Номлогчдод зориулсан EnglishConnect Судлах удирдамж, “Хэрхэн эхлэх вэ?”
ECM Судлах удирдамж, “Эхлэх”
Хэрхэн эхлэх вэ?
Missionary.englishconnect.org/missionary дээрх “Steps for Success”-ийг хийж гүйцэтгэ. Эдгээр алхам нь зорилго тавьж, түвшингээ сонгож, судлах эх сурвалжуудыг ашиглаж сурахад тань тусална.
Түвшингээ сонгох
EnglishConnect-ийн түвшнүүдийн талаар уншиж, хаанаас эхлэхээ шийд.
-
Анхан шатны суралцагчдад зориулсан EnglishConnect: Би англи хэл дээр цөөн үг мэднэ эсвэл ямар ч үг мэдэхгүй.
-
EnglishConnect 1: Би англи хэлний цагаан толгойг мэддэг, ойр зуурын үгс эсвэл цээжилсэн хэллэгүүдийг хэлж чадна.
-
EnglishConnect 2: Би энгийн өгүүлбэр зохиож чаддаг боловч заримдаа энгийн яриа өрнүүлж чаддаггүй.
-
EnglishConnect 3: Энгийн яриа өрнүүлж, энгийн өгүүлбэр уншиж, бичиж чадна.
Өөрийн түвшний сурах төлөвлөгөөг дага
Хэлээ давтаж, хэлний бэлгийг эрэлхийлэхдээ Миний сайн мэдээг номло удирдамжийн 7-р бүлэг дээрх хэл сурах зарчмуудыг хэрэгжүүл.
“Хэлний бэлгийг эрэлхийлэхийн нэгэн хэсэг бол уг хэлийг сурахын тулд хөдөлмөрлөж, өөрөөс хамаарах бүхнээ хийх явдал юм. Залбирч байгаад хэлээ сурч, давтахдаа тэвчээртэй бай. Хичээнгүй байж, хүчин чармайлт гаргавал Сүнс танд тусална гэдэгт итгэ” (Миний сайн мэдээг номло, 149).