“Хавсралт А: Хуулийн мэдээлэл,” EnglishConnect-ийн багш нарт зориулав (2023)
“Хавсралт А” EnglishConnect-ийн багш нарт зориулав
Хавсралт А
Хуулийн мэдээлэл
Зөвшөөрөгдсөн байршлуудад тавигдах хуулийн ерөнхий шаардлагууд
Ерөнхий зөвлөлийн албанаас (OGC) EnglishConnect хөтөлбөртэй холбоотой дараах үйл ажиллагааны удирдамжийг баталсан. Эдгээр удирдамж дэлхий даяар EnglishConnect 1 болон 2-д хамаарах бөгөөд энэ нь улс бүрийн EnglishConnect хуулийн хураангуйд тусгагдсан улс орны онцлогт тохирсон хууль эрх зүйн шаардлагуудын дагуу хэрэгжинэ (englishconnect.org/leader/approved-locations хуудаснаас тухайн улс орны тусгай шаардлагыг харна уу).
-
Эцэг эхийн зөвшөөрлийн маягтыг ашиглан 18 эсвэл түүнээс доош насны оролцогч бүрээс эцэг эхийн зөвшөөрлийг авна уу. Маягтуудыг englishconnect.org/resources/leader сайтаас олон хэлээр онлайнаар авах боломжтой.
-
Боломжтой бол эцэг эх хоёрын хоёулангийнх нь гарын үсгийг авсан байх. 18 болон түүнээс доош насны суралцагч бие даан, тусдаа амьдардаг бол эцэг эхийн зөвшөөрөл шаардлагагүй.
-
Орон нутгийн удирдагчид бүрэн бөглөсөн маягтыг аудитын шалгалтад зориулан хадгалах ёстой.
-
-
“Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах нь” нэртэй Сүмийн сургалтыг дүүргэсэн байхыг багш нараас шаардах. 21-ээс доош насны хэн бүхэнд хичээл заах EnglishConnect-ийн өсвөр үеийнхний ямар ч багшийг шалгах, дуудахад улс орны бүх стандартыг дагаж мөрдөөрэй.
-
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдоос ямар нэгэн төлбөр авч, зардал гаргуулж болохгүй.
-
EnglishConnect-д оролцогчид хөтөлбөрийн материалыг онлайнаар үнэ төлбөргүй татаж авах боломжтой эсвэл орон нутгийн нэгжүүд store.churchofjesuschrist.org сайтын ердийн түгээлтийн сувгуудаар дамжуулан бүлгийн материалыг худалдан авах боломжтой. Оролцогчид хүсвэл энэ сувгаар материал худалдаж авах боломжтой.
-
EnglishConnect-ийн багш нар EnglishConnect-ийн оролцогчидтой ямар нэгэн сургалтын эсвэл багш шавийн харилцааны нэг хэсэг болгон мөнгө эсвэл бэлэг өгч, авалцах ёсгүй.
-
-
Бүх сургалтын дор хаяж гуравны нэгд нь шашны агуулгыг мэдэгдэхүйц хэмжээгээр оруулах. (Шашны агуулга нь нэг цагийн хичээлд 20 минут эсвэл 90 минутын хичээл тутамд 30 минут байх ёстой.) Жич: Хичээл төлөвлөсний дагуу явагдсан бөгөөд багш харилцан ярианы бүлгийн үеэр “Суралцах зарчмуудын талаар ярилцах” үйл ажиллагааг байнга оруулдаг бол энэ шаардлага хангагдана гэсэн үг юм.
-
Мэдээллийн нууцлалыг хангахын тулд QuickReg (quickreg.englishconnect.org) онлайн бүртгэлийн системийг ашиглах зэрэг EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж, багшийн гарын авлагад багтсан хөтөлбөрийн бүх удирдамжийг дагаж мөрдөөрэй.
-
Номлогчийн виз эсвэл тухайн улс дахь Сүмийн эрх зүйн статусыг эрсдэлд оруулахгүйн тулд англи хэл заах аргыг холбоо барих арга болгон ашиглаж байгаагүй аливаа номлолд EnglishConnect-ийн материалыг ашиглахаасаа өмнө OGC (Ерөнхий зөвлөлийн алба)-оос тусгай зөвшөөрөл авах ёстой.
EnglishConnect 3-ыг BYU–Pathway Worldwide ажиллуулж, хэрэгжүүлдэг. Тиймээс энэ нь BYU–Pathway-тай ижил хууль эрх зүйн нөхцөлтэйгөөр ажилладаг.
Зар сурталчилгаа
EnglishConnect 1 болон 2-ыг сурталчлахыг зөвшөөрсөн орнуудад орон нутгийн гадас, тойрог, төлөөлөгчийн газрууд нь тухайн улс орны зар сурталчилгааны удирдамжийн дагуу EnglishConnect 1 болон 2 бүлгийг олон нийтэд илүү өргөн хүрээнд сурталчилж болно (englishconnect.org/leader/approved-locations дээрээс тухайн улс орны тусгай шаардлагыг үзнэ үү). Зар сурталчилгаа нь дараах бүгдийг агуулсан байх ёстой:
-
Сүмийн нэрийг онцгой харагдах газар байршуулсан байх.
-
EnglishConnect 1 болон 2-д ямар ч төлбөр байхгүй гэсэн мэдэгдэл.
-
EnglishConnect 1 болон 2 нь магадлан итгэмжлэлгүй гэсэн мэдэгдэл.
Зохиогчийн эрх ба лиценз
EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс явуулдаг хөтөлбөр юм. EnglishConnect-ийн материалын бүх эрхийг гадас, дүүрэг, номлол зэрэг Сүмийн нэгжүүдэд ашиглах зорилгоор Intellectual Reserve, Inc. эзэмшдэг буюу лицензтэй. EnglishConnect-ийн материалыг бусад хэлбэрээр ашиглахын тулд урьдчилан бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. EnglishConnect-ийн материалыг ашиглах зөвшөөрөл хүсэхийн тулд Permissions.ChurchofJesusChrist.org хаягаар орж хүсэлтийн маягтыг бөглөнө үү.
Насанд хүрээгүй хүүхэд
EnglishConnect бүлгүүд Өсвөр үеийнхнийг хамгаалах Сүмийн бодлого-ыг үргэлж дагаж мөрдөх ёстой (үүнд 18 эсвэл түүнээс доош насны оролцогчид орно). Насанд хүрээгүй хүүхдүүд EnglishConnect бүлэгт оролцохын өмнө эцэг эхээрээ гарын үсэг зуруулсан зөвшөөрлийн хуудастай байх ёстой. Маягтуудыг englishconnect.org/resources/leader сайтаас олон хэлээр онлайнаар авах боломжтой. Бүрэн бөглөсөн маягтыг орон нутгийн удирдагчид аудитын шалгалтад зориулан хадгалах ёстой.
EnglishConnect-ийн суралцагчдын дунд насанд хүрээгүй хүүхдүүд байж болох тул сүмийн удирдагчид дуудлага илгээхийн өмнө ажиллах боломжтой багш нэг бүртэй ярилцлага хийж, тухайн нэр дэвшигчийн гишүүнчлэлийн бүртгэлийн тэмдэглэгээг нь хянах ёстой. Түүнээс гадна, бүлгийн уулзалтын үеэр дор хаяж хоёр хариуцлага хүлээх насанд хүрсэн хүн заавал байлцах ёстой. Багш нар насанд хүрээгүй оролцогчтой ганцаарчлан ажиллахгүй. Бүлэг онлайнаар уулзаж байсан ч гэсэн та эдгээр бодлогыг дагаж мөрдөх ёстой.
Онлайн ярианы бүлгүүдэд оролцож буй насанд хүрээгүй хүүхдүүд
Насанд хүрээгүй хүүхдүүд зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр, дор хаяж хоёр багш удирдан чиглүүлсэн тохиолдолд EnglishConnect 1 болон 2 онлайн ярианы бүлэгт нэгдэж болно.
Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихын тулд насанд хүрээгүй хүүхдүүд болон багш нар хоорондоо онлайнаар ганцаарчлан харилцахаас зайлсхийхийн тулд насанд хүрээгүй хүүхдүүдийг оролцуулсан онлайн ярианы бүлгийг бий болгох ёстой. Бүлгийн уулзалтад зөвхөн хоёр эсвэл түүнээс дээш багш оролцсон тохиолдолд насанд хүрээгүй хүүхдүүд онлайн ярианы бүлэгт оролцох боломжтой.
Түүнчлэн EnglishConnect-ийн ямар ч багш өөр хүн рүү давхар илгээхгүйгээр насанд хүрээгүй хүүхэд рүү мессеж бичих, э-мэйл бичих эсвэл холбоо барих ёсгүй. Биечлэн уулзах эсвэл утсаар ярих үед нь өөр насанд хүрсэн хүн хажууд нь байлцах ёстой. Боломжтой бол багш онлайн харилцан ярианы бүлгийн ажиллагааны үеэр салаалсан бүлгийн харилцаанд хяналт тавих ёстой.
Нууцлал
EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс явуулдаг хөтөлбөр юм. Таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ChurchofJesusChrist.org руу зочилж, хуудасны доод хэсэгт байрлах Нууцлалын мэдэгдэл дээр дарна уу.
Бүх оролцогч оролцох нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд үүнийг ChurchofJesusChrist.org/legal/englishconnect-terms-of-particiation хаягаас үзнэ үү Оролцогчид EnglishConnect-ийн сургагч багш тэднийг QuickReg-д бүртгүүлсэн тохиолдолд оролцох нөхцлийг цахимаар хүлээн авах боломжтой.
EnglishConnect-ийн багш нар сургаж байгаа болон заадаг хүмүүсийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтлэх ёсгүй.
Магадлан итгэмжлэл
EnglishConnect хичээлд ямар нэгэн боловсролын буюу сургалтын хөтөлбөр эсвэл сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, зэрэг, кредит байдаггүй. Оролцох эсэх нь сайн дурын байдаг. Оролцогчид хүссэн үедээ энэ хөтөлбөрөөс гарч эсвэл оролцохгүй байж болно.