“Тойм,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)
“Тойм,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж
Тойм
EnglishConnect нь суралцагчдад ахиц дэвшил гаргахад нь туслах олон түвшинтэй байдаг. EnglishConnect 1 ба 2 нь суралцагчдад англи хэлний анхан шатны чадвараа хөгжүүлэхэд тусална. EnglishConnect 3 нь суралцагчдад ажил эрхлэх, үйлчлэх, суралцах боломжууд—тэр дундаа BYU–Pathway Worldwide-д элсэх боломжийг олж авахад туслах дунд шатны англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
Суралцагчид бүх түвшнээс сонгох боломжтой нөхцөлд EnglishConnect хамгийн үр дүнтэй байдаг.
Хамрагдахад тавигдах шаардлагууд
Суралцагчид EnglishConnect бүлгүүдэд элсэхийн тулд эх хэлээрээ бичиг үсэгт тайлагдсан бөгөөд дор хаяж 11 настай байх ёстой.
Түвшин тус бүрийг эхлүүлэхэд суралцагчдад шаардлагатай англи хэлний чадваруудыг доор харуулав.
EnglishConnect 1: Цагаан толгой унших, энгийн үгсийг хэлэх
EnglishConnect 2: Энгийн өгүүлбэр зохиох
EnglishConnect 3: Жирийн харилцан яриа өрнүүлэх; энгийн өгүүлбэр унших, бичих*
*Суралцагчид EnglishConnect 3-т элсэхийн тулд англи хэлний үнэлгээний шалгалтад тэнцсэн байх ёстой.