Семинар
1 Хаад 12–13; 17–22: Тойм


“1 Хаад 12–13; 17–22: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Хаад 12–13; 17–22: Тойм,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

1 Хаад 12–13; 17–22

1 Хаад 12–13; 17–22

Тойм

Өлсгөлөнгийн үеэр бошиглогч Елиа Зарефатын нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс түүнд сүүлчийн хоолоо өгөхийг хүсжээ. Бэлэвсэн эмэгтэй итгэлтэйгээр үйлдэж, Эзэн түүний тос болон гурилыг дуусахааргүй болгон адислав. Елиа Израилын цорын ганц жинхэнэ Бурхан мөн гэдгийг батлахын тулд Баалын тахилчдыг сорилт өрсөлдөөнд дууджээ. Их Эзэн Елиагийн залбиралд хариулж, сорилт өрсөлдөөнд ялахад нь туслан тэнгэрээс гал илгээв.

семинарын дүрс зурагСуралцагчдын Христтэй адил зан чанаруудыг ажигла. Суралцагчдад Есүс Христтэй илүү адилхан болоход нь туслахдаа, тэднээс олж харж байгаа Христтэй адил зан чанарыг нь онцлон хэлэх нь гаргаж буй өсөлт хөгжлөө олж харахад тэдэнд тусална. Энэ чадварын нэг жишээг 82-р хичээл: “1 Хаад 18”-аас олж болно. Есүс Христтэй илүү адил болоход нь суралцагчдад туслах сүнслэг өдөөлтийг хэрхэн хүлээн авах тухай өөр бусад санааг “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралдаа танихад нь тусал” хэсгээс үзнэ үү (Аврагчийн арга барилаар заах нь [2022], 9).

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санааг танд өгнө.

1 Хаад 17

Хичээлийн зорилго: Бошиглогчдын үгсийг дагаснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их итгэн үйлдэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн биднийг бошиглогчоор дамжуулан үйлдэхэд урьсан ямар нэгэн зүйлийг мөн үүнийг хийвэл өгнө хэмээсэн Түүний амлалтыг суралцагчдаар олуул. Ангид хуваалцах бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь.

  • Үзүүлэх контент: Хичээлийг эхлүүлэх тохируулах үйл ажиллагаа

  • Видео:Elijah and the Widow of Zarephath,” (10:12) цагийн код 4:09-өөс 10:06 хүртэл); “That Night My Family Had Sufficient” (1:47) эсвэл “Fathers and Sons” (5:42)

1 Хаад 18

Хичээлийн зорилго: Их Эзэнийг дагах илүү их хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бодит юм гэдгийг мэдсэн эсвэл Тэдний хүчийг амьдралдаа мэдэрч байсан нэг эсвэл түүнээс олон тохиолдлынх нь тухай суралцагчдаар бодуул. Эсвэл тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бодит гэдгийг мөн Тэднийг бүрэн дагах ёстой эсэхээ мэдэхийн тулд юу хийж болох талаар бодож болно.

  • Бэлтгэх зүйл: Наалддаг тууз эсвэл өөр ямар нэг зүйлийг ашиглан шалан дээр эсрэг тэсрэг чиглэл рүү гаргасан сум мэт хоёр шугам, суралцагч бүрд өгөх цаас.

  • Видео:Елиа ба Баалын тахилч нар” (2:16); “His Grace: Choosing to Believe in God” (4:07) эсвэл “Faith Crisis: What Do We Do When We Feel Nothing?” (5:55)