Номлогчдод зориулсан EnglishConnect
Би өдөр тутмын хэл сурах цагаараа юу хийх вэ?


Номлогчдод зориулсан EnglishConnect Судлах удирдамж, “Би өдөр тутмын хэл сурах цагаараа юу хийх вэ?”

ECM Судлах удирдамж, “Өдөр бүр хэл сурах”

Хамтдаа суралцаж буй хоёр номлогч эгч

Би хэл сурах цагаараа юу хийх вэ?

Миний сайн мэдээг номло дээрх зарчмуудыг дага

Миний сайн мэдээг номло гарын авлага танд хэрхэн сүнслэг байдлаар өөрийгөө бэлдэж, утга учиртайгаар суралцахыг заадаг. Энэ нь мөн хэрхэн хэлний бэлгийг эрэлхийлж, хэл сурах зарчмуудыг хэрэгжүүлж сурахад тусална. Миний сайн мэдээг номло удирдамжийн 7-р бүлэг-т заадаг зарчмуудыг тогтмол судалж, хэл сурах цагаараа хэрэгжүүлэхийг хичээ.

Хэл сурах төлөвлөгөө гарга

“Хэл сурах төлөвлөгөө нь шинэ болон туршлагатай номлогчдын аль алинд … чадвараа сайжруулахын тулд өдөр бүр юу хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхэд тусална” (Миний сайн мэдээг номло, 147). Англи хэл сурахад тань туслах Миний сайн мэдээг номло удирдамжийн 8-р бүлэг-т заадаг зорилго тавих үйл явцыг хэрэгжүүлээрэй.

  1. Англи хэл сурах долоо хоног тутмын болон өдөр тутмын зорилго тавь.

  2. EnglishConnect-ийн аль хичээл, суралцагчийн гарын авлага, дасгалын дэвтэр, онлайн эх сурвалжийг ашиглах, хэзээ ашиглах, хамтрагчаа хэрхэн хамруулахаа төлөвлөх хуваарь гарган, тэмдэглэж ав.

  3. Төлөвлөгөөнийхөө дагуу үйлд.

  4. Явцыг шалгаж, биелэлтийг хар. Хэр үр дүнтэй байгааг үнэлэхийн тулд сурах төлөвлөгөөгөө байнга эргэж хар.

Илүү үр дүнтэй суралцахын тулд Миний сайн мэдээг номло удирдамжийн 7-р бүлэг дэх зарчмуудыг хэрэгжүүл. Түвшингээсээ шалтгаалан нэмэлт тусламж авахын тулд дараах сурах төлөвлөгөөний жишээг хар:

Дүгнэх ба эргэн шалгах

Хичээлийн даалгавраа хийж гүйцэтгэхдээ сурах үйл явцаа үнэлэхийн тулд хичээлийн өөрийгөө шалгах хэсгийг ашигла. Нэг түвшний бүх даалгаврыг хийж дуусгаад, тухайн түвшнийхээ төгсгөлийн тестийг хийж гүйцэтгэ. Бэлэн гэж үзвэл дараагийн түвшинд шилжиж болно. Өөрийгөө шалгах үнэлгээ, онлайн даалгавруудыг missionary.englishconnect.org дээрээс олж болно. Сурах явцаа сайжруулахын тулд Миний сайн мэдээг номло удирдамжийн 7-р бүлэг дээрх зарчмуудыг хэрхэн ашиглаж болохоо дүгнэх цагийг өөртөө үе үе гарга.

Би гаргаж буй ахицаа хэрхэн хянах вэ?

Та дөрвөн сар тутамд англи хэлний чадвараа үнэлэхэд урьсан э-мэйл хүлээн авах болно. Та үнэлгээг хийж гүйцэтгэснийхээ дараа өсөлтийн тайлан хүлээн авна. Энэхүү тайлан нь танд ахиц дэвшлээ хянаж, сайжруулах арга замыг олж мэдэхэд туслах болно. Та хамгийн сүүлчийн солилцооныхоо үеэр эцсийн үнэлгээг гүйцэтгэж, гэрчилгээ хүлээн авна. Та ахиц дэвшлээ хянахын тулд Missionary Portal (Номлогчийн портал)-ын хэл сурах хуудсан дээрх үнэлгээ рүүгээ орж болно.

Номлогч эгч нар суралцаж байгаа нь

Хэл сурах нь “хичээнгүйлэн хөдөлмөрлөж, Сүнсний бэлэг авсан байхыг шаарддаг. Хэл сурах хэцүү байвал гайхах хэрэггүй. Үүнд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Өөртөө тэвчээртэй ханд. … Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг эрэлхийлбэл Тэд танд тусална” (Миний сайн мэдээг номло, 145–146).