Ирээд, Намайг дага
12-р сарын 14–20. “Би та нарыг хайрласан гэж ЭЗЭН айлдаж байна”: Малахи


“12-р сарын 14–20. ‘Би та нарыг хайрласан гэж ЭЗЭН айлдаж байна’: Малахи,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“12-р сарын 14–20. ‘Би та нарыг хайрласан гэж ЭЗЭН айлдаж байна,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Одтой тэнгэрийн өмнөх Есүсийн хөшөө

12-р сарын 14–20: “Би та нарыг хайрласан гэж ЭЗЭН айлдаж байна”

Малахи

Их Эзэн бошиглогч Малахиар дамжуулан Өөрийн хүмүүст “Би та нарыг хайрласан” хэмээн хэлсэн. Гэвч олон үеийн турш зовж шаналж, боолчлогдож байсан израилчууд Их Эзэнээс “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэж асуусан. (Малахи 1:2). Израилыг өчнөөн зовлон туулсны эцэст тэдний түүх үнэхээр Бурханы Өөрийн гэрээт хүмүүсийг хайрласан түүх мөн үү гэдэгт тэд эргэлзэж байсан байх. Зарим талаараа үүнийг хүний сул дорой байдал, эсэргүүцлийн түүх гэж харахад илүү амар. Гэсэн ч энэ бүхний дараа ч Бурхан хайр энэрлийн мутраа сунгахаа болиогүй. Иаковын хөвгүүд дүү Иосефтойгоо зүй бус харьцсан ч гэсэн Их Эзэн тэднийг өлсгөлөнгөөс аварсан (Эхлэл 45:4–8-г үзнэ үү). Израилчуудыг цөлд гомдоллож бувтналдахад Бурхан тэднийг талхаар хооллосон (Гэтлэл 16:1–4-ийг үзнэ үү). Израил Түүнийг хаяж, өөр бурхад руу эргэж, тарж бутарсан ч Бурхан тэднийг хэзээ ч бүрмөсөн орхиогүй бөгөөд харин ч наманчилбал тэднийг цуглуулж, “агуу өршөөл энэрлээр” (Исаиа 54:7-г үзнэ үү) гэтэлгэнэ хэмээн амласан. Үнэндээ, Хуучин Гэрээ бол Бурханы дундаршгүй хайр, тэвчээрийн түүх билээ. Энэ түүх өнөөдөр ч үргэлжилсээр байна. Малахийн хэлсэнчлэн, Есүс Христ “зөв шударгын нар” бөгөөд “эдгээх туяагаар гийгүүлнэ” (Малахи 4:2). Тэр бол эртний Израилын хувьд мөн бид бүгдийн хувьд Бурханы хайрын хамгийн том нотолгоо юм.

Малахи номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж дахь “Малахи” хэсгээс үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Малахи 1–4

“Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно.”

Малахийн амьдарч байсан цаг үед израилчууд Иерусалимд ариун сүмээ аль хэдийн барьсан байсан ч хүмүүс Их Эзэнтэй харилцаагаа сэргээх хэрэгтэй байв. Малахи номыг судалж байхдаа Их Эзэний израилчуудаас асуусан эсвэл тэдний Түүнээс асуусан асуултуудыг олж мэд. Их Эзэнтэй харилцах харилцаагаа дүгнэн, Түүнд илүү ойртохын тулд ижил төстэй асуултуудыг өөртөө тавьж болно (зарим жишээг доор өгөв).

  • Их Эзэний намайг гэсэн хайрыг би хэрхэн мэдэрсэн бэ? (Малахи 1:2-ыг үзнэ үү).

  • Их Эзэнд өргөсөн миний өргөлүүд Түүнийг үнэхээр дээдэлдэг үү? (Малахи 1:6–11-ийг үзнэ үү).

  • Ямар арга замаар би Их Эзэнд “эргэж” очих хэрэгтэй вэ? (Малахи 3:7-г үзнэ үү).

  • Би Бурханыг ямар нэгэн байдлаар луйвардаж байна уу? (Малахи 3:8–11-ийг үзнэ үү).

  • Хүнд хэцүү үед миний хандлага Их Эзэний талаарх бодол санааг маань хэрхэн илэрхийлдэг вэ? (Малахи 3:13–15; 2:17-г үзнэ үү).

Малахи 1:6–14

Их Эзэн “цэвэр өргөл”-ийг хүсдэг.

Малахи 1-д дүрсэлсэн өргөлүүдийн талаар уншиж байхдаа тахилчдын өргөдөг байсан тахилын талаар юу олж харж байна вэ? Эдгээр тахил нь Их Эзэнд хандах тахилчийн хандлагын талаар танд юу харуулж байна вэ? (Малахи 1:13-ыг үзнэ үү). Их Эзэнд өргөх өргөл буюу золиослолын жагсаалт гарга. Жагсаалтад орсон зүйл бүрийг “бохир” эсвэл “цэвэр” өргөл болгож болох юмсын талаар тунгаан бод (Малахи 1:7, 11).

Maлахи 3:8–12

семинарын дүрс зураг
Намайг аравны нэгээ төлснөөр итгэлээ харуулах үед Их Эзэн тэнгэрийн цонхыг нээдэг.

Аравны нэгээ төлдгийг чинь дөнгөж сая мэдсэн нэг найзтай гэж төсөөл. “Яагаад ийм зүйл хийдэг юм бэ?” гэж найз чинь асуув. Малахи 3:8–12-ыг уншиж байхдаа энэ талаар бодоорой. Найзын тань асуултыг хариулахад тус болох ямар зүйлийг тэндээс олсон бэ? Та найзыгаа аравны нэгийн талаар өөр юу ойлгоосой гэж хүсэж байна вэ? Илүү туслахын тулд ахлагч Нийл Л.Андэрсэны “Аравны нэг: Тэнгэрийн цонхыг нээх нь” (Лиахона, 2023 оны 11-р сар, 32–35) захиасыг хайгаад доорх асуултуудтай адил асуултууд тавь:

  • Яагаад Их Эзэн арваны нэгээ өгөхийг биднээс хүсдэг вэ?

  • Аравны нэгээ өгөхөд юу саад болж болох вэ? Бид тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулж чадах вэ?

  • Аравны нэгээ өгөх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Та нарыг аравны нэгээ өгөх үед Их Эзэн хэрхэн адисалсан тухай найзтайгаа хуваалцаж болно. Та ахлагч Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” захиаснаас “Нэг дэх сурсан зүйл—Чухал хийгээд чимээгүй адислалууд” гарчигтай хэсгээс санаануудыг олж болно (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22). Аравны нэгээ өгснөөр бид ямар хүмүүс болдог вэ?

“Та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж” (10-р шүлэг) гэж юу гэсэн утгатай байж болох вэ? Магадгүй, та цонхоор гадагш хараад, цонх ямар зорилготой болохыг бодож болох юм. “Тэнгэрийн цонх” гэдэг нь яагаад биднийг аравны нэгээ өгөх үед Их Эзэн биднийг хэрхэн адисалдгийг дүрслэх сайн арга зам болох вэ?

Есүс Иосеф Смитэд Көртландын ариун сүмд үзэгдсэн.

Көртландын ариун сүмд харсан үзэгдэл, Гари Смит

Малахи 4:5–6

“Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.”

Моронай Малахи 4:5–6-аас Иосеф Смитэд эш татан хэлэхдээ, Библид бичигдсэн “хэлбэрээс бага зэрэг өөрөөр эш татлаа” (Иосеф Смит—Түүх 1:36) гэжээ. Моронайн хувилбар энэ бошиглолын талаарх бидний ойлголтод юу нэмж өгсөн бэ? Ялангуяа дараахтай адил асуултуудыг тунгаан бод.

  • “Эцэг өвгөд” гэж хэн бэ? (Дэд хууль 29:13-ыг үзнэ үү). Тэдэнд ямар амлалт өгсөн бэ? (Абрахам 2:9–11-ийг үзнэ үү). Та эдгээр амлалтыг биелэгдэхэд хэрхэн тусалдаг вэ?

  • Зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ эргүүлэхэд тусалсан ямар ямар туршлага танд байдаг вэ? Энэ нь Бурханы төлөвлөгөөнд яагаад ийм чухал вэ?

Елиагийн ирэлтийг, мөн энэ бошиглол өнөөдөр хэрхэн биелэгдэж байгаа талаар илүү ихийг мэдэхийн тулд Сургаал ба Гэрээнүүд 110:13–16, Д.Тодд Кристоффэрсон, “Лацдан холбох хүч”-ийг үзнэ үү (Лиахона, 2023 оны 11-р сар, 19–22). Яагаад та Елиаг ирсэнд талархаж байна вэ?

Мөн Гэррит В.Гонг, “Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй”, Лиахона, 2022 оны 5-р сар, 43–46; “Зүрх сэтгэлээ эргүүл,” Дуулал, д.145; ChurchofJesusChrist.org-оос “Лацдан холбох хүч” (видео)-ийг үзнэ үү.

3:38

The Sealing Power

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Малахи 1:2

Их Эзэн намайг хайрладаг.

  • Малахи 1:2 дээрх “[Их Эзэн] биднийг яаж хайрласан юм бэ?” гэсэн асуултад танай гэр бүлийнхэн хэрхэн хариулах вэ? Тэрээр та нарыг хайрладаг гэдгийг мэдэх шалтгаанаа бие биетэйгээ хуваалц. Хүүхдүүд Түүний хайрыг сануулах зураг зурж болох юм.

Хүүхдүүдийг сайн мэдээний ярилцлагад оролцуул. Хэрэв та бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол тэднийг сайн мэдээний ярилцлагад оролцуулах бүтээлч арга замуудыг бодож олох хэрэгтэй болно. Жишээлбэл: Хүүхдүүд бөмбөг дамжуулахдаа, бөмбөгийг барьж байхдаа Есүс өөрсдийг нь хайрладаг гэдгийг мэдэх нэг шалтгааныг хуваалцаж болно.

эцэг эхчүүд ба цонхоор харж байгаа залуу хүү

Maлахи 3:8–12

Хэрэв би аравны нэгээ төлбөл Их Эзэн намайг адисална.

  • Та хүүхдүүддээ аравны нэгийн талаар сурч мэдэхэд нь хэрхэн туслах вэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх зоос зэрэг 10 жижиг зүйлийг тоолохыг тэднээс хүсэж болно. Дараа нь тэд нэгийг нь бусдаас нь тусад нь тавиад, энэ нь бидний Их Эзэнд өгдөг аравны нэгтэй адил гэдийг тайлбарла. Малахи 3:8–12-т цэдэглэснээр, Их Эзэн яагаад биднийг аравны нэгээ өгөөсэй гэж хүсдэг вэ? (Мөн Хуучин Гэрээний түүхүүд-ийн “Бошиглогч Малахи”, 171–172; Gospel Library, “First Things First!” видеог үзнэ үү).

    0:58

    Malachi the Prophet

    1:19

    Эхлээд хийх ёстой зүйлээ эхэлж хийе!

  • Та нар Малахи 3:10-ыг хамтдаа уншиж байхдаа “тэнгэрийн цонхнууд” хэмээх үгийг уншаад, цонхны дэргэд зогсохыг хүүхдүүдээсээ хүсэж болно. Эсвэл “хальтал асгах” гэсэн хэллэгийг тайлбарлахын тулд аяганд ус хальтал хийж болно. Аравны нэгээ өгөх үед Бурханаас танд өгсөн адислалуудын тухай хүүхдүүдэд ярь. Хүүхдүүд тань эдгээр адислалыг төлөөлсөн зураг зурж, гэрийнхээ цонхонд эсвэл цонхны ойролцоо өлгөж болно.

Малахи 4:5–6

Елиа бидний зүрх сэтгэлийг гэр бүл рүү маань эргүүлэхээр ирсэн.

  • Та нарын хүүхдүүд Малахийн бошиглолын талаарх дараах асуултуудын хариултыг Малахи 4:5–6-аас хайж болно: Их Эзэн хэнийг илгээнэ гэж амласан бэ? Энэ хүнийг хэзээ ирнэ гэж Тэр хэлсэн бэ? Их Эзэн энэ хүнийг юу хийнэ гэж хэлсэн бэ? Энэ хүн яагаад ирэх ёстой вэ? Энэ бошиглол хаана биелсэн бэ? (Сургаал ба Гэрээнүүд 110:13–16-г үзнэ үү).

  • Малахи 4:5 дахь амлалт хэрхэн биелэгдсэнийг мэдэхийн тулд та мөн Сургаал ба Гэрээнүүдийн түүх, 26–30 дээрх “Иосеф, Оливер хоёрт санваар өгөгдсөн нь” хэсгийг дахин үзэж болно. “The Hearts of the Children” (Children’s Songbook, 92) гэх мэт дуу яагаад Елиагийн ирсэн нь ийм чухал болохыг мэдэхэд нь хүүхдүүдэд тусалж чадна. Мөн FamilySearch.org/discovery руу зочилж, FamilySearch Tree app аппликэйшныг эсвэл Миний гэр бүл товхимол-ыг үзээд, таны болон хүүхдүүдийн тань зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү тань эргүүлэхэд туслах үйл ажиллагаануудад оролцож болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

цагаан алчуур даллаж буй эмэгтэй

Моонинс Хосанна, Роуз Даток Долл. Моонин хэмээх эмэгтэй өвөг дээдсээрээ хүрээлүүлэн сүнсний дэлхийд зогсоно. Сүнслэг боолчлолоосоо чөлөөлөгдсөнийг тэр тэмдэглэж байна.

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Намайг аравны нэгээ өгөх үед Их Эзэн адисалдаг