганцаараа эсвэл хүмүүстэй хамт суралцахын алинд ч гэсэн Сүнсийг урихыг урьдал болго. Ариун нандин дуу хөгжим, залбирал, хайраар дүүрэн харилцаа зэрэг нь Ариун Сүнс танд үнэнийг зааж болох амар тайван, сүнслэг орчныг бий болгоход тусална.

Сургаал ба Гэрээ 97:18–28

Сион “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” юм.

1830-аад оны гэгээнтнүүдийн хувьд Сион бол тодорхой нэг газар нутаг байв. 97-р хэсэг-т Их Эзэн уг тодорхойлолтыг өргөжүүлж “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (21-р шүлэг) хэмээн хүмүүсийг дүрсэлсэн юм. Та 18–28-р шүлэг-ийг уншиж байхдаа Сион гэдэг үгийг энэхүү тодорхойлолтоор орлуулж уншиж болно. Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

Мөн Мосе 7:18-ыг үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 02

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 95:8; 97:10–17

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.

  • Та 95 ба 97-р хэсэг-ийн түүхэн нөхцөл байдлын талаар Doctrine and Covenants Stories for Young Readers дэх “The Kirtland Temple” гэснийг хүүхдүүддээ хуваалцаж болно (Gospel Library; Гэгээнтнүүд, 1:210-ыг мөн үзнэ үү). Хүүхдүүд тань Көртландын ариун сүм барихад тусалж байгааг (мод цавчих, хадаас хадах, хана будах гэх мэтээр) дүрслэн үзүүлэхэд дуртай байж магадгүй. Та мөн Сургаал ба Гэрээ 95:8-ыг унших явцдаа Их Эзэн яагаад биднээс ариун сүмүүд барихыг хүсдэгийг заахын тулд энэхүү тойм дахь зураг шиг Көртландын ариун сүмийн зургийг тэдэнд үзүүлж болох юм.

1:17

The Kirtland Temple

  • Сургаал ба Гэрээ 97:15–16-г хамтдаа уншсаныхаа дараа ариун сүм та нарт яагаад онцгой болохыг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Та мөн “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, д.99) зэрэг Их Эзэний өргөөг хүндлэн бишрэхэд туслах дууг хүүхдүүдтэй хамт дуулж болно. Яагаад ариун сүм ариун нандин бэ?

Сургаал ба Гэрээ 97:1–2, 8–9, 21

Сион бол “зүрх сэтгэлдээ цэвэр ариун.”

  • Сургаал ба Гэрээ 97:21 дээрх цэвэр ариун гэх үг ямар утгатайг ойлгоход хүүхдүүддээ туслахын тулд та нар хамтдаа шилэн аягатай цэвэр усыг хараад дараа нь усыг бохир болгох (шороо, перец гэх мэт) зүйл нэмж хий. Яагаад ус цэвэр байх нь чухал вэ? Дараа нь хүүхдүүд тань Сургаал ба Гэрээ 97:21-ийг уншаад, цэвэр ариун гэдэг үгэн дээр хуруугаа тавихыг хүс. Зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах гэдэг нь юу гэсэн үг вэ? 1–2, 8–9-р шүлэг-ээс санаа авах боломжтой. Аврагч бидэнд зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгахад хэрхэн тусалдаг вэ?

бохир ус ба цэвэр ус

Тэнгэрлэг Эцэг намайг зүрх сэтгэлдээ цэвэр ариун байгаасай хэмээн хүсдэг.

Сургаал ба Гэрээ 97:8–9

Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ сахидаг хүмүүсийг Тэрээр адисалдаг.

  • Хүүхдүүд тань баптисм хүртэхдээ эсвэл ариун сүмд Их Эзэнтэй ямар ямар гэрээ байгуулдгийг мэдэх үү? Мозая 18:9–10, 13 эсвэл Ерөнхий гарын авлага, 27.2-ыг тэдэнтэй хамт уншиж тэдгээр гэрээг эргэн санаад үзээрэй. Та нар хэрхэн “гэрээнүүдээ золиослолоор дагахад” (Сургаал ба Гэрээ 97:8) хичээж буйгаа нэг нэгэнтэйгээ хуваалц.

  • Та Сургаал ба Гэрээ 97:9 дээр дүрсэлсэн зүйлийг хүүхдүүдээрээ зуруулж болох юм. Тэднийг зургаа үзүүлэх үед та гэрээнүүдээ сахиснаар Их Эзэн таныг хэрхэн адисалсныг ярь. Тэдгээр адислал “үр жимс нэн ихийг ургуулдаг, цэвэрхэн горхины дэргэд … таригддаг мод”-той хэр адил байна вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Көртландын ариун сүмийн барилгын ажил

Көртландын ариун сүмийг барих үйл явц, Волтэр Рэйн

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас