Doctrine and Covenants 2025
Сэргээлтийн дуу хоолой: Сионы хуаран


“Сэргээлтийн дуу хоолой: Сионы хуаран,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сионы хуаран,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: 2025

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Сионы хуаран

Сионы хуаран гэгээнтнүүдийг Жаксон гүнлэг дэх газар нутагт нь буцааж аваачаагүй болохоор олон хүн өөрсдийн хичээл зүтгэлийг бүтэлгүйтсэн гэж бодсон. Гэсэн ч Сионы хуарангийн олон оролцогч туршлагаа эргэн харж, Их Эзэн хэрхэн тэдний амьдралд болон хаант улсдаа илүү том зорилго гүйцэлдүүлснийг харсан. Тэдний гэрчлэлээс доор нийтлэв.

Иосеф Смит

One drawing in pencil, charcoal and ink on paper.  A left profile, head/shoulders portrait of Joseph Smith; drawn basically in charcoal, highlighted with white paint and black ink.  titled at bottom "Jospeh Smith the Prophet."  Signed at left shoulder "Drawn from the most authentic sources by Dan Weggeland"  A drawn border surrounds it.  No date apparent.

Сионы хуарангаас 40 гаруй жилийн дараа уг хуарангийн гишүүн байсан Жозеф Янг дараах зүйлсийг Иосеф Смит хэлсэн хэмээн мэдээлжээ.

“Ах нар аа, та нарын зарим нь Миссурид тулалдуулаагүйд надад уурлаж байгаа байх. Гэхдээ Бурхан та нарыг тулалдуулахыг хүсээгүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Тэрээр дэлхийн улс үндэстнүүдэд сайн мэдээний үүдийг нээх арван хоёр эрийг мөн тэдний удирдлага доор зам мөрөөр нь замнах далан эрийг амь насаа өгөхөд бэлэн байж, Абрахамын адил агуу золиос гаргасан эрчүүдийн дундаас сонголгүйгээр Өөрийн хаант улсыг зохион байгуулах боломжгүй байх байсан.

Одоо Их Эзэн Өөрийн арван хоёртой мөн далтай болсон бөгөөд адил золиос гаргах Далын өөр чуулгуудыг дуудах болно. Золиослол гаргаагүй, өргөлөө өргөөгүй байгаа хүмүүс үүний дараа хийх болно.”

Бригам Янг

Photograph of Brigham Young in stately side pose.

“Биднийг Миссурид ирэхэд Их Эзэн Өөрийн үйлчлэгч Иосеф Смитэд хандан ‘Би өргөлийг чинь хүлээн авлаа’ хэмээн хэлсэн бөгөөд бид буцаад гэртээ харих боломжтой болсон юм. Намайг эргэн ирэхэд олон найз минь надаас хүмүүсийн ажлыг тасалдуулж, бүтээсэн зүйл юу ч үгүй Миссури рүү очоод, буцаж ирэхэд ямар үр ашигтай байсныг асуудаг. ‘Хэнд ашигтай байсан юм бэ?’ ‘Хэрэв Их Эзэн үүнийг хийхийг зарлиг болгосон юм бол Тэр ямар зорилгыг урьдчилан харсан юм бэ?’ … гэж тэд асуусан. Би тэдгээр ахад маш өндөр хүүтэй төлбөр авснаа, тийм ээ, бошиглогчтой хамт аялснаар хүлээж авсан миний мэдлэг бялхаж байгаа тухай хэлсэн.”

Вилфорд Вүдрафф

Portrait of Wilford Woodruff. He is depicted wearing a black suit, vest and bow tie, seated in a red chair and resting one arm on the arm rest and the other on a table.

“Би Сионы хуаранд Бурханы бошиглогчтой хамт байсан. Бурхан түүнтэй харилцаж байхыг би харсан. Бурханы хүч түүнтэй хамт байгааг би харсан. Би түүнийг бошиглогч байсныг харсан. Тэрхүү томилолтод Бурханы хүчээр түүнд илэрхийлэгдсэн зүйлс надад болон түүний зааврыг хүлээн авсан бүх хүнд агуу үнэ цэнтэй.”

“Сионы хуарангийн гишүүд дуудагдах үедээ ихэнх нь нэг нэгнээ танихгүй, олон нь бошиглогчийг хэзээ ч харж байгаагүй. Бид шигшсэн эрдэнэ шиш адил улс даяар тархан амьдардаг байсан. Бид залуу байсан, мөн явж, Сионыг гэтэлгэхээр эрт үед дуудагдаж, хийх ёстой зүйлээ итгэлээрээ үйлдэх хэрэгтэй байсан. Олон өөр мужаас Көртландад цугларч, Бурханы бидэнд өгсөн зарлигийг гүйцэлдүүлж, Сионыг гэтэлгэхээр бид явсан. Бурхан Абрахамын ажлыг хүлээн авсан шиг бидний ажлыг ч мөн хүлээн авсан. Урвагчид, үл итгэгчид биднээс ‘та нар юу хийж бүтээсэн юм бэ?’ гэж олон удаа асууж байсан ч бид агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Бид өөр ямар ч арга замаар олж авч чадахааргүй туршлагыг олж авсан. Бидэнд бошиглогчийн царайг харах, түүнтэй хамт хэдэн мянган миль аялах, түүнтэй хамт байх Бурханы Сүнсний ажил, Есүс Христийн түүнд өгсөн илчлэлүүдийг мөн тэдгээр илчлэл хэрхэн биелэгдэхийг харах онцгой аз завшаан тохиосон юм. Тэрээр улс даяарх хоёр зуу орчим ахлагчийг тэр үед цуглуулж, Есүс Христийн сайн мэдээг тунхаглуулахаар дэлхий дахинд тараан илгээсэн. Хэрэв би Сионы хуарантай хамт яваагүй байсан бол өнөөдөр энд байхгүй байх байсан [Солт Лэйк Ситид, Арван хоёрын чуулгад үйлчилж байхдаа]. … Тийшээ явснаар бид сайн мэдээг тунхаглах боломжийг хүлээн авсан бөгөөд Их Эзэн бидний ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Бидний амь нас удаа дараа эрсдэлд орж, хавчлага мөрдлөг, их ажлын дунд бид итгэлээр амьдарч, ажиллах хэрэгтэй байсан.”

“Сионы хуаранд аялах үед олж авсан бидний туршлага бол алтнаас ч илүү үнэ цэнтэй.”

Тэмдэглэлүүд

  1. Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), 14.

  2. “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177.

  3. Conference Report, Apr. 1898, 29–30; мөн Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 135-ыг үзнэ үү.

  4. “Discourse,” Deseret News, Dec. 22, 1869, 543; мөн Teachings: Wilford Woodruff, 138-ыг үзнэ үү.

  5. Deseret News: Semi-Weekly, July 27, 1880, 2; мөн Teachings: Wilford Woodruff, 138-ыг үзнэ үү.