“Удирдагчид,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)
“Удирдагчид,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж
Удирдагчид
EnglishConnect нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслалцаа үзүүлэх зорилгоор санваарын удирдлаган доор үйл ажиллагаа явуулдаг. EnglishConnect-ийг гадас, тойрог, зохицуулах зөвлөл, номлол, бүсүүдээс хэрэгжүүлж болно.
Дараах зарчмууд эхлэхэд тань туслах болно:
-
Алсын хараа тодорхойлох. Зөвлөлүүд дээр Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь гэр бүл, хувь хүмүүст дэмжлэг үзүүлэхэд EnglishConnect-ийг хэрхэн ашиглахаа тодорхойлох.
-
Үүрэг хариуцлагыг даалгах. EnglishConnect-ийг бусад бие даасан байдлын эсвэл сургалтын хөтөлбөрүүдийн адилаар зохион байгуулж болно. EnglishConnect-ын хэрэгжилтийг дээд зөвлөлийн гишүүн эсвэл бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнд шилжүүлж болно.
-
Хариуцлагатай байх. Хөтөлбөрийн үр нөлөөний талаар тогтмол шинэчлэл хийх хуваарь гаргах. Гэр бүл, хувь хүн дээр төвлөрөх.
Номлолын удирдагчид
Гадсанд эсвэл тойргуудад EnglishConnect бүлгүүд байхгүй бүсүүдэд номлолын удирдагчид бүлгүүдэд номлогчдоор хичээл заалгахаар орон нутгийн санваарын удирдагчидтай хамт төлөвлөгөө гаргах боломжтой тохиолдолд орон нутгийн Сүмийн удирдагчид энэ үүргийг гүйцэтгэх гишүүдийг бэлтгэдэг. Номлолын удирдагчид болон номлогчид энэхүү заавар дээрх мэдээллийг ашиглаж, орон нутгийн удирдагч, гишүүдтэй хүчин чармайлтаа нэгтгэх ёстой ( “Номлолын түншлэл”-ийг үзнэ үү).