Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
4: Наманчилж, дуулгавартай бай


4:

Наманчилж, дуулгавартай бай

Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт орлого, зарлагаа хөтөлснөөр хэрхэн өсөж хөгжсөнөө бүлгийнхэнтэй товч хуваалц.

Тунгаан бод:Наманчлал ба дуулгавартай байдал хэрхэн бие даахтай холбоотой вэ?

Үз:“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 13-р хуудсыг унш.)

Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг

Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг

Ерөнхийлөгч Томас С.Монсон: Ямар гайхалтай амлалт вэ! “[Бурханы] зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой” [С ба Г 93:28]. …

Ах, эгч нар аа, дуулгавартай байдал нь энэ амьдралын хамгийн агуу шалгуур юм шүү. “Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” [Абрахам 3:25] хэмээн Их Эзэн хэлсэн байдаг.

Аврагч “Учир нь миний гараас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой” [С ба Г 132:5] хэмээн тунхагласан.

Аврагчийн үзүүлсэн дуулгавартай байдлын жишээнээс илүү гарах өөр жишээ байхгүй. Түүний талаар Паул:

“Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан;

Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон” [Еврей 5:8–9] гэж хэлсэн байдаг.

Төгс амьдралаар амьдарч, ариун үүрэг зорилгодоо хүндэтгэлтэй ханддаг байснаар Аврагч маань Бурханы жинхэнэ хайрыг харуулсан юм. Тэр ямар ч үед их зан гаргаагүй. Тэр хэзээ ч бардамнан онгирч байгаагүй. Тэр хэзээ ч урваагүй. Тэр ямагт төлөв даруу байсан. Тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг байсан. Тэр байнга дуулгавартай байсан билээ. …

Тэрээр Гетсеманид амь тэмцэн зовж, “хөлс нь цусны дусал мэт газарт дуслан” [Лук 22:44] шаналах үедээ “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин Таны хүсэл биелэгдэг” [Лук 22:42] гэж хэлэн, дуулгавартай Хүүгийн үлгэр жишээг харуулсан юм.

Аврагч эртний төлөөлөгчдөдөө хэлж байсан “Чи Намайг дага” [Иохан 21:22] хэмээх үгсээ надад мөн танд ч адил хэлж байна. Дуулгавартай дагах хүсэл бидэнд байдаг уу?

Хайж буй мэдлэг, хүлээж буй хариултуудаа болон энэхүү адармаатай, хувирамтгай дэлхийн бэрхшээлүүдийг даван туулахад туслах хүч чадлыг бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаснаар л олж авч чадна. Их Эзэний үгсийг би дахин нэг эш татъя. Тэрээр “[Бурханы] зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой” [С ба Г 93:28] гэж хэлсэн.

Бид дуулгавартай хүмүүст гарцаагүй ирэх баялаг адислалуудыг аваасай хэмээн би даруухнаар залбирч байна. Бидний Аврагч мөн Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр, амен.

(“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign. 2013 оны 5-р сар, 89, 92 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)

12-р хуудас руу буцаж очно уу.

Ярилц:Та Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар ямар адислал хүлээн авч байсан бэ? Наманчлал нь хэрхэн бидэнд өсөж хөгжихөд тусалдаг вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 130:20–21 ба бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үг (баруун талд)

Ярилц:Иошуа 3:5-ыг мөн ахлагч Жэффри Р.Холланд, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нарын үгсийг унш (13-р хуудас). Бид бие даасан болох явцдаа яагаад наманчилж, өөрсдийгөө ариусган, сайныг үйлдэхийг хичээх ёстой вэ?

Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.

  • Дээрх үйл ажиллагаан дээр сонгосон хуулиа дуулгавартай дага.

  • Та өнөөдөр дуулгавартай байдлын талаар юу сурснаа гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.