“9-р сарын 15–21: ‘Их гай зовлонгийн дараа адислал ирдэг’: Сургаал ба Гэрээ 102–105,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 102–105,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
К.К.А.Кристэнсэн (1831–1912), Сионы хуаран, ойролцоогоор 1878 он, 198 x 290 см шанхай даавуун дээр темпер аргаар зурсан зураг. Бригам Янгийн Их Сургуулийн уран зургийн музей, К.К.А.Кристэнсэний ач зээ нарын бэлэг, 1970 он.
9-р сарын 15–21: “Их гай зовлонгийн дараа адислал ирдэг”
Сургаал ба Гэрээ 102–105
Көртланд дахь гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэг дэх ах, эгч нар нь гэр орноосоо хөөгдөж байгааг сонсоод сэтгэл нь өвдөж байв. Их Эзэн “Сионы гэтэлгэл хүчээр ирэх” (Сургаал ба Гэрээ 103:15) болно хэмээн тунхагласан нь тэр үед урам зориг өгч байсан нь лавтай. 200 гаруй эрэгтэй, 25 орчим эмэгтэйчүүд, хүүхдүүд зүрх сэтгэлдээ энэхүү амлалтыг тээн, Израилын хуаран хэмээн өөрсдийн нэрлэсэн, хожим нь мэдэгдсэн Сионы хуаранд элссэн. Хуарангийн зорилго нь Миссури рүү явж, Сионыг гэтэлгэх явдал байжээ.
Хуарангийн гишүүдийн хувьд Сионыг гэтэлгэх гэдэг нь гэгээнтнүүдийг газар нутагт нь буцааж аваачих гэсэн утгатай байв. Гэвч тэднийг Жаксон гүнлэгт ирэхийн өмнөхөн Их Эзэн Иосеф Смитэд Сионы хуаранг тараа хэмээн хэлсэн. Хуарангийн зарим гишүүн гайхаж мөн сэтгэл дундуур байсан ба аялал бүтэлгүйтэж Их Эзэний амлалтууд гүйцэлдэхгүй мэт санагдаж байв. Харин бусад нь үүнийг өөрөөр харж байсан. Хөөгдсөн гэгээнтнүүд газар нутаг, гэр орноо эргүүлж аваагүй ч энэхүү туршлага нь Сионд тодорхой хэмжээний “гэтэлгэл” авчирсан ба энэ нь “хүчээр ирсэн” юм. Сионы хуарангийн итгэлтэй гишүүдээс олон нь сүүлд Сүмийн удирдагчид болсон бөгөөд энэ туршлага тэдний Бурханы хүчинд болон Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагад мөн Сионд буюу зөвхөн Сион хэмээх газар нутагт биш, Бурханы хүмүүс болох Сионд итгэх итгэлийг нь гүнзгийрүүлсэн хэмээн гэрчилжээ. Энэхүү амжилтгүй мэт санагдах даалгаврын үнэ цэнд эргэлзэхийн оронд тэд бүх зүйлийг ойлгохгүй байсан ч Аврагчийг дагах нь жинхэнэ даалгавар юм гэдгийг мэдэж авсан. Сион ийнхүү бүрмөсөн гэтэлгэгдэх болно.
Гэгээнтнүүд, 1:194–206; “The Acceptable Offering of Zion’s Camp,” Revelations in Context, 213–218-ыг үзнэ үү.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Гишүүнчлэлийн зөвлөл ямар зорилготой вэ?
102-р хэсэг-т Огайогийн Көртландад болсон Сүмийн анхны дээд зөвлөлийг байгуулсан хурлын тэмдэглэл оршдог. 12–23-р шүлэг-т Их Эзэн ноцтой гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн гишүүнчлэлийн зөвлөлийг удирдан явуулахдаа дээд зөвлөлийнхний дагах журмыг тайлбарласан байдаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гишүүд заримдаа яагаад [гишүүнчлэлийн] зөвлөлүүд байдаг талаар асуудаг. Гурван гол зорилго нь: алдас үйлдэгчийн бодгалийг аврах, гэмгүй нэгнийг хамгаалах, Сүмийн цэвэр ариун, зарчимч байдал, сайн нэрийг хамгаалах явдал юм” хэмээн заасан (“A Chance to Start Over: Church Disciplinary Councils and the Restoration of Blessings,” Ensign, Sept. 1990, 15).
Topics and Questions, “Membership Councils,” Gospel Library-г мөн үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 103:1–12, 36; 105:1–19
Сион зөвхөн зөв шударга ёсны зарчмууд дээр байгуулагдаж болно.
Яагаад гэгээнтнүүд Миссури дэх амлагдсан нутгаа алдсан бэ? Үүнд олон шалтгаан байж болох ч Их Эзэний хэлсэн нэг шалтгаан нь “миний хүмүүсийн зөрчлийн” улмаас байсан. Тэгээгүй бол Сион “гэтэлгэгдэж болох байсан” (Сургаал ба Гэрээ 105:2). Та Сургаал ба Гэрээ 103:1–12, 36.; 105:1–19-ийг уншиж байхдаа, Миссурид Сионыг зохион байгуулахад саад болсон зарим зүйлийг болон тус болж болох байсан бусад зүйлийг анзаарсан байх. Та Сионыг зүрх сэтгэл, гэр орон, орон нутагтаа байгуулахад тань тусалж болох ямар зүйлийг олж мэдсэн бэ?
Сургаал ба Гэрээ 103:12–13, 36; 105:1–6, 9–19
Адислалууд итгэл соригдсоны дараа ирдэг.
Сионы хуаранд оролцох нь олон талаар итгэлийн сорилт байсан. Аялал нь урт, цаг агаар халуун, зарим үед хоол хүнс, ус хүрэлцэхгүй байсан. Энэ бүхнийг даван туулсны дараа Сионы хуаран гэгээнтнүүдийг нутагт нь эргэн аваачихад амжилт олоогүй л байлаа. Танд өөрт нь тохиолдсон зүйлээс болж Их Эзэнд итгэх итгэл нь гуйвсан Сионы Хуарангийн нэг гишүүнд захиа бичих боломж олдсон гэж төсөөл. Та энэ хүнийг зоригжуулахын тулд юу хэлж болох вэ? Сургаал ба Гэрээ 103:5–7, 12–13, 36; 105:1–6, 9–19 дээрх ямар ямар үнэн танд туслах вэ?
Та дараа нь, шаргуу ажилладаг ч гэсэн хичээл зүтгэлийнх нь үр дүнд хэн ч Сүмд нэгдэхгүй байгаа номлогч гэх мэт Сионы хуарантай төстэй сорилт бэрхшээлийн илүү орчин үеийн жишээ бодож олж болох юм. Та судалсан зүйл дээрээ үндэслэн уг номлогчид номлол нь амжилттай хэвээр байгааг мэдэхэд хэрхэн туслах вэ?
Их Эзэн “их гай зовлонгийн дараа” таныг хэрхэн адисалсан бэ? (Сургаал ба Гэрээ 103:12).
1 Нифай 11:16–17; Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 6:33–36; 84:88; 101:35–36; Дэвид А.Бэднар, “Их Эзэний талд: Сионы Хуарангаас олж авсан сургамж,” Лиахона, 2017 оны 7-р сар, х.14–23; Topics and Questions, “Endure to the End,” Gospel Library; “Бат бөх суурь,” Дуулал, д.41-ийг мөн үзнэ үү.
илчлэлүүдийн түүхэн нөхцөл байдлыг судлах замаар бэлтгэ. Сургаал ба Гэрээний илчлэлүүдийн нөхцөл байдлыг ойлгох нь үүнд зааж буй зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэхэд тусална. Ирээд, Намайг дага дээр ийм эх сурвалж руу аваачих олон холбоос байдаг. Сургаал ба Гэрээ 102–105-ын хувьд, Гэгээнтнүүд, 1:194–206; “The Acceptable Offering of Zion’s Camp,” Revelations in Context, 213–218; болон “Гэгээнтнүүдийн дуу хоолой: Сионы хуаран”-г үзнэ үү.
Израилын хуаран Литтэл Фишинг Риверийн эргийн дагуу байрлаж байсан.
Зовлон бэрхшээлийн зорилго юу вэ?
Сорилт бэрхшээлийн талаар ахлагч Орсон Ф.Витнигийн өгсөн зөвлөгөөг эргэцүүл. “Бидний туулсан зовлон шаналал, бэрхшээл бүр үр дүнгүй өнгөрдөг зүйл биш юм. Энэ нь бидэнд боловсрол, тэвчээр, итгэл, тэсвэр хатуужил, даруу байдал зэрэг зан чанаруудаа хөгжүүлэхэд тусалдаг. Зовлон бэрхшээл бүхэн, ялангуяа бидний тэвчээртэй даван туулдаг зовлон бүр бидний зан аашийг төлөвшүүлж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн, бодгалийг тэлж, биднийг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй, Бурханы хүүхдүүд хэмээн дуудуулахад илүү зохистой болгодог. … Бид зовлон бэрхшээл, амьдралын хүнд хэцүүг даван туулснаар, олж авахаар энэ дэлхийд ирсэн мэдлэгийг олж, Тэнгэр дэх Эцэг, Эхтэйгээ илүү адилхан болдог” (Спэнсэр В.Кимбалл, Faith Precedes the Miracle [1972], 98).
Сургаал ба Гэрээ 104:11–18, 78–83
Их Эзэн намайг “дэлхийн адислалуудын дээрх даамал” болгосон.
Сүм Миссури дэх сорилт бэрхшээлээс гадна 1834 онд их өр зээл, зарлага зэрэг санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарсан. 104-р хэсэг-т Их Эзэн Сүмийн санхүүгийн нөхцөл байдлын талаар зөвлөгөө өгсөн. Та 11–18 болон 78–83-р шүлэг дээрх зарчмуудыг өөрийнхөө санхүүгийн шийдвэрт хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
“Treasure in Heaven: The John Tanner Story”, “The Labor of His Hands” видеонуудыг Gospel Library-аас үзнэ үү.
Treasure in Heaven: The John Tanner Story
The Labor of His Hands
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Би Есүсийг дагаснаар “дэлхийн гэрэл” байж чадна.
-
Та Сургаал ба Гэрээ 103:9-ийг уншиж байхдаа хүүхдүүдээрээ гэрлийн чийдэн, лаа, эсвэл өөр нэг гэрлийн эх үүсвэрийн зураг бариулж болно. Бид Есүс Христийг дагаснаар хэрхэн бусдад гэрэл байж чадах вэ? “Есүс намайг нарны туяа шиг байгаасай гэдэг,” Хүүхдийн дууны ном, 38) дууг мөн үзнэ үү.
Би Есүс Христийг дагаснаар бусдад гэрэл байж чадна.
Их Эзэн намайг өөрт байгаагаа тусламж хэрэгтэй хүмүүстэй хуваалцаасай хэмээн хүсдэг.
-
Хүүхдүүдээрээ хэдэн минут Их Эзэний өгсөн (хүнс, хувцас, авьяас, итгэл, гэр орон гэх мэт) адислалуудыг жагсаан бичүүлж болох юм. Аль чадахаараа олон адислал жагсааж бичихэд тэднийг урамшуулан дэмж. Дараа нь Сургаал ба Гэрээ 104:13–18-ыг хамт уншаад, дараахтай төстэй асуултуудын хариултыг олж болно. Тухайлбал: Хэн бүх зүйлийн жинхэнэ эзэн бэ? Тэр биднээс эдгээр зүйлийг хэрхэн ашиглаасай хэмээн хүсдэг вэ? Та хүүхдүүдтэйгээ та нарт хэрэгтэй байсан ямар нэгэн зүйлийг хэн нэгэн өгсөн тухай туршлагаасаа хуваалцаж болно (“The Coat” [видео], Gospel Library-г мөн үзнэ үү).
2:8The Coat
Хэрэв би зарлигуудыг нь дагавал Их Эзэн намайг адисална.
-
104-р хэсэг-т Их Эзэн зарлигуудыг нь итгэлээр дагадаг хүмүүст “үй олон адислалыг” хэд хэдэн удаа амласан байдаг. Хүүхдүүдэд “үй олон” гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд та тойрог зурж, хоёр, дараа нь дөрөв, дараа нь найм, дараа нь арван зургаа гэх мэт тойргийн тоог үржүүлэхэд туслахыг хүүхдүүдээсээ хүсэж болно. Дугуйг нэмэх бүрд Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудын талаар бодоход хүүхдүүддээ тусал.
Би амар тайвныг тогтоогч байж чадна.
-
Та хүүхдүүддээ Сионы Хуарангийн түүхийг мэдэж авахад туслахын тулд “36-р бүлэг: Сионы Хуаран”-г хуваалцаж болно (Сургаал ба Гэрээний түүхүүд, 135–139, эсвэл Gospel Library дээрх холбогдох видео). Сионы хуарангаас авч болох сургамжтай зүйлийг ярихын тулд үе үе зогсосхий. Жишээлбэл: Их Эзэн биднийг маргалдаж тэмцэлдэхийн оронд тайван байж, хамтран ажиллаасай хэмээн хүсдэг (Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 98–101-ийг мөн үзнэ үү).
-
Та мөн Сургаал ба Гэрээ 105:38–40-ийг уншаад, “амар тайван” хэмээх үгийг сонсох тоолондоо босож зогсохыг хүүхдүүдээс хүсэж болно. Хүмүүс өөрсөдтэй нь эелдэг бус хандсан ч амар тайвныг тогтоохыг Их Эзэн гэгээнтнүүдээс хүссэнийг тайлбарла. Хүүхдүүддээ амар тайвныг тогтоогч байхад нь туслах зүйлсийн талаар бодоход тусалж, зарим нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхэд урь.
The Camp of Israel
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.