Номлогчдод зориулсан EnglishConnect Судлах удирдамж, “Англи хэл сурахын ашиг тус юу вэ?”
ECM Судлах удирдамж, “Англи хэл сурахын ашиг тус юу вэ?”
Англи хэл сурахын ашиг тус юу вэ?
Англи хэлийг сурах нь таныг номлогчийн хувьд адисалж, номлолын дараах үйлчлэл, боловсрол болон ажил эрхлэлтийн боломжуудыг нэмэгдүүлдэг.
Үйлчлэл
“Хэрэв та англи хэлээр ярьдаггүй бол номлогчийн хувьд сурах ёстой. Энэ нь таныг номлолын тань явцад төдийгүй амьдралын тань туршид адислах болно” (Миний сайн мэдээг номло, 146). Номлолдоо англи хэл сурах нь танай хамтрагч та хоёрыг нэг нэгнээ хүчирхэгжүүлж, дэмжих боломжуудаар хангах болно. “Номлолын хэлээ эсвэл англи хэлийг аль болох хурдан сайн сурч, амжилт гаргахад нь хамтрагчдадаа тусал. Хамтрагчийнхаа болон бусад номлогчийн гаргаж буй амжилтыг чин сэтгэлээсээ, ойр ойрхон сайшаа” (Миний сайн мэдээг номло, 148). Та гэртээ хариад, бусдад туслахдаа англи хэлний чадвараа ашиглаж болно. “Гэртээ ирснийхээ дараа ч номлолынхоо хэлийг үргэлжлүүлэн ашигла. Их Эзэн танд маш их зүйл өгсөн бөгөөд хожим нь таны хэлний чадварыг ашиглаж магадгүй” (Миний сайн мэдээг номло, 146).
Боловсрол
Номлолын үйлчлэлээ дуусгаж байгаа бүх бүрэн цагийн залуу номлогчид (үүнд: номлолоо эрт дуусгасан болон үйлчлэлийн номлогчдыг оруулаад) BYU–Pathway Worldwide хөтөлбөрт хамрагдахыг урьдчилан зөвшөөрдөг бөгөөд төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. Номлогчид EnglishConnect 3 онлайн хичлээлийг дуусгах эсвэл англи хэлний үнэлгээнд тэнцэх оноо авсан тохиолдолд BYU–Pathway Worldwide-ын элсэлтийн англи хэлний үнэлгээг өгөхгүй байж болно. BYU–Pathway бол онлайн гэрчилгээ, зэрэг олгодог их сургуулийн хөтөлбөр юм.
Ажил эрхлэлт
Англи хэл сурснаар ажил хөдөлмөр эрхлэх боломжууд нэмэгдэнэ. Эдгээр боломж нь таны оршин суугаа газарт эсвэл онлайнаар байж болно. Төрөлх хэл нь англи хэл биш улс оронд англи хэлтэй хувь хүмүүст ажлын сонголтууд нэмэгддэг бөгөөд тэд англиар ярьдаггүй дундаж хүмүүсээс 30– 50 хувиар өндөр цалин авдаг.
Илүү ихийг мэдэж, нэмэлт эх сурвалжийг үзэхийг хүсвэл missionary.englishconnect.org руу орно уу.