Номлогчдод зориулсан EnglishConnect
Номлогчдод зориулсан EnglishConnect-д тавтай морилно уу


“Номлогчдод зориулсан EnglishConnect-д тавтай морилно уу,” Номлогчдод зориулсан EnglishConnect Судлах удирдамж

“Тавтай морилно уу,” ECM Судлах удирдамж

Номлогчдод зориулсан EnglishConnect-д тавтай морилно уу

“Хэрэв та англи хэлээр ярьдаггүй бол номлогчийн хувьд сурах ёстой. Энэ нь таныг номлолын тань явцад төдийгүй амьдралын тань туршид адислах болно. Англи хэлийг сурах нь мөн таны гэр бүлийг адисална.” (Миний сайн мэдээг номло, 146).

хамтдаа суралцаж буй хоёр ахлагч

Зорилго

Номлогчдод зориулсан EnglishConnect-ийг англи хэлийг “судалж мөн итгэлээр суралцах[ад]” (Сургаал ба Гэрээнүүд 88:118) тань зориулан гаргасан. EnglishConnect танд дараах байдлаар туслах болно. Үүнд:

  • Есүс Христэд болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд,

  • Хэл сурах сүнслэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд,

  • Англи хэлний чадвараа хөгжүүлэхэд.

Англи хэл сурах нь таныг номлогчийн хувьд адисалж, номлолын дараах үйлчлэл, ажил эрхлэлт, BYU–Pathway Worldwide зэрэг боловсролын боломжуудыг нэмэгдүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Англи хэл сурахын ашиг тус юу вэ?” хэсгээс үзнэ үү.

EnglishConnect-ийн түвшнүүд

Номлогчдод зориулсан EnglishConnect нь Анхан шатны суралцагчдад зориулсан EnglishConnect, EnglishConnect 1, EnglishConnect 2, EnglishConnect 3 гэсэн өсөж хөгжихөд тань туслах хэд хэдэн түвшинтэй. Түвшин бүрд хувиараа судлах, хамтрагчтайгаа хамт дадлага хийх эх сурвалж багтана. Материалаа аваагүй байгаа бол номлолын удирдагчтайгаа холбоо барина уу.

EnglishConnect 1-ээс EnglishConnect 2, EnglishConnect 3 луу, эцэст нь BYU–Pathway Worldwide руу түвшин ахих  дарааллыг харуулсан схем

Өдөр бүр хэл сурах

Номлогчдын хуваарьт хэл сурахад зориулсан 30-60 минут багтдаг (Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг, 2.4.2-оос үзнэ үү). Үүнээс гадна та өдрийн туршид хамтрагчтайгаа номлолынхоо болон англи хэлийг давтаж, дадлага хийж болно.

Та номлолдоо төдийгүй амьдралынхаа турш адислагдаж болохын тулд Номлогчдод зориулсан EnglishConnect-ыг хэл сурах цагаараа ашиглаж болно.

Номлогчдод зориулсан EnglishConnect”-ыг үзнэ үү.

Хамтдаа суралцаж буй номлогч эгч нар

Хэлээ өдөр бүр давтаж, хэлний бэлгийг эрэлхийлэн, Миний сайн мэдээг номло удирдамжийн 7-р бүлэг дэх зарчмуудыг судал.

“Залбирч байгаад хэлээ сурч, давтахдаа тэвчээртэй бай. Хичээнгүй байж, хүчин чармайлт гаргавал Сүнс танд тусална гэдэгт итгэ. Хэлний бэлгийг авч, … итгэлтэй бай.” (Миний сайн мэдээг номло,149).