Doctrine and Covenants 2025
8-р сарын 11–17: “Бурханы өргөөг байгуулагтун”: Сургаал ба Гэрээ 88


“8-р сарын 11–17: ‘Бурханы өргөөг байгуулагтун’: Сургаал ба Гэрээ 88,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 88,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: 2025

жижиг байшинг ариун ёслолын цуглаанд зориулан бэлтгэсэн байгаа нь

Бошиглогчдын сургууль энэ өрөөнд байсан.

8-р сарын 11–17: “Бурханы өргөөг байгуулагтун”

Сургаал ба Гэрээ 88

Заримдаа Их Эзэн бидэнд гайхалтай илчлэлүүдээр дамжуулан хязгааргүй их “сүр жавхлан хийгээд сүр хүчээ” (Сургаал ба Гэрээ 88:47) зурвасхан харуулдаг. Сургаал ба Гэрээ 88 нь гэрэл, алдар суу, хаант улсын тухай илчлэл бөгөөд үүний хажууд бидний эгэл амьдралын зовнил жижиг санагдаж болох юм. Бид бүх зүйлийг ойлгохгүй байж болох ч мөнх байдал нь бидний өмнө ойлгож байснаас илүү утга учиртай зүйл болохыг юутай ч мэдэрдэг. Их Эзэн биднийг айлган сүрдүүлэх юм уу дорд үзэхийн тулд эдгээр агуу их үнэнийг хуваалцаагүй нь мэдээж. Чухамдаа Тэрээр “та нар бүр Бурханыг ойлгох өдөр ирэх болно” гэж амласан (49-р шүлэг; тодотгол нэмсэн). Ийм алдар суут зорилгын улмаас Их Эзэн Көртланд дахь гэгээнтнүүдийг Бошиглогчдын сургууль байгуулахыг зарлигласан байж болох юм. Тэрээр “Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; … Бурханы өргөөг байгуулагтун” гэж айлдсан (119-р шүлэг). Тэрээр ямар ч газраас илүүтэйгээр Бурханы ариун өргөөнд, гэр оронд маань мөнх бус дэлхийн дараах амьдралыг харах чадварыг өгч, “нүүрээ [бидэнд] харуулж,” “селестиел алдар сууг тэсэн гар[ахад]” биднийг бэлтгэдэг (68, 22-р шүлэг).

Гэгээнтнүүд, 1:164–66-г үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 88

Есүс Христ надад амар амгаланг өгдөг.

Дайн “бүх үндэстнүүд дээр юүлэгдэх” (Сургаал ба Гэрээ 87:2) болно гэсэн сэрэмжлүүлгээс хэдхэн өдрийн дараа, Их Эзэн амар амгалангийн уламжлалт бэлэг тэмдэг болох “чидуны навч” хэмээн Иосеф Смитийн нэрлэсэн илчлэлийг өгчээ (Сургаал ба Гэрээ 88, хэсгийн тойм; мөн Эхлэл 8:11-ийг үзнэ үү). Энэ долоо хоногт 88-р хэсэг-ийг судлах явцдаа Их Эзэний танд өгсөн амар амгалангийн захиасыг олоорой.

Сургаал ба Гэрээ 88:6–67

Гэрэл ба хууль Есүс Христээс ирдэг.

Гэрэл ба хууль гэдэг үгс 88-р хэсэг-т олон удаа давтагддаг. Та 6–67-р шүлэг дээрээс эдгээр үг орсон хэсгийг тодруулж эсвэл тэмдэглээд, гэрэл ба хуулийн талаар—мөн Есүс Христийн тухай юу сурч мэдсэнээ бичиж ав. Гэрлийг хүлээн авч, “Христийн хуулиар” амьдрахын тулд та юу хийх урам зоригийг авсан бэ? (21-р шүлэг).

Исаиа 60:19; Иохан 1:1–9; 3 Нифай 15:9; Тимоти Ж.Дайкэс, “Гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116–119; Шэрон Юбанк, “Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.87–91-ийг мөн үзнэ үү.

хамтдаа судраас суралцаж буй гэр бүл

Судрууд Христийн хуулийг агуулдаг.

Сургаал ба Гэрээ 88:62–64

“Надад ойр байгтун.”

Эдгээр шүлэг дээрх амлалтууд үнэн болохыг та ямар туршлагаас олж харсан бэ? Таны Христэд “ойр байх” дараагийн алхам юу вэ? “Бурхан Тандаа ойр байя” (Дуулал, д.49) дууллыг суралцах, шүтэн бишрэх үйл явцынхаа нэг хэсэг болгоорой.

Сургаал ба Гэрээ 88:67–76

Би Есүс Христийн Цагаатгалаар дамжин цэвэршиж чадна.

88-р хэсэг-т (68, 74-р шүлэг) Их Эзэний “өөрсдийгөө ариусга” гэсэн зарлиг хоёр удаа гардаг. Та эдгээр үгийг ямар утгатай гэж бодож байна вэ? Та Судруудын удирдамж (Gospel Library) дээрээс “Ариусгал сэдвийн зарим хэсгийг уншиж болно. Бид хэрхэн ариусгагддаг вэ? Энэхүү асуултын дагуу Сургаал ба Гэрээ 88:67–76-г судлаад, хүлээн авсан сүнслэг мэдрэмжээ бичиж тэмдэглэ.

Сургаал ба Гэрээ 88:77–80, 118–126

семинарын дүрс
“Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.”

Их Эзэн гэгээнтнүүдэд Көртландад “бошиглогчдын сургууль” байгуул гэж хэлсэн (Сургаал ба Гэрээ 88:137). 88-р хэсэг дээрх ихэнх заавар тэдэнд үүнийг хэрхэн хийхийг хэлж өгсөн. Уг заавар танд ч мөн амьдралдаа “суралцахын өргөө … байгуула[хад]” (119-р шүлэг) тусалж болох юм. Чухамдаа та 77–80, 118–126-р шүлэг-ийг “гэр орноо [эсвэл амьдралаа] сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөх” мөн “итгэлийн ариун газар” болгох загвар төлөвлөгөө гэж харж болно (Рассэлл М.Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.119). Та эдгээр шүлгээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй хэсгээ оруулан хувийн “өөрчлөх” зүйлсээ ямар харагдахыг зураглах нь сонирхолтой байж болох юм.

Дараах асуултуудад хариулбал мөн тус болж магадгүй юм. Суралцаж, боловсрол эзэмших нь Их Эзэнд Яагаад чухал вэ? Тэр намайг юуг судлаасай гэж хүсдэг вэ? Тэр намайг хэрхэн сураасай гэж хүсдэг вэ? Эдгээр асуултын хариуг 77–80-р шүлэг-ээс болон “Үнэн чамайг чөлөөлнө” хэсгээс олоорой (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, х.30–33).

Та нар “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцах гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ? (118-р шүлэг). Та ахлагч Матиас Хэлдийн хэлсэн “Мэдлэгийг Сүнсээр эрэлхийлэх нь” үгээс ямар ойлголт олж авсан бэ? (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.36–38).

Topics and Questions, “Seeking Truth and Avoiding Deception,” Gospel Library; “A School and an Endowment,” in Revelations in Context, 174–182-ыг мөн үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 88:33

Тэнгэрлэг Эцэг сайн бэлгүүд өгдөг.

  • Та хүүхдүүдээсээ баярлаж юм уу сэтгэл дундуур хүлээн авсан бэлгүүдийнхээ талаар ярилцахыг хүссэнээр Сургаал ба Гэрээ 88:33-ын талаарх ярилцлагаа эхлүүлж болно. Тэд баяр хөөртэйгөөр бэлэг хүлээн авч буйг жүжигчлэн үзүүлж болно. Дараа нь та Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг бэлгүүд (Ариун Сүнсний бэлэг гэх мэт)-ийн талаар ярьж болох юм. Бид эдгээр бэлгийг хэрхэн баяр хөөртэйгөөр хүлээн авдаг вэ?

Сургаал ба Гэрээ 88:63

Би Аврагчийг эрэлхийлэх юм бол Түүнийг олох болно.

  • Таны хүүхдүүдийг амьдралдаа Их Эзэний оршихуйг эрэлхийлэн, хөгжилтэй үйл ажиллагаа хийх урмыг өгөх үйл үгнүүд Сургаал ба Гэрээ 88:63-т байдаг. Жишээ нь та хүүхдүүдтэйгээ хамт “намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно” (тодотгол нэмсэн) эсвэл “тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” гэх хэллэгүүдийг ашиглан ямар тоглоом бодож олж болох вэ?

Хүүхдүүдэд янз бүрийн зүйл хэрэгтэй. “Ихэнх хүүхэд олон төрлийн мэдрэхүйгээ оролцуулж байж илүү сайн суралцдаг. Суралцаж байхдаа харах, сонсох, хүрэлцэх мэдрэхүйгээ ашиглахад нь хүүхдүүдэд туслах арга замыг ол. Зарим нөхцөлд тэдний үнэртэх, амтлах мэдрэхүйг хүртэл оролцуулах арга замыг олж болно.” (Аврагчийн арга барилаар заах нь, 32).

  • “Надад ойр байгтун” гэсэн Аврагчийн урилгыг онцлохын тулд нэг хүүхдээс Есүсийн зургийг (энэхүү тоймын төгсгөлд байгаа зураг шиг) өрөөний нэг талд барьж байхад нөгөө талд нь бусад хүүхэд зогсож байхыг хүс. Хүүхдүүд тань Аврагчид ойр байхын тулд хийж болох зүйлсийнхээ талаар бодохдоо зураг руу нэг алхаж, зургийг барьж буй хүүхэд бусад хүүхэд рүү нэг алхана. Та Аврагчид хэрхэн ойртож, Тэр танд хэрхэн ойртдог талаар хүүхдүүдтэйгээ ярилц. Мөн та уг сэдвийн тухай “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг дууг тэдэнтэй хамт дуулж болно.

Сургаал ба Гэрээ 88:77–80, 118

Тэнгэрлэг Эцэг намайг сураасай хэмээн хүсдэг.

  • Хүүхдүүдээсээ сургууль дээрээ эсвэл Хүүхдийн хэсэгт юу сурдгийг нь асуу. Та ч мөн өөрийнхөө сурч буй зүйлийг хуваалцаж болно. Дараа нь та хүүхдүүддээ юу, яагаад, хэрхэн гэх үгсийг харуулаарай. Сургаал ба Гэрээ 88:77–79-ийг судлаад, Их Эзэн биднийг юу сураасай гэж хүсдэгийг олоход тэдэнд тусал. Дараа нь хамтдаа 80-р шүлэг-ээс яагаад Тэр биднийг сураасай гэж хүсдэгийг мөн 118-р шүлэг-ээс бид хэрхэн суралцах ёстойг олж мэд.

хамтдаа судраас суралцаж буй гэр бүл

“Судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.”

Сургаал ба Гэрээ 88:119

Бидний гэр орон ариун сүм шиг ариун байж чадна.

  • Сургаал ба Гэрээ 88:119-ийг хүүхдүүддээ уншиж байх үед тэд “өргөө” гэдэг үгийг сонсох бүрдээ гараараа ариун сүмийн оройг дүрслэн үзүүлж болох юм. Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитээс болон гэгээнтнүүдээс ариун сүм буюу “Бурханы өргөө” барихыг хүссэн гэдгийг тайлбарла.

  • Та хүүхдүүдээсээ гэр орноо долоон үгээр дүрслэхийг хүсэж болно. Дараа нь тэдэнд Сургаал ба Гэрээ 88:119 дээрх Их Эзэний өргөөгөө дүрсэлсэн долоон үгийг олоход тусал. Бид гэр орноо хэрхэн “Бурханы өргөө” болгож болох вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

эргэн ирж буй Христ

Бүү ай, Майкл Маам

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас