Семинар
Рут: “Их Эзэнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг”


“Рут: ‘Их Эзэнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Рут: ‘Их Эзэнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Рут; 1 Самуел 1–7: 68-р хичээл

Рут

“Их Эзэнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг”

Ruth (Old Testament figure) gleaning wheat in the fields of Boaz.  Naomi, the mother-in-law of Ruth and kinswoman of Boaz, is bringing a cup of water or refreshment to Ruth as she works.  There are other men and women working in the fields.  These people are depicted in the background.  The painting depicts Ruth gleaning in the fields in hopes of gaining the favor of Boaz.  Boaz is not depicted in the painting.

Авралын үнэ цэн бидний хувьд дангаараа төлөхөд дэндүү өндөр учраас бидний хүн нэг бүр гэтэлгэгдэх шаардлагатай. Хуучин Гэрээнд цэдэглэсэн Рут, Наоми, Боаз нарын шастир бол бидний хувийн Гэтэлгэгчээр Есүс Христийн үүргийг бэлгэдсэн бие махбодын гэтэлгэлийн түүх юм. Энэ хичээл нь Есүс Христэд мөн Түүний гэтэлгэх хүчинд итгэх хүслийг нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийг яагаад Гэтэлгэгч хэмээн нэрлэдгийг бодож үзэхэд суралцагчдыг урь. Есүс Христ биднийг бие махбодын хийгээд сүнсний үхлээс хэрхэн гэтэлгэснийг тунгаан бодоход тэднийг урамшуулан дэмж. (Тусламж шаардлагатай бол Судруудын удирдамж дахь “Гэтэлгэгч, Гэтэлгэгдсэн, Гэтэлгэл” гэснийг лавлан харах боломжтой.) Бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг уриал.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христ бол бидний Гэтэлгэгч хэмээсэн нь ямар утгатай вэ?

Та Есүс Христийн дараах зургийг эсвэл өөрийн сонгосон өөр нэг зургийг үзүүлж, самбарт Гэтэлгэгч гэдэг үгийг бичин хичээлийг эхлүүлж болно.

Ахлагч Кристоффэрсоны эшлэлийг дэлгэцэд харуулаад, судлах тэмдэглэлдээ энэ хоёр асуултад хариулахад суралцагчдыг урь.

Jesus Christ depicted teaching a Samaritan woman at a well. Christ is portrayed sitting on the edge of the well. The woman is seated on the ground before Him.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тайлбарласан.

Portrait of Elder D. Todd Christofferson.  Photographed in March 2020.

Есүс Христийг дүрсэлсэн нэр цолоос хамгийн чухал нь Гэтэлгэгч хэмээх нэр юм. … Гэтэлгэх гэдэг үг нь өр төлбөр буюу хүлээсэн үүргээ төлж барагдуулах гэсэн утгатай юм. Гэтэлгэх гэдэг нь бас аврах, өр төлбөрийг төлж чөлөөлөх гэсэн утгатай юм. (“Гэтэлгэл,” Ерөнхий чуулган, 2013 оны 4-р сар, 128–132)

  • Та нарт мөн бусад хүнд Есүс Христээр гэтэлгэгдэх ямар арга зам хэрэгтэй вэ?

  • Та нар амьдралдаа Есүс Христийн гэтэлгэх хүчинд итгэхийг хэр их хүсэж байна вэ? Яагаад?

Өгсөн хариултдаа хэр итгэлтэй байгаагаа мөн Аврагчийн тухай болон Түүний гэтэлгэгч хүчний талаар илүү сайн ойлгож, мэдрэхэд хэрэгтэй зүйлийнхээ талаар бодож үзэхэд суралцагчдыг урь.

Та дараагийн догол мөрийг өөрийн үгээр нэгтгэн дүгнэж болно. Та мөн самбарт бичсэн Гэтэлгэгч гэдэг үгийн дэргэд үнэнийг тодоор бичиж болно.

Гэтэлгэл бол Рутын шастир дахь чухал сэдвүүдийн нэг юм. Та Рутын түүхийг судалж байхдаа хэрэв бид Есүс Христэд ирэх юм бол Тэр биднийг гэтэлгэх болно гэдгийг ойлгоход энэ түүхийг өөртэйгөө харьцуулах нь бидэнд хэрхэн туслахыг бодож үз. Бид юугаараа Руттай адил бөгөөд гэтэлгэгдэх шаардлагатайг, Боаз хэрхэн Аврагч Есүс Христ биднийг гэтэлгэдэгтэй адил байгааг мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.

Рутын шастир

Та дараах хураангуйг унших юм уу тайлбарлаж болно.

Өлсгөлөн болох үед Наоми хэмээх израил эмэгтэй нөхөр, хоёр хөвгүүний хамт хөрш зэргэлдээх Бетлехемээс өөр соёл, шашин шүтлэгтэй Моабын нутаг дэвсгэр лүү нүүжээ. Хөвгүүд нь тэнд байхдаа Рут, Орпа хэмээх моаб эмэгтэйчүүдтэй гэрлэв.

Харамсалтай нь Наомигийн нөхөр, хоёр хөвгүүн нас барж, гурван эмэгтэй бэлэвсэрч үлджээ. Наоми Бетлехем рүү буцахыг сонгов. Наоми бэрүүдээ асарч халамжилж чадахгүй тул Моаб дахь гэр бүлдээ буцахыг тэдэнд уриалав. Орпа гэртээ буцжээ.

Наомид хэлсэн Рутын хариултыг олж мэдэхийн тулд Рут 1:8–9, 14–17-г унш.

  • Наомитай хамт Бетлехемд очсоноор Рутад ямар тодорхой бус үйл явдал, бэрхшээлүүд тулгардаг вэ?

    Суралцагчдын хуваалцаж байгаа зүйлийг сонссоны дараа та дараах зүйлсийн заримыг тайлбарлан өгч болно. Тухайлбал:

    • Наомитай хамт явснаар Рут Моаб нутаг дахь гэр бүлээ орхих болно.

    • Рут өөр соёлтой, таньж мэдэхгүй нутагт харийн хүн байх болно.

    • Нөхөргүйн улмаас Рут, Наоми хоёр туйлын ядуу зүдүү амьдралыг туулах болно.

    • Рутын сонголт нь моабчуудын хуурамч бурхдад бус, харин Иеховаг (Есүс Христэд) шүтэн биширч, түүнд найдах хүсэлтэй байгааг харуулсан. (Та суралцагчдыг 16-р шүлэгт цэдэглэсэн “таны Бурхан миний Бурхан” гэсэн үгсийг олж тэмдэглэхэд урьж болно.)

  • Та нар Рутын нөхцөл байдлыг мэдэж байгаа тул түүний хариултаас юу та нарт онцгой санагдаж байна вэ?

Боаз Рутыг гэтэлгэдэг

семинарын дүрсРутын түүхийг үргэлжлүүлэхийн тулд та суралцагчдыг “Рут, Наоми хоёр гэтэлгэгдсэн нь” тараах материалыг гүйцээж бичихэд урьж болно. Суралцагчид уг түүхийн чухал хэсгүүдийг бичихдээ хос хосоороо ажиллаж болно. Өөр нэг сонголт нь тараах материал дээрх судрын хэсгүүдийг суралцагчдад өгөөд, тэдгээр шүлгийг хамтрагчтайгаа өөрсдийн үгээр нэгтгэн дүгнэхэд урих байж болно.

Суралцагчдыг тараах материалыг гүйцээн бичсэний дараа та хэрэгтэй гэж үзсэн дараах зүйлсийн аль нэгийг тайлбарлаж болно. Үүнд:

  • Мосегийн хуульд ядуусыг халамжлахын тулд хураагаагүй үр тариаг талбайдаа үлдээхийг израилчуудаас шаарддаг байв (Леви 19:9–10-ыг үзнэ үү).

  • Наоми Боазыг тэдний өвийг хойчдоо золин авах “эрх бүхий нэгэн” (Рут 2:20-ийг үзнэ үү) буюу ойрын садангийн хүн хэмээн Рутад хэлжээ. “Эрх бүхий нэгэн” гэдэг нь еврей хэлний go-el буюу “гэтэлгэгч” гэсэн утгатай үгээс гаралтай. “Эрх бүхий нэгэн” нь гэр бүлийнхээ бэлэвсэн эхнэрүүдийн аюулгүй, баталгаатай байдлыг нь анхаарахын тулд тэднийг халамжлах (эсвэл бүр гэрлэх) ёстой гэж үздэг байжээ.

  • Руттай гэрлэх эрх бүхий түүний ойрын хамаатан нь өв золигч өөр нэгэн байсан тул Боаз Руттай гэрлэхээсээ өмнө (Рут 4:9–10, 13-ыг үзнэ үү) эрхийг түүнээс худалдаж авчээ (Рут 3:12–13-ыг үзнэ үү).

Самбарт хоёр багана үүсгэх нь тустай байж магадгүй. Эхний баганад Рут/Бид, хоёр дахь баганад Боаз/Есүс Христ гэсэн гарчиг тавь. Суралцагчид олж мэдсэн зүйлсээ самбарт жагсаан бичиж болно.

  • Бид ямар байдлаараа Руттай адил байж болох вэ?

    Хариулт өгөхөд суралцагчдад хүндрэлтэй байвал тэднээс хэр хангалттай, хангалтгүй байгаагаа эргэцүүлэн бодохыг хүсэх талаар бодож үз. (Үүнд хангалттай зөв шударга эсвэл дуулгавартай байж чадахгүй байх, гэм нүгэл, сул дорой байдлаа даван туулах хангалттай хүчгүй байх, зөв зүйлийг үргэлжлүүлэн хийхэд хангалттай дэмжлэг үгүй байх гэх мэт байж болно.) Та мөн гэтэлгэл эрэлхийлэхийн тулд Рут юу хийсэн талаар, бид хэрхэн адилхан байж болохыг асууж болно.

  • Боаз ямар байдлаараа Есүс Христтэй адил вэ?

    Хариулт өгөхөд суралцагчдад хүндрэлтэй байвал Рут 2:12, 15–16-г эргэн харахад тэднийг урих талаар бодож үз. Рутыг үргэлж хайрлаж, халамжлахын тулд Боаз түүнтэй гэрлэх, харилцаа үүсгэх гэрээ байгуулсан гэдгийг мөн та онцолж болно.

    Шаардлагатай гэж үзвэл Аврагч бидэнд хэрэгтэй бүх арга замаар биднийг гэтэлгэдэг гэдгийг тайлбарла. Аврагч биднийг хэрхэн гэтэлгэдгийг олж мэдэхийн тулд Мозая 15:7–9 эсвэл Хиламан 5:9–11-ийг уншихад суралцагчдыг урих талаар бодож үз. Та мөн Аврагчийн гэтэлгэлийн ажилд бидэнд дэлхий дээрх асуудлаа шийдвэрлэхэд туслах багтдаг гэдгийг нэмж хэлж болно (Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Ерөнхий чуулган, 2013 оны 4-р сар, 128–132-ыг үзнэ үү).

  • Боаз түүнд тусалж, түүнтэй гэрлэхээс өмнөх болон гэрлэсний дараа Рутын нөхцөл байдалд гарсан ялгааг та нар хэрхэн дүрслэх вэ?

  • Рут, Боаз хоёрын түүхээр дамжуулан Есүс Христтэй харилцах харилцааныхаа талаар бид ямар сургамж авах вэ?

Есүс Христ бол бидний Гэтэлгэгч

Суралцагчдад дараагийн гурван асуултад хариулах боломж олгох нь Ариун Сүнсийг урьж чадна. Суралцагчид хуваалцаж, бие биеэ сонсох үед Есүс Христэд мөн Түүний гэтэлгэх хүчинд итгэх илүү их хүслийг мэдрэхэд Ариун Сүнс тусалж чадна. Эхний асуултад хариулахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд та “Амьдралын зорилгоо олохуй: Итгэл чухал уу?” (5:08) эсвэл “Өнгөрсөн алдаануудаасаа урагшил” (3:43) бичлэгүүдийг ChurchofJesusChrist.org дээр үзүүлэх боломжтой.

5:9
3:43
  • Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн Есүс Христийн гэтэлгэгч хүчийг хэзээ мэдэрсэн бэ?

  • Та нар ирээдүйд яагаад Рутын адилаар Есүс Христэд мөн Түүний гэтэлгэгч хүчинд итгэхийг хүсэх вэ?

  • Та нарын бодлоор хэн нэгэн Аврагчийн гэтэлгэх хүчинд итгэх хүслээ нэмэгдүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

Хичээлийн төгсгөлд Их Эзэнд мөн Түүний гэтэлгэгч хүчинд итгэх талаар Ариун Сүнснээс хүлээн авсан бодол санаа, сэтгэгдлээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэд хичээлийн эхэнд судлах тэмдэглэлдээ хариулсан асуултууд дээрээ бодол санаагаа нэмж бичихийг хүсэж болно.