Номын сан
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих


“Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих,” Сэдэв ба асуулт (2023)

Алхангаа ярилцаж буй залуучууд

Сайн мэдээг судлах удирдамж

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Бид Бурханы хүүхдүүдийг Түүний адислалуудыг хүлээн авахад хэрхэн хайраар урьдаг тухай

Та нэг найзтайгаа хамт алхаж байгаагаар төсөөл дөө. Зам харанхуй ч гэсэн танд замаа гэрэлтүүлэх гар чийдэн байгаа. Та өөрийнхөө өмнө юу байгааг хялбархан харахын тулд гар чийдэнг ашиглаж байгаа. Гэхдээ та найзынхаа аяллыг амар хялбар болгохыг хүсдэг учир түүнтэй гэрлээ хуваалцана.

Сайн мэдээ бидний амьдралын аяныг гэрэл гэгээтэй болгодог энэ л шалтгааны улмаас бид бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад урьдаг. Энэ нь бодгалийн асуултуудад хариулж, бидэнд ойлголт, амар амгалан, баяр баяслыг өгдөг. Тиймээс бид үүнийг Бурханы хүүхдүүдтэй хуваалцдаг. Учир нь бид тэдэнд хайртай ба тэднийг бүгд Түүний гэрлээс ашиг тус хүртээсэй гэж хүсдэг билээ (3 Нифай 18:24-ийг үзнэ үү).

Бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад урина гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Энэ нь амар амгалангийн, сайн үйлсийн “сайн мэдээ” (Ром 10:15) учраас хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад урихыг хичээдэг. Бид “үгээр мөн үлгэр жишээгээр” дамжуулан бусдыг сайн мэдээг хүлээн авахад урьдаг. Энэ нь өдөр тутмын амьдралдаа сайн мэдээг хуваалцах, номлогчоор үйлчлэх, “шинэ ба эргэн ирж буй Сүмийн гишүүдэд гэрээний замаар өсөж хөгжихөд нь туслах” зэргээр байж болно. Бид бусдад “Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь” туслах үедээ жинхэнэ баяр баяслыг мэдэрч чадна.

Сэдвийн тойм: Номлогчийн ажил

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христийн Сүм, Хөрвөлт, Үүрдийн Гэрээ, Израилын цугларалт

1-р хэсэг

Бүх хүнийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад урих үедээ бид Бурханд ажлаа гүйцэлдүүлэхэд нь тусалдаг

Эмэгтэйчүүд сүм дээр ярилцаж байгаа нь

Бурхан бүх хүүхдээ Есүс Христийн сайн мэдээг сонсож, ингэснээр бүх хүн үүний адислалыг хүлээн аваасай хэмээн хүсдэг. Их Эзэний хувьд Өөрийн сайн мэдээг бусдад авчрах нэг арга зам бол биднийг “тэдний дунд түүний үгийг тунхаглахаар” (3 Нифай 5:13) дуудах явдал юм. Бид Түүний үгийг хуваалцаж, бусдад Есүс Христэд ирэх болон Түүний тайтгарал, найдвар, амар амгаланг мэдрэх боломжийг олгосноор баяр баясал мэдэрдэг.

Бодох зүйлс

  • Бодгаль бүр Бурханд үнэ цэнтэй. Тэрээр бид бүгдийг Өөрт нь эргэн ирэхийг хүсдэг. Сургаал ба Гэрээнүүд 18:10–16-г уншаад, Бурханы хүүхдүүдийн үнэ цэнгийн талаар бодож үз. Яагаад Их Эзэн таныг бусадтай сайн мэдээг хуваалцаасай гэж хүсдэг вэ? Тантай сайн мэдээг хуваалцсан эсвэл Христэд ирэхэд тань тусалсан хэн нэгний тухай бод. Хэрэв тэр хүн тантай Аврагчийн гэрлийг хуваалцаагүй бол таны амьдрал хэр өөр байх байсан бол? Төрсөн сэтгэгдлээ бичиж аваад, Түүний үгийг бусадтай хэрхэн хуваалцаж болох талаар бичээрэй.

  • Бид бусдыг сайн мэдээний тухай суралцахад, эсвэл зүгээр л ирж, энэ нь чухам юуны тухай болохыг мэдэхэд урих аваас бид сайн мэдээг хуваалцахдаа амжилт олдог. Тэд бидний урилгыг хүлээн авч ч болно, эсвэл хүлээж авахгүй ч байж болно. Ахлагч Дийтр Ф.Угдорфын “Та нарын агуу адал явдал захиас дахь “Түүхээ хуваалц” хэсгийг унш. Та хэнийг сайн мэдээний талаар суралцахад урьж болох эсвэл хэнийг дахин урьж болох талаар бод. Та уг хүнийг урих үедээ түүнийг хайрлаж, хүндэлдгээ хэрхэн харуулж болох вэ? Ингэх нь хэрхэн тэдэнд Аврагчийн тэднийг гэх хайрыг мэдрэхэд туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бид Есүс Христийн сайн мэдээг хуваалцахдаа бусадтай тэдний хүсдэг эсвэл хэрэгтэй арга замаар холбогдох нь чухал байдаг. Хэрхэн ийн үйлдэх талаарх зарим санааг Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж-ийн 9-р бүлэг дэх “Заах хүнийг байгаа газраас нь олох” хэсгээс хамтдаа уншина уу. Энэ хэсэг дэх асуулт, санаануудыг ярилцаж, өөр санаануудыг бодож ол. Тэгээд хэн нэгнийг сайн мэдээний талаар суралцахад урьж буй мэтээр харилцан яриа өрнүүл. Дараа нь бусдыг Христэд ирэхэд урих үедээ эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүл.

  • Сургаал ба Гэрээнүүд 4-ийг хамтдаа уншаад, хэн Есүс Христийн сайн мэдээг хуваалцахаар дуудагддаг тухай ярилц (3-р шүлгийг үзнэ үү). Дараа нь 5–6-р шүлэгт дурдсан Христийнхтэй адил зан чанаруудыг болон тэдгээр нь бидэнд Түүний үгийг хуваалцахад хэрхэн тусалж болох талаар ярилц. Та нар эдгээр зан чанарыг тогтоохын тулд нэг тоглоом тоглож болно. Бүлгийнхээ хэн нэгэн рүү бөмбөг шидсэнээр эхэл. Тэр хүн бөмбөгийг барьж авахад, түүгээр ярилцсан зан чанаруудаас нэгийг нь хэлүүл. Бүх зан чанарыг хэлж дуустал тоглоомоо үргэлжлүүл. Та илүү хурдан хэлж чадах эсэхээ үзэхийн тулд хэд хэдэн удаа тоглож болно. Өөртөө хэвшүүлэх нэг зан чанарыг сонгоод энэ нь танд бусдыг Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад урихад хэрхэн тусалж байгааг ажиглаарай.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Бид хайрлаж, хуваалцаж, урьснаар бусдад Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад тусалж чадна

Нэгэн эмэгтэй барилгын гадна өөр эмэгтэйтэй ярилцаж байгаа нь

Сүмийн гишүүдийн хувьд “бид Бурханыг болон хүүхдүүдийг нь хайрладаг учраас” хүн бүрийг Есүс Христийн сайн мэдээг хүлээн аваасай, мөн бусад хүнийг бидэнтэй адил баяр баяслыг мэдрээсэй гэж хүсдэг. Бусдад сайн мэдээг хүргэх нь маш энгийн. Бид хайрлаж, хуваалцаж, урих хэрэгтэй. Заримдаа бид Сүм дэх номлогчийн үйлчлэлээр дамжуулан ийн үйлддэг. Ихэнхдээ бид сайн мэдээний зарчмуудаар амьдарч, итгэлийнхээ тухай жирийн бөгөөд энгийн арга замаар ярилцсанаар хайрлаж, хуваалцаж, урьдаг. Бид хаа сайгүй хүмүүстэй сайн мэдээг хуваалцсанаар Бурханы хүүхдүүдийг мөнх амьдралд бэлтгэхэд тусалдаг.

Бодох зүйлс

  • Заримдаа бид Есүс Христийн сайн мэдээг хуваалцахыг хүсдэг ч юунаас эхлэхээ мэдэхгүй байж болно. Сайн мэдээг жирийн бөгөөд энгийн арга замаар хуваалцах сүнслэг удирдамж авахын тулд ахлагч Гари Э.Стивэнсоны “Хайрла, хуваалц, урь” захиасыг эргэн хар. Тэгээд Maтай 7:7 ба 3 Нифай 18:20-ийг уншаад, найз нөхөд, хөршүүд, хайртай хүмүүстэйгээ Их Эзэний сайн мэдээг хуваалцахдаа Түүнээс хэрхэн тусламж гуйж болохыг тунгаан бод. Түүнээс удирдамж авахын төлөө залбирч, дараа нь номлогч байх боломжуудыг эрж хай. Бусдыг Их Эзэний сайн мэдээний талаар суралцахад хайраар урих үедээ Түүний мутрыг хэрхэн олж харснаа бич.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бид номлогчоор үйлчлэх боломжтой байдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь” болон ахлагч Роналд А.Расбандын “Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ” захиасыг унш. Яагаад Их Эзэнд сайн мэдээгээ бусдад хүргэхэд нь бүх насны номлогчид хэрэгтэй байдаг вэ? Тэр тэднийг хичээл зүтгэлийнх нь төлөө хэрхэн адисалдаг вэ? Номлогчид бусдыг Христэд ирэхэд нь туслахаар хайрлах, хуваалцах, урих зарчмуудыг хэрхэн дагаж байгааг харснаа эргэцүүлэн бод. Та тэдний үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ? Та номлолд үйлчлэх мөн энэ боломжийн төлөө бэлтгэж эхлэх хэрэгтэй эсэхийг тунгаан бодож болно.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ахлагч Дийтр Ф.Угдорф “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” захиасандаа сайн мэдээг хуваалцах таван энгийн зөвлөмж өгчээ. Эдгээр зөвлөгөөг хамтдаа уншаад, хэрхэн тэдгээрийг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж болох талаар ярилц. Та бас “Simple Ways to Love, Share, and Invite” эсвэл “Simple Ways to Love, Share, and Invite for Youth” видеог үзээд, бусадтай сайн мэдээг хэрхэн жирийн аргаар хуваалцаж болох талаар ярилц. Сүнсээр өдөөгдсөн үедээ өдөр тутмын амьдралдаа сайн мэдээнээс тогтмол хуваалцах замаар эдгээр зарчмыг хэрэгжүүл. Та нар дараа нь дахин уулзаад хичээл зүтгэлийнхээ талаар, номлогчийн ажлын явцад сурсан зүйлийнхээ тухай ярилцаж болно.

  • Номлолд үйлчлэх нь амьдралыг тань өөрчлөх боломж байж болно. Номлогчийн үйлчлэлээс ирдэг зарим адислалын тухай мэдэхийн тулд ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэн “Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан” үгийг унш. Хэрэв та номлолд үйлчилсэн бол таны үйлчлэл амьдралыг тань хэрхэн адисалсан талаар хуваалцахыг бод. Дараа нь бүрэн цагийн номлогч, үйлчлэлийн болон ахмад номлогчдын хувьд Сүмийн гишүүд хэрхэн хайрлаж, хуваалцаж, урих боломжтой байдаг талаар мөн тэдний олон янзын үүрэг хариуцлагын тухай ярилц. Түүнчлэн та нар “Хаа дуудсан ч би явах болно дууг хамт дуулж, Их Эзэний биднийг үйлчлүүлэхээр дуудсан ямар ч газарт Тэр бидэнд хайрлаж, хуваалцаж, урихад туслах талаар ярилцаж болно ( 1 Нифай 3:7-г үзнэ үү).

Илүү дэлгэрэнгүй судлах

Эх сурвалж

  1. Guide to the Scriptures, “Missionary Work,” Gospel Library.

  2. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2.3, Gospel Library.

  3. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад зориулсан удирдамж (2023), 1.

  4. Дийтр Ф.Угдорф, “Та нарын агуу адал явдал,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–98.

  5. Миний сайн мэдээг номло, 171–172

  6. Ерөнхий гарын авлага, 23.1.2

  7. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14.

  8. Ерөнхий гарын авлага, 23.1.3-ыг үзнэ үү.

  9. Дуулал, д. 139.