Doctrine and Covenants 2025
9-р сарын 8–14: “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”: Сургаал ба Гэрээ 98–101


“9-р сарын 8–14: ‘Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн’: Сургаал ба Гэрээ 98–101,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 98–101,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

Миссури дэх гэгээнтнүүд рүү танхайрагчдын бүлэг дайрсан нь

C.C.A.Кристэнсэн (1831–1912), Миссурийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүд, 1878 он, шанхай даавуун дээрх темпер урлаг, 77 ¼ x 113 инч. Бригам Янгийн Их Сургуулийн уран зургийн музей, С.С.А.Кристэнсэний ач зээ нарын бэлэг, 1970 он.

9-р сарын 8–14: “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”

Сургаал ба Гэрээ 98–101

1830-аад оны үеийн гэгээнтнүүдийн хувьд Миссурийн Индепенденс бол амлагдсан нутаг байв. Энэ нь Сионы “төв газар” (Сургаал ба Гэрээ 57:3) буюу дэлхий дээрх Бурханы хот байсан бөгөөд тэндэх гэгээнтнүүдийн цугларалт Хоёр дахь ирэлтийн сэтгэл хөдөлгөм оршил байлаа. Гэвч тэр хавийн хөршүүд нь энэ бүхнийг өөрөөр харж байв. Тэд Бурхан энэ газрыг гэгээнтнүүдэд өгсөн гэдгийг эсэргүүцэж, үл мэдэх хүмүүс олноороо маш хурдацтай нүүж ирснээс үүдэлтэй улс төр, эдийн засаг, нийгмийн үр дагавраас болж тавгүйтэж байжээ. Уг тавгүйдэл тун удалгүй хавчлага, хүчирхийлэл болон хувирсан юм. 1833 онд Сүмийн хэвлэх газрыг сүйтгэсэн ба гэгээнтнүүд гэр орноосоо хөөгдөв.

Иосеф Смит 1300 гаруй километрийн зайтай Көртландад байсан бөгөөд энэхүү мэдээг хэдэн долоо хоногийн дараа хүлээн авчээ. Гэвч Их Эзэн юу болж байгааг мэдэж байсан бөгөөд гэгээнтнүүдийг тайтгаруулах амар амгалан, урам зоригийн зарчим, түүнчлэн биднийг мөрдлөг хавчлагатай тулгарах үед, мөн зөв шударга хүсэл маань биелээгүй үед эсвэл өдөр тутмын зовлон бэрхшээл маань яваандаа, ямар нэгэн арга замаар “[бидний] сайн сайхны төлөө ажиллах болно” (Сургаал ба Гэрээ 98:3) гэдгийг санах хэрэгтэй үед бидэнд тус болох зарчмуудыг бошиглогчдоо илчилдэг.

Гэгээнтнүүд, 1:171–193; “Waiting for the Word of the Lord,” Revelations in Context, 196–201-ийг үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–14, 22; 101:1–16, 22–31, 36

семинарын дүрс
Сорилт бэрхшээлүүд маань миний сайн сайхны төлөө ажиллах болно.

Бидний амьдралын зарим сорилт бэрхшээл өөрсдийн маань сонголтоос болдог. Зарим нь бусдын сонголтоос шалтгаалдаг. Түүнчлэн зарим зүйл зүгээр л мөнх бус амьдралын нэг хэсэг байдаг. Ямар шалтгаан гэдгээс үл хамааран, хэрэв бид Бурханд хандвал саад тотгор нь тэнгэрлэг зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалж болно.

Энэ нь 1833 онд Миссури дэх гэгээнтнүүдийн хувьд үнэн байсан бөгөөд өнөөдөр ч бидний хувьд үнэн юм. Их Эзэн Сургаал ба Гэрээ 98 болон 101 дээр гэгээнтнүүдэд хандан юу гэж хэлснийг уншаад зовлон, бэрхшээлтэй үед Түүний захиас танд хэрхэн туслахыг тунгаан бод. Танд туслах асуулт, мөн эх сурвалжуудыг энд оруулав.

Хэрэв зовлон бэрхшээл:

  • Хувийн сонголтуудаас үүдэлтэй бол: Та Сургаал ба Гэрээ 98:11–12; 101:1–9 дээрээс ямар зөвлөгөө болон амлалтыг олж мэдсэн бэ? Та эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн бэ? Бурхан танаар юу хийлгэнэ гэж та бодож байна?

  • Бусдын сонголтоос үүдэлтэй бол: Сургаал ба Гэрээ 98:1–3, 22; 101:10–16, 22 дээрх юу таныг тайвшруулж байна вэ? Их Эзэн биднийг зүй бус байдал, дээрэлхэл, хүчирхийлэлд хэрхэн хариулаасай гэж хүсдэг вэ? (Амьдралд зориулсан тусламж, “Хүчирхийлэл,” Gospel Library; Topics and Questions, “Abuse,” Gospel Library-г үзнэ үү.) Эдгээр шүлэг Их Эзэнд өөрийн найдварыг хэрхэн тавих талаар юу зааж байна вэ?

  • Мөнх бус амьдралын саад бэрхшээлээс үүдэлтэй бол: Та Сургаал ба Гэрээ 98:1–3; 101:22–31, 36-аас ямар ойлголт авсан бэ? Та зовлон бэрхшээлээсээ юу сурч мэдэж байна вэ? Та Бурханаас тусламж хүсэж юу хийж байна вэ? Тэр танд хэрхэн тусалж байна вэ?

Бурхан хэрхэн “та нарын зовж зүдэрсэн бүх зүйл[ийг] … та нарын сайн сайхны төлөө ажиллах” (Сургаал ба Гэрээ 98:3) болгож чадахыг мэдэхийг хүсвэл ахлагч Антони Д.Пэркинсийн хэлсэн “Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач” үгийг судлаад үзээрэй (Лиахона, 2021 оны 11-р сар, х.103–105). Та түүний захиаснаас Аврагч таныг сорилт бэрхшээлээ хэрхэн хараасай гэдгийг ойлгоход туслах хэсгийг хайж болно. Сорилт бэрхшээлүүд тань ямар байдлаар таны сайн сайхны төлөө ажиллаж эсвэл Бурханы зорилгыг гүйцэлдүүлж байсан бэ?

Ром 8:28; 2 Нифай 2:2; Сургаал ба Гэрээ 90:24; Д.Тодд Кристоффэрсон, “Сионд ирэгтүн”, 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.45–49; “Trial of Adversity,” “Feeling the Lord’s Love and Goodness in Trials”, “The Refiner’s Fire” (видеонууд) ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

2:40

Trial of Adversity

4:17

Feeling the Lord's Love and Goodness in Trials

5:2

The Refiner's Fire

Сургаал ба Гэрээ 98:23–48

Их Эзэн надаас Өөрийнх нь арга замаар амар амгаланг эрэлхийлэхийг хүсдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан: “Есүс Христийн дагалдагчид бүх дэлхийнхний дагах үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой. Өөрсдийн зүрх сэтгэлд болон амьдралд одоо болж байгаа хувийн зөрчилдөөнүүдийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийхийг би та нараас хичээнгүйлэн гуйж байна” (“Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, х.97).

Сургаал ба Гэрээ 98:23–48 дээрх бүх зүйл таны бусадтай харилцах хувийн харилцаанд хамаарахгүй ч гэсэн амьдрал дахь хувийн зөрчилдөөнүүдээ эцэслэхийн тулд таныг удирдан чиглүүлж чадах ямар зарчмыг та олж мэдсэн бэ? Та “Truth Reflects upon Our Senses” (Hymns, no. 273) гэх мэт амар амгалан, уучлалын талаарх дуунаас нэмэлт үнэнийг олж болно.

Есүс Христийн зураг

Христ ба баян залуу захирагч зургийн хэсгээс, Хайнрих Хофманн

Сургаал ба Гэрээ 99–100

Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүст анхаарал халамж тавьдаг.

99 болон 100-р хэсэг дэх илчлэл нь Сүмд чухал үүрэг хариуцлагатай хэдий ч гэр бүлдээ санаа зовнисон хүмүүст өгөгдсөн. Тэдэнд тусалж болох ямар зүйлийг та эдгээр илчлэлээс олж мэдсэн бэ? Их Эзэний бидэнд зориулсан ямар захиас эдгээр илчлэлд байна вэ?

John Murdock’s Missions to Missouri” in “‘I Quit Other Business’: Early Missionaries” and “A Mission to Canada,” in Revelations in Context, 87–89, 202–207-г мөн үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 101:43–65

Бурханы зөвлөгөөг дагах нь намайг аюулгүй байхад тусалдаг.

Сургаал ба Гэрээ 101:43–62 дээрх сургаалт зүйрлэл Их Эзэн гэгээнтнүүдийг Сионоос явахыг зөвшөөрсөн шалтгааныг тайлбарладаг. Эдгээр шүлгийг уншиж байхдаа, та сургаалт зүйрлэл дээрх зарц нартай ямар талаараа ижил төстэй байгаагаа анзаарсан уу? Та “[өөрийн] авралын тулд зөв хийгээд зохих замаар удирдагдахыг хүсэж” (63–65-р шүлэг-ийг үзнэ үү) буйгаа Бурханд хэрхэн үзүүлдэг вэ?

Түүх эсвэл сургаалт зүйрлэлийн дүрд ор. Заримдаа судрууд дээрх түүх, сургаалт зүйрлэл дээрх хүмүүсийн оронд өөрсдийгөө тавьж үзэх нь тэдгээрээс суралцах явцыг амар хялбар болгодог. Та Сургаал ба Гэрээ 101:43–62-ыг зааж байгаа бол хэн нэгэн сургаалт зүйрлэлийг уншиж байх хооронд суралцагчдаар жүжигчилсэн тоглолт хийлгэж болно. Та үг яриагаа үйлдэл болгох талаар ямар ойлголтыг олж авсан бэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 03

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 98:1–3

Есүс Христ миний зовлон бэрхшээлийг адислал болгон өөрчилж чадна.

  • Та хүүхдүүдээсээ үеийнхэнд нь тулгардаг зарим бэрхшээлийн талаар асууж ярилцлага эхлүүлж болно. Дараа нь Сургаал ба Гэрээ 98:1–3-ыг хамтдаа уншаад, Есүс Христ хэрхэн зовлон бэрхшээлийг адислал болгон өөрчилж чадах талаар ярилцаж болно. Тэрээр хэрхэн таны зовлон бэрхшээлийг адислал болгосон жишээг хүүхдүүддээ ярьж өгч болох юм.

Сургаал ба Гэрээ 98:39–40

Аврагч надад уучлахад тусалдаг.

Тайлбар: Уучлан өршөөх талаар хүүхдүүддээ заахдаа, хэрэв тэднийг хэн нэгэн доромжлон гомдоосон бол энэ тухай итгэл даах насанд хүрсэн хүнд хэлэх хэрэгтэйг ойлгуулахад анхаар.

  • 1833 онд Миссури дэх гэгээнтнүүдэд хэрхэн хандсаныг заахад Сургаал ба Гэрээний түүхүүд номын 34 болон 35-р бүлэг танд тусална. Тэдгээр гэгээнтэнд ямар санагдаж байсан талаар та хүүхдүүдтэйгээ ярилцаж болох юм. Дараа нь Сургаал ба Гэрээ 98:23, 39–40-ийг хамт уншаад, Их Эзэн тэднээс юу хийхийг хүссэнийг олж мэд. Хэн нэгнийг уучлах хэрэгтэй байсан үеэ мөн Аврагч хэрхэн тусалсан талаар та хүүхдүүдтэйгээ хамт ярьж болно.

  • Мөн та хүүхдүүддээ жаргалтай ба гунигтай хүний царай харуулж болно. Хэн нэгэн эелдэг бус хандсан нөхцөл байдлын талаар ярьж, үүнд хэрхэн хариулах арга замуудыг санал болго. Хариулт бүр нь тэднийг баярлуулах уу эсвэл гунигтай болгох уу гэдгийг сонгоход нь хүүхдүүддээ тохирох царайг зааж тусал. Яагаад Их Эзэн биднээс өөрсдөд маань найрсаг бус хандсан хүмүүсийг уучлахыг хүсдэг вэ?

2:42

Chapter 34: God Warns the People of Zion: July–August 1833

2:10

Chapter 35: The Saints Leave Jackson County, Missouri: September–December 1833

Сургаал ба Гэрээ 101:16, 23–32

Есүс Христ надад амар амгаланг авчирч чадна.

  • Сургаал ба Гэрээ 101:16-г уншсаныхаа дараа, чимээгүй байж, Есүсийн тухай бодоход ирдэг—жишээлбэл, биднийг залбирч эсвэл ариун ёслолоос хүртэж байхад амар амгалан мэдрэгддэг мэдрэмжийг ялган танихад хүүхдүүддээ тусал. Та мөн “Даруухнаар, намуухнаар,Есүсийн талаар бодон хичээн суух нь” (Хүүхдийн дууны ном, 11, 143) зэрэг бишрэл хүндэтгэлийн дууг хамтдаа дуулж болно. Бид хэрхэн Түүний амар амгаланг гэр орондоо мэдэрч чадах вэ?

  • Хүүхдүүд тань Есүс Христ дахин ирэхэд амьдрал ямар байх талаар мэдэх сонирхолтой байж магадгүй. Сургаал ба Гэрээ 101:23–32-ыг хамт уншаад, Түүнийг дахин ирэх үед бидэнд баяр хөөр авчрах ямар зүйлийг эдгээр шүлгээс олж мэдсэнээ ярилц. Яагаад хүнд хэцүү цаг үед эдгээрийн тухай мэдэх нь тустай вэ?

Есүс Христ хүүхдийг тэвэрч байгаа нь

Есүс Христ дахин ирэхдээ амар амгалан, баяр хөөр авчрах болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

танхайрагчид хожмын үеийн анхдагч гэгээнтнүүдийг хавчиж буйг харуулсан зураг

Шатаж буй Миссури, Глен С.Хопкинсон

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас