“Гэтлэл 15; 17: Судрууд дахь Бурханаас ирсэн үнэнүүдийг тодорхойлох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 15; 17: Судрууд дахь Бурханаас ирсэн үнэнүүдийг тодорхойлох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
46-р хичээл: Гэтлэл 14–18
Гэтлэл 15; 17
Судрууд дахь Бурханаас ирсэн үнэнүүдийг тодорхойлох
Бурхан чухал сүнслэг хичээлүүдийг заахдаа ихэвчлэн биеэрээ үзэж туулах туршлагыг ашигладаг. Жишээ нь: Бурхан израилчуудад болон бидэнд заахын тулд тэдний усны болон тулаанд тусламж авах хэрэгцээг нь ашигласан. Дадлага, Сүнсний удирдамжийн дагуу бид судрын түүх дэх сүнслэг үнэнүүдийг тодорхойлж, амьдралдаа хэрэгжүүлэхэд сурна. Энэ хичээл нь судрын түүх дэх Бурханаас ирсэн үнэнүүдийг тодорхойлох, тэдгээр үнэнийг амьдралтайгаа холбох дадлага хийхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Энэ улирлын турш Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувдаас судалсан түүхүүдээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. “Энэ түүх надад заадаг учраас би -ний түүхэд дуртай” гэсэн өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнээ хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрууд дахь сайн мэдээний үнэнүүдийг тодорхойлох
ээр суралцагчид янз бүрийн сайн мэдээний үнэнийг олох, хуваалцах боломжтой. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бол бүх сайн мэдээний үнэний эх сурвалж юм гэдгийг суралцагчдад сануулах нь тустай байж болох юм. Сайн мэдээний үнэнүүдийг хэрхэн олж, хэрэгжүүлэхээ сурч мэдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд тусална гэдгийг тайлбарла.
Хичээлийг эхлүүлэхдээ доорх өгүүлбэрийн хоосон зайг хэрхэн нөхөж бичихийг суралцагчдаас асуу. Судалсан зарим судрын түүхийг зургаар сануулах нь тустай гэж үзвэл та доорхтой адил зургуудыг үзүүлж болох юм. Эсвэл Gospel Library дэх “Видеонууд ба зургууд” хэсгээс Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009] дахь Хуучин Гэрээний зургуудыг үзэхэд суралцагчдыг урь.
Дараах өгүүлбэрийг сонгосон судрын түүхээ ашиглан нөхөж бич.
“Би -ын түүхэд дуртай, учир нь энэ надад -ыг заадаг.”
Суралцагчид сайн дураараа ангийнхантайгаа хуваалцахдаа тодорхойлсон үнэнүүдээ самбарт бичиж болно. Хуваалцах үнэнээ “Бид Бурханы хүүхдүүд билээ” (Мосе 1:1–7-г үзнэ үү) гэх мэт сургаал маягаар тодорхойлж болох юм. Эсвэл тэд “Хэрэв бид Бурханаар удирдуулахыг хүсвэл Тэрээр ажлыг нь гүйцэлдүүлэх бидний чадварыг нэмэгдүүлэх болно” (Мосе 6:31–36-г үзнэ үү) гэх мэт хамаатай байж болох зарчим маягаар тодорхойлж болно. Та мөн хуваалцсан суралцагчдаас бичсэн үнэн нь яагаад тэдний амьдралд чухал гэдгийг тайлбарлахыг хүсэж болно.
Багшийн хувьд суралцагч бүрийн тайлбарт өөрөө хариулахгүй байхыг хичээгээрэй. Өөр суралцагчийн тайлбараас сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийнхнаас хүсэх нь тустай байж болно. Энэ нь Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан өөрсдийн бодол, мэдрэмжийг олж нээхэд суралцагчдад тусална. Энэ талаарх нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар [2022]-ын “Суралцагчдад сурах хариуцлага хүлээхэд нь туслах” хэсгээс үзнэ үү.
Суралцагчдыг хуваалцаж байхад та судрын түүхэд дуртай байх, тухайн түүхээс Бурханаас ирсэн холбогдох үнэнийг олох хоёрын хооронд чухал ялгаа байгааг онцолж болно. Судраас судлахдаа Сүнсний удирдамжийг залбиран эрэлхийлэх үед Тэнгэрлэг Эцэг тэдэнд хамгийн их нь хамаатай үнэнийг олоход тусална гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг хуваалцаж дууссаны дараа бие даан судар судлахдаа үнэнүүдийг тодорхойлохын тулд гаргадаг хичээл зүтгэлээ эргэцүүлэн бодоход тэднийг урь. Та дараах өдөөлтүүдийг ашиглаж болно.
Дараах асуултуудын хариултыг судлах тэмдэглэлдээ бич.
-
Бие даан судар судлах нь та нарыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр болоход тусалж байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Тэнгэрлэг Эцэг анхаарлаа төвлөрүүлж хараасай гэж хүсэж байгаа үнэнүүдийг тодорхойлохын тулд та нар судар судлах үеэрээ хэр олон удаа түр зогсдог вэ?
-
Судрын түүхүүд та нарын амьдралтай хэрхэн хамаатай болохыг ойлгохыг эрэлхийлдэг үү?
Та нар өнөөдөр Гэтлэл 15, 17 дахь түүхүүдийг судлахдаа Сүнснээс ирэх бурханлагаар өдөөгдсөн бодол, мэдрэмжид анхаарлаа хандуул. Аль мэдрэмж бие даан судар судлахад тань илүү ихийг олж мэдэхэд тус болохыг олж мэд.
Гэтлэл 15, 17-оос сайн мэдээний үнэнүүдийг тодорхойлох
Хичээлийн энэ хэсэгт суралцагчид Их Эзэн цөлд израилчуудыг харж халамжилж байсан түүхээс холбогдох үнэнүүдийг тодорхойлох, олох боломжтой байх болно.
Ангийнхныг хоёр хоёроор нь хамтрагч болгон хуваарил. Тараах материалд байгаа түүх тус бүрийг судлахын тулд ижил тоотой багуудад хуваарил. Та судар судлах туршлага багатай суралцагчдыг судар судлах илүү туршлагатай суралцагчтай хамтран ажиллуулахаар зохицуулж болно.
Багуудад ярилцах, бэлтгэх хангалттай цаг олгохоо мартуузай. Та тойрон алхаж, бага зэрэг нэмэлт чиглэл хэрэгтэй суралцагчдад тусал.
Судлах, ярилцах, бэлтгэх хангалттай хугацаа өнгөрсний дараа багуудад юу сурч мэдсэнээ хуваалцах боломж олго. Боломжтой цагаас хамаарч суралцагчдын хуваалцаж болох арга замууд:
-
Хос бүр түүхээ өөр түүхийг судалсан хостой хуваалцана. Дараа нь тэд дахиад тухайн түүхийн үлдсэн хэсгийг судалсан багтай хуваалцана.
-
Эхлээд багууд нэг ижил түүхийг судалсан хүмүүстэйгээ нийлж, хуваалцана. (Энэ нь өөрсдийнх нь түүхийн талаар нэмэлт ойлголтыг суралцагчдад өгч болох юм.) Дараа нь суралцагчид өөр түүхийг судалсан баг бүртэй хамтран зургаан гишүүнтэй бүлэг болон нийлж, хуваалцана.
-
Багууд ээлжлэн бэлтгэсэн зүйлээ ангийнхандаа танилцуулна.
Хичээлийг өөрт тохируулан өөрчлөх
Хичээлийг дуусгахдаа, сурч мэдсэн зүйлээ өөрсдөдөө тохируулан өөрчлөхөд нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил өдөөлтүүдийг хэрэглэ.
Судлах тэмдэглэлдээ дараах зүйлсийн талаар санал бодлоо тэмдэглэ.
-
Энэ хичээлээс Тэнгэрлэг Эцэг та нарыг юуг дурсан санаасай гэж хүсэж байна гэж бодож байна вэ? Яагаад?
-
Судрын түүхүүдээс үнэнийг тодорхойлох чадварыг бие даан судар судлахдаа хэрхэн ашиглаж болох вэ? Энэ чадварыг ашиглах нь судруудыг судлах туршлагад чинь хэрхэн нөлөөлж болох вэ?
Хүсвэл судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлийнхээ хэсгээс хуваалцахад суралцагчдыг урьж болох юм.
Түүнчлэн дараа дараагийн хичээлээр бие даан судар судлахдаа сурч мэдэж байгаа үнэнүүдээ хуваалцахад суралцагчдыг урих боломжийг эрэлхийл.