Doctrine and Covenants 2025
8-р сарын 4–10: “Ариун газруудад зогсогтун та нар”: Сургаал ба Гэрээ 85–87


“8-р сарын 4–10: ‘Ариун газруудад зогсогтун та нар’: Сургаал ба Гэрээ 85–87,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 85–87,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

Ариун сүм рүү алхаж буй гэр бүл

8-р сарын 4–10: “Ариун газруудад зогсогтун та нар”

Сургаал ба Гэрээ 85–87

Христийн мэндэлсэн өдөр бол ихэнхдээ “доор газарт амар тайван байх болтугай” (Лук 2:14) гэх мэт захиаснуудын талаар тунгаан бодох цаг үе байдаг. Гэвч 1832 оны 12-р сарын 25-ны өдөр Иосеф Смитийн оюун санаа дайны аюулын талаарх бодлоор дүүрсэн байжээ. Нэгдсэн Улсын Өмнөд Каролина муж засгийн газрыг эсэргүүцэж, дайтахаар бэлтгэж байв. Энэ бүхэн зөвхөн эхлэл болохыг Их Эзэн илчилж, “Дайн бүх үндэстнүүд дээр юүлэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 87:2) хэмээн тунхагласан. Энэхүү бошиглол тун удалгүй биеллээ олох юм шиг санагдаж байлаа.

Гэвч тэгсэнгүй. Хэдхэн долоо хоногийн дотор Өмнөд Каролина муж Нэгдсэн Улсын засгийн газартай тохиролцоонд хүрч, дайн гарахаас сэргийлж чадсан юм. Гэсэн хэдий ч илчлэл үргэлж бидний бодсон цагт эсвэл бодсон арга замаар биелдэггүй. Бараг 30 жилийн хойно, Иосеф Смит амиа алдсанаас хойш урт хугацаа өнгөрсний дараа, Өмнөд Каролина мужид бослого гарч, иргэний дайн дэгдсэн юм. Өнөөдөр дэлхий даяарх дайн дажин “дэлхийг гашуудахад” (Сургаал ба Гэрээ 87:6) хүргэсээр байна. Энэхүү илчлэлийн үнэ цэн нь тохиох гай гамшгийг урьдчилан хэлэхэд биш, харин гай гамшиг тохиоход юу хийхийг заахад оршдог юм. “Ариун газруудад зогсогтун, мөн бүү шилжин нүүлгэгд” (8-р шүлэг) гэх зөвлөгөө нь 1831, 1861, 2025 онд ч хэвээр байгаа билээ.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 85:1–2

Их Эзэн намайг түүхээ хөтлөөсэй гэж хүсдэг.

Сургаал ба Гэрээ 85:1–2 дээр дурдсан “түүх”-д Их Эзэн юуг багтаахыг хүссэнийг анзаар. Тэр яагаад Өөрийн гэгээнтнүүдээс түүх хөтлөхийг хүсдэг гэж та бодож байна вэ? Та өөрийн “амьдрал, [өөрийн] итгэл, мөн ажлуудын хэв маягийн” тухай юу бичвэл танд болон ирээдүй хойч үеийнхэнд адислал болох вэ? Хувийн түүхээ хөтлөх нь Христэд ирэхэд тань хэрхэн туслах бэ?

Journals: ‘Of Far More Worth than Gold,’” Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2011), 125–133; “Turning Hearts” (видео), ChurchofJesusChrist.org-ийг мөн үзнэ үү.

3:6

Turning Hearts

Сургаал ба Гэрээ 85:6

Ариун Сүнс “намуухан аниргүй дуу хоолойгоор“ ярьдаг.

Иосеф Смитийн Сургаал ба Гэрээ 85:6-д Сүнсийг дүрслэхдээ ашигласан үгсийг тунгаан бод. Сүнсний дуу хоолой ямар утгаараа “намуухан” бөгөөд “аниргүй” байдаг вэ? Иосеф Смитээр өгөгдсөн дараах нэмэлт дүрслэлүүдийг хараарай. Үүнд: Сургаал ба Гэрээ 6:22–24; 8:2–3; 9:7–9; 11:12–13; 128:1. Сүнс тантай хэрхэн ярьдаг вэ?

Лук 24:32; Мозай 5:2; Алма 32:28; Хиламан 5:30; Сургаал ба Гэрээ 6:22–23; 11:12–13-ыг мөн үзнэ үү.

Үзүүлэнтэй хичээл ашигла. Хүмүүс сурч буй зүйлтэйгээ холбоотой үзүүлэнтэй хичээл харж, үүнд оролцох үедээ сайн мэдээний хичээлийг илүү тогтоож авдаг. Жишээлбэл: Сүнсний намуухан, аниргүй дуу хоолойны тухай заахдаа зөөлөн, ариун нандин хөгжмийн бичлэгийг тоглуулж, суралцагчид хөгжим нь тэдэнд ямар мэдрэмж төрүүлж байгааг мөн анхаарал сарниулах чимээ гарвал сонсоход хэчнээн хэцүү байх талаар ярилцаж болно. Энэ нь амьдралдаа зөөлөн дуу хоолойг сонсоход саад болдог зүйлсийн талаар ярилцахад хүргэж болно.

судар уншиж буй залуу эмэгтэй

Судруудад Сүнсний дуу хоолойг намуухан, аниргүй хэмээн тодорхойлсон байдаг.

Сургаал ба Гэрээ 86

Эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүс Христэд цугларна.

Сургаал ба Гэрээ 86 нь Матай 13:24–30, 37–43 дээр гардаг улаан буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн тайлбарыг агуулдаг. Та энэхүү сургаалт зүйрлэлийн утгыг судлах явцдаа дараахтай адил хүснэгтийг бөглөөд үзээрэй.

Бэлгэ тэмдэг

Байж болох утгууд

Тунгаан бодох асуултууд

Бэлгэ тэмдэг

Үр суулгагчид

Байж болох утгууд

Бошиглогч, төлөөлөгчид

Тунгаан бодох асуултууд

Бошиглогч, төлөөлөгчид ямар төрлийн “үр” суулгадаг вэ?

Бэлгэ тэмдэг

Дайсан

Байж болох утгууд

Сатан

Тунгаан бодох асуултууд

Дайсан хэрхэн Их Эзэний ажлыг зогсоохыг хичээдэг вэ?

Бэлгэ тэмдэг

Байж болох утгууд

Тунгаан бодох асуултууд

Бэлгэ тэмдэг

Байж болох утгууд

Тунгаан бодох асуултууд

Дараах нэмэлт асуултыг бодоод үзээрэй.

  • Сургаалт зүйрлэлийг тайлбарласныхаа дараа Их Эзэн санваар, сэргээлт болон Өөрийн хүмүүсийн авралын талаар ярьсан (8–11-р шүлэг-ийг үзнэ үү). Та эдгээр сэдэв болон улаан буудай, зэрлэг өвсний сургаалт зүйрлэл хоёрын хооронд ямар ямар холбоог харж байна вэ?

  • “Харийнханд гэрэл” мөн “[Их Эзэний] хүмүүст аврагч” (11-р шүлэг) байхад та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Сургаал ба Гэрээ 87

семинарын дүрс
“Ариун газруудад” амар амгалан оршдог.

87-р хэсэг дэх бошиглол эцсийн өдрүүдэд тохиох дайны биет аюулын талаар анхааруулдаг. Гэсэн ч уг илчлэлийн зөвлөмж сүнсний аюулд ч мөн хамаатай. Дараахтай адил асуултуудыг тунгаан бод.

  • Бошиглол гэдэг нь ихэвчлэн ирээдүйн талаар Бурханаас бошиглогчид өгөгддөг илчлэл юм. Эртний болон өнөө үеийн бошиглогчдод өгсөн бошиглолын ямар ямар жишээ байдаг вэ? (Иохан 3:14; Мозая 3:5; Хиламан 14:2–6-г үзнэ үү). Тэдгээр нь хэрхэн биеллээ олсон бэ? (Лук 23:33; Матай 15:30–31; 3 Нифай 1:15–21).

  • Бурханы бошиглогчдын бошиглолуудыг хүлээн авснаар ямар ямар адислал ирдэг вэ?

Эдгээрийг бодонгоо 87-р хэсэг-ийг унш. (Түүхэн үйл явдлыг ойлгохын тулд энэхүү тоймын удиртгал хэсгийг уншиж болно.) Та уг илчлэлийн талаар мөн энэ нь хэрхэн биелсэн талаар юу мэдэж авсан бэ? Тэр даруй биелдэггүйн улмаас бошиглолуудад эргэлздэг хэн нэгэнд та юу гэж хэлэх вэ?

8-р шүлэг-т Их Эзэн юуг зөвлөсөн бэ? Таны амар амгалан, аюулгүй байдлыг мэдэрдэг “ариун газрууд” юу вэ? Тухайн газрыг юу ариун болгодог вэ? Бодит байршлаас гадна ариун цаг мөч, ариун зан үйл, ариун бодол санаа нь амар амгаланг өгч болно. Жишээлбэл: Бурханы бошиглогчдын үгс хэрхэн таны хувьд ариун газар байж болох вэ? Эдгээр газарт “зогсогтун” мөн “бүү шилжин нүүлгэгд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Хайр байх газар,” Хүүхдийн дууны ном, 76–77; Гэгээнтнүүд, 1:163–164; “Peace and War,” in Revelations in Context, 158–164-ийг мөн үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 03

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 85:6

Ариун Сүнс “намуухан аниргүй дуу хоолойгоор“ ярьдаг.

  • Ариун Сүнс тэдэнтэй ярьдаг гэдгийг хэрхэн мэддэг талаар хэн нэгэн асуух юм бол хүүхдүүд тань юу гэж хэлэх вэ? Тэднийг Сургаал ба Гэрээ 85:6 дахь Иосеф Смитийн Сүнсний дуу хоолойг дүрсэлсэн нэг арга замын тухай уншихыг урь. Дараа нь тэд намуун дуу хоолойг сонсох мөн намуун дуу хоолойгоор ярих дадлага хийж болно. Түүнчлэн та Сүнс тантай намуухан, аниргүй дуу хоолойгоор ярьсан тохиолдлоо ярьж өгч болох юм.

  • Та хүүхдүүддээ “намуухан аниргүй дуу хоолой” гэдгийг ойлгоход туслан “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) зэрэг дууг аяархан тоглуулж болох юм. Бусад хүүхэд анхаарал сарниулах дуу чимээ гаргаж байх зуур энэ ямар дуу болохыг таахыг нэг хүүхдээс хүс. Дараа нь та тухайн дууг анхаарал сарниулах зүйлгүйгээр дахин тоглуулж болно. Сүнсийг илүү ойр ойрхон мэдрэхийн тулд бид амьдралаасаа анхаарал сарниулах ямар ямар зүйлийг холдуулж болох вэ?

Сургаал ба Гэрээ 86

Би Бурханы хүмүүсийг цуглуулахад тусалж чадна.

  • Хүүхдүүддээ 86-р хэсэг дэх сургаалт зүйрлэлийг ойлгоход туслахын тулд та улаан буудайг харуулсан хэдэн жижиг зурсан эсвэл фото зургийг бэлдээд, өрөөний энд тэнд нууж болно. Та Матай 13:24–30 дээрх улаан буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг тайлбарлаад Сургаал ба Гэрээ 86:1–7 дээрх Их Эзэний тайлбарыг хамтдаа унш. Дараа нь таны хүүхдүүд нуусан улаан буудайн зургуудыг цуглуулж, дээр нь Есүс Христэд “цуглуулж” болох хэн нэгний нэрийг бичиж болох юм. Есүс Христэд хүмүүсийг цуглуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид үүнийг ямар арга замаар хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 86:11

Би бусдад гэрэл нь байж чадна.

  • Сургаал ба Гэрээ 86:11-ийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж байхдаа та дараах асуултуудыг асууж болно. Гэрэл биднийг хэрхэн адисалдаг вэ? Бидэнд гэрэл байхгүй бол ямар байх вэ? Бид хэрхэн бусдад гэрэл байж чадах вэ? “[Есүсийн] сайн сайханд … үргэлжлүүлэх” арга замуудыг бодож олоход хүүхдүүддээ тусал.

Сургаал ба Гэрээ 87:6, 8

Би “ариун газруудад зогсож” чадна.

  • Хожмын өдрүүдэд болно хэмээн Их Эзэний хэлсэн зүйлсийг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 87:6-г хамтдаа унш. Дараа нь танд болон таны хүүхдүүдэд тулгардаг зарим бэрхшээлийн талаар ярилцаж болно. 8-р шүлэг-т Их Эзэн хэцүү цаг үед биднийг юу хий гэж хэлсэн бэ?

  • Сүнслэг байдлын хувьд тулгарсан аюулыг даван гарахад нь туслах ариун газар, ариун бодол, ариун үйлдлийн жагсаалт гаргаж бичихэд хүүхдүүддээ тусал. “Standing in Holy Places” болон “Stand Ye in Holy Places—Bloom Where You’re Planted,” (Gospel Library) видеоноос санаа авна уу.

    5:36

    Standing in Holy Places

    4:36

    Stand Ye in Holy Places - Bloom Where You’re Planted

Хүүхдэдээ ариун сүмийг харуулж буй ээж

Ариун сүм бол ариун газар юм.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Талбай дахь буудай

Их Эзэн Өөрийн хүмүүсийг буудай адил цуглуулдаг.

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас