“8-р сарын 25–31: ‘Түүний бүрэн байдлыг хүлээн ав’: Сургаал ба Гэрээ 93,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 93,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
Би Хүний Хүүг болгооно зургийн хэсгээс, Волтэр Рэин
8-р сарын 25–31: “Түүний бүрэн байдлыг хүлээн ав”
Сургаал ба Гэрээ 93
Иосеф Смит “Та нар шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг биз дээ? Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүнтэй адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 303) хэмээн заасан.
Заримдаа өргөмжлөлийн шат нь гарах боломжгүй өндөр мэт санагддаг ч бид Аврагчийн байнгын тусламжтайгаар оргилд нь мацаж гарахын төлөө төрсөн юм. Биднийг өөрсдийн ямар нэгэн хязгаарлагдмал байдлыг олж харахад Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр биднээс ямар нэгэн бахдам, бурханлаг зүйлийг олж хардаг. Есүс Христ “эхлэлд Эцэгтэй хамт байсан”-ы адил “та нар тэрчлэн байсан” (Сургаал ба Гэрээ 93:21, 23). Тэр “бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж” байсны адил “та нар ач ивээл дээр ач ивээлийг хүлээж авах болно” (13, 20-р шүлэг). Сэргээгдсэн сайн мэдээ Бурханы жинхэнэ мөн чанарын тухай, түүнчлэн таны жинхэнэ мөн чанар, хувь тавилангийн талаар заадаг. Та бол “тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээн авах” (19-р шүлэг) боломжтой Бурханы жинхэнэ хүүхэд юм.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Би Есүс Христийн адилаар алдаршиж Бурханы “бүрэн байдлыг” хүлээн авч чадна.
Бошиглогч Иосеф Смит “Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй” (Иосеф Смитийн сургаалаас, 47) хэмээн заасан. Та Сургаал ба Гэрээ 93-ыг судлан Аврагчийн талаар суралцаж байхдаа өөрийнхөө талаар юу сурч мэдэж байгаад анхаар. Жишээлбэл: Та 3, 12–13, 21, 26-р шүлгүүдээс Түүний талаар юу сурч мэдсэн бэ? 20, 23, 28–29-р шүлгүүдээс өөрийнхөө талаар ямар ижил төстэй үнэнийг мэдэж авсан бэ? (1 Иохан 3:2; 3 Нифай 27:27-г мөн үзнэ үү). Дараах асуултууд танд энэ хэсэг дэх үнэнийг ойлгож мөн ашиглахад тусалж магадгүй.
-
Та “Ач ивээл дээр ач ивээлийг” хүлээн авах, “ач ивээлээс ач ивээлд” үргэлжлүүлэх гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ? (12–13-р шүлэг). Хэрэв энэ танд тус болж байвал та Судруудын удирдамжаас “Ач ивээл” гэдгийг уншиж болно (Gospel Library).
-
Та энэхүү илчлэлээс Бурхан танд өсөж хөгжин мөн суралцахад хэрхэн тусалдаг талаар юу олж мэдсэн бэ? Үүнийг мэдэх нь өөртөө болон бусдад хандах хандлагад тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Та “хэрхэн шүтэх … юуг шүтэх” талаар юу сурч мэдсэн бэ? (19-р шүлэг; мөн Судруудын удирдамж, “Шүтэн бишрэх”-ийг үзнэ үү, Gospel Library).
Бурханы алдар суу бол гэрэл ба үнэн юм.
Энэхүү илчлэлд алдар суу, гэрэл, үнэн хэмээх үгс олон удаа давтагдаж байгааг та анзаарсан байх. Ялангуяа 20–29-р шүлэг-ийг судлахдаа эдгээр ойлголтын талаар олж мэдсэн үнэнүүдээ жагсаан бич. Дараахтай адил хүснэгт гаргавал танд тустай байж болох юм.
|
Шүлэг |
Би юу сурч, мэдэж авсан бэ? |
Тунгаан бодох асуултууд |
|---|---|---|
Шүлэг | Би юу сурч, мэдэж авсан бэ? | Тунгаан бодох асуултууд Дэлхийд худал хуурмаг зүйл олон бий. Би үнэнийг хэрхэн мэдэх вэ? (Иаков 4:13-ыг мөн үзнэ үү). |
Шүлэг | Би юу сурч, мэдэж авсан бэ? | Тунгаан бодох асуултууд |
Шүлэг | Би юу сурч, мэдэж авсан бэ? Бурхан бол гэрэл ба үнэний оршихуй юм. | Тунгаан бодох асуултууд |
Шүлэг | Би юу сурч, мэдэж авсан бэ? | Тунгаан бодох асуултууд Би хилэнцэт нөлөөг эсэргүүцэх чадвартай хэн хэнийг мэддэг вэ? Яагаад тэд хилэнцэт нөлөөг эсэргүүцэж чаддаг вэ? |
Шүлэг | Би юу сурч, мэдэж авсан бэ? | Тунгаан бодох асуултууд |
Шүлэг | Би юу сурч, мэдэж авсан бэ? | Тунгаан бодох асуултууд |
Шүлэг Сургаал ба Гэрээ 50:24-ийг мөн үзнэ үү. | Би юу сурч, мэдэж авсан бэ? | Тунгаан бодох асуултууд |
Таныг илүү их гэрэл ба үнэнийг эрэлхийлэхэд сүнслэгээр өдөөх юуг та энэ шүлгээс олж мэдсэн бэ? Яагаад гэрэл ба үнэн гэдэг нь Есүс Христийн хувьд тохирсон цол вэ? (Иохан 8:12; 14:6-г үзнэ үү). Эдгээр үнэн таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Та мөн 20, 22, 28, 33–35-р шүлгүүд дээрх таны мөнхийн хувь тавилангийн талаарх амлалтуудыг тэмдэглэж авч болно. Эдгээр амлалт болон гэрлийг хүлээн авах нь хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?
Та гэрлийг хүлээн авахын тулд юу хийж болохыг мөн Их Эзэн таныг хэрхэн адислахыг мэдэхийг хүсвэл “Бурханы гэрэлд алх” хэсгийг судлаад үзээрэй (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 18–21) “Light and Truth, Part 1” болон “Part 2” (Gospel Library) видеонуудаас нэмэлт санаа авч болно.
Мөн “Хайрын гэрэлд байхыг надад заагаач,” Дуулал, д.160; Topics and Questions, “Holy Ghost,” Gospel Library-г үзнэ үү.
Light and Truth, Part 1
Light and Truth, Part 2
“Бурханы алдар суу бол … гэрэл ба үнэн юм.”
“Гэр орноо цэгцэл.”
“Чи гэр орноо цэгцлэх ёстой” (43-р шүлэг) хэмээх зарлиг нь өрөө, шүүгээгээ цэгцэлж янзлахыг хэлж байгаа юм биш, харин “гэрэл ба үнэний” (42-р шүлэг) талаар заах, сурч мэдэх тухай юм. Та энэ зөвлөгөөг дагахыг хэр хичээж байгаагаа бодоод үзээрэй. Танд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Сургаал ба Гэрээ 93 дээрх аль үнэн тусалж чадах вэ?
Та ахлагч Дэвид А.Бэднарын заасан дараах зүйлээс ямар ямар ойлголтыг олж авах вэ?
“Миний албан тасалгаанд улаан буудайн талбайн гоё зураг байдаг. Энэ зураг дангаараа сонирхолтой сайхан харагдахгүй бөгөөд бийрээр олон зураас гарган зурсан зураг юм. Харин энэ зурагт ойрхон тулж зогсоод харвал, маш олон, хоорондоо холбоогүй, шаргал, алтан шаргал, бор өнгийн сонин зурааснуудыг харна. Гэвч тэр зургаас алгуурхан холдвол, нөгөөх дан зурааснууд нийлж, улаан буудайн талбайн гоёмсог дүр зургийг харуулдаг. Олон энгийн дан зураас нийлж, сэтгэл булаам гоё зургийг бий болгодог юм билээ.
Гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судраас суралцах үе, гэр бүлийн үдэш бүр бидний зүрх сэтгэл дэх зурагт нэгэн бийрийн зураасыг татдаг юм. Ямар нэгэн үйл явдал дангаараа дурсгалтай, сэтгэл хөдөлгөм байдаггүй байж болно. Гэхдээ шаргал, алтан шаргал, бор өнгөнүүд нэг нэгэнтэйгээ уусан нэгдэж, гайхамшигт зургийг бий болгосон шиг, жижиг зүйлсийг байнга хийх нь биднийг агуу сүнслэг болгоно. ‘Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг’ [Сургаал ба Гэрээ 64:33]. Бид хувь хувийн амьдралдаа агуу ажлын үндэс суурийг тавихын тулд, гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьдаг байхыг байнга хичээх нь уг ажлын үндсэн зарчим юм” (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган,18–21).?
Хэнри Б.Айринг, “Их Эзэний Сүнс оршдог гэр орон,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–27-г мөн үзнэ үү.
Их Эзэн эцэг эхчүүдэд “хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг” зарлигласан.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христ бол дэлхийн гэрэл ба амь мөн.
-
Хүүхдүүддээ Аврагчийн зургийг үзүүлээд Есүс Христийн талаар мэдэж, дагах нь яагаад чухал болохыг асуугаад үзээрэй. Дараа нь Сургаал ба Гэрээ 93:19-ийг хамтдаа уншаад нэгэн чухал шалтгааныг ол.
-
Та 93-р хэсэг дэх Христийн талаар танд болон хүүхдүүдэд тань урам зориг өгөх хэд хэдэн үнэнийг сонгоод хүүхдүүддээ тэдгээрийг олж мэдэн, ойлгоход нь тусалж болно (“33-р бүлэг: Есүс Христийн талаарх илчлэл,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 126–127, эсвэл Gospel Library дээрх холбогдох видеог үзнэ үү). Шүлгийг хамтдаа уншиж байхдаа сонгосон үнэн бүрд ямар нэг үг эсвэл хэллэгийг анзаарч сонсохыг та хүүхдүүддээ хэлж өгч болно. Жишээлбэл: Есүс Христ:
-
Эцэгийн ажлуудыг гүйцэтгэсэн (5-р шүлэг).
-
дэлхийн Гэрэл мөн (9-р шүлэг).
-
дэлхийн Бүтээгч мөн (10-р шүлэг).
-
тэнгэрт хийгээд газар дээрх бүх хүчийг хүлээн авсан (17-р шүлэг).
-
эхлэлд Бурхантай хамт байсан (21-р шүлэг).
1:18Chapter 33: A Revelation about Jesus Christ: May 1833
-
Дэлхийн гэрэл зургийн хэсгээс, Ховард Лайон
Сургаал ба Гэрээ 93:23; 29, 38
Би дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.
-
93-р хэсэг-т биднийг “эхлэлд” Бурхантай хамт амьдарч байсан хэмээн Аврагч гурван удаа онцлон хэлсэн байдаг (23, 29, 38-р шүлэг). Хүүхдүүддээ энэ тухай олж мэдэхэд туслахын тулд Сургаал ба Гэрээ 93:23, 29, 38-ыг уншуулаад, эдгээр шүлэгт давтагдаж буй өөрсдийнх нь талаарх үнэнийг хайлгаж болно. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг энэ үнэнийг мэдээсэй хэмээн хүсдэг вэ? Та хүүхдүүдээсээ энэ дэлхийд төрөхөөс өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт өнгөрүүлсэн амьдралын талаар мэдэх зүйлийг нь асууж болно. Тэдэнд илүү ихийг сурахад туслан дараах шүлгүүдээс нэг эсвэл хэд хэдийг хамтдаа унш. Иеремиа 1:5; Сургаал ба Гэрээ 138:53–56; Moсе 3:5; Aбрахам 3:22–26.
-
Та мөн “Би Бурханы хүүхэд” эсвэл “Би тэнгэрт амьдардаг байсан” (Хүүхдийн дууны ном, 2–3, 140) дууг хамтдаа дуулж энэ дэлхийд ирсэн зорилгынхоо талаар сурч мэдсэн үнэнүүдээ хуваалцаж болно.
Би Бурханд дуулгавартай байх үедээ гэрэл ба үнэнийг хүлээн авдаг.
-
Та хүүхдүүддээ Сургаал ба Гэрээ 93 дахь дуулгавартай байдлын талаар үнэнүүдийг хэрэгжүүлэхэд туслахын тулд энэ хэсгийн хэд хэдэн судрын эшлэлийг цаасан дээр бичиж болно. Өөр цаасан дээр тэдгээр шүлэг бүрийн зааж буй үнэнүүдийг бич. Хүүхдүүд шүлгүүдийг хамтдаа уншаад, уншсан шүлгүүдтэйгээ тохирох үнэнийг олж болно. Жишээлбэл:
-
24-р шүлэг: Үнэн гэдэг бол өнгөрсөн, одоо, ирээдүйн бодит зүйлсийг мэдэх явдал юм.
-
28-р шүлэг: Би Бурханы зарлигуудыг сахих үедээ гэрэл ба үнэнийг хүлээн авч чадна.
-
37-р шүлэг: Надад гэрэл ба үнэн байвал би хилэнцийг эсэргүүцэж чадна.
-
39-р шүлэг: Би дуулгаваргүй байх үедээ гэрэл ба үнэнээ алддаг.
Та Их Эзэний зарлигуудыг сахиснаар мэдэж авсан үнэнүүдийнхээ тухай жишээг хуваалцаж болно.
-
Хүүхдүүдийнхээ насанд тохируул. Та хүүхдүүдийнхээ хэрэгцээ, чадварыг мэднэ. Тэдний хэрэгцээнд нийцүүлэн үйл ажиллагааны санаануудыг өөрчлөх бүрэн боломжтой. Жишээлбэл: Хэрвээ та бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол энэхүү үйл ажиллагаанд 93-р хэсэг-ийн зөвхөн нэг л энгийн үнэнд анхаарлаа хандуулбал зүгээр.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.