Англи хэл сурах
Түгээмэл асуудаг асуултууд


“Түгээмэл асуудаг асуултууд,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2022)

“Асуултууд,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж

Түгээмэл асуудаг асуултууд

Би суралцах, дэмжлэг үзүүлэх эх сурвалжид ямар өөрчлөлт хийх боломжтой вэ?

Надад хэдэн багш хэрэгтэй вэ?

EnglishConnect-ийн суралцагчид болон багшид зориулсан материалууд гэж юу вэ?

Бүлгүүд амжилттай байгаа гэдгийг би хэрхэн мэдэх вэ?

Суралцагч EnglishConnect 1 эсвэл 2-ын алийг нь судлах ёстойг би хэрхэн мэдэх вэ?

Би суралцах, дэмжлэг үзүүлэх эх сурвалжид ямар өөрчлөлт хийх боломжтой вэ?

EnglishConnect-ийн эх сурвалжуудыг оюуны өмчийн хуулиар хамгаалдаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр засварлан өөрчлөх ёсгүй. Эх сурвалжуудыг засварлан өөрчлөх зөвшөөрөл хүсэх талаар мэдээлэл авах бол “Хавсралт A: Хуулийн мэдээлэл” хэсгийг үзнэ үү.

Надад хэдэн багш хэрэгтэй вэ?

Бүлэг бүр дор хаяж хоёр багштай байхыг бид зөвлөж байна. Ингэснээр аль нэг багш нь байхгүй эсвэл өвдсөн үед нөгөө нь заах эсвэл орлох боломжтой юм.

Анхаарна уу: EnglishConnect бүлгүүд нь бүлгийн уулзалт бүрийн үеэр насанд хүрсэн хариуцлагатай дор хаяж хоёр хүн үргэлж байх ёстой гэсэн Сүмийн бодлогыг дагах ёстой. Хэрэв зөвхөн ганц багш байгаа бол хичээл бүрд оролцуулахаар бүлгийн насанд хүрсэн нэг гишүүнийг томилоорой. Дор хаяж насанд хүрсэн хоёр хариуцлагатай хүн байхгүй тохиолдолд бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулах ёсгүй.

EnglishConnect-ийн суралцагчид болон багшид зориулсан материалууд гэж юу вэ?

Суралцагчийн материалууд

Суралцагчид нь EnglishConnect 1 Суралцагчдад зориулав эсвэл EnglishConnect 2 Суралцагчдад зориулав-т хандах ёстой. Сурах үйл явцыг сайжруулахад туслах эх сурвалж мөн байгаа. Суралцагчдад зориулсан бүх боломжит эх сурвалжийн тайлбарыг доорх жагсаалтаас үзнэ үү.

  • EnglishConnect 1 Суралцагчдад зориулав болон EnglishConnect 2 Суралцагчдад зориулав: Суралцагчид харилцан ярианы бүлэгт бэлтгэж, оролцохын тулд эдгээр гарын авлагыг ашигладаг. Суралцагчийн гар авлага тус бүрийг дөрвөөс таван хичээл бүхий зургаан хэсэгт хуваасан. Хичээл тус бүрд “Бие даан суралцах” болон “Харилцан ярианы бүлэг” багтсан. Суралцагчдыг харилцан ярианы бүлэгт оролцохын өмнө “Бие даан суралцах” үйл ажиллагааг гүйцэтгэхийг уриалж байна. Та Gospel Library дээрээс суралцагчийн гарын авлагууд болон дагалдах аудио эх сурвалжид хандаж эсвэл тэдгээрийг store.ChurchofJesusChrist.org (барааны дугаар 18489 & 19563) дээрээс захиалж болно.

  • EnglishConnect 1 дасгалын ном болон EnglishConnect 2 дасгалын ном: EnglishConnect 1 ба 2 бүлгүүд нь тус бүрдээ дасгалын номтой. Суралцагчид эдгээр дасгалын номон дээрх үйл ажиллагаануудыг харилцан ярианы бүлгээс гадуурх нэмэлт дадлага болгож ганцаараа эсвэл хамтрагчтайгаа ашигладаг. Та Gospel Library дээрээс дасгалын номнуудад хандаж эсвэл тэдгээрийг store.ChurchofJesusChrist.org (барааны дугаар 17140 & 17323) дээрээс захиалж болно.

  • EnglishConnect.org: The EnglishConnect вэбсайт нь хичээл тус бүрд зориулсан интерактив дадлага ажлуудыг багтаасан.

  • Gospel Library аппликэйшн: Суралцагчид ерөнхий чуулганы хэлсэн үгс, Мормоны Ном, дууллуудыг унших эсвэл сонсох боломжтой.

  • Бусад ном болон аппликэйшнүүд: Хүмүүст англи хэл сурахад нь туслахаар бүтээгдсэн олон эх сурвалж бий. Суралцагчид “Мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэх” (Сургаал ба Гэрээ 88:118) ёстой.

Багш нар суралцагчдыг төрөл бүрийн эх сурвалжуудыг туршиж үзэх болон тэдгээр тус нь бүрдээ өөрсдөд нь хэр сайн нөлөөлж буйг үнэлэхэд уриалах нь зүйтэй.

Сүмийн дэлгүүрийн барааны дугаарууд

EnglishConnect 1 Суралцагчдад зориулав

18489

EnglishConnect 2 Суралцагчдад зориулав

19563

EnglishConnect 1 Дасгалын ном

17140

EnglishConnect 2 Дасгалын ном

17323

Багшийн материал

Багш багш нарт зориулсан EnglishConnect-ийг Gospel Library болон englishconnect.org/teacher/training дээрх бусад сургалтын эх сурвалжаас судлах ёстой. Мөн багш нар харилцан ярианы бүлгийн ажиллагааг хөтлөн явуулахдаа EnglishConnect-ийн толилуулгын эх сурвалжийг ашиглаж болно. Толилуулгын эх сурвалж englishconnect.org/resources/teaching-materials дээр байгаа.

Бүлгүүд амжилттай байгаа гэдгийг би хэрхэн мэдэх вэ?

EnglishConnect-ийн зорилго нь суралцагчдад англи хэл сурахдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэх явцдаа сүнслэг болон түр хугацааны бие даах чадвараа сайжруулахад нь туслах явдал юм. Англи хэл сурах нь мөн тэдний боловсролын болон ажлын боломжуудыг нэмэгдүүлнэ. EnglishConnect курсууд нь суралцагчдад суралцах зорилгодоо хүрэхээр хамтран ажиллах явцдаа сайн мэдээний зарчмуудыг ашиглахад нь туслах зорилготой.

Дараах тохиолдолд та багш нарыг хичээлээ амжилттай зааж байна гэж үзэж болно:

  • Гэрчлэх, залбирах, хайр, урам зоригоо илэрхийлэх замаар Сүнсийг урьж байх.

  • Хичээлээс суралцах зарчмын талаар бүлгээрээ ярилцахад 20-30 минут зориулдаг байх.

  • Бүлгээрээ ажиллах ихэнх цагийг ярилцах интерактив дадлага ажилд оролцоход нь суралцагчдад туслахад зарцуулж байх.

Дараах тохиолдолд та суралцагчдыг амжилттай суралцаж байна гэж үзэж болно:

  • Долоо хоног тутмын бүлгийн ажиллагаанд тасралтгүй, идэвхтэй оролцож байх.

  • Нэг нэгэндээ зааж, итгэл үнэмшлээ илэрхийлж, гэрчлэлээ хуваалцаж байх.

  • Өдөр бүр бүлгээс гадуур англи хэл судалж, дадлага хийхдээ итгэлээр үйлдэж байх.

Суралцагч EnglishConnect 1 эсвэл 2-ын алийг нь судлах ёстойг би хэрхэн мэдэх вэ?

Та суралцагчийг EnglishConnect 1 эсвэл EnglishConnect 2 курсын алинд нь хамрагдах ёстойг тодорхойлохын тулд “Хавсралт B: EnglishConnect Бүлгүүдийн түвшин тогтоох аман ур чадварын ярилцлага” дээрх богинохон ярианы үнэлгээг ашиглаж болно. Хэрэв зөвхөн нэг бүлгийг санал болгосон бол уг хоёр түвшний суралцагчид харилцан дэмжлэг үзүүлж, дэмжлэг авахын тулд хамтран ажиллаж болно.